Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Өр
Оруулсан admin on 2008-02-26 22:21:13 (3937 уншсан)


...Нэг л мэдсэн чинь би гуай, өргүй өртөн болчихжээ. Өөрөө ч мэдэлгүй явж хө. Хэн нэгнээс нь юу ч аваагүй, юу ч зээлээгүй, бас юу ч гуйгаагүй хирнээ бөөн, бөөн хүнд бөөн, бөөн өртэй болчихжээ. Хэн нэгнээс мөнгө, зоос ч юм уу ямар нэгэн зүйл авсан, зээлсэн хүн л өртэй байдаг бол би бүр эсрэгээр өөрийн санасныг, бодсоныг бас үзсэн, харсан анзаарсанаа л хүмүүст зүгээр өгөөд байсан чинь л яах аргагүй л бөөн, бөөн өрөнд орчихож. За эрхэмсэг уншигч авхай нар минь гайхахын хэрэггүй, та бүхэнд чин сэтгэлээсээ баярлалаа. Гэвч би урмыг чинь хугалах хэрэгтэй болчихоод энэ муу бөндгөрөө зовоож сууна. За ингээд таныг чилээхгүй, таны толгойг эргүүлэхгүйн тулд арай дэс, дараатай хүүрнэе.
Харийн газар, хүний нутагт эх орон, элгэн нутгаасаа алсад эр бие минь ганцаардаж, энэ сэтгэл минь хямарч явахдаа чухамдаа бол эргүүтэж, гиюүрч байхдаа өөрийн үзэж, харсан, бодсон санаснаа эвлүүлээд эхэлснээр эрхэм уншигч та бүхэнтэйгээ ичнээ танил болоод эхэлжээ. Голдуухан сэтгэл өвдсөн, уур хүрсэн, Монголын амьдралыг хөндлөнгөөс харан бачимдаад дур гутсан үедээ л, чухамдаа бол сэтгэл хямарсан үедээ өнгөрсөн, одоо хоёрыг л логик утгаар нь холбоод биччихдэг, бодит амьдрал юм болохоор л эрхэм уншигч таны сэтгэлд хүрэхдээ ойрхон байсан юм болов уу даа. Түүнээс биш эр, эм үгийн “и”- гээ ч алдаж бичдэг, боловсрол багатай, богинохон бодолтой миний бичих ч гэж үнэхээр юу байх вэ дээ. Тийм болохоор, сэтгэлд тань нийцсэнд нэг хэсэг нь талархаж, магад ч үгүй хэн нэгний нь хар бараан амьдралыг нь зах, зухаас нь хөндчихсөн байдаг болохоор нөгөө нэг хэсэг нь цухалдсандаа сэтгэгдлүүдээ харамгүй бичдэг бололтой. Мэдээжийн хэрэг амрах цаг заваасаа хумаслан байж өөрийн бодсон санасаныг уншигчидтайгаа хуваалцах л гэж бичдэг юм болохоор эргэж сэтгэгдлүүдийг ч харж, алдаа оноогоо тунгаах минь ч ёс.
Гэтэл уншигчид маань надаас илүү ихийг хүсэн хүлээгээд байдаг юм шиг санагдлаа. Хэд хоног ямар нэгэн шалтгаанаар /Гэртээ комьпютергүй болчихдог ч юм уу, наашаа цаашаа салгалаад дэмий тэнээд хар усаа хөөгөөд явчих ч юм уу, аль эсвэл үнэхээр ажилдаа түүртэн орж ирээд л нураад, унаад өгдөг ч юм уу, магад ч үгүй ухаанд минь, ухна ишиг үхчихээд олгой толгойд шинэ хуучин ямар нэгэн олигтой санаа, орохгүй ч юм уу/ нет оролгүй байж байгаад ороод харахаар “Яагаад алга болчихов?”, “Чи яагаад шинэ юм бичихгүй байнаа?”, “Өө, энэ өөр нэг сайтаас уншиж байсан шал хуучин юм авчраад тавьчихаж” /Тэртэй тэргүй хэн нэгнийх нь бичсэн, хүний санаанд нийцсэн зүйлүүд янз бүрийн сайтуудад зэрэг, зэрэг хуулагдаад л хулгайлагдаад л явж байхад яагаад би өөрийн урд өмнө бичсэн зүйлүүдээ, өөрийн гар, сэтгэл нийлэн хамтарч ажиллаж байгаа, ичнээ найз, нөхдүүдийн веб- сайтад татан тавьж, байршуулж болохгүй гэж?/ ... гэх мэтчилэнгээр энэ Баагий гээч хүнээс заавал ямар нэгэн шинэ юм нэхээд байх бололтой юм. Уг нь ч, Баагий гээд энэ нэг толгойноос хүмүүс ихийг хүсч байна гэж бодохоор биеэ айхтар тоон “Шидийг олоод нисэхийг шахаад” байгаа юм шиг санагдавч, “Зиаг хө, бичээд байдаг хэргээ хө” гээд хүчээр ямар нэгэн шинэ, соргог юм бичье гэхэд хүсэхэд хясдаг хорвоо гэж олгой толгойд олигтой бариад авчихмаар санаа оноо орохгүй бол, нэг л их бичдэг хүн болох гээд худлаа үнэн юм сараачаад эхэлбэл уншигч та бүхнийгээ айхтар уурлуулан “Шидмэсээр боолгоод үхэх шахаад” байх юм даа, яалтай ч билээ дээ.
Би, бийр янтай нийлүүлсэн бичгийн хүмүүн биш шүү дээ. Залуу цагтаа л армид алба хааж байхдаа “бичээч” гэгдэн хэдэн цэргийн данс даваа л халтар хултар хөтөлмөр аядаж байсныг эс тооцвол би гээч хүн чинь “Тамгын газрын тал бичээч” ч биш шүү дээ. Тал бичээч гэдэг нь өөрөө ямар нэгэн бичиг данс, сургаал, тушаал зарлиг юу л байдаг юм, ямар нэгэн зүйлийн эх зохиодоггүй зөвхөн гүүш, бичээч эх зохиогч нарын зохиож бичсэн эх хувийг л алдаа, мадаггүй цэвэр бичгээр хувилан олшруулж бичдэг одоогынхоор бол хувилагч машин л байсан юмдаг уу даа. Гэхдээ эрт дээр тэр цаг үед бас модон бар гэж нэг юм байсан л даа. Модон бар нь нэг ёсондоо хэвлэх үйлдвэр гээд ойлгочиход нэг их хол зөрөхгүй юм шиг байгаа юм. Бичсэн ном, зохиол туурвилаа эхлээд хэв бэлдэж сийлчэхээд түүгээрээ хувилан олшруулдаг учир нөр их хөдөлмөр ордог болохоор л тамгын газруудад тэр олон тал бичээч нар байдаг байсан юм болов уу даа.
Ингээд бодохоор оройн тооны самбар, харуул манааны томилолт гээд тоо голдуухан сараачдаг алба л нэг хэсэгхэн хаасан болохоороо, бичээч гэгдэж л явснаас биш ядаж л би тал бичээч ч биш байгаа биз.
Гэтэл Польшоос нэгэн уншигч, зөвлөгч сэтгэл гарган, сэтгэлийн дэм, урам хайрлан өөрийн бодсоныг миний майл хаягаар бичиж ирүүлэв ээ... “Одоо бол чи, нилээд туршлагажиж, өөрийн гэсэн бичих арга барилтай боллоо. Хүмүүс ч өөрийг чинь мэдэрч өөрийн чинь бичсэнийг унших дуртай, өөрийн чинь шинэ юмыг хүлээдэг болсон байна шүү дээ. Тийм болохоор одоо өөрийн түүх биш зохиол бичвэл яасан юм бэ? Чиний түүх чинь дуусна. Тийм болохоор одоо зохиол бич. Гэвч энэ бол зөвхөн миний бодол юм шүү...” гэсэн байлаа.
Хүн санал болгож байхад өөрийн хэмжээнд бодож үзэлгүй л яах вэ.
Бодлоо... Бас дахин бодлоо... Бодоод, бодоод бодын шийр дөрөв, бүр ихээр бодоход үсрээд л тав /Хонгорын сангийн аж ахуйд бол бараг л тав байтугай зургаан шийртэй ч төрж байгаа байхаа л даа/ юм шиг санагдаж байна. Ном, зохиол бичье гэхэд хэрхэн яаж бичдэг, ямар аргаар тэрлэдэг гээд наад захынх нь номын дуугы нь сонссонгүй, ядаж л ямар нэгэн тэр чиглэлийн бүлгэм, дугуйланд ч явж байсан удаагүй. Тийм болохоор зохионо гэдэг миний хувьд “Харганы ноос түүж, эсгий хийх”- ийн үлгэр л болох юм шиг. Тэр эсгий маань яагаад ч эрхэм уншигч та бүхний сэтгэлийг хөндөж чадахгүй нь ойлгомжтой. Гэвч “Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг” гэгчээр нэгэн цагт бариад авахнаа ч юуны магад боловч зохиож бичнээ гэж уншигч та бүхэндээ барин тавин амлаж бас чадахгүй ээ.
Гэтэл зохиол бичээгүй мөртлөө ном биччихсэн гэж байгаа. Бүр хоёр дахь дэвтрийг нь /”Намар нахиалсан бодролууд” 2008 оныхоо хавартаа багтааж хэвлүүлэхээр/тэрлээд дуусч байгаа гэж байгаа. Энэ хоёр дахь дэвтэрт нь Наран нутагт ажиллаж амьдарч байгаа нутаг нэгтнүүдийнхээ тухай түлхүүхэн оруулахыг, өөрийн энэ нутагт хэрхэн ажиллаж амьдарсан тухайгаа л бичэхийг зорьсондоо.
Зохиогоогүй байж юу бичсэн байх вэ? Ердөө л туулсан амьдралынхаа дурдатгалаа хожим хойно үр хүүхдүүдэд минь л үлдэх юм гэж бодоод зүгээр зарлага гарган байж ном /”Хаврын 17 бодрол” 2007он/ болгочихсон юм. Орлого биш шүү дээ. Монголд ном хэвлэгдэж болох хамгийн цөөхөн хувиар хэвлүүлэх гээд ханиараа хөөцөлдүүлсэн хэвлэлийн компаниудын ажилчид нь “Хаанаасаа хаалгач нь” гэдгийн үлгэрээр өөдөөс нь “Өө, нэрд гараагүй хүний ном юм уу? Хүмүүс авахгүй, борлогдохгүй шүү дээ! Тэгээд ч орчин үед хүмүүс ном уншихаа больчихсон шүү дээ” гэх юм гэнэ. Ухаандаа миний, бас эхнэрийн маань өмнөөс бөөн л санаа нь зовсон хүмүүс байгаа юмдаг уу даа. Тэгвэл хэн, хэзээ, хэрхэн яаж нэрд гарах вэ? Бодоод үзээч, бичсэн эвлүүлсэн нь хэвлэгдэхгүй л юм бол, үй олон уншигчиддаа хүрэхгүй юм бол хэн ч байлаа гэсэн хэзээ, хэрхэн яаж нэрд гарч, олны танил болох билээ дээ. Би нэрд гарах гэж бичээгүй, зүгээр л өөрийн санасан, бодсоноо л цаг, заваа үрэн байж биччихсэн болохоор нэгэн уншигчын зөвлөсөнөөр л эмхтгэсэн ухаантай юм. За тэгвэл хүмүүс ном уншихаа байчихсан юм бол /Уучлаарай, энэ бол бас л миний амнаас ч их гардаг үг юм шүү!/ яагаад тэр ном хэвлэх үйлдвэр компаниуд өчнөөнөөрөө байгаад, оршин тогтноод байгаа юм бэ, бүү мэд. Тэднийг үнэгүй хэвлээд өгөөч гэж гуйгаагүй, ямар нэгэн спонсор, ивээн тэтгэгч олоод өгөөч гэсэнгүй, хэдэн төгрөг болох вэ, бэлнээр төлье гэж байхад тэд зөвхөн хөлсөө аваад л ажлаа хийгээд захиалгыг гүйцэтгээд явбал л барав биш үү? Хэвлээд өгсний дараа борлогдоно уу, байна уу тэдэнд падлий ч байхгүй биз дээ? Тэдний үүрэг бол хэн нэгний нэрд гарсан, гараагүй нь хамаагүй, захиалсан зүйлийг нь төлсөн мөнгөний нь хэмжээнд тааруулаад хэлснээр нь, захиалснаар нь л хэвлээд өгөх ёстой юм биш үү?
Ямар нэгэн садар самуун сурталчилсан ч юм уу, эсвэл цуст аллага, хүчирхийлэл гээд болохгүй сэдвүүд байх л даа. Гэтэл “Халхын шоронгын амьд түүх” /Зохиогчыг нь би тогтоож хараагүй, тоож уншаагүй номын нэр.Унших ч үгүй. Тэгсэн хир нь маш их борлогдсон, лангуун дээр байдаггүй ном гэж байгаа/, манай хуучны утга зохиолын аварга, акул, динозавр, мангас өөр ямар л өргөмжлөл нэр байдаг юм, би хүүхэд байхаасаа эхлэн бичсэн ном болгоныг нь, зохиол бүрийг нь шимтэн уншиж өссөн буурлуудын нэг, Төрийн соёрхолт, Д.Нацагдорж агсаны нэрэмжит шагналт зохиолч нэгэн азай буурлын бичсэн “Янагийн халуун” / Энэ нь “Гэр бүлийн цуврал роман” гэсэн шүү/ гээд авах юмгүй, хэнд ч ямар ч өгөөжгүй, эхнээсээ авхуулаад л эх адаггүй бөгс, бөөр болсон яг л Ж.Х.Чейзын адал явдалт зохиол шиг, гэхдээ “Бөөн бөгсний адал явдал” бичсэн ном болон, Хон Хэрээдийн хүүгийн бичсэн адал явдалт номууд /Харин Х.Энхбатын номнуудын нэгэн гол онцлог нь үнэхээр Монгол хүний эх оронч сэтгэхүйг өдөөн дуудсан байдаг, үндэсний үзлийг хамгаалсан, сэдрээсэн байдаг нь надад үнэхээр таалагддаг шүү/ гээд нөгөөх л утга зохиолд бол огт хэрэггүй төрөл, жанрын номуудыг өчнөөн хувиар нь, дахин дахин хэвлээд худалдаанд гаргаад байдаг, нөгөөдүүл нь ч борлогдоод байдаг нэг тийм гаж тогтолцоотой болчихжээ. Гэхдээ ч энэ нь одоохондоо, хөлөө олоогүй, ороо бусгаа цаг үеийн түр зуурын үзэгдэл л гэж сэтгэлээ тайвшруулъя даа. Д.Гармаа гэсэн ном тааралдахаар нь л /дээр өгүүлсэн “Янагийн халуун”/ хүнээс гуйж аваад уншсан чинь юу вэ, үнэхээр ой гутсан шүү. Эхнээс нь хэсэг хараад нэг л биш санагдахаар нь энд, тэндээс нь цөмж хараад, төгсгөлийг нь хараад л дуусгахад эцэг нь охиноо жирэмслүүлж, эхнэр нь тэнд их хурлын гишүүнтэй юу яалцаж, номын баатар /одоо номын баатар л гэхүү дээ/ эртэй тааралдсан эм сүвтэй болгон доор нь орсон, хүү охин хоёр нь ч өвөр түрийдээ орсон гарсан бөөн л бөгс, бөөр... Үнэхээр нэг л дур гутам ном байсан шүү. Би Д.Гармаа гуайн залуудаа бичиж нийтлүүлж байсан ном зохиолууд /”Харуул Алтай”- гаас өгсүүлээд “Морьтой ч болоосой” гээд л.../ -ыг үнэхээр шимтэн уншиж хүмүүн болон төлөвшсөн юм шүү дээ. Тэр үед бичээгүй мөртлөө насны бөгсөнд цагийн өнгийг дагаж ингэж ч доошоо орох гэж дээ гэж үнэхээр харамссан, маш их харамссан юм шүү. Ядаж л Дон Жуаныг уншсаны хирийн ухаарал хүнд өгөхөөргүй ном санагдсан шүү. Гэвч хэн нэгэн нэрд гараагүй Баагий баахан балайруулж хаячихаад Д.Гармаа гуайн нэрийг бариад туучихсан ч юм бил үү, кэн мичээлээ. Яагаад ч гэсэн Гармаа гуайг тийм юм биччихсэн гэж нэг л итгэж өгөхгүй л байгаа юм даа. За ингээд хадуурдагаараа хадуураад эврээ ургаа ч үгүй байхад нэгэн буурлыг мөргөж орхилоо, яадаг юм цус гэж...

За тэгтэл би гээч хүн сэтгэлийн хөөрлөөр ном хэвлүүлчихэв ээ. Орчин цагт, дээр үеийнх шиг элдэв хатуу, хяналт шалгалт, илүү дутуу цензургүй учир энэ ч мөнгө нь байхад амархан л даа. Тэгэхдээ намайг баярхлаа гэж бүү бодоорой доо, Баагий зүгээр л сэтгэлээрээ л баян хүн. Ашиг олох гэж ном хэвлүүлээгүй ээ гээд хэлчихвэл үүнийг уншигч та вээр “Энэ муу новш чинь одоо л худлаа бурж эхлэх нь” гэж яаран бүү бодоорой доо. Үнэхээр хүмүүний ертөнцөд хэн бугай ч байсан өөрт ашиг гарахгүй л бол, үнэхээр юухан ч хийдэггүй бичигдээгүй хуультай л даа. Тэр бүү хэл хувь хүн битгий хэл, улс гүрнүүд ч тэгдэггүй л байхгүй юу... Тийм ч зээл тусламж... Ийм ч хэрэгтэй төсөл... Тийм ч хандив, дэм... гээд л цаана чинь гаднаас Акулууд Монголруу мөнгө цутгаад байгаа биз? Үгүй л байхгүй юу, хэзээ хэдийд, ямар үед нь хэрхэн яаж зажилахгүй залгихаа аль хэдийн хэдэн арван, бүр хэдэн зуунаар ч магадгүй тооцоолчихоод л анаад сууж байгаа, битгий баярла л даа, Миний нутаг нэгтнүүдээ! Магад ч үгүй би дэндүү хар муу санаатай амьтан байгаад буянтнуудыг буруу бодоод, хардаад байж ч магадгүй л юм. Гэхдээ л...
Нөгөө л хадуурдагаараа... За байз, аан тийм. Ашиг харж ном хэвлүүлээгүй гээд тууж явсан юм байна. Үнэхээр энэ хэдхэн хувь хэвлэгдсэн номноос минь яагаад ч ашиг гарахгүй, бүүр амь ч барьж баланслахгүй гээд боддоо. Гэвч энэ бол маргашгүй үнэн юм шүү. Нэгэнт хэвлүүлсэн номны минь нилээд хэсэг нь найз нөхөд, ах дүүс гээд улсуудруу зүгээр л урсчихсан. Ямартай ч хэвлүүлчихсэн ном юм чинь номын дэлгүүрүүдээр орж үзэхэд нөгөө л “Нэрд гараагүй” маань гай болж байна гэнэ. Хэд, хэдэн номын дэлгүүрээр орж үзээд сүүлд нь арай гайгүй санагдсан “Интер-Ном” дэлгүүртэй ярьж үзэж дээ. Нөгөөх л зөвхөн нэрд гарсан хүний ном зардагаа л хэлж байна. “За яах вэ, арван ном тавиад үзэхгүй юу дээ. Энэ номыг чинь ямар үнээр зарах юм бэ? Бид зарагдах үнээс нь 20%- ийн татвар авна. Дээр нь таны үнэлсэн дээр чинь бид дахиад 20% нэмж зарна. Номоо тавихаас өмнө номныхоо энд тэндээс хэдэн ӨГҮҮЛБЭР /Ердөө л хэдэн өгүүлбэр шүү!/ тасдаад цаасан дээр шивээд ир. Бид түүнийг чинь суртчилгаа болгон энд, тэнд ганц хоёр лангуун дээр тавина. Энэ рекламны чинь үнэнд 5000 төгрөг авна. Тэгээд арав хонуулаад ном чинь зарагдсан ч, эс зарагдсан ч бид 20%- ийнхаа татварыг заавал авна!” гээд муу ханийг минь мунаар цохиод л авах шиг болж байна гэнэ шүү. Уг ном маань хэвлэгдсэн үнэ нь 2750 төгрөгийн өртөгтэй хэвлэгдсэн гэж байгаа. Ашиг олъё гэж биш, амь бариулъя гээд зарахад 2750 төгрөг гар дээр ирүүлэхийн тулд өөрөө хүсээгүй ч 20% нэмэхээр байгаа биз? Үүн дээр нь дахиад 20%... За та, саяын хэлснээр нь уншигч та өөрөө тооцоод таны гар дээр хэдэн төгрөгөөр очихыг нь тооцоод гаргаад үз дээ! Хэцүүхэн үнэтэй болохоор байгаа биз? Ингэж л орчин үед уншигч ном хоёрыг хооронд нь холдуулаад байгаа юм биш үү?
Гайхалтай, үнэхээр гайхалтай! Орчин үед ном хэвлэх, номын худалдаа гээч юм үнэхээр миний мэдэхгүй гайхалтай Ш/У /Уучлаарай, ШУЛАХ УХААН гээд уншчихваа, шинжлэх ухаан шүү/ болчихсон юм байна хө. Тэгвэл энэ номын ертөнц маань ямар замаар амьтай голтой, салганаад байнаа? Ямар номнууд, ямар замаар зарагдаж үрэгдээд байнаа? Гэсэн сониучхан асуулт гарч ирлээ. Бодлоо. Бас дахин бодлоо. Ердөө л авилгал авах, авилгал өгөх ёсонг л бага балчираас нь эхлэн бидэнд болон, бидний үр хүүхдүүдэд төлөвшүүлээд байгаа юм биш үү?
Монгол улс маань гурван сая хүрэхгүй хүн амтай. Гэтэл жил болгон гурван түмэн хуульчид бэлтгэгдэж их, дээд сургуулиуд дүүргээд гардаг гэнэ дээ. Ёстой нөгөө зуун ямаанд жаран ухна гэгчээр гурван сая хүрэхгүй хүн амд шүү дээ. Тэд нар бүгдээрээ хуульч хийгээд, хуулийн чиглэлээр ажиллаад байхгүй нь лав. Тийм их ажлын байр байхгүй нь ч тэнэг надад ч ойлгомжтой асуудал. Хуучин бурхи нар нь ч тэднийг алгаа тосон инээд алдан угтаж аваад суудлаа өгөөд, өөрийнхөө талхнаас таллаад байх нь юу л бол. Нэг хэсэг нь ямар ч байсан эргээд сургуульдаа багшлах нь ойлгомжтой. За сурч төгссөн сургуульдаа эргээд багш болчихлоо. Одоо юу хийх вэ? Мэдээж багш нараасаа сурсанаа л эргүүлэн ашиглана. Ингээд нэг хуулийн тухай “гарцаагүй хэрэгтэй” гарын авлага дипломынхоо ажлаас нэг хэсгийг нь тасдаж /Нэг хэсгийг нь шүү, бусдыг нь дараа, дараагын семистрт “Гарцаагүй мэдэж авбал зохих” гарын авлага, сурах бичиг болгох гээд нөөчихэж байгаа юм/ аваад ном, сурах бичиг болгоод хэвлүүлнэ. Үнэ, өртгийн хувьд нарийхан мэргэшлийн маш нарийхан ном болохоор тамтаггүй үнэтэй байх нь мэдээж ч харин номын дэлгүүрээр дамжин 20%, бас дахин 20% -дуулаад байхгүй ч борлуулахын хувьд зовлонгүй л дээ. Багш нарынхаа заасан замаар урагшаа! Шавь нартаа хүчээр тулгаад л шахчихна. Авахгүй гээд өөдөөс нь цор, цор хийвэл “Аль вэ, миний хүү книжгээдээ...” Аав, ээжийнхээ хөлсөө гойжуулан олж тэртэй тэргүй сургалтын төлбөр, унаа ундны мөнгө гээд бөөн дарамтан дунд ч яаж ийгээд л төгсөгчих юмсан гэсэн аав, ээжийнхээ урмыг хугалах тэнэг хүү, охин гэж хэн байх вэ дээ, буруу харан уйлж, зөв харан ярвайж байгаад л авна. Харин дотроо бол “Яаж, ийж байгаад төгссөн цагт учир бий” л гэж бодно. Төгссөн тэр цагт учир ургах нь ч бас ёс. Гэхдээ ёсгүй ёс байх нь л хэцүү дээ, хэцүү.
Энд би хуулийн чиглэлээр гээд жишээ авчихлаа. Цаана нь эдийн засагч, комьпютер, аялал жуулчлал гээд бас л ахдсан орон тоотой салбарууд байгаа л даа.
Тэгээд энэ нь зөвхөн их, дээд сургуулиудад ч байгаа юм биш. Нөгөө Далай ээжийн дайчин хөвүүн Гүндалайн хэлснээр “Бид бүгдээрээ өөр, өөрийн шатандаа авилгалыг хөгжүүлэхэд” өөрсдөө ч мэдэлгүй гар бие оролцоод л байгаа байхгүй юу. Элдэв янзын ил далд авилгалаас хамгийн цэвэрхэн, хамгийн боловсронгуй нь багш нар ном зохиож борлуулах л юм уу даа.
Дунд сургууль, цэцэрлэгийн багш нар ч бас л өөр, өөрийн ЗОХИОСОН номтой л байгаа. Та бүхэн, үр хүүхдүүдийнхээ төлөө талхны мөнгөнөөсөө хумслан байж тэр номыг нь МАШ ДУРТАЙ- гаар худалдан авч жорлонгын цаас, гал ноцоох хэрэгсэл болгосоор л байгаа... Энэ бүхэнд хүүхэд залуус маань “Хэрхэн яаж авилгал нэхдэг, хэрхэн яаж түүнийг нь өгдөг” –ийг өнгөтөөр дурайтал сэтгэл зүрхэндээ хадсаар л... “Том болоод багш болно доо, ном бичнэ дээ...” больё, ингээд үргэлжлүүлээд солиороод байвал амрах цаг минь бүү хэл, бүхэл бүтэн амьдрал минь ч хүрэлцэхгүй.
За нэг иймэрхүү маягаар хаа, хамаагүй хадуураад алга болдог нөхөр л дөө, би чинь. Юу бичиж яваад юу, юу гээд солиорч орхив доо, за нэг эргэж хараадхъя...
Аан, тийм зохиол бичих гэж ярьж байсан юм байна хө. Би зохиол бичэхгүй ээ гэж. Яагаад гэвэл та бүхэн надаас зөвхөн амьдрал, бодит түүх, болсон явдлын янз бүрийн гогцоо, гольдрол, алдаа оноог л уншихыг хүлээж байгаа нь миний хувьд ойлгомжтой. Би өөрийн алагаар үзэж, дэлдэнгээр сонссон, чухамдаа бол биеэр туулсан амьдралаа л бичдэг болохоор гэнэтхэн л “Нөгөө хэн хэнд дурлаад, тэгсэн чинь хэн нь нөгөө хэнд нь сайн болчихоод” гээд бөөн хайр, дурлал ч гэдэг юм уу, аль эсвэл “Нэгдсэн улсад байхдаа би Эль Капонег айлгаж явлаа, шийртэй эр шүү” гээд Чейз маягаар бөөн орооцолдсон адал явдалархуу юм туугаад эхэлбэл “Зиаг, энэ Баагийгаас гарах юм нь дуусчихаж. Тэгж таарнаа” гээд нэг хэсгийнх нь бах, тав нь овоо ханах байлгүй.
Тиймээ, эхнээсээ хэний ч амьдралд л байдаг, хэний ч амьдралд байж л болох энгийн үнэнийг л хүнд ойлгогдохоор эвлүүлэхийг л хичээж эхэлсэн болохоор, эрхэм уншигч та нар ч гэсэн чухам үүнийг л хүсч байгааг чинь мэдэрч байгаа болохоороо санаа, оноо ороод ирвэл яаж ийгээд бариад авахыг л бодно, бариад авна чиг.
Ялангуяа Наран нутагт ажиллаж амьдарч байгаа хүмүүсийн тухай өөрийн чадлын хирээр, бололцоогоороо хүргэхийг л бодно. Гэтэл хараар байдаг мань мэт нь бас л их хязгаарлагдмал бололцоотой гэдгийг эрхэм уншигч та бүхэн бодолцоно биз дээ. Саяхан, ердөө л битүүний урд өдөр “Сар шинээр ирж золгонгоо өөрсдийн тухай, хийж байгаа ажлынхаа тухай сонирхолтой ярилцлага өгнөө” гэж байсан миний таньдаг эгч, дүү хоёр хүүхний дүү нь баригдаад буцах болчихоод л байж байна. Эгч нь /визтэй/ хувцас, хунар тээшийг нь оруулж өгөхөд л “Өдөр болгон, маш их хүн ирж байна. Цаагуураа байгаа таньж мэддэг хүмүүстэй болгоомжтой бай гээрэй. Их л ширүүн байгаа юм байна шүү” гэсэн гээд бодохоор хар хүний хувьд зовлон их бий л дээ.
За тэгж байтал сэтгэгдэл бичсэн хүмүүсийн сэтгэгдлүүдийг харжээ байтал зарим нь намайг “Хурдан хариа хө, хариад ихийг хий”, “Эхнэр хүүхэддээ очоод аз жаргалтай амьдараа”,”Монголдоо очоод ихийг бичээрэй” гээд надад сайн сайхныг хүссэн байдаг юм. Баярлалаа хө.
Яг энэ дээрхи агуулгатай сэтгэгдлүүдийн хувьд хэлэхэд байна шүү, эрхэм уншигч авхай та “Аан”, гээд “Уун” гэж бай хө.
Миний бодлоор АЗ ЖАРГАЛ гэж юм ерөөсөө байдаггүй гээд хэлчихье. Бас ЗОВЛОН ЗҮДГҮҮР ч гэж юм байдаггүй гэх гээд байна. Энэ хоёр чинь харьцангуй юм, аль нэг нь байж байж, нөгөөг нь мэдэрдэг. Чухамдаа бол харьцуулах зовлонгүй бол жаргал гэж байхгүй, харьцуулж үзэх аз жаргалгүй бол зовлон гэж байхгүй ээ л гэх гээд байна л даа.
Жишээ нь, би одоо бол маш их аз жаргалтай, сэтгэл маш их хангалуун байна. Яагаад гээч? Яагаад гэвэл урд өмнө би жирийн л нэг, байдаг л нэг Баагий байсан. Хэн ч намайг мэддэггүй байлаа. Харин одоо бол миний сэтгэл зүрхийг мэдэрдэг, чухамдаа бол миний сэтгэлийн хөөрлийг хуваалцах дуртай овоо хэдэн өөрийн гэсэн уншигчидтай /Ихэнх нь миний үе тэнгийнхэн байх шиг байдаг юм. Залуус нь өөрсдийгөө доош нь хийлээ гээд бас л нетээр зодчих гээд л байгаа нь анзаарагддаг л даа/ болсондоо би сэтгэл хангалуун, аз жаргалтай байна. Тэгвэл надад зовлон бий юу? Байгаа, байх байх даа бага биш зовлон байгаа. Үр хүүхдүүдээ хором дутамд санан бэтгэрч байгаа мөртлөө, цаг үргэлж л тэднийгээ санан мөрөөдөөд байгаа хирнээ санамсаргүй тэдэндээ оччихвий гэж айдаг юм. Хэдий санасан ч одоохондоо очмооргүй байна. Тиймээ, намайг дэмжиж, сэтгэлийн дэм урам хайрлаж явдаг нэгэн хэсэг уншигчиддаа өртэйн хувьд, харимааргүй байна. Харьж ихийг хиймээргүй байна. Үр хүүхдүүдтэйгээ тарвалзмааргүй байна.
Та боддоо. Намайг харилаа /түй, түй, түй... хана хэдэнтэй тогшиж цээр гаргав/ гээд боддоо. Тэгвэл би таны хэлснээр ихийг, таны санаснаас ч ихийг хийх болно. Гэвч тэр ихийг хийсэн маань танд ямар ч хүртээлгүй, падлийгүй байх болно. Тиймээ, би харьчихвал гэр бүлээ тэжээхийн тулд, мөр бүтэн, гэдэс цатгалан явуулахын тулд хоногийн 24 цагийн хорин тавд нь, магад ч үгүй хорин долоо, наймд нь хөдөлмөрлөх болно. Тэр үед энэ Баагий юун юм бичих, юун комьпютер, юуны чинь интернет... Огт сураггүй алга болно. Тэгж цаг, завгүй хөдөлмөрлөөд ч гэр бүлээ аваад явах чадал хүрэх ч үгүй гэдгийн учрыг эрхэм хүндэт уншигч авхай нар мэдэж л байгаа шүү дээ. Би эх орондоо, эхнэр хүүхэддээ хайргүйдээ энд хүний нутагт шигдчихээд байна уу? Үгүй ээ, би бусад мянга, мянган бүр түм, түмэн монголчуудынхаа л адилхан тэр бүхэндээ хайртай гээд худлаа хашгирч орхьё...
Би эх орондоо, эхнэр хүүхдүүддээ хайртай ч, тэд маань надад ус, агаар шиг хэрэгтэй ч энэ заваан цаг үед миний энд байх нь би тэдэндээ ус, агаар шиг л хэрэгтэй болоод байгаа болохоор л би энд шигдээд байгаа юм. Монголд би яаж ч хөдөлмөрлөөд өсөж яваа үр хүүхдүүдийнхээ хэрэглээг дутуу, гуцуу арай хийж л дөнгөн, данган хүргэхчээ аядана. Ая эв нь таарахгүй бол дутуу, гуцуу ч гэлээ хүргэж чадах ч үгүй байх магадлал ихтэй. Энд байвал ядаж л цаг, нартай ажиллаад /цаг наргүй ажиллаа ч тэр болгон нь зоос болох нь үнэний хувьд/ цаана нь илүү, дутуу бодож санаснаа эвлүүлээд байх цаг зав гаран, нөгөө муу хэдийнхээ хэрэглээг өлхөн дөнгөөд байгаа болохоороо л би хүний нутагт шигдээд байгаа юм. Тиймдээ л би уншигч тантай танил болоод байгаа юм.
Үнэхээр аз жаргал гэдэг юм чинь харьцангуй ойлголт.
Энэ жил цахилгаан мененгит их тархаж байна гэж мэдээгээр ярьж байна. Арван хэдэн жилийн давтамжтай байдаг юм гэсэн. Тэгвэл үүний өмнөх давтамжинд нь том хүү маань өртчихөөд аав нь сахиж, ээж нь тэнд хоёр нялх дүүгий нь хэвтэрт байгаа эмээтэй нь харж, асарч үлдээд л бөөн зовлон л туулаад байх шиг байсан чинь тэгж л үр, хүүхдүүдийнхээ төлөө сэтгэл зовж, шаналж түүнээсээ болон хоёр биетэйгээ түр, тархийн хамтдаа шаналж явсан тэр л үеүүд маань, үр хүүхдүүдийн маань дахиад давтагдахгүй нялх багынх нь инээд хөөр, нялхынх нь үнэр танар, элдэв хөгжилтэй, дурсамжтай мөчүүд гээд тэр л бүхэн хэмжээ хязгааргүй их аз жаргал байсан юм байна шүү гэдгийг нас тогтох энэхэн үедээ л ухаарч байна даа. Тун ч удахгүй хүүхдүүдийн маань нялх багыг санагдуулсан макетнууд мэндлээд эхлэхийн цагт өвөө болчихоод “Хүүхэд алах” /Аав ээж нараас нь ач зээгээ өмөөрөх/, эмээ- өвөөгийн бичэгдээгүй хуулинд захирагдаад л сууж байх болно.
Насны бөгсөнд тэр аз жаргал биш гэж үү?
Тиймээ, нэгэн уншигчын хэлснээр “Миний түүх дуусах” нь үнэн ч цаг нь болоогүй болохоор миний түүх ч цаашаа үргэлжилнэ. Тэр бүрийг, хувийн амьдралаа тэр болгон эрхэм уншигч танд задлаад байхгүй боловч цаг зав гараад, олгой толгойд санаа, оноо ургаад ирвэл бичих л болно.
Харин эрхэм уншигч танаас би нэгийг асууя, та жаргалтай байна уу? Аль эсвэл зовлонтой байна уу? Хэрвээ зовж шаналж яваа бол өөрийн амьдралд тохиолдсон, элдэв янзын проблем, зовлонгуудтай, бүр хамгийн хүнд хэцүү, яана даа гэж шантарч, шаналж явсан үетэйгээ харьцуулаад бодоод үздээ! Тэр хамгийн хүнд хэцүү үеийн чинь дэргэд наадах чинь жаргал л байгаа биз дээ? Тийм байна уу?
Би яг үүнтэй чинь л адилхан энд жаргаж ч байна, бас тэр хирээрээ өөрийн гэсэн зовлонтой л байгаа жирийн л нэг харьд хараар ажиллаж, амьдарч байгаа хар ажилчин хүн. Тиймийн учраас надаас ихийг бүү хүс, гуйх хүсэх юм энэ л байна.
Эцсийн, эцэст дахин хэлэхэд, эрхэм уншигч авхай нар минь, би та нартаа өргүй өртөн. Би сээд байх ч юмгүй, та бид бүгдээрээ залуу үедээ, хойч залгамж үедээ өртэй л улсууд. Гэхдээ энэ хойч үед үлдээж байгаа өрийг маань “Тэр цаг үе нь үнэхээр шударгаар ажиллаж амьдарч болохгүй хүнд, хэцүү цаг үе байж дээ. Тиймдээ ч бидний аав ээж, өвгөд дээдэс маань бидний энэ сайхан цаг үеийг бүтээлцэхийн тулд харийн орнуудад боолын хөдөлмөр эрхэлж явж дээ, хөөрхий. Тэд маань хариас, хүний нутаг гүний газраас маш ихийг сурч ирж Монголдоо хэрэгжүүлснээр одоогын энэ сайхан цагийн эхлэл тавигдаж дээ...” хэмээн цайруулах цагаан өр бөлгөө. Тийм болохоор би өөрийн чадлын хирээр, бололцоогоороо уншигч авхай та нартаа ч, үлдэж өөдлөн бадрах эх орны минь гал голомтыг залгамжлан авч явах ирээдүй, хойч үедээ ч өөрийнхөө чадлын хирээр өрөө төлөх л болно. Гагцхүү таны хүссэн үед чинь биш, өөрийн санасан үедээ л ...

С.Б.Бат-Эрдэнэ. Япон, Ивай 2008-02-25 /s_b_bagi@yahoo.com/



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 1/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 82 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-001.JPG
Хэмжээс: 600x450 62k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2960

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-096.JPG
Хэмжээс: 600x450 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2755

Зураач : Б.Хонгорзул
khongor060.jpg
Хэмжээс: 600x395 91k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4019


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn