Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Ж.Дашзэгвэ: ТОГЛООМ
Оруулсан admin on 2007-02-09 11:30:00 (6559 уншсан)

Зундуйн эцэг хамгийн өндөр настай Дэнзэн буурайтай золгох хүний хөл шингэрээгүй байв. Өвгөний нагац талын Бутаа эрдэмтэн чалх дордсон хөгшинтэй мэндэд нь гар зөрүүлэхээр, эхнэр хүүхдээ дагуулан зочлов. Бутаа торгон савхин дээл өмсөж, мөнгөн тоногтой бүс бүсэлжээ. Эхнэр нь булга минжийн арьсанд ороолгосон зурмал цагаан хүүхэн хөдөөх эрсийг алмайртал инээд алдана. Нутгийн хүмүүс Бутааг хүндлэн ширвээтэж, зам тавьж өгнө. Зундуй отгон охиндоо: - Өвөөдөө хүн ирчихлээ гэж хэл гэж явуулав. Гэрт хүмүүс өвгөнийг хүлээж байв. Бутаа:
- Хөгшний бие яаж байна даа гэхэд Зундуй
- Аав ерөнхийдөө гайгүй шүү. Ухаан нь жаахан доор орсон гэв.
- Аргагүй дээ, гомдолтгүй өндөр насаллаа шүү дээ гэж Бутаа хэлэв.
- Сая сараас өмнө сандаргаад... Бие нь хөнгөхөер гэрт тогтохгүй юм. Хүүхдүүдтэй доош ороод ... Хэлэхээр загнана. Уг нь зоргоороо хүн... Өвгөнийг дуудахаар явсан охин буцаж ирээд "Өвөө ирэхгүй байнаа. Өөрсдөө хүрч ирж золго гээд байна" гэж эцэгтээ нууцхан шивэгнэв.
- Энэ аав уу, дураараа гэдэг нь ... Юу хийж байна гэж Зундуй цөхрөн асуув. Охины нүүр улайгаад дуугарсангүй. Тэгтэл ч Бутаа:
- Өө, бид очоод золголгүй яахав. Хөгшин хаана байна гээд бослоо. Хүмүүс ч дагалдлаа. Дэнзэн өвгөн өвөлжөөнийхөө арын цоохортсон хадны хөмөгт, хотныхоо онгорхой шүдтэй хэдэн хүүхэдтэй, айл гэр болон тоглож байв. Өвгөн тогжгоносон хөнгөн алхаагаар чулуун гэрийнхээ "үүдээр" гарч ирээд, "Хүүхдүүд минь гэрт морилцгоо" гэж урив. Учир начрыг гүйцэт ухаараагүй улс алмайрч бие биеэ гайхан харснаа яалт ч үгүй болж өвгөний чулуун гэрт цувран орцгоолоо. Дэнзэн өвгөн хоймроо гарч завилан суугаад, золгох улсыг хүлээв.
Бутаад хөгшний яс жижгэрч, давжаа болсон юм шиг санагджээ. Ингээд л золголт эхлэв. Зундуй аавыгаа сүрхий нягтлан харж, гадны улсаас баахан эвгүйрхэн эргэлзлээ.
Дэнзэн өвгөн бурхан тахилын авдар болгосон дөрвөлжин чулуун дээр хүмүүсийн өгсөн хадаг мөнгийг багсайтал овоолно. Бутаа өвгөний дэргэд бохирч суугаад эргэн тойрноо сэтгэл хөдлөн харж
- Дэндгээ маань... хүний хүслийн хүй нэгдлийн байдлаар байгальдаа золголт хийж байх шив. Сонин санагдаж байна шүү гэж малилзав. Өвгөн олон хүн харж, сэтгэл нь хөөрсөндөө "Дээшээ сууцгаа энэ муу өмгөр гэрт багтах нуу" гэж чулуун тойргийн баруун, зүүн талаар заагаад, өврөө ухаж дөрвөлжин хад гаргаад, Бутаатай тамхилахаар сарвайв. Бутаа тэвдэж, алтан нуухтай хөөрөгнийхөө шүрэн толгойг сугалан царай нь минчийлээ. Өвгөний хөсрий чулуунд хөрөгнийхөө бөөрийг зурчих бий, хагалчих бий гэхдээ харшуулахаар тун болгоомжтой хичээв. Тэгээд Бутаа өвгөний чулууг алгандаа эргүүлж тойруулж, ямар ч ид шидтэй юм олж үзэлгүй урам нь хугараад, өвгөний нүдэн дээр үнэрлэж тамхилах дүр үзүүлээд буцааж барив. Бусад хүмүүс ч хэрэг явдал нэг л бишээр эргэж байгааг гадарлаад, хуламганан байж, хөгшний сарвайсан чулууг балмагдуу тосон авч, тамхилах аядан будилж эхлэв. Өвгөн тун таатай:
- Цай хийж өг, наад цагаалга, идээ шүүснээс авцгаа гэж шахаж шавдууллаа. Томчууд тоглоомонд нь дуулгавартай татагдан орсонд гайхаж алмайрсан жижигхэн охид өвгөний үгийг тун чих зөөлөнтэй дагаж, цай хэмээн шаазангийн хагархайг томчуулд тойруулан атгуулав. Хавтгай чулуун дээр идээ, шүүс болгож, шилний хэлтэрхий, хонины хоргол алаглуулан овоолоод бас л тойруулж барилаа. Нүд нь галтай шонтгор охин хүн хүний өмнө очиж, идээнээсээ автал хүлээж үе үе нусаа шордхийтэл татна. Томчууд хүүхэд шиг ингэж үнэмшилтэй тоглоом тоглож эхэлсэндээ илт бажигадана. Эрдэмтэн Бутаа өвгөний шахалтаар нэг хоргол авч, эхнэрээ хажуугаасаа нударч ярвайсаар атал амандаа үмхэж орхиод, зажилж ч чадахгүй, залгиж ч чадахгүй болж, хэл тагнай нь гашуурч эхлэхэд нүдэнд нь нулимс гүйлгэнэн тэвдлээ. Хэн ингэнэ гэж санах билээ. Бутаагийн эхнэр хий огиулан ам хамраа дарлаа. Эвгүй байдлыг дарах гэж Жүгээ хэмээх өргөн шанаатай эр, өвгөнд дөхөж суугаад:
- Өвөө нас сүүдэр хэд зооглож байна даа гэвэл, Дэнзэн өвгөн өөдөөс нь цайлган инээд алдаж:
- Наймтай гэж хээвнэг хэлэв. Жүгээ тулгамдан евгөний тамхилах гэж барьсан чулууг авч дэмий л мунгинан сүрхий найтаах дүр үзүүлэв.
Бутаагийн цагаан хүүхэн өгзөгнөөсөө жиндэж, бас дотор нь хутгалдсанаасаа болж, тэндээс холдож гэдэс дотроо эргэтэл хий огиулаад, хамар ам, нус нулимсаа нууж арчина. Түүнийг харсан жавар салхины улаан хацартай бүсгүйчүүд доогуураа сэмхэн нудралцаж, санаа зовсон хөгшдийн хөмсөг зангидах харцанд ширвээдэн царайгаа минчийлгэн инээдээ барьж жуумганана. Зундуйн тэсвэр алдарч, бухимдах царайчлахын завсар инээхчээн аядаад:
- Ааваа та гэртээ орох уу. Гадаа жиндэнэ шүү дээ гээд тохойгий нь түшин босгох гэвээс Дэнзэн өөдөөс нь хэлээ гаргаад, тэрнээсээ хүүхэд шиг аймсан гэлмэж арагшаагаа цахдан хургаж бүлтэгнэв. Томчууд хүүхдийг зандрахад ингэж аймсдагсан. Өвгөн өөрийг нь хүү нь загнаж албадан тушаах юм шиг санасан авай. Зундуй хүчилж чадахгүй арга тасраад
- Аав маань бүүр хүүхэд болчихжээ гэж шүүрс алдан шивэгнэв. Дэнзэн ач гучийнхаа хүндэтгэлийг огоорч, хорвоогийн шорвог тоосонд дарагдан туулж өнгөрүүлсэн амьдрал нь аль дивангалавын явдалболон мартахын буданд умбаж эхлээд байжээ. Өвгөнд одоо хүний амьдрал огт падгүй болж тэд яаж амьдарч байгаа тухай сэтгэлээ өвтгөхөө болиод, хойшдын өдөр, үхлийн тухай ор мөргүй мартжээ. Өвгөн хүний үүсэл рүү нисэн оджээ.Гагцхүү ертөнцийн хүний амьдралыг дуурайж, танин мэдэх гэж яваа цайлган хүүхдүүдтэй бужигнан пижигнэлдэж, томчуулын шүүрс алдахыг огт тоохгүй явах нь жаргал байваа. Өвгөний сүүлчийн бардам эрхшээл энэ аж. Зундуйн царай барайв. Тэгээд аавыгаа бохироогоор нь тэвэрч өргөөд эргэлзэж хургалгүй гэрээдээ том том алхав. Тоглоом дуусав. Хүмүүс дагаж үймэлдлээ. Өвгөнд эл явдал дааж гаршгүй гомдол төрүүлжээ. Ард нь үймсэн олны хөлд тоглоомон гэр сүйтгэгдэж таваг тариа нурж асгаран, голомтын чулуу хөндөгдөн, охид гоморхуу уулга алдлаа. Тэднийг анзаарч тоосон хүн ч гарсангүй. Охид хүний хөлд нурж тарсан гэрээ засаж янзлахаар хоцорч, хөвгүүд өвгөний хадаг мөнгийг хаман араас нь дагалаа. Өвгөн газар буух гэж зүтгэж байв.

1998 он



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 23/5 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 104 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-019.JPG
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3219

Должин : Зам зуур
zam-042.JPG
Хэмжээс: 600x450 75k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3230

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-027.JPG
Хэмжээс: 600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2843


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn