Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Болжмор : Үйл үйлээ дагаад...үргэлжлэл 5
Оруулсан admin on 2008-05-02 01:21:52 (3510 уншсан)


Тэр өдөр Батзориг хэнтэй ч дуугарсангүй,бодолд дарагдан арайхийн хийн өдрийг өнгөөрөөлөө. Орой харих гэснээ Зулаагын хэлсэн бодогдоно. Үгүй ээ тийм юм байх ёсгүй. Зулаа би чамд хайртай,тэгэхэд чи яагаад миний энэ эмзэг асуудлыг хөндөж,худлаа ярьж байгаа юм бэ хэмээн уйлж гарав. Тэрээр нэг уушийн газар орон Зулаа...хүүхэд...Янжмаа хэмээн ярин уусаар л. Гэртээ арай хийн салгалан иртэл Янжмаа унтаагүй хүлээж байлаа. Тэрээр Батзоригийн согтуу байхыг хараад -Чи арай дэндэж байгаа юм биш үү Зоригоо...би чамайг л гэж хамаг байдгаараа хичээж байхад чи яаж байгаан...чи анх ямар юм надтай хамт ирлээ...гэтэл одоо өөрийгөө хар...гэснээ нүдэнд нь нулимас цийлэгнэн чи эвдрээд байна ш дээ...буруу зөрүү болох болохгүй хүмүүстэй нийлээд эвдрээд байна...хуучины Зоригоо байхгүй болоод байна...хэмээн хамаг байдгаараа орилон түүнийг угзчилаа. Батзориг сэгсрүүлэн сууж байснаа гэнэт Янжмаагын урд нь сөхрөн
-Я..янжмаа намайг явуулчих тэгэх үү...би хэзээ нэгэн цагт чамаас авсан бүх өрөө дуусгана....надад хэцүү байна....би нэг охинд хайртай болсоон....гэснээ санаа алдан түүний хөлийг тэврэн уйлж...гэхдээ тэр намайг өнөөдөр маш ихээр хуурлаа...нээрээ би одоо хаашаа ч явхав дээ хэмээн хэлээд уйлж гарав. Янжмаа харин жаахан тайвширан
-Тээр харж байгаа биз дээ. Одооны охидууд айхтар шүү. Тэгтэл би чамайг л гээд,худлаа ч хэлэхгүй хамт байдаг. Бас чамаас юу ч нэхдэггүй...хээзээ ч уурладаггүй...тэр охин чинь хэдэн төгрөг нэхэж байна...тэрийг нь өгчих тэгэхгүй бол салахгүй хэмээн мэдэж байгаа болохоор бөөн баяр болон бушуухан хэллээ. Гэтэл Батзориг түүний өөдөөс харан
-Я..янжмаа тэр тийм охин бишээ. Тэр хэзээ ч мөнгийг нэгт тавьдаггүй. Х...харин тэр өнөөдөр надаас хүүхэдтэй болсон гээд гэтэл Янжмаа юу...хэмээн орилсоноо суун туслаа.
Хоёул хэсэг чимээгүй сууснаа Янжмаа:
-Зоригоо минь одооны охидуудын гол арга нь тэр шүү дээ. Хүүхэдтэй болсон гээд тэгсэнээ дараа нь баахан юм нэхэж гарна. Чамайг гэнэн болохоор хотын охин толгойг чинь эргүүлж байгаа юм хэмээн эгээ л хүүдээ зөвлөж байгаа юм шиг үглэж гарав. Батзоригт цааш сонсох хүсэл,сонирхол аль нь ч байсангүй. Өрөөндөө орон хаалгаа хаагаад бүхлээрээ хэвтлээ.

Зулаа ажилдаа явж чадсангүй. Шөнөжингөө Батзоригт гомдон ....арай ч дээ гэж бодохоор л хоолой нь зангирана. Яагаад өөрийнхөө төрөө ч үгүй хүүхдийг ингэж ад үзэвээ. Юу нь тийм болохгүй байсан юм болоо хэмээн бодов. Тэрээр маргааш нь ажил дээрээ эрт очин 3 өдрийн акт аваад Батзоригтой тааралдахгүйг хичээн бушуухан явлаа.
Гэртээ ирээд тэрээр итгэж ядан хэвтэж байхдаа ээжийгээ маш ихээр үгүйллээ. Гэтэл ч гаднаас аав нь ажлаасаа буун ороод ирлээ.
-Миний охин яагаа вэ зүгээр үү хэмээн хэвтэж буй охиныхоо духыг ирж үнэрлэхэд нь яагаад ч юм бүүр ихээр цурхиран уйллаа. Аав нь гайхаш тасран тэрээр охиныхоо занг мэддэг болохоор юу ч асуусангүй. Гэтэл хашааны хаалга нүдэх чимээ гарлаа. Аав нь гарч явсанаа гаднаас нэг хүнтэй ярилцаж орж ирээд:
Миний охион энэ эмч хүүхэн чамтай уулзах хэрэгтэй байна гэнээ. Миний охины бие хаа нь өвдөө юу...аавдаа хэлэхгүй гэтэл Зулаа гайхан хартал нэг ганган шар эгч зогсож байлаа. Нөмөрч байсан ээжийнхээ дээлийг нөмгөн нөмрөөд босож ирээд
-Та хэн бэ?
-За сайн уу танилцая. Намайг Янжмаа гэдэг би чамтай ярилцах чухал хэрэгтэй явнаа. Ашгүй аав чинь ч байгаа юм байна хэмээн хэлээд нүдээрээ суух сандал хайлаа.
Янжмаа хийж өгсөн цайнд уруул хүрсэн болоод ширээн дээр тавьлаа. Аав охин хоёр гайхасхийн өөдөөс нь ширтэн ширээний хоёр талд гаран юу ярихыг нь хүлээн хэсэг чимээгүй суулаа. Янжмаа ч удаан хүлээлгэсэнгүй хаанаас нь эхэлж ярих уу хэмээн хэсэг түдгэлзсэнээ хоолойгоо нэг засан:
-За шууд яриандаа оръё доо. Үнэндээ та хоёр намайг гэнэт танихгүй хүн ороод ирэхээр гайхаж байгаа байх. Уучлаарай...гэхдээ одоо миний ярих зүйлийг та хоёрыг маш ухаалаг тайван сонсож ойлгоосой гэж хүсэж байна. Зулаа би аавын чинь дэргэд ярьж болно биз дээ Батзоригын тухай хэмээн хэлээд түүнийг яахнуу гэсэн байртай өөдөөс нь харан суулаа.
Зулаа Батзориг гэдэг нэрийг сонсоод цочисхийн түүнлүү хараад жаахан сандран үгүй...юу л даа гэтэл аав нь:
-Энд юу болоод байгаа юм бэ. Би мэдэх ёстой хүний нэг,би Батзориг гэх шавалхан бор хүүг ч охинтой минь үерхээд гүйгээд байгааг мэднэ. Тэр хүү яасан янз бүрийн юм болоо юу...зүгээр биз дээ....охины минь сэтгэл санааг зовоох гэж байгаа бол эртхэн хэлээ... бие хаа нь зүгээр биз дээ....осол эндэл гэтэл...
Зулаа нээрээ,арай хэмээн гэнэт бодон зүгээр зүгээр аавын дэргэд болноо....нээрээ эгчээ яасан зүгээр үү та эмнэлэгээс яваа гээ биз дээ гээд гэнэт хоолой нь сааралтаад ирэв. Янжмаа дотроо Зулаад үнэхээр атаархалаа. Анхандаа гэрийг нь заалгаж аваад ирэхдээ ийм охины юунд болдог байнаа...таарсан юмнууд хэмээн бодож орж ирж билээ...гэтэл одоо Батзоригийн төлөө хэрвээ үхсэн гэвэл дагаад амиа хорлоход ч бэлэн байгаа тэр их хайрыг түүний нүднээс торох юмгүй харж билээ. Янжмаа бушуухан:
-Үгүй үгүй тийм юм болоогүй. Би зүгээр Зулаагын нууц болохоор...гэхдээ энэ зүгээр нэг залуу улсын шийдчих зүйл биш тул та охиныхоо төлөө заавал сонсох хэрэгтэй байх гэхэд тэр хоёр бага зэрэг уужирлаа. Зулаагын дотор яагаад ч юм муу совин даллан дуудна...
-Үнэндээ би тэр Батзоригын чинь холын танил эгч нь байгаа юм. Айлын ганц хүү....тэгээд сургууль соёлд эрүүл мэндийн шалтгааны улмаас сурч чадаагүй завсардсан юм. Би жил гарангийн өмнө зун тэдний нутгаар ортол ээж,аав нь гуйгаад бид хоёрыг танагтай дээр хүүг минь үзүүлээд болбол эмчлээд өгөөч хэмээн гуйснаар энд ирээд одоо надтай хамт амьдарч байгаа. Зоригоо маань уг нь хүн харахад их сайн томоотой хүүхэд л дээ. Гэхдээ үнэнийг хэлэхэд тэр чинь жаахан удамшлын сэтгэцийн өвчтэй. Үе үе өвчин нь хөдөлдөг юм. Одоо хавар болж байгаа болохоор ингээд бид хоёр эмчилгээндээ орно л доо. Би чамайг яаж мэдсэн гэвэл өчигдөр орой согтуу ирээд намайг ёстой нэг алангаа алдсан. Тэгээд би аав болмооргүй байн...би чадахгүй...гээд л сүүлдээ бүр уйлаад. Би сайн мэдэхгүй байна. Хэрвээ Зулаа миний дүү үнэхээр цаадахаасаа хүүхэдтэй болсон бол дэмий дээ. Надад маш их харамсалтай байна...би дүүгээ мэддэг болохоор л өмнөөс нь ингэж явж байна. Ер нь ч тэгээд одоо уулзаад хэрэггүй байх даа. Яагаад гэвэл би Америкруу БатЗоригын өвчний талаар материал явуулчихсан байгаа. Хэрвээ зөвшөөрсөн хариу ирвэл бид хоёр удахгүй явна....гэтэл Зулаа сул асгарах нулимасаа арчин
-Одоо болноо хэрэггүй л дээ хэмээн арайхийн дуугарлаа. Янжмаа ч ярих юм дууслаа гэсэн шиг босоход Хүрлээ гуай даган бослоо. Тэр их юм хэлмээр байвч охиноо хараад юу ч хэлж чадсангүй. Энэ зөнөг толгой өдий насалчихаад хүн танихгүй байхад охин минь яаж танихав дээ хэмээн дотроо охиноо өрөвдөн,өр хайлан сууна.
Хүрлээ,Янжмааг үүдэнд гаргаж өгтөл Янжмаа та уучлаарай дүүгээ харж хандаж байгаагүй миний алдаа боллоо. Яаж ийм юм болчихно гэж мэдэхэв дээ. Энэ миний найзын эмнэлэг байгаа...би хэлээд зохицуулчихъя....та маргааш ямар нэгэн аргаар аваад оч....энэ ойр зуурын мөнгө, авахгүй л гэж битгий хэлээрэй.... одоо ингээд цаадахыгаа ирэхээр нь битгий нүүр өгөөрэй. Аан тийм элдэв янзаар хэлвэл цаадах чинь яаж ч магад шүү....эсвэл та өөр газар нүүх үү би таньд бүх талаар нь тусалъя...энэ миний нэрийн хуудас ярина биз дээ хэмээн ар араас нь урсгаж гарав. Гэтэл Хүрлээ гэнэт уурлан:
Та муусайн баяачууд биднийг юу гэж бодоов. Арай ч дээ....зүв зүгээр гүйж явсан охиныг минь одоо ийм болгох гэж,тэр мэдрэл муутай дүүгээ мэдсээр байж яах гэж өдий болтол нь явуулсан юм бэ....яахаараа юм бүхэн та нарын хүссэнээр байх ёстой юм тэр дүүг чинь шүүхэд өгнө би заргалдана хэмээн уурлав. Энэ шуугианаар Нэргүй гарч ирэн яав юу болов хэмээсээр хүрч ирлээ.
Янжмаа та шүүхэд өглөө гэхэд сэтгэцийн өвчтэй хүн хариуцлага хүлээдэггүй юм. Тэгээд ч аль алиндаа л байгаа байх,бид ч удахгүй Монголоос явчих байх. Би хамгийн найрсагаар та хоёртой хандлаа гэж бодож байна. Үнэнийг хэлхэд би Батзоригын эгч нь биш эхнэр нь,би бүх эмчилгээг нь мэддэг болохоор хөдөлсөн үед нь дараад явдаг юм. Түрүүн Зулааг бодоод уур хүрсэн хэдий ч тэртээ тэргүй сэвтсэн зүрхийг нь нэмж шархлуулаад яахав гээд эгч нь гэж худлаа хэлсэн юм шүү. За баяртай сайн бодоорой гээд шилээ зүүн хашаанаас гарлаа.
Нэргүй хий л сандчин энэ чинь юу болоод байнаа Хүрлээ минь. Хүрлээ өдий наслахдаа олон юм үзэж,харж,сонсож явсан ч энэ удаагынх шиг ингэж цохилтонд орсон нь цөөн билээ. Тэрээр салгалсан гартаа бариастай мөнгийг чичирхийлэн харна. Нэргүй алив гэрт оръё...юу болсоныг надад яриадах даа хэмээн түүнийг сугадан гэрт ортол Зулаа шалан дээр ухаан алдаад уначихсан байлаа. Хүрлээ бүүр сандран хий л орилоно. Нэргүй гаран түргэн дуудаад юу болчихно энэ вэ...та хоёр минь яагаа вэ хэмээн асуулаа. Тэгтэл ч түргэн ирэн Зулааг авч явлаа.
Зулаа нүдээ нээснээ Зоригоо хайрт минь хэмээн дуудахад аав нь хажууд нь охин минь дээ зүгээр үү хэмээн гарыг нь атгалаа. Зулаа гэрийн гадна чанга ярилцах аавынхаа дууг сонсон оруулах санаатай үүдрүү ухасхийхдээ юманд бүдчин унахдаа үүдэн дэх угаалтуураа мөргөн ухаан алджээ. Эмнэлэгт ирээд Хүрлээ сандран яах ухаанаа олохгүй байснаа Янжмаагын өгсөн нэрийн хуудас санаанд нь орон түүнрүү залгатал тэр ч дороо хүрээд ирж. Тэгээд та тайвшир би одоохон хэмээн хэлээд цагаан халаад нөмрөн улавч углаад сэхээний тасагруу орлоо. Тэгсэнээ нөгөө эмч нар охиныг нь тэргэн дээр хэвтүүлэн хажуугаар нь түрэн гарахад Хүрлээ охиноо үхчихлээ хэмээн бодон байдгаараа чарлан ухасхийхэд цаанаас нь Янжмаа гарч ирэн зүгээрээ охин чинь зүгээр өөр тасагт шилжүүлж байгаа юм хүүхэд нь зулбачихаж...цэвэрлэгээ хийх хэрэгтэй байна хэмээн хэлээд явлаа. Хүрлээ энэ өдөр чинь яачихсан өдөр гээч нь вэ...муу охин минь л зүгээр бол бусад нь яахав хэмээн амандаа мэддэг хэдэн таринаа уншин сууна.
Янжмаа Хүрлээгээс сонсонгуутаа нэгдүгээр эмнэлэгийн үүдэнд хар хурдаараа давхин ирлээ. Дотроо элдэвийн юм бодсоор дотогшоо ортол ашгүй найз нь үзлэг хийж байлаа.Охин сэргэсэн жаахан ухаан алдсан юм байна тайвшируулах тариа хийчихсэн одоо ингээд тариа нь гарахаар зүгээр хэмээн хэлэв. Дотор нь уужиран нэг амьсгаа авсанаа ашгүй дээ хэмээн хэлэв. Гэтэл нөгөөх нь чи энэ охиныг яаж таньдаг юм. Уг нь хэд хоног хэвтүүлвэл давхар биетэй туниа муутай охин байна...даанч аав нь төлбөрийг нь хийж чадах юм болов уу гэхтэй зэрэг Янжмаад нэгэн санаа орж ирлээ. Тэгээд л найздаа элдэв янзын тайлбар хэлэн гарын үсгээ зурж байгаад унтаж байгаа дээр нь абортонд оруулахаар авч яваа нь энэ.
Зулаа ааваа би яасан бэ...энэ доошоо их өвдөөд байна...охиноо уучлаарай хэмээн хатсан уруулаа хэлээрээ нэг долоогоод сульдсан дуугаар асууллаа. Хүрлээ охиныхоо амруу бүлээн хар цай хийнгээ...
-Миний охин одоо тайвшир даа. Миний охин ухаан алдаж унахдаа хүүхдээ гаргачихлаа. Аав нь сандран Батзоригын эгчийг дуудаад тэр ирж энэ хэдэн эмчтэй ярьж,бид хоёрын бүх төлбөр тооцоог хийж энд хэд хоног хэвтүүлхээр болсон. Одоо элдэв юм бодолгүй биеэ л сайн бодоорой хэмээн хэллээ. Зулаа толгойгоо хажуу тийш болгон яалаа гэж энэ вэ?Зоригоо яагаад чи намайг ингэж хуурч байгаа юм бэ хэмээн бодохоос л улам ихээр гомдол нь төрнө.

Батзориг ажил дээрээ үлгэн салган ажлаа хийж байтал ээлжийн ахлагч дуудаж байна хэмээн хэллээ. Гайхасхийн яваад ортол Нэргүй сууж байв. Хоёулантай нь толгой дохин мэндлээд бүр их гайхан үүдэнд малгайгаараа оролдон зогсоно.
Нэргүй Зулааг унтаж байх хооронд хойноос нь ирээд Хүрлээгээс бүх явдалыг сонсчээ. Тэгээд уураа барьж ядан муусайн юмнууд хүний амьдралаар ингэж тоглоод байхдаа яахав дээ. Би яавч зүгээр өнгөрөөхгүй хэмээн хэлэхэд Хүрлээ:
-Нэргүй минь одоо хэл ам хийгээд юүхэв. Цаад хүү чинь сэтгэцийн өвчтэй юм чинь нэг л өдөр охиныг минь яачих ч юм билээ. Тэгээд ч тэр хамт амьдардаг хүүхэн нь ирж байж охиноо сайн эмчилгээ хийлгэж байна. Тэгээд ч ер нь дахиж би түүнийг гэрээрээ ч шагайлгамааргүй байна. Тэр хаашаа ч билээ явах гэж байгаа гэсэн тэрэнлүүгээ явна биз гэхэд Нэргүй за битгий намайг хяргачихна гэж санаа зов. Гэхдээ би түүнийг зүгээр иннгээд орхихгүй ээ хэмээн хэлээд тэндээсээ гаран шууд Батзоригын ажлыг зүглэсэн нь энэ билээ.
Ээлжийн ахлагч нэг хуудас өгөн за Батзориг минь яахаараа бүхэл бүтэн нэг байгууллага хуурч ажилладаг билээ. Яваад наад тойрохоо зуруулаад ир. Чамтай өөр ярих юм байхгүй...тэгээд ажлаа хүлээлгэж өгөөд маргаашаас ирэхгүй байж болно гэхэд Батзориг сандран..
-Д...даргаа би ямар алдаа гаргаа вэ хэмээн асуув. Өөдөөс нь би чамд хэлсэн байхаа өөр ярих юм байхгүй гэж хэмээн шилнийхээ дээгүүр их л ууртай харан хэллээ. Батзориг юу ч хэлэлгүй тойрох хуудсаа аван гараа.
-За таньд их баярлалаа...харахад зүгээр байгаа хүүхдийг бид яаж мэдэхэв. Тэгээд Зулаа одоо гайгүй юу...яаралгүй сайн эмчилгээ хийлгэж байгаад ажилдаа ор гээрэй...хэмээн гар сунган салах ёс хийн баяртай хэмээн үдлээ. Нэргүй үүдээр гарах гэтэл тэнд Батзориг хүлээж байв.
-Сайн байна уу Нэргүй эгчээ Зулаа яасан юм бол ажилдаа ирэхгүй гэтэл...Нэргүй түүнийг нэг сайн алгадаж аваад дахиж манай тэрүүгээр үзэгдэх юм бол цагдаа дуудаж өгнө шүү. Зулааг ч март муу хүний үнэргүй новшнууд хэмээн хэлээд хариу сонсолгүй яваад өглөө.
Батзориг бүр гайхаш тасран яагаад байгаа учрыг ойлгохгүй байв. Ажлаа тараад шийдэж ядан байснаа Зулаагын гэрт очин үүдийг нь тогшвол дүү нь гарч ирээд...та муухай ах ...яах гэж ирж байгаан хэмээн уйлхад Нэргүй цаанаас гарч ирэн...би чамд хэлээ биздээ...дахиж нэг ч удаа энүүгээр битгий ир гэж...чамаас айн гэж бодоо юу...худлаа зантай юм яваач чи хэмээн байдгаараа ориллоо. Батзориг Зулаад маш ихээр гомдон ганцхан Яагаад!!!! хэмээн өөрөө өөрөөсөө асуусаар хандсан зүглүүгээ алхлаа. Түүний сэтгэл зүрх аймшигтайгаар базалж Зулаа чи ийм охин байсан гэж үү...би чамд юу буруу хийсэн болоод надтай ингэж харьцаж байгаа юм бэ хэмээн алхсаар л...
Батзориг алхсаар л....Зулаатайгаа хамт хаяа очдог байсан газруудаараа дэмий л холхилоо. Зулаа би чамд итгэж байхад чи яаж байгаа юм бэ...эмч яагаад ч хүдлаа ярихгүй. Хэрвээ эмч хүн өвтөнөө хуурвал юу болох юм бэ. Дахиж би хэзээ ч эмэгтэй хүнд итгэж хайртай болохгүй. Хүүхнүүд бүгд адил юм байна....хэмээн бодсоор өөр очих газаргүй тул гэрээ зүглэлээ.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 84 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

М. Батзориг 1979	90х70, зотон тос
Зохиомж
Хэмжээс: 600x460 134k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3453


khuv5-014.JPG
Хэмжээс: 600x450 81k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2680

Л. Саранхөхөө	200х150, зотон тос
Алун Гуа
Хэмжээс: 600x361 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4972


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn