Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : “Хурган хүн” үү, Хуудуу цуурхал уу
Оруулсан admin on 2008-06-08 10:00:00 (2916 уншсан)

Аргын тооллын 2008 он. Яг өнөөдрийн байдлаар цаана чинь Монголд айхтар газар хөдлөнө гээд цуурч өгч байна. Уг нь 6-р сард байсан ч одоо сонгуулиас болов уу юунаас ч болов доо, бас жаахан хойшлочихсон (http://www.news.mn/news/section=inner/page=show/content=news/id=16782) , ирэх долоо, наймдугаар сард болчихсон тууж байна гэж. Оросын телевизүүдээр гарсан “Зөн билгийн тулаан”- аас тодрон гарсан нэгэн айхтар зөн совинтон анх “6-р сард Монголд газар хөдөлж маш олон хүн үрэгдэнэ” гэж айлдсан юм гэнээ гээд л цуурч өгч байна. Сонин хэвлэлүүд дээр бичсэн мэдээнүүд ч “Монгол бол газар хөдлөлийн идэвхтэй бүст ордог” гээд л авч өгч байна.

Газар хөдлөлтийн идэвхитэй бүс нутаг гэдгийг чинь харин ч би энэ Арлын Наран нутагт ирсэнээр л мэдэрсэн юм шүү. Худалч хүнд бараг өдөр өнжилгүй л газар чичирхийлж л байдаг, бүр үе, үехэн хүчтэй ч хөдөлж л байдаг ийм л газрыг газар хөдлөлийн идэвхитэй бүс нутаг гэж хэлж, ярих болов уу даа. Гэвч дандаа үнэн мэдээ бичдэг, худлаа ярихааргүй Монголын маань сонин хэвлэлүүдээр тэгж айлдаад байгаа юм болохоор нь нээрээ л тийм юм байхдаа гэж бодовч, би энэ жил дөчин дөрөвтэй, за даа дөрөвтэй үеийнхээ юмыг санадаг гэхээр даруй дөчин жилийн явдлыг санах. Харин энэ хугацаанд Монголд, тэр дундаа Улаанбаатарт газар хөдөлсөн тохиолдлыг нэгийг (1990-өөд оны дундуур, чухам яг хэдийд гэдгийг нь мартаж орхижээ, багцаагаар 1996 онд л болов уу даа) л мэднэ. Бас нэгийг сургаар мэднэ. Тэр нь намайг төрөхөөс өмнө 1950-иад оны сүүлчээр манайхыг Налайхд байх үед хөдөлсөн юм гэдэг. Тэр үед ээжийг гэртээ юм оёод сууж байхад өрөөтэй замдаан (чемодан)-ууд ганхаад байхаар нь ахыг маань араар нь орчихоод үймүүлээд байна гэж бодсон юм гэсэн. Энэ хоёр хөдлөлт нь дөрвөн балл хавьцаа байсан гэдэг юм. Хөдөө орон нутгуудад ч бага зэргийн чичиргээ мэдрэгдсэнийг Газар хөдлөл судлалын төвийнхөн үе, үехэн мэдээлж л байдаг. (http://www.dailynews.mn/modules.php?name=News&file=article&sid=16916) Саяхан албан ёсоор мэргэжлийн хүмүүс мэдэгдэл хийсэн (http://news.gogo.mn/r/27907) ч нөгөө нэг хүчтэй газар хөдлөнө гэсэн цуурхал нь сар, сараар хойшлон үргэлжилэх нь бололтой.
Уг нь Монгол хүн амны билгээрээ гэдэгсэн, заавал газар хөдөлгөж гамшигт автаж цөөхөн гэхэд дэндүү цөөхөн Монголчуудаасаа хороохыг юунд хүснэм бэ.
Зуны тэргүүн сар гарчихаад байхад үүл задлан, хүчээр зуд турхан, салхи шуурга болгон дөчин таван эрдэнэт хүмүүний амийг авч одсон нь багадаад байна гэж үү? Зургаан сарын хорьдоос хойш буюу усны хор гарсанаас хойш үүл буудаж болдог гэж нэгэнтээ сонсож байсан юм байна. Энэ жил цаг агаар нэг л онцгүй, хааяагүй л олигтойхон дулаарч ч амжаагүй сэрүүн байсан үед ямар нэгэн алсын бодолгүйгээр тэр дээрхи үүл задалж, түймэр унтраах мэргэн шийдвэрийг гаргасан эрхэм дээдсүүд буруугаа ч хүлээх чадалгүй, чив чимээгүй, гэнэтийн байгалын гамшигт үзэгдэл хэмээн бултан бухаад л нам гүмхэн өнгрөөлөө дөө.
Энэ нь ч хүлцэнгүй гэхэд дэндүү хүлцэнгүй сурсан, бүр өнө эртнээс буюу манжийн дарангуйлалд 200 жил дарлуулахдаа “Ийм л байх ёстой” гэж, дараагаар нь оросын болон тэднийг дагалдан далдаганагч манай манлай намын ихэс дээдсүүдийн далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч хүлцэнгүй гэхэд, дэндүү хүлцэнгүй байж сурсан ард, иргэдийн минь л буруу болоод өнгрөх шиг вэ. Тэр дөчин таван эрдэнэт хүмүүнийг амь үрэгдсэний бурууг хэн нэгнээс нь хариуцлага нэхэн буруушаах хууль эрхийн үндэсгүй, бас боломжгүй нь даанч нэг сайхан даа. Хэрвээ хэн нэгэн нь хөөцөлдөөд эхэлвэл харин зөвхөн түүнд зориулаад “Хохь чинь ээ, хэн чамайг мал дага гэсэн юм бэ” гэдэг хууль гаргаад баталчихаж чадах манай үеийн парламентчид үнэхээр энэхэн гариг дэлхийд маань хосгүй еэ гэж…
Хэрвээ эрдэнэт хүмүүний амь ингэж олноороо үрэгдчихээгүй бол одоо тэд нар байгальд гарсан ой хээрийн түймрийг мэргэн шийдвэр гаргаж унтраасан гээд од болон өөрсдийгөө дөвийлгөн шинэ сонгуулийн пиараа хийгээд л явж л байх байх, ичэх ч үгүй.
За энэ ч яах вэ, тэд тэгэхийн одонд төрсөн улс. Харин цуурахын одонд төрсөн ард түмэнийг яах ч аргагүй ажгуу. Жаал хуучин юм дурсъяа.
Өнгөрсөн зууны далаад оны эхэн үед. Хүн болгон л их багагүй, том жижиггүй …Сүүмийн, сүүмийн алсыг ширтэж…, … Баян далайн ус шиг бялхаж…, бас ч гэж болоогүй …Тас хар га-ганы эрзээн (резин) тас үсэрч*... байсан тэр үед улс даяар нэгэн шум (шуугиан) дэгдэв ээ гэж.
-Хүүе, нөгөө Янжиндулам чинь хятадын тагнуул гэнэ шүү дээ…
-Харин тийм гэнээ, Өвөр Монголоор дамжин хил давж орсон гэнэ…
-“Үүргэвч үүрсэн бүсгүй” гээд маш хурц нийтлэл тийм, ийм сонин дээр гарсан гэнэ шүү…
-Архи пяав (пиво)- ны хамбинаатын (комбинат) тэр хавиас богино долгионы араажав холбоо олдсон нь Янжиндуламынх байсан гэнэ... Гээд амнаас ам дамжин, эхэндээ “хүнд битгий хэлээрэй” тодотголтой байснаа улмаар зүгээр л задгай цуурч өгөв. ...“Намын үнэн”, “Хөдөлмөр”, Залуучуудын үнэн”... сонин дээр гарсан байна гээд барин тавин цууравч тэр сониныг нь олж үзсэн хүн ганц ч байсангүй. Байх ч үгүй юм чинь, ер тийм нийтлэл, тэмдэглэл, найруулал, мэдээ хэвлэгдээгүй юм чинь хэн ч олж үзэх билээ дээ. Тэр цуурхал бодвол жирийн л нэг хар ажилчин, бөөн дурын уран сайханч хүүхэн гэнэт мандан, бадарч нэрд гаран гарч ирэн мэргэжлийн гэгддэг урлагийн байгууллагынхныг мартагнуулж орхин, тэр дундаа ховор юмны нэг үйлдвэр, заводуудын дэргэдэх хэдхэн хөнгөн хөгжмийн хамтлагуудыг нам дарж орхисонд л хорссон, атаархсан эстрадын гэх тодотголтой хамтлагуудынхны хийсэн ажил, одоогынхоор бол тэдний нисгэсэн “бор шувуу”, “мессеж” байсан юм болов уу даа. Чухам яг хэнээс анх гаргасан цуу яриа, цуурхал болохыг зургийг нь буруу зурсанаараа бурхан, бурууд адтайгаараа буг чөтгөр хоёр л мэдвэл, мэднэ. Дөчөөд жил өнгөрсний учир өөр мэдэх хүмүүн одоо байх ч үгүй биз ээ. Харин яг тэр цаг үед гарсан бас нэгэн бяцхан жалгын цуу яриаг өөрөө дэглэлцэн найруулалцаж гол, болон туслах дүрд нь тоглож байснаа буюу цуу яриа, цуурхал хэрхэн төрдөг тухай нэхэн өгүүлвээс:
...Нийгэм хангамжын 28-р авто баазын ажилчдын Шарга морьт дахь “Энгэрийн арав” болон “Намгийн арав” гэгдэх хорин айлын том жижиг нийлсэн гуч гаран хүүхдүүд зуны хоёр сарын (тэр үед албан газрын зуслангууд 6/15-аас, 8/15 хүртэл албан ёсоор гардаг байсан юм. Зуслангын автобус болон, албан газруудын жижүүр /дежур/ –ийн тэрэгнүүд ч мөн хугацаанд үйлчлэхийн учир айлууд ч энэ цаг хугацаанд л зусланд гарч таарна) турш ижилдэн тоглолцож, үдэш орой болохоор тойрон сууцгаан “Хар гар”, “Чөтгөр”, “Гүйдэлтэй газар” гээд л аймшгийн яриа томчуул нь ам мэдэн бурцгааж, багачууд нь айж, дагжин босоод гэрлүү гээ явчихаж чадахгүй хэн нэгэн том ах, эгчийг царайчлан суудаг байсан тийм л үед дээ. Нэг орой манай зуслангынхан “Намгийн арав” орж гар бөмбөгөөр “Төмс цохин” баахан наадаад харуй бүрий болоход эргэж харих гэж яарсангүй, тэндээ тойрон сууцгаан “пан гөрөх” буюу одооныхоор буу халцгаалаа. Тэр үед би дөнгөж дөрөв төгсөөд тавд орох жил учир том ах нар шиг охин эргүүлж мэдэхгүй, зүгээр л тоглоомд шохоорхох хүүхэд зангаараа л байсан юм. Эхлээд л энэ өдрийн “Төмс”-нд хэнийх мундаг байсан, хэн хамгийн их төмсдүүлсэн гээд л ярьж байсан олон хүний тойрч суун ам мэдэн бурах үед нэг ярианаас нөгөө яриа, нэг сэдвээс нөгөө сэдэврүү ордог тэр л жамаар нэг л мэдэхэд “болсон явдал” буюу “хар гар” гээд л аймшигийн түүхийг “намгийн арав”-ын нэгэн том агаа үнэмшилтэй нь аргагүй, сүртэй гэгч нь ярьж байснаа гэнэт “Аа аа, энэ хар гар!” гэтэл харуй бүрийгээс нэгэн зүйл сум мэт шуугин нисч ирэн тойрон суусан бидний дунд пид хийн чимээтэй гэгч унахад бүгд цочсондоо огло харайн босцгоож орилолдон бие, биенээ бараадан дэнжийн зүг харайлгаж явлаа. Тэр эрчээрээ гүйлдсээр гэр, гэрийн босго даван салцгаалаа. Харин маргааш өдөр нь зуслан газар тоглох, ноололдохоос өөр ажилгүй хүүхдүүд учир өчигдөр орой “намгийнхан” –д айхтар чадуулсанаа ярилцан хоёр, гурав хоногоос ирэхээр нь хэрхэн яаж дөнгөхөө ярилцан мастер төлөвлөгөө боловсруулалцлаа. Харин хэрхэн яаж? Намгийнхан хар гардчихсан, харин бид? Гүйдэл, чөтгөр, шулам, толгойгүй хүн??? Мэдээж өөрсдөө ч харанхуй болохоор айхын учир ийм юм байдаг байсан ч өөрсдөө олоод ирж дөнгөхгүй... Тэгээд яах вэ, хариугаа яаж авах вэ?... Яг тэр үед “Хүжийн гал”-ыг уншиж байсан учир гэнэт нэгэн мэргэн санаа төрлөө. Тэр бол “Чөтгөрийн гал” гаргах байлаа. Харин яаж? Нэг л чухал, чухал царайлсан улсууд янз бүрийн мэргэн санаа гаргана. Тэндээс нөгөө хэн:
-Хулууг хөндийлөн ухаад нүд, ам, хамар гарган дотор нь дэн барьдаг гэж нэг номноос уншсан юм байна... Гэвч хулуу гэж ном зохиолоос л уншсанаас ядаж зурагтаар харсан хүн ч байхгүй юм чинь хулуу гэж юу ч байдаг юм бүү мэдийн учир санасны гарз л болно биз дээ. Бид ч дор бүрнээ л намгийнхныг чадах арга, чарга хайх боловч нэг л бүтэлтэй юм болохгүй...
Гэвч хүүхэд багачуул бидэнд хэдийвээр зусланд боловч ганцхан тоглох, наадах биш булагаас ундны ус зөөх, гол орж хувцас хунараа угаах далимд бахаа ханатал усаар наадаж шумбаж, сэлэх, ой руу явж түлэх хуурай гишүү ойгоос түүх гээд хувиарт ажлууд байдаг л байсных хэдүүлээ ханьсан гишүүнд явлаа. Дөнгөж зусланд гарсны дараа ой руу дөнгөж шагайгаад л бөөн гишүүнд орчихдог бол наадам өнгөрчихсөн найман сар гарах гээд бараг зуслан буух дөхөж байсан болохоор хоёр, гурван ч уул давж явж жаал гишүү түүж, нэг амиар ахиухан түлш авчрахын тулд хоёр уртхан гишүүгээр чарга хийн гишүүгээ баглан чирч ирдэг байсан тэр үед. Хэдийвээр хэд, хэдүүлээ нийлэн хөгжилдөн явах боловч буцах зам бас ч гэж хөөрхөн ачаатай, алсын учир амралт эрс олширно. Баянбулагийн амнаас (Тэр үед Баянбулагийн аманд айлууд байгаагүй ч амны эх өөд өгссөн ганц бүдэг зам л байдаг ба хэд хэдэн дош хулгар шаруудтай байсан юм) ганцхан даваад гэртээ хүрэх гээд ганцхан л өгсчихвөл харилаа даа хэмээлдэн уулын горхины тув тунгалагхан, шүд хага ташсан цэв хүйтэн уснаас балган байх тэрхэн үед манай нөгөө хэний нүдний буланд мөлжиж хувхайрсан хонины толгойн яс харагдахад нь намгийнхныг айхтар хашраах мэргэн арга харван орж ирсэн юмсанж. Нөгөө ядраад, хөдөлж ядан лазагнаад байсан улс ч юу байх вэ, одоо шууд очоод л дөнгөчих юм шиг хүч орон өндийцгөөлөө...
Харин түүнээс хойш хориодхон хоноод зуслан буух хүртэл намаг, энгэр битгий хэл ойр хавийн бусад албан газруудын зуслангын хүүхдүүд ч уулын сүүдэр хүүшлэн, нар орохын төдийд гэртээ орон нам бүгдэг болсон нь манай нөгөө хэний хонины толгойны хувхай ясыг сайтар хөндийлөн ухаж дотор нь лаа асаан нөгөө хулууг орлуулан, миний санал болгосон цагаан даавуу нөмрөн харанхуйгаас гэнэт гарч ирэх аймшиг “Хурган хүн” –ийг аав ээж нар бидний эсрэг овжин ашигласных уу, тэд ч үнэхээр “Хурган хүн” байдагт итгэснийх үү ямар ч л байсан түүнээс хойш хоёр, гурван ч жил “Хурган хүн” –ий тухай аймшигт яриа манай тэр хавийн зуслангуудаар түгсэн нь үнэн түүх болой.
Энэ мэтчилэнгээр аль хүмүүсийн худлаа цуурахыг тэр гэх вэ гэж. Амьд сэрүүн ажлаа хийгээд явж байгаа хүнийг ч авсанд хийж л орхино. Харин тэр авслуулсан хүнийг “мөнхөрлөө, мөд үхэхгүй ээ” гээд билэгшээгээд л өнгөрнө. Санаандгүй саяхны үүнтэй тун төстэй “мөнхөрдөг” нэгэн жишээг дурьдваас:
Илүү дутуу хүн амьтантай холбогдмооргүй оргин, тэр дундаа дугаар нууцалсан, гадны дуудлага авмааргүй байсан тэрхэн үед хоёр, гурван хоног дугааргүй дуудлага ээлжлэн чарлаж бүр залхаагаад байсны учир утсаа таслан тэрчигтээ гүрийж орхив оо чи минь. Гэтэл нэгэн хуурай дүү маань давхин орж ирлээ.
-Яав нөхөр минь, юу болов, яагаад манайхыг зорив доо? Хэмээтэл:
-Цаана чинь энд ч, Монголд ч бөөн шум дэгдчихээд байна. Таныг чинь баригдчихсан энээ тэрээ гээд... гэдэг юм. Хамгийн хоржоонтой нь яг тэр үед хань маань надтай холбоо барих гэж баахан залгаж, холын дуудлага дугааргүй байдагынх би тасалж хаяад, улмаар утсаа хаан хорвоогоос тасарсных ийм яриа дэгдчихсэн юм байж. Мөн л хүмүүс “За тэгвэл ч, та Наран нутагт мөнхөрч дээ” хэмээн догионо. Энэ гурав, дөрөвхөн хоногт Баагий будаа гээд баахан цуурсан гэнэ билээ, намайг танидаг хүмүүсийн дунд.
Бас нэгэн зүйл буюу өнгөрсөн зууны жараад оны дунд үеэр юм гэсэн. Гариг дэлхий Икар гаригтай мөргөлдөж, гайтай юм болно. Ганц ч хүмүүн амьд үлдэхгүй ээ... гээд бас нэг баахан цуурч, дайны хажуугаар дажин гэж нэг хэсэг муу юманд адтай гарууд бас овоо бужигнуулаад авсан тухай миний багадаа сонсож байсан өнгөт яриа байдаг юм. Бүр хожим нь ч нөгөө муу Гүрээ (Сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар гуай) сүүдэр ший хийгээд түүнийгээ хулгайд алдсан, бөөн өрөнд орсон тухай хэдхэн жилийн өмнөхөн сонсож л байсан юм байна.
Энэ мэтчилэнгээр амнаас ам дамжуулан “Чамд л гэж хэллээ шүү, хүнд бүү хэлээрэй” тодотголтой хирнээ хорлонтой илүү, дутуу цуу үг, цуурхал ярианы хор хөнөөл хир их болоо гэж???
Тун саяхандаа, тэр нөгөө Амайрахад байлуу даа, дэлхий сөнөнө гээд нэгэн ламтан гуай ч бил үү, зурхайч гуай ч билүү нэгэн овоохон муу гар баахан хүнийг газар доогуур хийж орхиод тэр хүмүүсийг нь сэнхрүүлж, эргүүлж гаргаж авах гээд тусгай нь ч юм уу, цагдаа нь ч юм уу ямарч байсан холбогдох албаны хүмүүс бөөн л юм болсон тухай хэвлэл, мэдээллийн бүхий л хэрэгслээр нэг л хэсэгтээ шуурсаныг одоо хир нь та бүхэн мартаж чадаагүй л байх ёстой. Энэ нь хэдэн сар, жилийн өмнөх биш ердөө л хэдхэн хоногийн өмнийн юм учир мартаж ч амжаагүй л байгаа.
Бас нэгэн зүйл бол, маргах аргагүй Чингэс хаан 1997-н онд төрнө гээд нэг хэсэг шуугисан. Одоо 2008 он гээд бодохоор тэр нөгөө төрсөн Чингэс нь одоо арван нэгэн настай байх ёстой. Түүх мэддэг хүмүүс хэл л дээ, аль вэ би өвдөг сөхрөн гуйя, арван нэгэн насандаа эзэн Чингэс юу хийж явсан юм бэ? Энэ төрсөн Чингэс маань хаана, хэнийд юу хийгээд таг чиг болчихов оо? Тэр төрүүлж өсгөсөн Өөлүн эх нь нөгөө багц сумаа хугалуулах цаг нь болоогүй юм уу? Гээд миний мэдэхгүй юм их байнаа гэж.
Хий хоосон цуу яриа, хов хоосон цуурхал ямар балагтайг энэ хэдхэн хоногт нутагт байгаа ахан, дүүс маань мэдрээд авах шиг боллоо. Зуслан, хөдөөлөх нэрээр ихэнх нь дайжиж, дайжих боломжгүй нэг хэсэг нь өөрийнхөө үнэтэй, цайтай гэсэн болгоноо өвөртөлж аваад гудамж метрлэн алхалсан гэнэ үү? Хэрвээ газар хөдөлсөн бол тэгж гудамжинд алхах биш ямар нэгэн юмны доогуур орж хоргодох ёстой (http://www.mongolnews.mn/unuudur.php?n=28255) гэж энэ нэг мэдээг бичсэн их мэдэгч сэтгүүлч гуай дурьджээ. Яаж ч бодсон, бүр тэнэг хүний хар ухаанаар ч бодсон газар шилгээн хөдөлж, дээрхээ нураан бусниулахад дээрээсээ даруулан үхдэл л болно уу гэхээс биш өөр юу ч болох билээ дээ. Харин ийм айхтар юм боллоо гэхэд (Түй, түй хэмээн нулимах дүр үзүүлэн дэргэдэх ханаа байдагаар нь тогшиж цээр гарган домнов) үнэхээр тэр боломжтой байгаад хөдөө гадаа гаран зуны амбаар, их л бодож дан бүрээстэй таван ханатад амиа даатгуулсан хүмүүс л үлдэнэ үү гэхээс арав, хорин метр өндөр угсармал бетон, тоосгон ханан доор орсон хүмүүнээс юу үлдэх вэ дээ гэж.
За даа, ам тань загатнаад бурмаар байгаа бол бураад бай хө, гагцхүү өөртөө л бур! Өрөөл бусдад яршиг, төвөг удахын хэрэггүй. Цуурхал хэрхэн яаж төрдөг, хэн гуай нь төрүүлдэг тухай бас нэгэн бодит жишээг өгүүлсүү. Гол дүр нь би өөрөө гээд л бодчих. Энэ цаг үед өөрийгөө үнэнч шударга хүн гэж авч үлдэх гэж худал, үнэн бурахгүй. Яг л болсон явдлыг дурдваас:
Аргын тооллын нэгэн мянга есөн зуун далан есдүгээр оны хавар цагт манайх гээч айл гэнэтхэн байрны айл болов оо. Ах нарын бэлэгийн гурав дугаар хорооллын анхны айлуудын нэг болсон юм. Байранд орно гээд л таван зун айлруу ачаалан хөдлөөд давхиж ирэхэд дөрөв, таван байр ашиглалтад орчихсон цаана нь өч, төчнөөн байр баригдаад эхэлчихсэн байсанд гайхсан гэж юу гэх вэ. Ердөө л хоёрхон жилийн өмнө Гандангын Хүүхдийн больницод эгчийгээ эргэж ирж байхад “Энд ах дүү Зөвлөлт улсын тусламжаар бэлгийн хороолол босно” гэсэн нэгэн том самбараас өөр гэр хорооллын навтгар хашаа байшингуудаас өөр торойх ч юмны бараа байгаагүй билээ. Гэтэл ёстой үлгэрийн юм шиг хурдан үнэхээр сар жилээр биш, хоног цагаар өндийн босч байсан тэр үед юмсан. 13-р сургууль бараг ашиглалтанд орох дөхчихсөн засал чимэглэлээ хийж байсан болохоор хаалттай талдаа, харин түүнтэй яг адилхан 40-р сургуулийн барилга манай дэргэдхэн баригдаж байсан нь дөнгөж л хана нь босчихсон, биеийн тамирын заалных шилэн тоосгон цонх нь босчихсон байх үед бидний үеийн “хатуу ултай бакал” (Сахилгагүй хөвгүүд) –нууд ажил тарснаас хойш дотор нь орон тоглох л доо. Биеийн тамирын заалных нь дотор талд нь ер юм хийгдээгүй, бүр хундамнаас нь ч дорогш ухагдчихсан байсан болохоор өөрийн уран фаналаар “Энэ шинэ сургуулиуд усан бассейнтай гэнэлээ” гээд нөгөө хэддээ аваад хаячихсан нь тухайн үеийн хорооллын бүхий л хүүхдүүдэд тарж орхисоныг одоо миний үеийн хороололд өссөн хүүхдүүд санаж байгаа байхаа. Харин усан бассейнтай үгүйг намар нь хичээл эхэлж байж л бүгд мэдсэндээ. Гэх мэтчилэнгээр аль худлаа цуурч хэн нэгнийг үгээр алж, бас нэгэн хэсгийнх нь хийж бүтээснийг будаа болтол хар хэл амаар идэж бохирдуулахыг хэлж барах вэ.
Ямарч байсан зургаан сард газар хөдлөнө гээд цуурч байсан нь одоогын байдлаар долоо, наймдугаар сард болчихсон тууж явна. Энэ нь энэ зуны яриа болох нь бололтой гэж. Тэгвэл ганц зуны бүү хэл, зууны гэгдэхээр, бүр мянганы ч гэхээр цуурхал ч байдаг юм биш үү? Манай тооллын хоёр мянга дахь онд (2000он) Сатана заларч ирж гариг дэлхий тэрчигтээ будаа болно, хүн төрлөхтөн байхгүй болж сөнөх юм гэнэ билээ гээд л сэм, сэмхэн цуурдаг байсан. 2000 он ч гарсан, гариг дэлхий ч сөнөсөнгүй, хүн төрлөхтөн ч мөхөж алга болсонгүй. Сэм, сэмхэн 2001 он гарахаар, 2002 онд гээд хойшилсоор л одоо 2008 он гарчихаад байж л байна. Саяхны нэг сонин дээрээс алдарт үзмэрч Ванга агсаны зөгнөсөнөөр бол 2024 онд дэлхий сөнөх юм гэнээ. Ямар ч байсан дахиад хэдэн жил үлдэж л байгаа юм байна.
Харин эрхэмсэг уншигч авхай танд итгээд, танд л гэж хэлэхэд байна шүү дээ, аль вэ наад чихээ нааш нь, илүү дутуу хүн амьтан сонсчихно гэж, та өөрөө цаашаа хүн амьтанд ярьчихваа, танд л итгээд хэллээ шүү:
Цаана чинь маргаашнаас эхлэн
Цаглашгүй харанхуй эхлэнэ гэнэ
Алтан наран мандахаа огт болиод
Алаг дэлхий хав харанхуй болно гэнэ шүү...

*- Дуучин Янжиндуламын дуулсан "Орь залуу нас" дууг тухайн үед ингэж гуйвуулж дуулдаг байлаа.



С.Б.Бат-Эрдэнэ Япон, Ивай 2008-06-08



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 43 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


IMG_1071.jpg
Хэмжээс: 600x1751 383k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3487

Ц. Болдбаатар	100х100, зотон тос
Попури
Хэмжээс: 600x595 237k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3649

Анхны цас 2005 он
Улаанбаатар зочид буудал
Хэмжээс: 600x450 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4407


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn