Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ж.Барамсай : Биегүй сүүдрүүд
Оруулсан admin on 2008-05-02 04:55:27 (4895 уншсан)


            Сүүдэр гэрлийн хүчээр амь зуудаг ч тас харанхуй шөнө ч эзнийхээ дэргэд сүг шиг дагана. Сүүдэр эзнийхээ нүгэл буяныг гарцаагүй мэднэ. Өдөр шөнө ялгагдахгүй бүрсгэр саарал цагаан оршуулгын газар олон сүүдэр тэнэж явна. Эзнээ алдсан сүүдрүүд амьд сэрүүнд нь "бараа" болж явсан биеэ одоо бол үхдэл эрцгээнэ. Хүүрийн газар хон хэрээ гуаглан, салхины аясаар энд тэнд ганц нэг сэнс эргэлдэнэ. Хааяа нэг шарилаас нөгөө рүү оготор хулгана гүйж орно. Сүүдрүүд дөрвөлжин саарал цемент болгоныг тонгойн харж
явна. Зарим нь үхдэл, биеэ олов бололтой. Босоо хүний дайтай чулуу толгойн тушаа нь босгосон шарилын дэргэд нэгэн бүдүүн хар сүүдэр тухлан суугаад ярьж эхлэв.

     - Нарт ертөнцөд амьд байх хугацаанд чинь чамайг дагасан. Би харанхуйд цагаан гэгээтэйд хар явсан чиний дагуул чиний сүүдэр чинь байна. Одоо миний ярих цаг болж чиний сонсох цаг иржээ, Өнгөрч одсон чиний бүх явдлыг хүмүүст дэлгэхээр би ирлээ гэхэд газрын хүүр "Намайг энд хэвтэж байхад чи гадна байх ёсгүй, сүнсгүй муу сүүдэр бүү сүрдүүл" гэж уцаарлавал сүүдэр ташаа тулан ханхайж шарилын хөшөө чулууг өшиглөөд,
      - Гучин найман онд чи хорин хэдэн настай, ташаандаа нагаан буутай нүдэндээ цагаан шилтэй, энгэртээ гинжин оосор унжуулж халааснаасаа цаг гарган харсан дотоод яамны гялалзсан төлөөлөгч явснаа санаж байна уу? гэж асуув.
      - Саналгүйдээ, гэхдээ одоо юу ч үлдэлгүй хувхайрчээ.
      - Yгүй дээ чиний ар гэр үр удамд их юм үлдсэн. Аманд чинь байсан зургаан шүдний алтан бүрээс хадгаламжинд байгаа найман зуун мянган төгрөг, Заяын хүрээний гавж ламтны шүтээн алтан бурхан атганд багтахгүй чүнчигноров хөөрөг цөм чамд буудуулж алуулсан хүмүүсийн юм...
      - Мөн байлаа ч би эдэлдгээ эдэлж жаргадгаа жаргасан болохоор аз л болж дээ.
      - Нөхрийг нь барьж алаад авгайтай нь нөгцөж байсан тэр гаслант өдрүүдийг чи сана. Чамд байцаагдаж тамлагдан тарчилж үхэгдсийн сүнс, чиний сүнсийг тамд аваачиж хаясан.
      - Сүүдэр минь чи хичнээн дэвхцлээ ч би хийдгээ хийж хождогоо хожсон. Одоо энд жаргаж хэвтэнэ.
      - Чиний ясыг өндөлзүүлж, үр удмыг чинь гутаан доромжилж байгаач чи юугаа мэдэх билээ,
      - Мэдлээ ч намайг яаж ч чадахгүй. Yлдсэн цөм хохь нь болог
      - Чиний нүгэл амьддаа гараагүй үхсэн хойноо сүнс чинь тамд очиж зовлонгийн далайд унасан. (Сүнс чинь тас харанхуй нүхэнд амьдарч тархи руугаа буудуулж үхэх тавилантай тарвага болсон. Энэ сүүдэр үхдэл биетэйгээ ийнхүү ярилцаж байхад өөр нэг толгойгүй сүүдэр газар дорхи цогцостойгоо шивнэлдэнэ.)
      
      - Та минь амгалан нойрсож байна уу?  
      - Амгалан даа. Хорин долоохон насалж хорвоод хийсэн нүгэлгүй мөртөө толгойгоо тас цавчуулсан болохоор энд хэвтэх гомдолтой л юм.

      - Таны нэр мөнхөд үлдэж алтан үсгээр бичигдсэн сүнс чинь диваажинд очсон. Та эх орондоо буян хийсэн гавьяатай хүн.
      - Алтан саатай пагон хадсан ахмад, өдөн малгайтай үйтэн хуартай хүүхэнтэй гуулин хөгжмийн аяар эргэж байсан тэр оройгоо ногоон малгайтнуудад баригдаж билээ. Буудуулах тийм ч амар юм биш билээ. Булуулах нүхээ би нар зөв гурав тойрсон шүү!
      - Бие минь чамайг эргэж төрөхөд сүүдэр чинь болохсон гэж их бодсон өөрийн чинь сүнс гандан хийдэд шавилан сууж байгаа ламд шингэсэн. Буян нүгэл хоёрын ялгаа одоо гарч байнаа.
      - Сүүдэр чи эргэн ирж надтай хууч хөөрч монголын минь тухай ярьж байгаач. Юу болж байгааг мэдэхгүй би газрын хөрсөнд чичрэн уйдсаар байх юм.
      Сүүдэр бие хоёр мэгшин уйлцгаав. Сүүдэр санаашран "Чамайг цаазалж үй олны цусаар гараа будахад оролцогсдын зарим нь гэм зэмгүй явж байна. Хорвоо бөөрөнхий болохоор эргэлдсээр л байх юм хэмээн сүүрс алдав.
       Хүүрийн газар биегүй сүүдрүүд мөнх нойрссон эзэдтэйгээ ярилцсаар л ... Зарим сүүдэр орилон хашгирч, зарим нь занаж зүхсэн хараал хэрүүл болцгооно.
       - Муу бэртэгчин чи босоод ир! Монгол үндэстнийг бараг устгах гэж байлуу? Буун дуугүй хэлмэгдэл явуулахад чи оролцсон, мал буяныг хурааж сүм хийдийг галдан шатааж үнэт соёлыг устгаж эх орны баялгийг гадаадад цөлмөн гаргаж байсныг чинь өнөөдөр шүүж байна. Улсын хөрөнгөөр туйлж баян цатгалан амьдарч явсныг чинь жигшиж байгааг чи мэд! хэмээн нэг сүүдэр хашгичихад өөр нэг сүүдэр "Хүний ёсоор хальсан тандаа буян үйлдэх минь. таны нэр мөр хоёр цагаан болохоор үр сад удам судар чинь сайн сайхан яваа гээд нулимс унагана. Сүүдрүүд дагаж явсан эздийнхээ амьгүй шарилтай ийнхүү ярилцсаар.
      Зэвгэр хүйтэн салхи үлээн хүүгэж том том хон хэрээнүүд лэглийн сууна.
      Оршуулгын газар чив чимээгүй ч бүдэг  саарал сүүдрүүд буг чөтгөр гэлтэй сүүдэгнэнэ.

1990


 Жаргалын БАРАМСАЙ

(1952-1996)

         Ж.Барамсай 1952онд Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төржээ. УБДС төгссөн. Уран зохиолын багш мэргэжилтэй. Барамсай Улсын хэвлэл хянах газар, Тоншуул сэтгүүлийн газар, Монгол телевиз, Yнэн сонин, Улаанбаатар сонинд ажиллаж байлаа. Барамсай ''Yхэр бол мал мөн" гэдэг өгүүллэгээрээ ихэд нэрд гарчээ. Барамсай бол нэрд гарсан шог зохиолч юм. Тэр “Цүнхтэй инээд", "Хөшиг нээвэл нууц задарна", "Цагаан сүүдэр", "Биегүй сүүдэр” зэрэг ном туурвижээ. Ж.Барамсайн олон шог өгүүллэг дотоод гадаадын олон улсад хэвлэгджээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 15/3 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 64 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-010.JPG
Хэмжээс: 600x450 95k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2833


B3-002.JPG
Хэмжээс: 600x399 99k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3921


flo-007.JPG
Хэмжээс: 600x450 172k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3463


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn