Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Дорж Зундуй  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Аюурзана 	Г	 Өгүүллэг: Г.Аюурзана : Уулын монолог
Оруулсан admin on 2008-05-02 03:38:00 (12996 уншсан)


        Чоно улих хажууханд сонсдов. Хариуд нь тэртээ холоос өөр нэгэн чоно улив.  Гурав дахь чонынх ялигүй хожуу дуулдав.
        Би чонон дунд амьдарч байна. Чононууд, моддын дунд, хөх будан, хүйтэн салхи, уулсын дунд гурав дахь намраа үдэж байна.
        Дөрвөн жилийн өмнө би хүн байсан.  Хүн байх ч сайхан шүү. ''Ингэж болно. Тэгж болохгүй". Хамгийн сайхан нь энэ. Хүн ухаан суух тусмаа л юу зөв, юу бурууг мэдэж авдаг. Yүнийг мэдэж авахгүйгээр амьдрах аргагүй.Тэгэхдээ бусад хүмүүсийн дунд тэр шүү дээ.          Энд бол болно оо. Энд тэс өөр хууль үйлчилдэг. Энэ бол уул, ой, агуй. Агуйн хананд ямар ч бичээс үгүй. Бичье гэсэн ч энд шүршдэг будаг байхгүй. Би урьд нь амьдарч байсан байшингийнхаа ханан дээр час улаан будгаар нэгэн тэмдэг тавьснаа саналаа. Тэр бол анархийн тэмдэг байсан юм. Яг одоо агуйнхаа ханан дээр "НИЙСЛЭЛ" гэж бичих юм сан. Нийслэл! Сэтгэл зүрхний минь нийслэл энд байна.
       
        Чононууд хоорондоо хэрэлдээд эхлэв. Гичийгээ булаалдсан юм болов уу? Эд намайг яах ч үгүй. Бид бие биеэ мэдэлцээд гурван жил болж байна. Анх намайг энд суурьшихад маш том азарган чоно мөрөөр минь шиншлэн хүрч ирж билээ   Надад улаан гараас минь өөр зэвсэг байсангүй. Би үхэх болоогүйгээ сайн мэдэж байсан юм. Азарган чоно багалзуурдуулаад амь тавихаас наахнуур болоод байхдаа нүд рүү минь эгц ширтэж билээ, Чонын нүдэн дотор сэгсгэр үстэй, час улаан нүдтэй эр шүдээ ярзайлган архирч үзэгдсэн. Би тэсэлгүй чоныг орхичихоод өндийж билээ. Азарган чоно яг л тамхины мэнгэртэй өвгөн шиг бүгшүүлэн ханиалгасаар гуйвлан босч одсон сон. Тэр цагаас хойш бид хөршүүд болцгоосон. Харин миний гэдсэн дээр чонын хойд саврын мөр уртаа сорви байдаг юм даа.
        Хүний бараа харалгүй гурван жил болжээ. Миний тухай тэд юу гэж ярьдаг бол? "Галзуу, солиотой", "Мэдрэл нь муудсан", "Гажиг", "Хаачсан юм 6ол?” “Гадаадад оргож гарсан байх аа", "Хээр осгож үхээ биз” ... Юу ч гэж ярина, надад одоо хамаагүй. Би хүн биш болсон. Миний муу агуй ч сайхан дулаахан шүү. Урьд шөнө нэлээд хүйтэн хонолоо. Өвөл дөхсөн дөг өө. Зун хатаасан өвсөө маргаашнаас чирч авчиръя, байз. Тэгээд л баавгайнхаа арьсыг тунтарч аваад л иччихнэ дээ.
        Өвөл болохоор ичээндээ орчихдог мөн лут ухаан шүү. Хүн бол хэзээ ч ийм арга олохгүй дээ. Өдий, гуч хүртэл миний толгойд л лав ороогүй юм даг. Нээрэн, би одоо гучин тав хүрчихээ болов уу. За, яршиг, бодоод ч яах юм бэ. Би ямар хүн биш, насаар яах юм бэ. Ямар ч амьтан бие гүйцээд нэг л жил амьд явахад хангалттай. Хавар сэрээд, зун уул хөвчөөр хацраа хорстол тэнэж сайхан цэнгэг горхиноос ууж, намар нь тарган согоо унагаж аваад, өвөл нь ичээндээ шургачих хэрэгтэй. Бусад нь адилхан. Дараагийн бүх жил ав адилхан. Ав адилхан болохоор ерөөсөө хэрэггүй.
      Чононууд нам жим болцгоочихлоо. Ойролцоо буга өнгөрөв үү? Байз, байз. Чононууд гэтэж байна уу даа? Буганд ингэж гэтэхгүй дээ. Энэ бас юун чимээ вэ? Ойд ийм чимээ ер сонсоогүй юм байна. Ийм болхи алхаа чинь ... Шархадсан алмас ч ийм чимээ гаргахгүй. За, чононууд холуур тойрцгоож байна,
      Сар гарчихжээ дээ. Одоо уг нь зогсоод эргэж харах юм бол, өлөгчин чонын шар нүдийг олж үзнэ дээ. Яваад л байна. Агуйгаас холгүй өнгөрөх нь. Даанч, одоо энэ золгүй амьтанд арваадхан удаа бүтэн амьсгалах л хугацаа үлджээ.
       Би унтахаар нүдээ анилаа. Аниатай зовхинд минь хотын гудамжаар хийсэх улиасны шаргал навчис үзэгдэв. Навчис хаашаа ч хийсч чадахгүй, байшингийн хананд хашигдаж хашигдан бужигнах аж. Тийм газар төрсөн хүн гэхэд өдийд ингээд хэвтэж байдаг, би мөн ч азтай шүү. Саарал цутгамал замыг хичнээн ч навч намиагаар булаад ойн хөвдтэй жаахан ч атугай төстэй болно гэжүү? Yгүй ээ, хүмүүс үүнийг чадахгүй.
       Хүмүүс! Өө, энэ чинь хүн байж шүү дээ!
      За, хүн байгаа л биз  Одоо бол нэгэнт чонын хоол болсон   Харин яаж наашаа ирж чадав аа? Зөвхөн энэ уулын тагт гарч ирсний нь төлөө би түүний хоолойг өөрийнхөө шүдээр тас хазах байсан юм. Миний өмнөөс энэ ажлыг чононууд сайн гүйцэтгэсэн байх болтугай.
      Маргааш өглөө нь би түүний хүүрийг очиж харав. Чононууд цатгалан байжээ. Хоолойг нь тас хазаад л орхичихож. Хар савхин өмд. Төмөр тахтай тун сайн гутал байна. Бор илгэн хүрэмтэй ганган эр явжээ. Энэ муу буу нь сумгүй юм. Чааваас, асаагуураа ч цахиж амжсангүй. Уг нь хэрэгтэй л цамц юм. Гэвч би чинь хүн биш шүү дээ. Луужинтай цаг бугуйнд нь үзэгдэнэ. Тэр цүнхэнд нь газрын зураг бий байх даа. Хөөрхий хүмүүс. Луужингаар үхлийнхээ замыг заалгаж дээ. Цүнхэнд нь бас архи байгаа болов уу?
       Хүний бараа хараагүй удсан надад царай нь л юу юунаас илүү сонин байв. Их айжээ. Yс нь сойзных шиг босчихож. Yгүй тэр ээ хөөе! Завьжнаасаа урссан цусыг долоож үзсэн байна гээч! Амьдралынх нь сүүлчийн амт түүнд ямаршуу санагдаа бол?
      Тэндээс нуруулдсан өвс рүүгээ явлаа. Замдаа горхиноос уув. Би ч дүнхийсэн сайхан нуруу хийсэн байна шүү Тэвэр тэврээр агуй руугаа зөөхөд лав хорин өдрийн ажил болно вий. Хорин өдөр зогсоо зайгүй өвс зуучихаад унтахад ямар сайхан байх бол? Ай, миний өвснүүд ч янзтай үнэртэж байна шүү. Бушуухан унтахын тулд том томоор нь зөөх юм шүү. Аравхан хоногт ноохойгоо зөөчихдөг бол мөн сайхан аа .,. 3а, ингээд л балайраад, мөрөөдөх гээд байдаг юм. Хүнд л байдаг энэ хоосон, хуурмаг хортой зуршлаасаа хэзээ салах юм бэ? Мөрөөдлөө биелүүлэхэд ашиглаж болох хайран цагаа хүн гээч мунхаг амьтан мөрөөдөлд автаж суусаар үрчихдэг. Хамгийн гачлантай нь, мөрөөдлөөс сэрэхэд бодит амьдрал ердийнхөөсөө хавьгүй дор болчихсон мэт санагддаг.
        Гэхдээ энэ бол хүний л хувьд шүү дээ. Би бол хүн биш, байгалийн нэгэн эд эс. Өвсөө зуучихаад л өвөлжин унтах минь, Байшин барилга зүүдлэгдвэл ч зүүдлэгдэг. Ичих минь л. Бушуухан ичих минь.

                                                                                                                           


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Аюурзана Г )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 104 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г.Ариунболд Зотон, тос 61.5x90
Тахилга
Хэмжээс: 600x402 124k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4245

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-152.JPG
Хэмжээс: 600x450 100k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4723

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-239.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 117266


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn