Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: П.Батхуяг : Гоо үзэсгэлэнгийн үнэ цэнэ
Оруулсан admin on 2008-05-08 11:34:46 (3739 уншсан)

“Юм бүхэнд үнэ цэнэ буй. Хүн бүхэнд хувь тавилан гэж буй” гэсэн өгүүлбэрээр төгсдөг зохиол хэзээ ч билээ уншсан санагдана. Хэн гэдэг зохиолчийн, ямар нэртэй зохиол байсныг лав мартжээ. Гэхдээ төгсгөлийнх нь энэ хоёр өгүүлбэр сэтгэлд үүрд үлдсэн нь гайхалтай. Үе үе сэтгэл үймрэхэд дээрх хоёр өгүүлбэрийг би өөртөө хэлдэг юм. Үнэндээ амьдралын бүх гүн ухаан энэ хоёрхон өгүүлбэрт багтсан байдаг санагдана.  Гоо сайхны үнэтэй бараа худалдаж аваад эсвэл хэн нэгнээр авахуулаад дэлгүүрээс гарч яваа охид бүсгүйчүүлтэй бишгүй л тааралддаг. Хөл нь газар хүрэхгүй баярлах нь ч бий, юм үзэж нүд тайлсан тэр зэргийн юманд хөөрч догдлохооргүй болсон нь ч бий. Чухам тийм сэтгэл догдолдог үеэ өнгөрөөсөн нэгэн бүсгүй хурааж хуримтлуулсан хэдэн төгрөгөөрөө нүүр цэвэрлэгч, тансаг үнэртэн, хөмсөг сормууны будаг, хөл гарын тос авчихаад дэлгүүрээс гарлаа. Гоо сайхны дэлгүүрийн үүдний толинд өөрийгөө зэрвэс хараад миний энэ уруул дээрх том хар мэнгэ намайг даанч гутаах юм даа? Энэ мэнгийг авахуулж нэг санаа амрахсан гэж боджээ.
Энэ бүсгүйг хүний хорвоод төрсөн тэр нэг өдөр бурхан номонд итгэлтэй, бишрэл шүтлэг ихтэй эмээ нь нутгийн номтой лам дээр очиж заяа төөргийг нь үзүүлжээ. Шашин ном дэлгэр цагт хийдэд сууж байгаад бэрх цагийн эхэнд шар шувталж хар болсон ч уншлага номоо огт таслаагүй тэр хүн ёстой л шарсан мах андахгүй шар зурхайч байжээ.
Охины төрсөн өдрийн төөрөг нь хэмжээлшгүй их буянтай, хаан язгууртны тогоо барих хувьтай, арвин буян нь насан багад бус насан залууд ирэх учиртай хэмээн айлджээ. Учиргүй баярласан эмээ нь дэгдэх нь холгүй явсаар гэртээ ирүүтээ сонин болгож мэргэн ламын үгийг учирлан хэлсэн боловч шашингүйн үзэлд бүрэн автсан коммунист аав ээж нь ер тоож үзсэнгүй.
Тэр өдрөөс хойш эмээ нь аврал буяныг нь үзэх юм шиг ганц зээ охиноо гараасаа салгалгүй өсгөжээ. Иш, миний муу бор охин царай муутай юм шүү дээ? Том болоод засрахгүй бол хаан язгууртан яаж тоох вэ дээ? Дээд хүрээний тэр ламыг ч хүмүүс дэгс хэлдэггүй гэдэгсэн дээ? хэмээн үе үе охиныхоо ирээдүйд зовнин элдвийг боддог байжээ.
Эмээгээ бурхан болсны дараа охин ээж аав дээрээ ирж амьдарчээ, Нас барахынхаа өмнөхөн хөгшин эх нь охиныхоо ирээдүйн хувь тавилангийн тухай, залуу насанд нь ирэх их амны хишиг, буян заяаны тухай бүгдийг ярьжээ. Сүсэг бишрэл ихтэй эмээгийн дэргэд өссөн охин тэр бүхэнд нь итгээд хэдийгээр нэг эцэг эхийн боловч өөрөөс нь хөндий болсон нас бие тэрсхэн гурван эрэгтэй дүүгийнхээ элдвээр аашлахыг тоодоггүй байлаа. Тэвчих хэрэгтэй залуу нас юухан байхав. Хэдхэн жилийн дараа ирнэ. Тэр үед та нарыг би хэзээ ч уучлахгүй гэж дотроо шивнэнэ.
Хэн ч түүнийг сургуулийн царайлаг хөөрхөн охидын тоонд оруулдаггүй байв. Харин ч “Мэнгэт хар” зэргзэр хочлон шоолох нь их. Даруухан бор царайтай, намхан хамартай, нимгэн уруултай, уруул дээрээ учиргүй том хар мэнгэтэй, сурлагаар ч сайнгүй түүнтэй хэн ч үерхсэнгүй. Ахлах ангид байхдаа хамт хөтлөлцөн яваа охид хөвгүүдийг хараад сэмхэн дотроо атаархдаг. Хааяахан царай зүс муутайдаа өөртөө гомдон орондоо уйлах боловч эмээгийнх нь хэлсэн сайхан үгс сэтгэлийг нь тайтгаруулах бөлгөө.
Дунд сургуулиа төгсөөд их сургуулийн нягтлан бодогчийн ангид аавынхаа танилаар хөөцөлдүүлэн байж оржээ. Оюутан байхдаа мөн л хэнтэй ч үерхсэнгүй. Хэн ч түүнтэй үерхсэнгүй. Ганцаардмал бүсгүй гэр, сургууль, номын сан гурвын дунд дөрвөн жил алхжээ. Харин хичээлдээ их шамддаг байв. Сайн нягтлан хаана ч хоолтой гэж ээж аав нь олонтоо зөвлөсөн тул одон оронч болох багын мөрөөдлөө орхижээ. Үнэхээр сургууль төгсөөд ажил мундсангүй. Мөнгө ч чамгүй олж өөрийнхөө царай зүсийг их тордох болжээ. Нүүр цайруулах, сэвх арилгах үйлчилгээтэй гоо сайхны бараанд хамаг мөнгөө үрнэ. Гэтэл уруул дээрх том хар мэнгэнээс нь сүүлийн үед үс ургах болсон нь түүний уурыг бүр ч ихээр хүргэжээ.
Дэлгүүрээс гараад шууд эмнэлэг зүглэлээ. Гоо сайхны мэс засал хийлгэх хүсэлтэй байгаагаа нүдэнд дулаахан залуухан эмчид их л ичингүйрэн байж хэлжээ. Залуу эмч инээмсэглэснээ төлбөрөө төлчихвөл маргааш ч хийхэд бэлэн гэв. Хадгаламжинд байсан хэдэн төгрөгөө аваад эмнэлгийн дансанд шилжүүлчихэв. Саяхан танилцсан циркийн жүжигчин залуудаа ч хэлсэнгүй. Тэр залуу, бүсгүйн анхны хайр бөгөөд хааяа нэг ажил руу нь утасдаж шөнө болохоор болзож хамаг мөнгөөр нь бааранд найрлачхаад хэд хоног сураг алдардаг нэгэн.
Гэвч түүний эмэгтэй хүнийх гэмээр шингэн цагаан царай, давхраатай том хар нүдийг нь харахгүй байж чадахааргүй болтлоо дурлажээ. Дээрээс нь байнга очиж ажил төрөл, амьдралынхаа бүтэмжийг асуудаг зурхайч лам нь яах аргагүй заяаны чинь хань юм аа гэж хэлснээс хойш сэтгэлийнх нь уяа бүр алдарчээ. Түүндээ таалагдахын тулд ямар ч үнээр хамаагүй гоо үзэсгэлэнтэй болохоор зориг шулуудав. Энэ том хар мэнгэнээс салсан өдөр миний амьдралын хамгийн аз жаргалтай өдөр байх болно хэмээн мэс засал хийлгэх өдрийн өглөө боджээ.
Өндөр шулуухан хамартай, шингэн цагаан царайтай, давхраатай том алаг нүдтэй, өтгөн урт сормуустай, төмбөгөр хөөрхөн уруултай түүнийг хэн ч харсан дуу алдахаар сайхан болжээ. Уруул дээрх том хар мэнгэнээс нь сорви ч үлдсэнгүй. Бие галбираа засуулж, нүдэндээ өнгөт линз хийж том зузаан шилнээс салав. Шинэ жилээр аав ээж нь гайхан сайхан хөөрхөн болсныг нь магтаад мэс засал хийлгэсэн мөнгөний дүнг сонсоод толгой сэгсрэв. Циркчин залуу сард нэг удаа утастдаг байснаа долоо хоногт хоёр удаа утастах болж бүр өөрийнхөө мөнгөөр гурван ч удаа үдийн хоол идүүлжээ. Бүсгүй өөртөө сэтгэл хангалуун байлаа. Эмээгийнх нь хэлсэн буян хишигтэй залуу нас одоо ирлээ хэмээн бодох болжээ.
Хувь тавилангийн тэнгэр буян хишгийн хүрд эргүүлж суугаад өглөгийн элчийг дуудууллаа.
- Элч минь өнөөдөр нэг бүсгүй 26 нас хүрч байна. Оноосон хувь тавилан ёсоор түүнд өнөөдөр буян хишгийг нь өгөх ёстой. Сайн ханьтай нь чи учруулаад амьдралынх нь зам мөрийг засчихаад хүрээд ир. Тэгээд аяндаа бүх юм бидний зохицуулснаар болох болно. Тэр бүсгүйг таних тэмдэг уруул дээрх том хар мэнгэ, мөн их нигүүлсэнгүй харцтай жижигхэн бор нүд, өөр чинь юу билээ. Аан, тийм уруул дээрх мэнгэн дээр нь үс ургасан байх ёстой.
Өглөгийн элч зорьсон газартаа нүд ирмэх зуур иржээ. Гэтэл онцгой тэмдэг бүхий бүсгүй байдаггүй. Бишгүй хайсан боловч олдсонгүй. Уг нь залуучуудын хөдөлгөөн үүссэний ойн хурал дээр тэр хоёрыг зэрэгцүүлж суулгаад ойртон танилцуулахаар хувь тавиланг зохицуулжээ. Арга барагдсан өглөгийн элч, хувь тавилангийн тэнгэрийн их хилэгнэлээс айж, нүдэнд дулаахан нэг бүсгүй сонголоо. Тэгэхээс өөр арга байсангүй. Учир нь энэ улсын ирээдүйн ерөнхийлөгч заяаны ханьтайгаа учрахад хэдхэн мөч дутуу байлаа.
Харин энэ үед гоо үзэсгэлэнтэй болсон бүсгүй циркчин залуутайгаа хурал болж буй ордны хажуугаар сугадалцан өнгөрчээ. Бүсгүйн мэнгэ байсан газар чимчигнэх шиг болов. Арай өнөө гайтай хар мэнгэ дахиад ургачихгүй байгаа гэж бүсгүй дотроо айсхийн бодсоор өнгөрөв.
Бүх юм ингээд төгсөв. Зүс сайхан болсон ч бүсгүйд эмээгийнх нь хэлсэн хувь тавилан нь ирсэнгүй. Нэг муу худалч зурхайч хөгшин ээжийг минь хуураа байлгүй гэж боджээ. Буян хишиг нь ч ундарсангүй. Циркчин залуутайгаа гэрлэсэн боловч удалгүй салжээ. Өөрөөсөө олон эгч баян авгайтай нөхцөөд нөхөр нь алга болов.
Үеийнхээ бүсгүйчүүлээс дэндүү эрт өтөллөө. Байн байн нүүр нь загатнах болж, арьсных нь өнгө нь үхээд, үе мөчөөр нь тэсэхийн аргагүй хатгуулах болжээ. Ямар их үнээр гоо сайхан болсноо тэр ойлгосонгүй. Өнөөх зохиол “Юм бүхэнд үнэ цэнэ буй. Хүн бүхэнд хувь тавилан буй” гэж төгсдөг билээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 9/2 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 67 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-215.JPG
Хэмжээс: 600x450 44k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2428

Ёл хад
YolHad_22.JPG
Хэмжээс: 700x525 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2336

Ёл хад
YolHad_08.JPG
Хэмжээс: 700x525 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2373


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn