Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Долгорын БАТЖАРГАЛ: Мөөг
Оруулсан admin on 2005-06-13 10:09:05 (7595 уншсан)

Оюунаа охины хөөр баяр сэтгэлээс нь хальжээ. Хүүхэд бүхэн баяр хүргээд л багш нь гүйж ирж үнсээд л "Бийр чинь улам хурц, ухаан чинь улам цэцэн байх болтугай" гэж ерөөл тавиад л ... Алдаршина гэдэг ямар сайхан юм бэ? Нүүр нь халуу оргиж, хэлэх байх үгээ олж ядна. -  Сайхан авьяастай охин юм даа гэж хэлсэн зургаа "Б" ангийн багшийн үг улам ч дотно санагдана. Өчигдөрхөн гар бөмбөгийн тэмцээн дээр анги нь хожигдоход манай багштай маргалдаад явж байсан хүн ийм үг хэлж байх ... Герман улсад амрах эрхийн бичгээ үнгэчих вий гэж бодохдоо охин бушуухан цүнхэлж авав. Харин ханын хуанли нь цүнхэнд багтахааргүй том аж. Түүнийг хуйлж бариад цүнхээ сугавчлан сургуулийн заалнаас гарахад бүх юм хачин сайхан. Хонгилоор чанга хашгирч гүймээр санагдана. Гэхдээ Оюунаа тэгж чадахгүй. Даруу зан нь түүнд "Үүнээс илүү алдрыг хүртсэн хүүхэд ямар байдгийг чи санаач" гэх шиг. Ангидаа иртэл Чулуунбаатар, Бүгдээрээ "ишигхэн"-ээ сэвэх үү? гэхэд нөхөд нь Өө тэгье гэлцэн уухайн тас хашгиралдав. Найз Тунгалаг нь хүртэл дэвхэрч цовхрон алгаа ташина. Оюунаагийн ичсэн гэж жигтэйхэн, арын ширээ рүү "Хүүе яах нь вэ?" гэж хэлээд зугтаалаа. Хаалга руу биш булан руу зугтсан хүн хаашаа зайлах вэ дээ. Юу юугүй баригдлаа. Хүүхдүүд тааралдсан бүгдээсээ барьж сэвлээ. Ичих ч шиг, гомдох ч шиг. Баярласан сэтгэлээ илэрхийлж байгаа нөхдөдөө гомдоно гэдэг утгагүй хэдий ч нэг л эвгүй. Тэгсэн ч нөхдийн талархлыг давж чадлаа.

Хөөр баяраар бялхсан охин гэртээ гүйж ирлээ. Ээж нь үнсэж, охиндоо бууз хийж өгөхөөр болов. Түүнээс илүү бэлэг ээжид нь юу байхав. Аав нь харин нэг ч их баярласангүй. Түүнийг ч охин юман чинээнд бодсонгүй. Дотроо баярлаж л байгаа гэж бодно. Билгээ дүү нь аавын буурь зааж чимээгүй байх атал эгчийгээ атаархлын хөөрхөн харцаар "шагналаа".

Хаврын өдрүүд зэрэглээ мэт жирэлзэнэ. Оюунаагийн хувьд юм бүхэн баяр. Улаан шороо боссон саарал хавсарга, мод бут суулгах зүдэргээтй ажил, шалгалтын нойр хүргэсэн давтлага алинд нь ч тэр урьд өмнийх шиг зүдэрсэнгүй. Холыг зорино, үзээгүйг үзнэ гэсэн их хүсэл, үлгэр мэт алс нутгийн тухай өөрийн төсөөлөл юунд ч торсонгүй. Гэтэл харин нэг удаа Зандангийн хэлсэн үГ...

Тэр өдер дүү нь хичээлээсээ ирдэггүй. Давтлагын дараа ангийнхан нь эмнэлэг орж Цогтсүрэнг эргэнэ гэж тохирсон байв. Цаг болчихоод байхад Оюунаа яаран яаран цонхоор ширтэвч дүү нь ирдэггүй. Яаж өлгийтэй дүүгээ ганцаарангий нь орхиод эмнэлэг үрүү дэгдэхэв? Хугацаа гэгч "өршеөлгүй гол" урссаар л ... Хагас цаг өнгөрсөн хойно халтартатлаа тоглосон дүү нь юу ч болоогүй юм шиг орж ирээд эргэнэг уудалж идэх юм эргүүлэв. Явна гэдгийг мэдээгүй болохоор дүүд нь ямар ч буруу байхав. Оюунаа дөнгөж ирүүт нь зөрж гараад эмнэлэг дээр гүйгээд иртэл ангийнхан нь Цогтсүрэнг эргэчихээд урдаас нь ирж явлаа. Зандан, Их зураач гуай таныг бид зендөө хүлээсэн. Алдартай хүнд ангийнхны хэрэг ч хамаагүй биз дээ гэхэд нөхөд нь юу ч хэлсэнгүй. Бүгд түүнээс цэрвээд байх шиг.

-  Миний буруу л даа. Манай дүү хичээлээсээ ирдэггүй. Хишгээг
ганцаарангий нь орхиж явалтай биш. Хүлээсээр байгаад хоцорчихлоо гэхэд
хэн ч дуугарсангүй. Харин Саранцэцэг "Хм" гэв.

Ганцаараа үрчийтлээ хоцров. Бүгд зөрөөд явцгаалаа. Юу ч үгүй Цогтсүрэн дээр очилтой биш. Ядаж Тунгалаг "Тийм ээ, та нар Оюунааг ойлго л доо. Энэ чинь дүү нь ирэхгүй бол гарч чаддаггүй шүү дээ" гэж хэлэх байх гэсэн тэгсэнгүй. Чив чимээгүй ангийнхнаа дагаад яваад өгөв. Уйлмаар ч юм шиг, гомдмоор ч юм шиг. Дүүдээ л уур хүрэв. "Хүүш та нар намайг ойлго л доо" гэж сэтгэлээ онгойтол хашгирмаар санагдав. Энэ Оюунаагийн зан биш болохоор чадсангүй. Дараа нь бас нэг өдөр.

Туяасайхан, Тунгалаг хоёртой гэр рүүгээ явж байтал Туяасайхан,

- Гурвуулаа шинэ монгол кино үзэх үү? гэж санал гаргав. Тунгалаг ч уухайн
тас зөвшөөрлөө. Үнэхээр Оюунаад мөнгө байсангүй. Мөнгөгүй гэж хэлэхээсээ
зовоод,

-  Би ч кино үзэж чадахгүй нь ээ. Дүү маань ганцаараа болчихно гэвэл Тунгалаг,

-  Чи ч өөр хун болжээ. Аргагуй ээ, аргагүй. Герман явах хүн яаж монгол кино хараад сууж байхав гээд "хи хи" инээлээ. Тунгалагийг ингэж хэлнэ чинээ санаагүйдээ балмагдан Оюунаад хэлэх үг олдсонгүй. Харин Туяасайхан улаан цайм Тунгалагийн үгэнд орж,

-  Эрт биеэ тооно гэдэг ганцаардахын тэмдэг шүү гэж хэлүүт шууд Тунгалагийг сугадаад энэ бидэнтэй зам нийлэхгүй гэсэн шиг явж одов. Дахиад л эвгүй байдалд орчихов.

Уралдаанд түрүүлнэ гэдэг ямар хэцүү юм бэ? Би тэгээд яах юм бэ? Эдний хэлсэн бүгдийг дагаад байх уу, яах вэ гэж Оюунаа өөрөө өөртөө шивнэлзэ. Гэвч энэ үгэндээ хариу олж чадсангүй. Ганцаардаж орхив.

Оюунаа зураг зурна гэдгийг надаас ахадсан хичээл гэж бодож явсан үе саяхан. Зургийн хичээл түүнд хүршгуй өндөр оргил байв. Тиймээс нэг ч зураг зурж байсангүй. Зуръя гэж бодож ч байсангүй. Багшийг яаж аргалж хэнээр зуруулбал олигтойхон дүн авчих вэ гэж бодож явсан өдер олон. Нэгээс дөревдүгээр ангид ортлоо ганц ч зураг зураагүй, харандаа цаас хоёр нийлүүлж үзээгүй гэж хэлж болно. Гэтэл дөревдүгээр ангид зургийн багш өерчлөгдлөе. Батнасан гэж унжуу хамартай уруулдаа сахалтай өндөр хүн орж ирэв. Самбар дээр он сар бичиж "Мөөг" гэсэн томоо гарчиг тавиад дор нь дэлбээ нь навсайж үрчийсэн хачин сонин мөөг зурав. Тэгснээ,

- Бороокы дараа хүрээ дүүртэл ургасан олон сайхан мөегийг хүүхдүүд түүчихжээ. Ганцханыгорхилоо. Ширүүн борооны сум мэт дуслууд түүний тал талаас нь хайр найргүй балбаж, хань ижилгүй өнчин мөөгийг үрчийтэл нүдлээ. Дэлбээ нь салбарч урагдан, нуурын шархдаж үлдсэн өнчин хун шиг энэ мөөг хүүхдүүд та нараас энэрэл хайж байна. Тэгэхдээ намайг борооны ширүүн дуслаас хамгаалаач гэсэндээ бус гагцхүү өнчирч хоцрохын гуниг, ганцаардлын гашуудлаас салгаж өгөөч гэсэндээ борооны дуслаар уйлан хайлан сууж байна хэмээн Батнасан багш өндөр нам дуугаар тайлбарлаж ганц мөөг зурлаа. Оюунаагийн цээж өөд нэгэн хар юм егсөөд ирэх шиг. Юу юугүй уйлмаар санагдав. Автагдалгүй, амьд үлдсэндээ баярлах ёстой энэ мөөг харин тэгсэнгүй нь, охины сэтгэлийг улам ихээр хөдөлгев. Яг л нялх хүүхэд мэт самбар дээрээс сарвайн аврал гуйж байх шиг бодогдов. Тэрбээр золтой л уйлчихсангүй. Батнасан багш энэ зургийг хуулж зур гэлээ.

Оюунаа өөрийн эрхгүй харандаагаа шүүрээд авлаа. Тэр сэтгэлдээ мөөгтэй ярилцаж түүний зовлон гунигийг хуваалцаж зурлаа. Яахын аргагүй адил боллоо. Гэвч огт төстэй болоогүй юм шиг, аль нэг зүйл дутуу болсон мэт санэгдав. Тэгтэл багш тэгсэнгүй. Бүх хүүхдийн зургийг тэр дороо үзэж Оюунаагийн зурсныг илүү магтан, "Онц" тавилаа.

Түүнээс хойш Оюунаагийн хүсэн хүлээдэг хичээл зураг боллоо. Долоо хоногт ганцхан орох энэ хичээлийг тэр тэсч ядан хүлээнэ. Эхлээд номноос янз бүрийн зураг хуулж зурахдаа Батнасан багшийн хэлснээр сэтгэлээсээ "ярилцана". Хонхон цэцэг, хорхойд хазуулсан алим, мөчир дээр суугаа болжмор гээд зурсан бүхэн нь бүтэлтэй. Сүүлдээ өөрөө зохиож зурна. Дүү нь уйлахыг, ээж нь уурлахыг, хажуу айлын ахын машины дугуй хагарахыг тэрээр сзтгэлдээ төсөөлж цаасан дээр буулгадаг байлаа.

Хоёр жил болохдоо хэдэн дэвтэр дуусгасныг бүү мэд. Будаг харандаа зургийн дэвтэр тэсгээсэнгүй. Хичнээнийг барсныг бүү мэд. Гэтэл тэр энэ жилийн хүүхдийн ордноос зарласан зургийн уралдаанд оролцов. Багш нь зургийн дугуйланд оруулжнэгжил суралцсан болохооруран зурагшигсайхан хичээл ертөнцөд байсангүй. Бушуухан том болж зураач болохын бөөн хүслэн. Гэтэл уралдаан боллоо. Олон өдөр сууж зурсан тахианы өндөг хэмээх цуврал зураг нь түрүүллээ. Шувуу болох ёстой өндгийг ховдог эзэн нь идчих гээд болдоггүй ээ. Учир нь тэднийд өндөг дардаг тахиа байсангүй. Үүнийг мэдсэн хөөрхий өндөг ганцаар бөмбөрөн өнхөрч явсаар эхийгээ олж сүртэй том азарган тахиа боллоо. Ингэхдээ ямар зовлон зүдгүүртэй зам туулсныг охин зурагтаа дүрсэлжээ.

Гэтэл одоо түрүүлсний зовлон өдөр өдрөөр нэмэгдэв. "Би их зан гаргаагүй, ангийнхан минь намайг яваандаа зөв ойлгодог болно" гэж сэтгэлдээ өөрийгөө зоригжуулавч нэг л хэцүү. Тэр ч байтугай монгол хэлний багш,

- Эх сайхан монгол хэлээ бүрэн эзэмшилгүй зураач болж чадахгүй. Үүнийг л Оюунаа чи ойлгож хичээл бүхэнд ялгавартай ханддаг зангаа татаарай гэж хэлсэн нь олон өдөр түүнийг далдуур уйлууллаа. Урьд нь тэр цээж бичгийн хичээлд хэзээнээс муу байлаа. Тэртэй тэргүй түүний зөв бичдэг нь ховорхон. Харин сүүлийн хэдэн сар мэрийж хувьдаа хичээгээд байхад багш нь түүнийг ажигласангүй. Гомдоов.

Би бүх хичээлд сайн байх ёстой гэж бодох авч үнэхээр чадал нь үл хүрнэ. Тэгтэл бүр "Чи муу гарвал Германы урилга чинь хүчингүй болно шүү" гэж ангийн багш сүрдүүллээ. Ангийнхан ч тэр, багш нар ч тэр хүн бүхэн түүнийг харна. Алхаа гишгээ бүрийг нь цэгнэнэ. Бусадтай адилхан байхыг хичээх авч нөхөд нь түүнээс хөндийрөөд байх шиг. Өөрийн бодлоор тэр биеэ тоогоогүй атал юм л бол "биеэ тоолоо, ганц уралдаанд түрүүлснээ их юм бодлоо" гэлцэнэ. Энэ яасан хачин юм бэ гэж Оюунаа бодно. Сургууль тарах, түүний Герман явах хугацаа ойртож байсан хэдий ч Оюунаа тэвчиж чадсангүй. Хүүхдийн байгууллагын зохион байгуулагч багш нарын өрөөнд байхад нь гүйж ороод,

- Багш аа, би герман явж чадахгүй, та энэ урилгаа өөр хүүхдэд өгөөрэй
гэж хэлэзд ширээн дээр гаргаж тавилаа. Тэр гайхаж,

-  Оюунаа чи юу болов оо? гэхэд

-  Зүгээр багш аа, би явж чадахгүй боллоо гээд гарч гүйлээ. Араас нь ангийн багш, Батнасан багш хоёр нь,

- Оюунаа!!! гэж дуудсан боловч эргэж харсангүй. Гараад хонгилоор пижигнэтэл гүйлээ. Хоёр хацрыг нь даган нулимс урсч байгааг хэн ч харсангүй. Хаалгаар гараад шороон замаар гэр рүү явж байхдаа хамаг хүнд ачаагаа сургууль дээрээ орхисон мэт бие нь хөнгөрч, сэтгэл гомдох харамсах баярлах зүйлгүй хөндий хоосон болсон санагдана. Гэртээ ирээд зургаа зурахаар
ширээндээ суулаа. Дүү нь саад болсонгүй, хөлс бурзайгаад унтаж байлаа. "Би арчаагүй" гэж гарчиг тавиад өөрийгөө зурлаа. Гуниг, нулимс, ганцаардлаа бүгдийг нь багтаана гэж хичээнэ. Зурж зурж нэг харсан чинь дэлбээ нь салбарч бороонд цохиулсан нөгөө мөөгтэй адилхан болчихлоо. Түүний анхны зурсан мөөг!!! Гэнэт инээд хүрэв. Гарчигныхаа ард "меөг" гэж нэмж бичсэнээ "би арчаагүй мөөг" гэж амандаа давтав. Мөөгөнд гомдол харуусал хүнийх шиг байдаг гэж үү... Тэр ингэж бодлоо.

Долгорын БАТЖАРГАЛ

Батжаргал 1960 онд Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд төрсөн. 1978 оноос шүлэг зохиол оролдон "Цагаан нарны тууж", "Хаан хуруу", "Амьтдын хувцасны дэлгүүр", "Шүхэр Дандий", "Торх бал", "С+Н=247", "Зуны шинэ жил" гээд шүлэг, найраглал, тууж өгүүллэг, 'үлгэрийн олон номоо хүүхэд багачуудад зориулан хэвлүүлжээ.

2001 онд "Зуны шинэ жил" номоороо МЗЭ- ийн нэрэмжит шагнал хүртжээ.

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 326 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

ХХ. Энхцог	50х150, зотон тос
Он цаг
Хэмжээс: 600x1883 426k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5070

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-134.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3630


khuv5-010.JPG
Хэмжээс: 600x450 57k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3935


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn