Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Амин шүтээн
Оруулсан admin on 2008-01-01 03:14:54 (4880 уншсан)

-Зурсан байсан даа. Зурсан шүү, хүү минь, зурсан даа. Яг адилхан зурсан байсан шүү. Чи хараарай гэж Дамбын худ Хуяг өвгөн хэлсэн үгэндээ улам халамцан дахин дахин давтах нь нэн төвөгтэй юм шиг атлаа сонирхууштай байлаа. Юуны тухай яриад байгаа юм болоо. Хүү нь юу зурсан юм бол оо. Арай бурхан болоочийн тухай л биш байгаасай гэж асуухаас цэрвэн дуугүйхэн амыг нь дагуулан толгой дохин сууснаа
-Худ минь, тайвшир даа! Алив хоёулаа нэг тогтооё гэж аргадангуй үгүүлээд уулгүй тавьсан хундагатайг нь авч гарт нь бариулав. -За, за худ нь тогтооё оо гээд шууд хөнтөрснеө
-Одоо хоёуландаа хий, хий гэж шаардав.
-За одоохон гэснээ Дамба хоёр хундага дүүргээд дээр өргөцгөөн эрүүл мэндийн төлөөнөө тогтооцгоов. Хуяг худ нь жаахан тайвшрав бололтой хэсэг чимээгүй сууснаа
-Хөөе Дамбаа, манай хүү мөн ч адилхан зурсан шүү. Яг шүү, яг. Дүрээрээ шүү. Хараад байхад урдаас чих нь солбиод, нүд нь бүлтийгээд, амьсгалах шиг санагдсан шүү. Хөөрхий минь, хамар нь сарталзаад, хөөрхий минь гээд бүүр уйлж гарав.
"Ямар ч байсан хүн биш юм байна" гэж Дамба тайвшрав.
-Ёстой нэг буянаа өгсөн амьтан даа. Намайг мөн ч олон баярлуулсан даа. Сайхан буян, сайхан амьтан минь! Эвий минь, ёстой буянтай буян минь. Үгүй ээ мөн ч буянтай хээл сайнтай, ёстой нэг хээл сайнтай гээд давтан үглэж байв. Нүдэнд харагдаад байх юм. Болж дээ, хүү минь. Зургий нь зурж мөнхрүүллээ шүү дээ. Мөнхөрлөө, мөнхөрлөө. Буян нь ирнээ, ирнэ гээд үглэн мэлмэрүүлэхэд нь сая л Дамба учрыг нь ойлгов. Тэгснээ
-Худ аа, танай тэр буянтай амьтны чинь төлөө тогтооё оо гэсэнд "За тэгье. Монголын хурдан удам улам улам арвижих болтугай" гээд ууцгаалаа.
-Хөөрхий минь, миний нөгөө дандаа айрагддаг хээрийн, уржнан аман хүзүүдсэн хулын бас тэр жил улсад айрагддаг өсгий цагаан халиуны маань эх нь юм шүү дээ. Яагаав ноднин миний хулгайд алддаг зургаан туурайт чинь бас л түүний үр удам юм шүү дээ. Зарим төлөөс нь хүнд бэлэглэсээн, бэлэглэсэн ч, зарсан ч. Түүний маань удам одоо тоогоо алдсаан. Ёстой нэг сав сайнтай буян байсан даа. Номхон гэж жигтэйхэн юм сан. Манай хэд бүгд л түүний нуруунд асаж өссөн дөө. Хазаж хайрна гэж байхгүй. Яг хүн шиг ухаалаг, урсгал зөөлөн нүдтэй сэн. Төл нь хүртэл номхон төрдөгсөн. Хөөрхий минь гэснээ ахиад хамраа татан

-Үгүй ээ, тэр нүдийг нь ээ, мөн ч адилхан гаргасан байгаа юм даа гэж хүүгээрээ бахархан үглэж байснаа гэдрэг унаж хурхирч гарав. Дамбын нүдэнд олон хүүхэд нуруундаа асуулсан нэгэн бодь адуу харагдах шиг... Олон дүү нарт нь ноолуулан зогсох хэрнээ илүүлж буй юм шиг таатай зогсож байдаг байсан өөрийнх нь сургасан номхон ухаа үрээ нь ч нүдэнд харагдах шиг болоход Дамбын самсаа шархирах шиг болов. Ухаа үрээг нь аав унаад бөг бөг шогшин явах шиг дүр зураг тодроод... Ямар ч байсан худ өвгөнийх нь ярьсан яриа түүний сэтгэлийн утсыг тонхийлгэжээ. Хурд олонтой, ёстой нэг адууны тэнгэр тэтгэсэн худ өвгөнөө Дамба угаас хүндэлж явдаг билээ. Сав л гэвэл адуугаа ярьж явдаг түүний сэтгэл ариун цагаан билээ. Морио л гэдэг монгол хүний амин шүтээн, хийморь лундаа морин эрдэнэ минь үү зээ. Хурай хурай хурай.


М.Цэцэгмаа



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 144 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B2-021.JPG
Хэмжээс: 600x400 114k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4802

Тэрэлж
trlj-005.JPG
Хэмжээс: 600x450 136k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4162

Ёл хад
YolHad_42.JPG
Хэмжээс: 700x525 98k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3603


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn