Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Морьхон
Оруулсан admin on 2008-02-18 10:18:35 (4389 уншсан)

Өнөөдөр сүүлчийн өдөр. Түүний хувьд өдөр бүр сүүлчийнх. Сондор энэ тухай бодох болсоор яг арав хоногийг үдэв. Угаас түүнд амьдрал нь ямар ч утгагүй санагдах болсоор багагүй хугацаа өнгөрчээ. Ёстой шал утгагүй гээч. Жүжигчин болохыг хүсдэг охин нь, сансар судлалаас өөр юм сонирхдоггүй хүү нь, байнга хөлд орооцолдож байдаг Боря нэртэй бяцхан хав ч бүгд утгагүй. Тэдний төлөө амьдраад ханачихсан мэт сэтгэл нь хоосон, цулгуй. Нөхөртөө өглөөнийх нь цайг бэлтгэж байхдаа инээмсэглэхээ болиод удсанаа анзаарчээ. Гэвч нөхөр нь, хүүхдүүд нь түүний энэ өөрчлөлтийг огт ажигласангүй. Үүрд ийм байсан мэт хандана. Гэр бүл нь урьдын адил амгалан тайван. Нөхөр нь өдөр бүр ажилдаа үдүүлж, амралтын өдрүүдээр хамтдаа аав ээжийндээ айлчлан, сайн хадам, сайн хүргэн, сайн бэрийн дүрд харилцан тоглоно. Эхэндээ энэ харилцаа жинхэнэ юм шиг л байсан. Олон жил нэгэн хэвийн байдлаар давтагдсаар Сондорт урьдчилан бэлтгэсэн жүжиг шиг сэтгэгдэл үлдээх болжээ. Хүүхдүүд оюутан болж, амьдрал нэгэн хэвийн хурдаар урагшилна. Урагшлах ч гэж дээ. Сондорын хувьд хуучирч муудсан морин тэргэн дээр хамаг юмаа ачаалчихаад, зам муутай газар төөрчихсөн яваа мэт бодогдоно. Ерөөс тэр ертөнцийн гэгээн өдрүүдээс өөрийгөө олохыг больжээ.
-Морьхон минь, хаашаа л яваад байна даа?
-Хаашаа ч биш.
Бодолд нь амьдраад удаж байгаа тэрэгний мориноос ийм хариулт сонссоор галзуурах дөхжээ.
Охин нь жүжигчний ангид тэнцэж, харин хүү нь сансар судлалын чиглэлээр суралцах боломжгүйгээс монгол хэл уран зохиолын багшийн мэргэжил эзэмших ёстой болсныг ч сонсоогүй мэт хүлээж авав. Тэдний ээж биш юм шиг л. Тэр өхөөрдөм мяраалаг, баахан эршүүд зантай жаалхан охинтойгоо, өмдөндөө үе үе шээчихдэг боловч өөрийнхөөрөө зөрүүд хүүтэйгээ сэтгэлдээ амьдарсаар байлаа. Тэгэхэд тэднийх морин тэргэнд ачаалаагүй байсан. Хүүхдүүд нь том болж биеэ даан, өөрийнх нь тусламжийг үл ойшоох болсон явдалтай Сондор эвлэрч чадахгүй байгаа нь энэ.
-Хонгор минь, өнөөдөр албан уулзалттай, оройтож ирнэ. Хүлээх хэрэггүй унтаж байгаарай.
-Ээж ээ, жүжгийн сургуулилт эхэлж байгаа. Санаа зовуузай.
-Оюутны зөвлөлийн хурал оройтож тарах байх. Би ч бас оройтно, ээж ээ.
Хоорондоо төстэй инээмсэглэсэн царайнууд, даллах гар... хаалгаа түгжээд Сондор анх удаа амиа хорлох тухай бодлоо. Хэнд ч хэрэггүй хаягдсан мэт өөрийгөө төсөөлнө. Морин тэрэг одоо бүр лаг шаварт суучихжээ.
Боря хөлийг нь бараадан эрхэлнэ. Сондор түүнийг шүүрч аваад угаалгын өрөө рүү алхав. Гаслуулан, гангинуулан байж тачирхан буржгар үсийг нь хайчилж эхэллээ. Тарлан болсон нохойгоо шалан дээр тавиад Сондор мэлмэрүүлэн уйлчих нь тэр. Дараа нь тэр хайчаа өрөөний булан руу шидэж орхиод тайвшруулах эм уун үдэш болтол унтжээ. Зүүдэнд нь шавраас гарах гэж зүтгэлэн буй тэрэгний морь, урагш хойш хүчлэн чангаах тоолон улам бүр лаг шаварт шигдсээр байгаа дугуй үзэгдэв. Нар баруунаа ташсан хойно сэрж угаалгын өрөөгөө цэвэрлээд, хаалганых нь толинд өөрийгөө харж удтал зогсчээ. Ялимгүй үрчийсэн зовхи, будаг хүргэлгүй удсан уруул, тайзны энгэсэг түрхчихсэн юм шиг цагаан царай, инээмсэглэхдээ дурамжхан харц. Морин тэргээр аялж яваа Сондор. Боря өөрийнхөө буланд хэвтэж байснаа Сондорыг хараад чөтгөр үзсэн мэт зугатаж байх чинь.
Хүү охин хоёр нь Боряг хараад элгээ хөштөл инээлдэж, харин нөхөр нь,
-Өвөл эхлэх гэж байхад даарах л байх даа гэж анхааруулав.
Амиа хорлохоор шийдсэн анхны өдөр иймэрхүү янзтай өнгөрсөн аж.
-Ээж ээ оройтно шүү. Нийллэг зохион байгуулж байгаа гол хүн нь би юм л даа.
-Өнөөдөр бид багш нарыгаа хүлээж авахаар ярилцсан юм. Лав нэлээн удах байх аа, ээж ээ.
-Хонгор минь, сарын эцэс болчихоод ажил барагддаггүй ээ. Жаахан суухаас даа.
Хаалганы шилэнд туссан өөрийнхөө царайг шинжин зогссон Сондор охинтойгоо адилхан болохоо олж харав. Ээлжит үдэлтийг дуусгаад охиныхоо өрөө рүү гүйлээ. Түүний сонсдог хөгжмийг орилуулж, уруулын будгаар нь гоёж, өндөр өсгийтийг нь өмсөн толины өмнө эргэлдлээ. Тэгснээ энэ бүхэн хангалтгүй санагдав бололтой, дахиад л угаалгын өрөө рүү очиж, мөрөө давсан урт үсээ богинохон болгож тайрчээ. Тайраад зогссонгүй улбар өнгөөр будаж, бас хумсаа янзалж амжив. Эцэст нь охиныхоо ширээн дээр байсан жүжгийн хэсгээс уншиж,
-Хайрт минь, чамтайгаа уулзахгүй байснаас үхсэн нь дээр гэж орь дуу тавилаа. Үд өнгөрч байхад энэ бүхнээс уйдсан Сондор өрөөндөө бүгж аваад морьхонтойгоо ярилцаж эхэлжээ.
-Морьхон минь, ачаа чинь хүнд байна уу?
-Хүнд ч биш хөнгөн ч биш.
-Би буугаад түрэлцэх үү?
-Хэрэггүй дээ, чи буучихвал бүр хүнд болчихно.
-Ингэхэд бид хаашаа явж байгаа юм бэ?
-Хаашаа ч биш.
Оройдоо охин ирсэнгүй. Үсээ тайрч улбар өнгөөр будсан эхнэрээ хараад нөхөр юу ч хэлсэнгүй. Хоол бэлэн болсон, үгүйг асуужээ. Хоолны ширээний ард бяцхан яриа өрнөв.
-Боря үзэгдэхгүй яагаав?
-Үсийг нь хайчилснаас болоод айгаад зугтчихсан байх аа. Удахгүй хүрээд ирэх биз.
-Охин маань арай л оройтоод байх шиг. Сургууль руу нь ярьдаг юм бил үү?
-Өдөр утасдаад ирэхгүй гэдгээ хэлсэн. Амралтанд явж байгаа юм гэнээ.
Сондор ингэж хэлэх үедээ өдөржин гэрийн утас дуугараагүйг сэтгэлийнхээ гүнд санасаар байлаа. Нөхөр улбар үсний тухай ам ангайсангүй. Тэр дургүйцэж байгаагаа ингэж илэрхийлдгийг Сондор мэднэ. Оройхон ирсэн хүү нь харин,
-Ээж ээ, та дүүтэй адилхан харагдаж байна гэж хэлжээ.
Амиа хорлохоор шийдсэнээс хойших гурав дахь өглөө. Сондор шөнө муу унтжээ. Морин тэргэн дээрх ачаа нэгээр нэмэгдсэн байх юм гэнэ. Охин нь тэрэгний ачааг зайцуулж буруу харж суучихаад нүүрээ ээжээсээ нуугаад байгаагаар зүүдэлжээ. Тэгээд ахыгаа дуудаж байх юм. Зүүднээсээ салж амжаагүй байхад нь өнөөх өглөө бүр сонсож дадсан танил үгс хөврөв.
-Хонгор минь өнөөдөр баасан гариг. Ажлаа тараад хоёр найзтайгаа жаахан сууж байгаад ирнэ, за. Баяртай, биеэ бодоорой.
-Ээж ээ шалгалтанд бэлдэх гээд бид завгүй байгаа. Санаа бүү зовоорой.
Сондор энэ удаа хаалга хаагдмагц хүүгийнхээ өрөөнд оров. Ханан дээр нь гэр бүлийнхний зураг. Дор нь улаан өнгөөр зүрх, бас цэцэг зуржээ. Хүүгийн хөгжимд Шопений аялгуу эгшиглээстэй. Хүн анх саран дээр буусан тухай судалгааны өгүүлэл ширээн дээр хэвтэнэ. Өргөж даахад хэцүү дуран авай тэнгэрийн зүг өлийж, цонхны наана угсраатай. Хүүгийн түрхдэг үнэртэй ус “ Harley davidson” . Сансрын нисгэгчдийн зурагтай ил захидлын цуглуулга шалаар нэг хөглөрчээ. Хүүгийн өглөө бүр суниадаг таазнаас дүүжилсэн савлуурт Сондорын гар арай гэж хүрч байлаа. Шопений аялгуу тасалдаж, орой болжээ. Гал тогооны өрөөнд хоол бэлтгэж байх үедээ Сондор морьхонтой сэмхэн ярилцав.
-Морьхон минь, гал тогооны хутга улам цөөрөөд байх юм.
-Хаана байгааг нь чи мэдэж байгаа шүү дээ.
-Ачаан дотор байгаа юм уу?
-Чи тэрнээс ч илүүг ачаалчихаад байна.
-Ингэхэд бид хаашаа явж байгаа юм бэ?
-Хаашаа ч биш.
Үдэш гэхэд Сондор хоёрхон хүний зоог бэлтгэж дуусчээ. Нөхөр нь эр хүн шиг хувцасласан эхнэрээ хараад бас юу ч хэлсэнгүй. Халамцуухан ирсэн тэрбээр хоол идсэн болоод орондоо шургав. Хэзээ хойно, нойрмоглосон дуугаар хүүхдүүдээ асуув.
-Хүү багш нартайгаа хамт зугаалганд явсан, бүтэн сайн гэхэд ирж амжих биз. Даваа гаригт тэд хоёулаа хичээлтэй шүү дээ.
Гэрийн утсаа бүр салгаад хаячихсанаа тэр хэлсэнгүй. Хариулж дуусаагүй байхад нөхөр хурхирч, Сондор ч төдөлгүй унтаж хоцров. Шөнө нь хүү охин хоёроо зүүдлэв. Тэд ээжээсээ амь тэмцэн зугтах боловч морин тэрэг хурдалж өгөхгүй зовоож улам бүр шаварт шигдэнэ. Сондор ч бас тэрэгний арлаас зүүгдээд шаварт соруулж эхэллээ. Хоолойд нь шавар тулж, амь тэмцэн хоржигнож байх үед тэр сэрлээ. Нөхөр хажууд пижигнэтэл хурхиран унтана.
Амиа хорлохоор шийдсэний дөрөв дэх өглөө. Нар өмнөх өдрүүдийнхээс илүү улаан туяатай болчихож. Хэн нэг нь улаан будаг цацчихсан юм шиг л. Өнөөдөр тэд хамтдаа хадмынд айлчлах ёстой. Өдөр өмнөх олон олон бямба гаригийн адил эхэлж, хадмууд нь амттайхан зоог бэлтгэж угтав. Хумсаа засч янзлан, охиныхоо өндөр өсгийт, хүүгийнхээ хүрмийг өмсөн, үсээ улбар өнгөөр будуулсан бэрээ хараад тэд цочирдох мэт болсон хэдий ч жүжиг урьдын адил нэгэн хэвийн үргэлжилж байлаа.
-Охин минь үзэмний шүүс уух уу, сайхан цай дээр үү?
-Та өөрөө мэдээд өг дөө.
-Намрын өдрүүд шувтарч байна даа. Хэдүүлээ гадаа цайлах уу, гэрт орцгоох уу?
-Яасан ч яахав.
-Удахгүй зуслангаас буух болох нь. Хөгшин бид хоёр ойртож байгаад танайхаар айлчилна аа.
-Тэгээрэй.
Сондор өмнөхөөс илүү дуу цөөтэй байлаа. Угаас тэр гэр бүлийнхнийхээ дунд ямар ч нөлөөгүй нэгэн байсаар дасчихаж. Амьдралынх нь хамгийн жаргалтай үе охин хөлд орж, хүү хөршийн жаалуудтай машинаа булаацалдан хэл ам таталж, нөхөр нь дарга болоогүй байсан эртний тэр өдрүүд билээ. Тэгэхэд Сондор үгүй бол тэднийх гэдэг айл нуран унахад бэлэн байсан сан. Хүүгээ улстөрч, охиноо эмч болгохыг хүсдэг байсан.
Хадам аав нь хөндлөнгөөс ярианд оролцож Сондорын бодлыг үргээв.
-Хүүхдүүд хаачаа вэ?
-Амралт зугаалганд ангиараа явна гээд л гарсан.
-Хүйтрэхээс өмнө аргагүй биз дээ. Боряг дагуулаад ирэхгүй яагаав?
-Хүүхдүүд эзгүй болохоор байгаа үгүй нь мэдэгдэхгүй алга болчих юм.
-Танайд олон жил боллоо доо. Хөгшрөөд зөнөх дөхөж байгаа байлгүй яав гэж.
Сар дээр хөөрсөн хойно тэд харьж явав. Аав ээждээ эрхэмсэн, бас зүгээр ч үгүй хөршийн залуутай хатуу идээ хувааж хүртсэн нөхөр нь хажууд нойрмоглож, Сондор жолооны ард суужээ. Гэнэт Сондор зам хөндлөн гарч яваа морин тэрэг харав. Машины хаалга нээгдэн түсхийх чимээ гарч Сондор цааш давхилаа.
Өглөө тэр ганцаар сэрчээ. Амиа хорлохоор шийдсэний тав дахь өглөө. Ням гариг гэдгийг Сондор мартжээ. Сэрмэгцээ тааламжтайяа суниагаад сэтгэл амар удаан хэвтлээ. Өнөөдөр хэн ч түүнд:
-Ээж ээ, оройтно.
-Хонгор минь, хүлээх хэрэггүй шүү гэж хэлэхгүй. Тэр хэнийг ч үдэх шаардлагагүй. Тэгээд гологдсон амьтан мэт хаалган дээрээ өнчрөн үлдэхгүй. Шөнө Сондор өнөөх л шаварт хөндийн морьхоныг зүүдэлжээ. Зүүд ч гэж дээ. Үнэндээ тэр ийнхүү өөртэйгөө зөрчилдөх болсоор удсан. Морьхон түүнээс ачаагаа ачиж дууссан уу гэж асууж байх юм. Энэ үед нөхөр нь дэлбэгчийн суудалд суун жолоо цулбуур атгажээ.
-Морьхон минь, ачаа чинь хүнд байна уу?
-Хүмүүс үхсэн хойноо амьдаасаа илүү хүнд болчих юм.
-Бид хаашаа явж байгаа юм бэ?
-Хаашаа ч биш.
Морин тэргэн дээр хүү охин хоёрынх нь багын хувцаснууд хөглөрч, дугуй шаварт далд ортлоо шигдэн хөдлөх янзгүй. Тэрэгний морийг ороолгохоор урагш алхаж, дөхөж очмогцоо морины оронд хөллөөтэй байгаа өөрийгөө таньлаа. Морьхон биш Сондор тэргэнд зүтгэж байж. Морьхонтой биш өөрөө өөртэйгөө ярилцаж байж. Сондор шарандаа хүчлэн ухасхийхэд тэрэг шавраас гарлаа. Өмнө нь зам харгуй гэж алга.
-Хаашаа явах юм бэ?
-Хаашаа ч биш, хаашаа ч биш.
Сондор хашгирч байлаа.
Цагдаагийнхан дараалсан аллагуудыг илрүүлэн, Сондорыг сэтгэцийн эмнэлэгт хүргэх үед хумс нь хугаран үс нь сэгсийн бууралтсан тэр “ Хүмүүс үхсэн хойноо амьдаасаа хүнд болчих юм” гэж үглэсээр.
Дахиад л өглөө. Өнөөдөр түүний амиа хорлохоор шийдсэний хэд дэх ч билээ өдөр. Тоог нь алджээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 292 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-254.JPG
Хэмжээс: 600x450 94k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3713

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-072.JPG
Хэмжээс: 600x450 58k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4600

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-081.JPG
Хэмжээс: 600x450 123k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4189


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn