Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ш.Ванчаарай : Сүнс
Оруулсан admin on 2008-05-02 04:59:26 (4119 уншсан)


        Шөнө дунд өнгөрч байлаа. Энэхүү эмнэлгийн "Сэхээн амьдруулах" тасгийн нэгдүгээр өрөөнд эмнэлгийн өргөн орон дээр хиймэл амьсгалын аппарат залгаастай аль хэзээний ухаангүй болсон нэгэн охин хэвтэх  бөгөөд түүний царай зүс цаас мэт цайж, хүүхэн хараа нь худгийн ус лугаа адил гүн хар болоод хамар нь хавчийгаад тас хар хөмсөг нь улам ч тод болжээ.

Харин түүний намирсан урт үс нь орны урд руу унжих агаад гантиг шиг мөлчийсөн хүйтэн духыг нь богинохон хуруутай жижигхэн гараараа илбэн байсан сувилагч Туул их л доороос сүүрс алдан хиймэл амьсгалын аппаратын хүчилтөрөгч өгч буй хошуувчны завсраар цэвэрхэн самбай даавуу сурмаг гэгч оруулан түүний ам, хамрыг үе үе арчиж цэвэрлэн арга тасарсан байдалтай зогсоно. Эдний тасгийнхан энэхүү арван зургаахан настай Сувдаа охиныг бүтэн сар шахам асарч тойлохдоо "Торомгор" хэмээн өхөөрдцгөөж өвчнөөс нь ч болсон уу, угийн хүүдэрхүү гэнэн хөөрхөн занд нь ч автагдсан уу цөмөөрөө дотносон хайрладаг болжээ. Түүн дотроос сувилагч Туул яагаад ч юм бэ түүнийг дэндүү хайрлахыг яана. Туул эхлээд эмч нарынхаа хэж ярьж байгаад нэг л итгэж чадахгүй байснаа сүүлдээ Сувдаагийн өвчний ноц гэмийг мэдэрч юухнаар ч болов тус дэм болох гэсэр түүнээс холдож чадахгүй нэгэн болсон юм санж.

       Туул энэхүү уяхан сэтгэлдээ автан "Торомгорыгоо" асарч сувилсаар байгаад огтоос хөдөлж чадахгүй удаан хэвтсэн хүний ташаан толгой, ууц нурууны арьс хөрсийг гэмтээхгүй байх нэгэн арга олсон юмсанжээ. Энэ бол хонины сүүлний тос шингээсэн хөвөн жинтүү юм. Өдөрт “Торомгорынхоо" доор тавьсан энэхүү жинтүүг олонтаа эргүүлэн тойруулан, нус нулимсыг нь арчиж цэвэрлээд, хэвтэрт удсан зовлонг огт эдлүүлэхгүй санаатай жижиг сияан саванд юу л гарна ганцаараа асгаж гялалзтал угааж арчин санаа сэтгэл нь бага боловч амрана. Сүүлийн үеэс Сувдаагийн булчингийн саажилт улам бүр газар авч амьсгаа нь бачууран, зүрх нь зогсчих гээд байдаг болсноос хойш Туул бүр ч сэгэл зовнин дэргэдээс нь холдож чадахгүй болов. Тэгэхэд Сувдаа "Эгч ээ! Би эдгэж босчихоод тан шиг сувилагч болно. Бурхан минь намайг өршөөж хайрла! Би олон хүнд Туул эгч шигээ тус болж чадна шүү Бурхан гуай" гэж амандаа ахин дахин үглэж савх шиг нарийхан хуруутай чөргөр гараараа залбиран духандаа хүргээд "бурхан намайг өршөөнө тийм ээ, эгч ээ" гэхэд Туул толгой дохин түүнд дуулдахааргүй гүнээ санаа алддаг байлаа. Ер нь ямар ч хүн энэ эцсийн мөч нь тулаад ирэхээр дотоод хүчтэй сэрлээсээ болдог ч юм уу өвчний ад гэмээр нэгэн иймэрхуү хүсэл мөрөөдөлд автдагийг сайн мэдэх Туулд энэхэн зуур орох байх газар олдохгүй болдог байв. Харин Сувдаа сүүлийн хэд хоног хөдөөнөөс ирэх ёстой ээжээ асуухаа болиод бурханаас өршөөл гуйх нь цеерөн өрөөний адрыг ширтэн дуу шуугүй хэвтэх нь их болжээ.

       Түүний ухаан дэн дун болж буйг хар зөнгөөрөө мэдсэн Туул яагаад ч юм бэ миний жижүүртэй үед "Торомгор" минь бурхан болоосой хэмээн үнэн сэтгэлээсээ бодох болжээ. Энэ бол түүнд эцсийн удаа туслах гэсэн нэгэн хүсэл байлаа. Туул Сувдаагийн цусны даралтыг нэгэнтээ үзэж, хурууныхаа өндгөөр хичнээн даравч судасны нь лугшилт баригдсангүй,
       Туул иймэрхүү үед тэгтлээ их сандардаггүй атал энэ удаа сандчаад явчихав  Нэг мэдэхнээ жижүүрийн эмчийг дагуулаад ирчихсэн байлаа.
Эмч залуу зүрхний ажиллагааг хянаж буй аппаратын зүүг хөдлөхгүй болсныг харангуут мэдээд зүрхийг удтал чагнаснаа,
       - Зүрх нь ажиллахгүй болчихжээ. Аппаратаа салга гэж хэлчихээд явчихав. Туул эмчийг гарсны дараа хиймэл амьсгалын аппаратыг салгаж чадахгүй, түүний хөрчихсөн духыг илбэн арга тасран хэсэг байв. Орны тушаах ханын бүдэг гэрэл охины хөшиж хөдөлгөөнгүй болсон нүүрийг гийгүүлнэ.

      Туул бүх юм өнгерснийг мэдэж байсан ч хиймэл амьсгалын аппаратыг салгаж чадахгүй байлаа.  Тэгсээр үүр гэгээрсэн хойно ядарч туйлдсан Туул аппаратын хошуувчийг чичирч салганасан гараараа аваад, хөнжлийн даавуугаар охины нүүрийг эвтэйхэн бүтээж юунд ч юм хоргодосхийн том цонхны янз модыг түшин ганцаараа хэсэг зогсож тэнгэрийн хаяа ширтвээс дорноос алтан шаргал туяа татаж, эднийхний хайрыг булаасан гэнэн хонгорхон охины цогцсыг жигтэйхэн тод гийгүүлэв. Тэрбээр хар дарсан зүүднээсээ салж чадахгүй байгаа мэт болоод охиныг дэндүү хайрлаж өрөвдөж байлаа. Туулд ийнхүү эцсийн амьсгалаа хураах нь нэг бодоход зүүд шиг ч ... нөгөөтэйгүүр хорвоогийн мөнхийн ганц үнэн шиг. Тэгснээ "сүнс байдаг бол Сувдаагийн сүнс надад ирээсэй! Сувдаа шиг сайхан охинтой болох юмсан" гэх жигтэй бодол толгойд нь зурсхийх агшинд хэвлий рүү нь нэгэн зөөлөн увидас совин ч гэмээр ер бусын юм ороод ирэх шиг болж, хэвлий дэх таван сартай хүүхэд нь зөөлөн зөөлнөөр хөдлөх шиг болох нь тэр.



ШАГЖИЙН ВАНЧААРАЙ

      Ш.Ванчаарай 1932 оны 7 сард Завхан аймгийн Яруу суманд төржээ.  Тэр дунд сургууль төгсөөд хөдөөгийн сургуульд багшилж байв. Дараа нь дээд сургуульд орж 1959 он МУИС-ийн анагаах ухааны факультетийг төгсөн ХYНИЙ ИХ ЭМЧ БОЛЖЭЭ. Тавиад оноос уран зохиол бичиж эхлэн “Яруугийн хавар" туужууд 1959, "Хун" өгүүллэгүүд    1964,    "Амьдрал"    тууж өгүүллэгүүд, “Гал улаан цэцэг"  1973, "Буурал хангайн даваа" 1974, "Сэтгэлд гийсэн гэгээ"  1976, "Хүний мөс'' 1986, "Нарны сургууль" 1989, "Шагнал шийтгэл" 1990 роман болон “Мичин жилийн хавар" 1982 зэрэг жүжгийн зохиол бичжээ.
 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 179 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor016.jpg
Хэмжээс: 600x736 152k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3334

Ёл хад
YolHad_20.JPG
Хэмжээс: 700x525 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2400

Хөвсгөл
kho-008.JPG
Хэмжээс: 600x450 127k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4053


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn