Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Л.Сэлэнгэмөрөн: ТАХИР ТАТУУ
Оруулсан admin on 2005-06-13 20:02:24 (3801 уншсан)

Их гал дүрэлзээд дуусав. Ганц нэг хүн халаглан шогшрох, шүүрс алдах чимээ энэ гүн харанхуй шөнийн зүрх алдам цочир явдалтай зэрэгцээд мөн л дууслаа. Ер энэ хавийн бүх юм дууссан юм шиг ... Гэвч бас шадхийн сүүлчийн оч тэнгэр өөд зуралзаад таг болов. Хүмүүс унтахаар яарлаа. Одоо энд үзэх, харах юм огт алга, ер нь цаашдаа ч байхгүй биз. Элбэгдүүхэн хүрэн торгон дээлийг сулавтархан бүсэлж, бийлэгжүүхэн хэт бэл зүүсэн хижээл насны хар хүн сайхан саарал мориороо сийгтэл хатируулсаар Саранхүү эмгэний гадаа ирж дөрөө мулталлаа. Эмгэн гэрээс шалбалзан гарч ирээд бараг тулаад ирсэн түүний зүг цасанд гялбасан нүдээ саравчлан харснаа: - Өө, Дэрэм шив дээ гэлээ. Хоёр хөгшин хөхүүнээр мэнд усаа мэдэлцээд гэрт цувралдан орлоо. - За хө. Чиний хүү, миний муу хүргэн ч нэг ирэх нь дээ гэж баярлан бахадсан дуугаар хэлээд суун завдлаа. Дэрэмийн их баяр хөөр “салхиар тоос хүртээв” гэдэг шиг эмгэний амьсгаагдавхцуулав. Эмгэн шаламгайлан боссоноо шанааныхаа хэдэн сөөвгөр үсийг дахин дахин илж чихнийхээ араар шилэмдэн оруулаад, үүд рүүгээ хяламхийн алчуураа засан хормойгоо дугтарлаа. - Манай эмгэн ч цуг ирж яваа юм байх. Өчигдөр л гарцгааж гэнэ. Оройдоо л буухдаг шүү. - Яамай даа муу хүү минь. Гэрлэж бараалж байна гээд ноднин ирсэн биш. Бэр минь хэн бэ? Хаанахын хүүхэд вэ гээд байхад нуугаад хэлээгүй байснаа энэ өвөл л хэллээ шүү дээ. Би Цолмонгоо мэдэхгүй биш, аштай юу даа, хүүхдүүд минь гэлээ. - Чиний ганц бүлтгэр хүү миний муу хорголон охин хоёр нэг голын чулуугаар тоглож өсөөд хоёр тийшээ сургуульд явцгаасан ч нийлэх тавилантай байж дээ. Танай хүүгийн тэргээр наашаа гарсан гэнэ, охин шалгалтаа дуусаад араас нь ирэх юм байх. Гүй, би гэж. Танай хүү гэнэ шүү, миний хүргэн байхгүй юу гэхдээ Дэрэмийн царайд чухам сэтгэл нь ханаж жаргасан хүний багтаж ядсан баяр гэрэлтэн, духны нь хөлс дааварлажээ. Эмгэн ч гялайснаа илэрхийлэх гэсэн шиг, ер баяраа нэг онцгойхон тэмдэглэх гэж байгаа ч юмуу зүүн авдрынхаа булангаас 2 литрийн савтай гарынхаа идээг гарган том мөнгөн аяганд ааг нь ханх тавьсан хөх туяатай шимийн архи цэлэлзтэл дүүргээд Дэрэмд хоёр гардан барилаа. Арга ч үгүй, эртний анд Гончигийг тэнгэрт хальснаас хойш энэ бүх хугацаанд ганц хүү, Саранхүү эмгэн хоёрыг түшиж тулсаар өдий хүргэсэн юм хойно. Хоёулаа л мал хуй сайтай чинээлэгдүү улс байв. Нэгнээ дуурайсан юм шиг Дэрэмийнд ганц зэрэмгэр охин, Гончигийнд ганц бүлтгэр хүү заяасан билээ. Ер сайн санаат хөгшид ийм цаг ирээсэй билээ хэмээн сэмхэн хүлээж байсан бизээ. Тиймээс ч Цэнд хөгшин дуулуут л саалийн хэдэн малаа хаяад, базаасан жаахан идээ цагаагаа аваад халуун намраар л хот руу арилж өгчээ. Оройн бүрэнхийд эзгүй их замын тэнд нэгэн машин таг зогсч хажууд нь хоёр хүн цас малтана. Ганц хүрзтэй тул яарсан хоёрын нэг нь их идэштэй хүрзээр том том цас ухан хаялж байхад нөгөө нь улаан гараараа самардан бужигнуулна. Залуус аа гэж. Хар хүрэмтэй бадриун залуу амьсгаагаа дарж ядан өндийж: - Явахгүй нь дээ хө. Чи цаад хөгшнөө аваад айл бараад. Би үлдээд гаргахыг бодъё, энэ хөгшнийг ингээд осгоолтой нь биш гэлээ. Төмөр ялихгүй эргэлзсэнээ: - Уг нь манайх ойрхон байх ёстой. Энийг даваад л баймаар юм гэж хойхно бараалан сүүтийх гүвээг эрүүгээрээ заалаа. - Ер нь тэгье. Очоод хүн мал явуулъя. Манай хадам ч энэ цасанд урагшаа гишгэхгүй дээ. Үүрээд л алхчихаас. - Хүргэн хүү хүчтэй гэдэг, одоо хадамдаа бодитоор нь үзүүлж ардын энэ “теором”-ийг баталж дээ гээд хоёул учиргүй инээлдлээ. Ид өвлийн хүйтэн жавар, их цасан хунгар хоёрт ялагдаад байсан ч залуу нас гэдэг юу ч болоогүй юм шиг ийн хэсэг хөгжилдөөд ганц шил архи гарган хувааж уугаад Төмөрөө хадам эхийгээ үүрэхээр тэрэгний хаалгыг онгойлгов. Сэгсүүргэн дээлтэй хөшгний бие нэг их даарахгүй ч хувцас бие нь улам хүндрээд ч байх шиг, хоёр хөл нь хөшиж хий унжаад ч байх шиг басхүү хүргэндээ тээр багатай явах гэхээр хоёр гар нь ханцуйндаа боогдоод Төмөрийн эгмэн дээр нийлж өгөхгүй буцан алдраад дээр нь торгон дээлийн энгэр хүргэний савхин хүрэмний ар тал дээр наалдахгүй доош гулсаад чухам нэг үүрэгч, үүрүүлэгч хоёул тамаа идэж явлаа. Бага ч гэсэн архи л уусан юм болохоор хамаг юм нь халуу дүүгсэн Төмөрөө эхэндээ огт даарахаа мэдэхгүй урагш зүтгэсээр байв. Сүүлдээ хөгшний хоёр гарыг эгмэн дээрээ зөрүүлэн лавхан атгажээ. Нойтон бээлийгээ тайлаад хаячихсан тул удалгүй хоёр гар нь час улайн чим чим хийгээд, бас жаахан явтал бүр дэлүү шиг хөхрөөд мэдээ алдаж хөшиж нэг их хүчлэн бариад байхын хэрэггүй болов бололтой. Дахин нэг бяцхан гүвээ давтал нохой хуцаж, цахилгаан моторын дуу нэн дотноор пижигнээд Гүн судгийн эхний өвөлжөөн дээрх гэрийн тооно уур савсуулан гэрэл цацаж үзэгдвэй. Нохойн дуунаар гэрээс уралдан гарсан хэдэн хүн Тэр юу вэ? Гэлцэн хэсэг азнаснаа харанхуйд бараалан айсах нүүгэлтсэн амьтны зүг нохойгоо хорин тослоо. - Ээ. Эвий минь. Хөлдчихжээ, хөлдчихөж гээд Саранхүү эмгэн уйлах инээхийг хослуулан гүйх гэсэн шиг ухасхийгээд хүүгийнхээ өмнө урд хормойгоо гмшгээд сөхөрчихлөө. Ардаа нэг хөгшин наалдуулаад хөшчихсөн, урд нь нэг хөгшин сөхрөөд хөшчихсөн, өөрөө дунд нь цан хүүрэг болсон сормуус хөмсөг нь ч хөдлөхгүй зогсоо Төмөрөөг харахад том хотуудын шинэ жилээр нэг их зардал гарган босгодог эртний баатруудын мөсөн баримал шиг харагдана. Төмөрөөгийн хоёр гар бугуйнаасаа урагш тас хөлдчихжээ. Гар нь бадайран хорсох ч биш өвдөх ч биш мөртөө бүх бие нь халуу шатан дэмийрч, сугандаа хүртэл усан хаван гүйчихсэн түүнийг нөгөөдөр нь аймаг руу авч явлаа. Цэнд хөгшний хоёр хөл хөлдөөгүй ч хүйт даан шархираад суунги шахуу байгаа ч юун Төмөрөөтэй зүйрлэх билээ. Саранхүү эмгэн хүүгийнхээ хажууд хэдэн шөнийг нойргүй аваад, одоо унтаа сэрүүн хоёрын хооронд сүг болон суухдаа “Муу хүү минь, хоёр гаргүй мухар, хорвоог яаж туулна даа. Энэ минь даанч нялхаараа, бас эхээс эр ганц юм шү дээ, эвий минь. Азаар сайн айлын хүргэн болж билээ. Муу Дэрэм, Цэнд хоёр хүүд минь түшиг болох вий. Би ч яахав ээ. Үхээд л өгнө. Муу өвгөн минь эртхэн унаад өгсөн нь дээр болж дээ, ганц хүүгийнхээ тахир дутуу болохыг хараагүй нь ч дээр” Цолмон минь сайхан ч охин, сайн бэр болно доо хөөрхий, охин минь л зовох нь дээ, хүний хань гэж хүний өөрийн хоёрт алдхан биеийг заран зүрхээ эмтэлж эрээн бараан бодлыг гүнзгийрүүлэн элэг цээжийг мэгшүүлж суувай. Хоёр гараа огтлуулж, бандайсан цагаан боодолдоо гар нь бүр ч богино юм шиг харагдах Төмөрөө унтаа эсвэл ухаангүй эсэх нь үл мэдэгдэнэ. Эхийн санааг улам зовоож өөрийн доройтлоо харагдуулахгүйн тулд, ээжийнхээ нулимсанд бүдгэрсэн хоёр нүдийг харахгүйн тулд шарлаж гундсан царайгаа хэнэг ч үгүй болгож нүдээ тас аньжээ. “Удахгүй Цолмон минь ирнэ. Тэр минь юу гэх бол. Нэг их уйлна даа. Над шиг л хүний эрх ганц, яаж ч мэднэ, гэвч хань минь ухаантай. Тэр маань 4 гартай юм шиг л ажиллах болж дээ. Үгүй ээ, тэгж ярихгүй шүү. Арван гурван мэхтэй эр хүн амьдралаа аваад л явна” гэж болох болохгүйд өөрийгөө залуу гэнэнийхээ л хэрээр бэлдэн хатуужуулж басхүү энэ өрөөнөөс гарангуут л өөрчлөгдөх нь мэдээж тэр л ертөнцийн шинэ амьдралдаа зүрх алдан хэвтлээ. Тэрээр ээжийгээ л өрөвдөнө. Ер эхийн л хүү юмсанж дээ. Эр цэнгийн нулимсаа дотогшоо татаад Төмөрөө нүдээ нээлээ. Ер нээхээс ч аргагүй. Тахир дутуу хүний амдралтай тэртэй тэргүй нүүр тулах байж одоо юугаараа ч хойш татах билээ. Торомгор хар нүд, дугуй цагаан царайтай хөөрхөн Цолмон уйл уйлсаар нүд нь бүлцийж цалцайтал хавджээ. - Чи минь яаж ирэв дээ? Хүйтэн байв уу? - Чиний машиныг Болдоо нөгөөдөр нь гаргасан. Тэгээд энүүгээр байж байгаад намайг очиж аваад... - Чи битгий уйлаад бай л даа. Ямар аваар осолд орчихсон биш. Гар яах вэ. Хоёр хөл байна, толгой байна, хоёр нүд, бас нөгөө юу ... бүтэн байна. - Боль л доо. Шал мангар юм. Тахир дутуу болчихоод бас тоглоом хийгээд байхдаа яахав дээ. Цолмонгийн царай улаа бутран гэнэт нэгийг санах мэт цангинатал инээхэд залуугийн цог заль, эрүүл хүний хийморь жавхаа эмнэлгийн умгар цагаан өрөөгөөр нэг гялбалзаад өнгөрлөө. Хориод хоног хэвтээдТөмөрөөг эмнэлгээс гарахад Болдоо, Цолмон хоёр Төмөрөөгийн тэргээр ирж аваачлаа. Өвлийн амралт ийнхүү нүд ирмэхийн зуур дуусаж сургуульдаа буцах цаг ирлээ. Гурав хоноод Төмөрөө ээж дээрээ үлдэж, дөнгөж илааршиж буй мухар бугуйгаа харахгүйг хичээн, далдуур шаналж хөхөрч хөнхийсөн гүн хар нүдээрээ цас маналзуулан далд орсон Цолмон, Болдоо хоёрын араас ширтээд хоцорлоо. “Машинаа зараад хиймэл гар хийлгэнэ, тэгэхдээ бүр Америкийн эмнэлгүүдэд хийдэг зөөлөн уяхан, яг л амьд юм шиг хөдөлдөг, сарвуутай гар хийлгэнэ ээ” хэмээн Цолмон нулимс зуусан сайхан хар нүдээ хүчээр дүрлийлгэн байж нэг их чухал юм шийдсэн хүний янзаар хэлээд одож билээ. Хоног хоногоор хацар нь хонхойж, үс нь урт ургасан хүүгийнхээ цонхигор царайг харан шаналж суухаас өөрийг хийхээ байсан эмгэн Саранхүү хэдэн малаа Дэрэмд захиж өгөөд хавар оройхон сумын төв бараадлаа. Хүү нь хүлээж өнжинө. Заримдаа бүр утсаар ярих, захиа сурах нэрийдлээр сумын шуудан дээр л шаргал нарны уртыг барна. Цолмонгоос нь захиа занаа ирдэггүй юм байх даа, ер юу л болоод байна даа хэмээн хөөрхий хөгшин хүүгээ харан харан бас нэгэн үйлд битүү гансарна. Нэг орой хүү нь согтуу ирлээ. Урт үс нь тал тал тийшээ эв хавгүй мушгиралдан унжиж нүд нь тогтворгүй гялалзаад, архинд хийрхсэн хүү нь босгоо арайхийн давж, хойт өлмийг дутуу татан бүдрээд гэрийн баруун урдуур улаан нүүрээрээ харуулдан уналаа. Ер тулах таван сарвуу байх биш, мухар бугуйг урагш сунгаад сунгаад юугаар нь ч тулахсан билээ. Сунан унаад тэр чигтээ шугшран уйлж хэвтээ хүүгээ өндийн босгосон эмгэний өр өвдөж дотор нь базална. Гэвч ганц үг дуугарсангүй. Дуугарвал зэрэгцээд л уйлна. Саяхнаас хүү нь өөрийг нь өрөвдөх, хайрлаж нулимс гаргахыг огт тэвчихгүй, үзэн ядаж догшрох болсныг эмгэн мэдэх юм. Ард нь гарч, хүүгээ суулгаад нойтон нүүрийг нь ханцуйгаараа нэгэнтээ шудран арчаад өрөөсөн гараараа цай аягалан хүүгийнхээ аманд барьж байгаад аажуухан уулгав. Төмөрөө хагас эргэн ороо тээгээд хурхирч эхлэв. Эмгэн хүүгээ унтсан хойно зуухныхаа аман дээр очиж айх зовох юмгүй хангинатал баахан уйлж дотроо онгойлгоод дэнгээ асаалаа. Нэг л мэдэхэд шувуу жиргэн, цасны яргуй ягааран бүлтийгээд, нэг л мэдэхэд усны шудуув ганганалдан хөх униарт хөхөөн дуу алсалж, нэг л мэдэхэд ид зуны дэлгэр цаг өнгө тансгаа чухам яая даа гэтэл алаглуулавай. Удаа ч үгүй байтал “Цолмон нөгөө өвөл ирдэг Төмөрийн ганц найз Болдтой сууж гэнэ ээ” гэж сум хороогоороо, айл хотлоороо цуу гүйтэл шуугилдаад гэнэт айсан юм шиг нам дарагдаж, хойт уулын орой шинэ чимээ чагнах шиг гунигтаа алдран дүнсийлээ. Саран хөгшийд халамцуухан буусан Дэрэм баруун хоймор хаяж өгсөн гудсан дээр завилалгүй доош гулсан өвдгөө нугалаад хар цагаан үггүй тамхиа шившиж гэм хийсэн хүн шиг жаал сууснаа их үдийн хэрд гаансаа ганцхан тогшиж түрийлээд ухасхийн мордлоо. Юу ч гэхэв дээ, хөөрхий муу хөгшид. Төмөрөө орой болгон согтуурч сумын төвөөр манан хадуулан, заримдаа хоёр мухар гараа улаан нэлий болтол урчихсан, уначихсан, нохойд хормойгоо хүүлүүлчихсэн ирнэ. Заримдаа охид айлгаж, ноход шуугиулан, эхнэрүүдээс архи нэхэж агсам тавиад хэсгийн төлөөлөгчөөр хүргүүлж ирнэ. Юу ч гэхэв, эмгэн бүр хатаж гүйцээд байлаа. Эмтрэх шаналах гэгчээс өнгөрөөд ирэхээр хүүгийн зовлон чухам эх хүнийг юу болгодгийг хорвоо дээр хэн ч мэдэхгүй юм байжээ. - Би яасан юм бэ? Би ямар гэм хийсэн юм бэ малнуудаа. Алаад өгье та нарыг гэж тэнгэр хадах хүүгийнхээ дуугаар эх зуух тогоогоо татан гүйж гарлаа. Шудхийтэл дайран орж ирсэн хүү нь хаалганы гуя модонд хүүдээ зориулан зориуд хадсан том гогцоо төмөрт мухар бугуйгаа тээглүүлэн зогсоод нэг бугуйгаар эхийгээ хойш түлхэн: - Алаад өгье! Алаад өгье! гэж бархирснаа дуу нь эрээнтэн сулраад сөхөрчихлөө. - Миний хүү яагаав даа? Ээжийдээ хэлчих. - Ээж ээ. Би Должингийнд орсон юм аа. Яахав дээ би хугас шил юм гуйгаа л биз дээ! Тэгсэн чинь өгөхгүй гээд ээ! - Байхгүй бол юугаа өгөх вэ дээ, тэр амьтан чинь. Муу Должин юм байвал миний хүүд амсуулдаг шүү дээ ... гэж эх нь хүүгээ аргадлаа. - Ээ! Ээж ээ! Байгаа байхгүй юу даа. Балт яагаав дээ Должингийн нөхөр, тэр л Саран чавганцын мухар гартад миний буяныг цутгахаа болиорой гээд авгайгаа алгадчихаж байгаа байхгүй юу. - За, эжий нь мэдлээ хүү минь. Одоо унт даа. Ээж нь хүүдээ хугас шил юм тавьсаан. Үүнийг уугаад сайхан унтчих. - Ээж минь! Миний муу ээж! Ээж ээ! гээд эр дундын ганц хүү нь мухар бугуйгаа гозолзуулан улам чанга орилоход өмөлзөж байсан эмгэний дотор нэг юм тасрах шиг болоод хув хуурай болчих нь тэр ээ. Мухар гараараа шилтэй архийг хавчин авах гээд ширээн дээгүүр гулсуулан хөөцөлдөж байгаа хүүгээ эмгэн нэг том харснаа эргэж дунд гарын шаазанд аягалаад хүүгийнхээ аль хэдийн өмнөө бэлдэж барьсан хоёр бугуйн үзүүр тушаа хавчуулж өглөө. Өглөө эртээ боссон эмгэн галаа түлж гэрээ цэвэрлээд, бөхийгөөд оочин уухад таарах шингэн бантан хийж ширээ ирмэгдүүлэн хүүдээ тавиад гарч одлоо. - Должоон. Хүү минь уулзаадахъя гэх эмгэний дуугаар Должингийн сэтгэл сэрхийж зовхио буулган дотроо биеэ өмөөрөхөд бэлдлээ. - Миний хүүхээн. Чи муу зовлонт хүүгийн минь ангийн хүүхэд, та хоёр ялгаа юу байхав. Хүү минь аяга тагш юм гуйж ирж мэднэ. Тэр цагт нь гаргаад амсуулчихаж байхгүй юу л гэх гэсэн юм, эмээ нь гээд бор уутаа уудлан нэг шил архи гаргаж гарт нь атгуулаад цаашаа шалавхан эргэлээ. Эмгэн дахиад тав зургаан ч айлаар орж ийн учирлаад нэг нэг шил архи өгөөд гэртээ ирлээ. Арга ядсан эх хүүгийнхээ төлөө чухам чадах л юмаа хийх нь энэ ээ. Эмгэний сэтгэл бага сага хөнгөрч хөлсөө бурзайлган цай ууж суухдаа гаргүй, гэр бүлгүй, амьдралгүй, үр хүүхэдгүй, муу хүү минь архинд уналаа. Тэгэхээс ч өөр яахсан билээ дээ гэж үрээ өрөвдөн энэ орчлонгоос өмөөрч зөвтгөн зөвтгөн суулаа. “ Хэдэн малаа зараад хот хүрээ оръё гэхээр Дэрэм хориод, траншейны хүн болох гэж яараад яахав чи минь гэх юм. Хүү минь олны дунд орж найз нөхөдтэйгээ уулзан баярлаж, хэн нэгний дэмээр өөрийгөө мэдэхтэйгээ болбол би тэр траншейнд нь сууж байсан ч яахав дээ” гэх шүү юм бодон мухардана. Гахайн сүү архинаас гаргадаг юм гэдэг. Манай энд ч дэлгүүрийн шар Дашийх л гурван гахайтай даа. Тийшээ л очихоос. Эмгэн бор авдраа уудалж нэг сайн хадаг өвөртлөөд ундааны хаймар сав сугандаа хавчуулан гэрээс гарлаа. Хүү нь хойт хороогоор л пижигнүүлж яваа болтой согтуу хүний дуу тэнгэр газарт хадаж, тэрүүхнээс цагаан тоос манарна. Шар Дашийн авгай хаалгаа хагас онгойлгон сэжиглэнгүй шагайснаа: - Эмээ юу гэж явна гэлээ. Сумын төвийн хоёр зуугаадхан айл угсаа удмаа мэдэх хэдхэн улс л ингээд нэгнээ гэртээ шагайлгахаа ч байчих юм даа хөөрхий гэж энүүхэн зуур бодмоглосон эмгэн хаалгаа тасхийтэл хаачихвий хэмээн сандарч нэг хөлөө дотогш хавчуулаад: - Эмээ нь жаал сүү гэтэл цэхэсхийсэн тарган цагаан эхнэр: - Манайд сүү байхгүй ээ гээд цааш эргэлээ. - Хүүе хүү минь. Тийм сүү биш. Танай гахай гэснээ сандарсан эмгэн өврөө ухаж орооцолдсон хадаг гаргатал өнөө авгайн хоёр том нүд орой дээрээ бүлтийтэл мандаад: - Хөөе! Дашаа! Бушуулаарай! Энд нөгөө мухар согтуугийн ээж Саран эмгэн солиорчихож! Шал балай юм донгосоод, явдаггүй ээ гэж орилоод цааш зүглэв. Түрүүнээс хойш үүдэндээ зогсож харагдсан шар Даш аахилсан эхнэрээ түшиж гайхан зогсозноно. - Даш минь. Би чинь хэмээн эмгэнийг ойртоход хоёул сандчин ухарч хаалгандаа тулаад Даш нүдээ гурвалжлуулан хөмсөг зангидаж: - Юу гэнээ? Хэн гуай? гэлээ. - Хүү минь ээ. Би нэг жаахан гахайн сүү гуйх гэсэн юмаа. Ямар сайндаа эх амьинаас цагаан сүү авах гэж байгаа юм чинь гээд хадаг хүртэл өвөртөлж байх вэ дээ. Эмээ нь саваа ч аваад ирсэн ... - Гахайн сүү! гайхан сүү! гэнээ! энэ чинь нээрээ солиорчээ! Үгүй тэгээд гахай саадаг гэж бодсон юм байх даа хэмээн Даш элэг мадгүй хөхөрч хөхөрч энхэрээ түшин нулимсаа арчаад царайгаа гэнэт төв болгон: - Та тэгээд хэдэн литрийг авах юм бэ дээ, мөнгө чинь бэлэн юм уу гэжээ. - Бий бий! Эмгэн дан дээлийнхээ энгэрт өөрөө нэмж оёсон нимгэн халаасныхаа амыг бөхөлсөн сүлбээр зүүнд гараа хатгачин барин онгойлгож, дотроос нь нямбай нугалсан шинэхэн 5000-т гаргаж ирлээ. Эмгэний өчигдрийн авсан тэтгэвэрийн хэд өнөөдрийн тараасн хэдэн шил архинд өгөөд үлдсэн нь энэ. Даш мөнгийг анхааралтай харснаа, хашааны булан дахь өмхий үнэртэй намхан пүнзийг нэг харж: - За, за тийм л хэрэгтэй юм бол өөрөө саагаад ав! гээд мөнгийг авч эхнэрээ түлхэн хаалгаар далд орлоо. - Еэ гялай! Эвий минь гэж амандаа шивнээд эмгэн пүнз рүү очлоо. Торой чарлах, хүнд юм пидхийх, гахай уухирдаж тэгснээ пүнз шажигнан хүн ёолох чимээ удтал сонсогдоод алчуур нь унаж, хэдэн буурал үс нь сэгсийн хормой хот, ханцуй тохой нь нил өмхий шалбааг болсон эмгэн гутаж гунихын туйл мэт амьтан гахайн байрнаас мөлхөн гарч ирээд арайхийн босч үүдний зүг салдирхилав. Эмгэн гомджээ. Тэрээр хүүдээ, Дашид, тэр цагаан эхнэрт, орчлон хорвоод, бүр бурхан тэнгэртээ ч гомджээ. Бас тэр 8 торойтой бүдүүн хөх мэгжинд бүр ч их, бүр голдоо ортол гомдов. Энэ өдрөөс хойш эмгэн гав ганцаараа эрхи барин сууж, хааяа нэг согтуу хүүгээ ирж яваа эсэхийг саравчлан харах гэж гадаална. Хүү нь нэгэнт хүний данснаас хасагджээ. Тэр одоо хүн биш, ер юу ч биш болсон ажгуу. Заримдаа хэдэн малаас нь ганцыг нударч ирээд шинэ шөл уулгачихдаг, аяга цайны сүү ойртуулдаг Дэрэм, Цэнд хоёр ч үзэгдэхээ байгаад удлаа. Эмгэн битүүхэн бэлдээд дууслаа, хог новшоо хайр найргүй хаяжээ. Муусайн гутал өмд, хуучин дээл, мухар шанага хүртэл байх юм гээч. Нэг их ядуу хоосон явсан биш, ер айлд байдаг, хүний хэрэглэдэг бүхэн л байх аж. Эзэн эзнийг нь олголоо. Нэг сайхан шинэ үстэй дээлээ хойт хашааны Буд авгайг авчихгүй юу гэтэл: - Сайхан л дээл юм хө! Чи ер нь хот бараадах гээд байнаа даа! Хотод чинь өвөл нь бүр тачигнадаг юм гэнэ лээ, чамд хэрэгтэй гээд халгаасангүй. Арайхийн ятгаж байж албаар тэврүүлээд явуулав. За болжээ! Цэмцийсэн ханхай шахуу гэр. Одоо галаа түлж сайхан цай чанаж ууя даа. “Хүү минь өнөө шөнө согтуу ирээсэй, бүр шал согтуу ирээсэй” гэж эмгэн бодно. Хамаг юмаа бэлдэж гүйцээд хоёр ороо заслаа. Лааны гэрэлд бурхан тахилаа арчиж, том голтод шинэ зул барилаа. Бурхандаа мөргөж хэсэг чимээ алдарлаа. Тэгснээ өвгөдөөс үе дамжиж ирсэн Банзрагч Алтангэрэл тэргүүтэй хэдэн судар, бүдэг хүрэн гүнгэрваатай хоёр бурханаа авч тус бүрээс адис аваад зүүн талдаа очиж нүдээ аниснаа гэнэт ухасхийн галдаа өргөчихлөө. Ер өөрийн биеэр хүндтэй, ёстой ингэчих нь зүй биз! Өвгөнийхөө зургийг хоймрын авдраа голлуулан тавьж, зулаа тэгшлээд авдар өөдөө харан цайгаа уулаа. Хүү нь ирэхгүй л байв. Наадмынхаа шинэ дээлийг гаргаж тавиад хүүгээ хүлээлээ. Энэ торгыг талийгаач нь сэргэлэн ахуйдаа их л холоос авчирч билээ. Дээл хийхгүй хичнээн жил хадгалав. Дээл хийгээд баадагнан авдрандаа хийгээд хичнээн ч жил болов. Сүүлд харин ганц хоёр жил наадмаар өмсчээ. Тэгснээ гэнэт нэгийг санаж хойт авдраадаа мөлхөн нэг шил хатуу архи гаргаж ирээд хоёр сияан аяганд хуваан хийж тус тусын дээр шаазан хөмөрч таглав. Аагийг нь гаргахгүй гэсэн хэрэг. Чимээ чагнан чагнан эргэж зүүн орныхоо гудасны хөл талаас нь цаасанд боодолтой нунтаг юм гаргаж үнэрлэснээ буцааж боогоод ширээн дээрээ тавилаа. Чухам гүйцэх нь энэ ээ! Нохой агсруулан дуугаа хадаасаар тэнтэр тунтар гишгичин хүү нь ирж явна. Хүүгийн чимээгээр эх сандран галаа өрдөж, муу зуухаа дэлбэртэл хуурай мод чихээд зүүн талдаа суун тусч үүд рүүгээ харав. Айл шатаж байна та минь ээ! Саран эмгэнийх сүйд боллоо! гэх чимээгээр ойр хавийнхан цөм цуглачихлаа. Их гал дүрэлзэн, хүүршсэн унь хана чад падхийн асаж, олон жил болсон утаат шар эсгий май ханхлуулан шатсаар тос даасан тооно, багана яах ийхийн зуургүй цөм цохин орж нэгэн их галан суварга угалзран тэнгэр өөд цоролзон агсамнаад, хүн ойртохын аргагүй халуу төөнүүлснээ омог нь намдасхийлээ. Хувин хувинхан ус цацах хөдөөх улсын бор арга чухам далай руу галтай ганц шүдэнз шидэх мэт юу ч болсонгүй ээ! Ер арга ч үгүй. Цөөхөн айлтай сумын төвд ямар жил болгон айл шатаад байх биш. Тэгээд унтраах гэхээсээ цочирдон сониучирхсан улс шахцалдан таг дуугүй зогсоцгооход түймрийн гүйлгэн гэрэлд хажуу хашаан дээр тусах тэр олны сүүдэр нь эртний судрын тамын амьтдын аймшигт төрх мэт нэг томрон, нэг жижгэрэн, бас эв хавгүй сунаснаа хөл толгойгүй бие болж чухам нэг тахир татуу дүрийг үүсгэн наадна.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 116 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-020.JPG
Хэмжээс: 600x449 115k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4244

Хүрэлтогоот
khureltogoot-07.jpg
Хэмжээс: 600x450 109k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4213


erd-029.JPG
Хэмжээс: 600x450 68k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2584


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn