Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С.Б.Бат-Эрдэнэ : Хүний араншин буюу муухай Монгол зан 15 (Бодрол)
Оруулсан admin on 2007-06-12 05:28:12 (3850 уншсан)

ТОРГУУЛИЙН СУМАНГИЙН ТҮҮХ ОРШИВОЙ
...Аугаа их эх орны дайн,алдарт Сталинградын тулалдаан.Зэр,зэвсэг сайтай Германы шороон түмэн цэргийн эсрэг зэвсэг муутай баргалж л гар нүцгэн /нэг нь сумгүй буутай,нөгөө нь буугүй 5 ширхэг сумтай/ Зөвлөлтийн "ногоон" Армийн цэргүүд туугдан орж тулалдана.Тулалдана ч гэж дээ хоёр галын хооронд /буцсаныг нь Зөвлөлтийн Улаан цэргүүд өчиггүй шууд буудаж/ хиар цохиулан баргалж 100% буюу ганц цэрэг л амьд үлдэж бүгд амь үрэгдэнэ...Энэ үлдсэн ганц цэрэг нь хувь заяаны эрхээр үнэхээр мэргэн бууч /Васылий Заяцев/ байсных гавъяа байгуулж хожим нь цагаадаж,тэр ч бүү хэл ЗХУ-ын баатар болно...Hollywood-ийн бүтээсэн "Мэргэн бууч" кино ингэж эхэлдэг.

Мөн Оросын ТВ-ын олон ангит "Торгуулийн суман" болон Солонгосын "Сел ми до" зэрэг кинонд энэ тусгай ангийн тухай өгүүлсэн байдаг юм.Залуу насны минь хүнд дурсан ярих дургүй тэр нэгэн л зурвасхан үеийг санагдуулаад байдаг болохоороо ч тэр үү яагаад ч юм бүү мэд,миний үзэх дуртай кинонууд л даа.Архи уугаагүй эрүүл,саруулдаа үзвэл үе,үе ар нуруу луу хүйт оргин эвгүйцэж,жаахан халамцуу гүлэмцүү үзвэл үе,үе нулимс гоожчих гээд байдаг эвгүй золигнууд л даа.
...Шүүх бүрэлдэхүүн ирлээ,бос!БНМАУ-ын нэрийн өмнөөс...гэсэн шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол уншуулаад мандан бадарч явсан миний бие 1986 оны хавар 4-р сард АА-ын ...дугаар анги буюу САХИЛГАЖУУЛАХ БАТЬЛОН-ы Шалган нэвтрүүлэх байрны хаалгаар буутай цэргээр харгалзуулан "Би хүмүүжигч байлдагч тэрний тэр,ЭБШХ-ийн 197-ын В,198-ын В зүйл ангиар 2 жил хорих ялтай..." гэж илтгэсээр туугдан орлоо...
...Хүрэх газар дөхөх тусам зүрх шимширч өөрийн эрхгүй бие эвгүйцэн загзайна.Тал дээр нэг л лүглийсэн хар бараан дүрс машины битүү тэвшний завсар шиг жижиг цонхоор тодорч харагдаж эхэллээ."Машинаас!" командаар бууцгаан жагсаад зогсохдоо харвал ойролцоогоор 5-6 метр өндөртэй цул хар модон банзаар дайгы нь гадна талд нь /Мэдээж дотор талдаа ямар нэгэн барьц авахааргүй цулгуй гэсэн үг л дээ/ гаргаж хадсан өндөр хашааны 4 буланд нь өндөр гэгч нь манааны шовгортой гадна талаар нь 2 давхар өргөст торон хашаа /дотор нь бас 2 давхар торон хашаатай,нийтдээ 5 давхар хашаа байсан юм/ харагдана.Шовгор дээр зэвсэглэсэн харуул холхиж харагдана.Нэг л зэвүүн өөрийн эрхгүй нуруу луу хүйт оргилоо...
Зооны жижүүр нь гартаа "макаров" эргүүлсэн дөч орчим насны эргэлдсэн алаг нүдтэй нилээн онгироо,хөөрүү байрын биерхүү а/д байж таарлаа.Энэ удаагын ачлагаар ирсэн хорин хэдэн цэргийг нэг эгнээнд жагсаагаад дээрээс нь эхлэн аман бүртгэл авч ард нь хээрийн погон,петлицтэй тэмдэггүй /хожим мэдэх нь ээ хувцаснаас хөвж авсан ижил өнгийн утсаар таван хошуу оёсон байсан юм билээ,адилхан зооны цэрэг байж/ малгайтай цэрэг хавтас барин "...тэр анги,...тэрний тэр...ЭБШХ-ийн ...зүйл ангиар...жил,сар..." гээд давхар илтгэж явлаа.Гайтай нь би нуруугаараа хамгийн өндөр нь байж жагсаалын эхэнд зогсож таарлаа.Урд минь ирсэнээ "фү!" хэмээн үлээж маслууллаа.Би ч:
-Би б/ч ...тэр гэтэл нүднээс гал бутраад л "Эцэггүй даварсан хулгайчууд л энд ингэж ирдэг юм.Аль ангиас вэ,хэдэн оных вэ?" гэхэд л сая үгийн хий гаргаж болохгүйг ухаарч амьхандаа хичээн:
-Би б/ч ...Тэрний..тэр.АА-ын ...дугаар ангиас...ЭБШХ-ийн 197-ын В /дарга нь цэргээ зодсон/,198-ын В /цэрэг нь даргаа зодсон/ зүйл ангиар 2 жил хоригдох ялтай,84 оны /уг нь бол 1984 оных гэж хэлэх ёстой байж/ цэрэг гэтэл дахиад л "макаров"-ын бөгсөөр зүүн мөрний цохилуур луу гол тасартал дэлсэн:
-Үхэхгүйгээр 1900 жил хаагуур явсан зодооч вэ?Дарга,цэрэггүй зоддог овоо хулгайч уу,энэ чинь.Чиний байлдаж явсан чинь тэндээ л биз.Одоо энэ мөчөөс эхлэн чи хүмүүжигч мэдэв үү?Чам шиг хулгайчыг зүгээр хориод байхгүй,ажил хийлгэж хүмүүжүүлнэ мэдэв үү? гээд дахиад нэг цохилоо...Энэ мэтчилэнгээр хамт ирсэн бүх цэрэгт гар хүрлээ дээ.
Уг нь би нэг л цэрэгтэй харилцан зодолдоод /зодолдоод ч гэж дээ барилцаж аваад л офицерүүд салгасан юмсан/ л эсрэг тэсрэг 2 зүйл ангиар таслагдсан нэгэн л дээ.Жагсаал ангийн бичээч болоод автоматаар 1-р ротын 1-р салааны 1-р тасагт данслагдсан юм.Уг барилцаж авсан Баагий уг ротын Жа ахлах түрүүч байсан болохоор би цэрэг нь даргаа зодсон болоод,харин би цолоор ахмад ахлагч цолтой байсан болохоор дарга нь цэргээ зодсон гээд зүйлчлэгдсэн нь л гай болж нээг л их олон хүн зодсон болоод харагдсан хэрэг л дээ.Уг нь армид тэр байтугай зодоон болдогч ердөө л надад зориулсан,намайг зайлуулах гэсэн гурван офицерийн шургаж босгосон хэргийн дөрөө хэргээ гүйцэтгэсэн нь л тэр.Хожим нь боджээ байхад тэр салгасан гурван офицеруудтай гурвуулантай нь би хамт архидаж байгаад их бага ямар нэгэн хэмжээгээр муудалцаж гар зөрүүлж явсан Баагийнууд байхыг анзаарлаа.Өөрсдөө өргөдөл өгөх гэхээр хамт архиддаг,нэгэнт миний арганд орчихсон болохоор өөрсдөө ороогдох гээд болохгүй болохоор л мань Жа-г шургасан хэрэг л дээ.Жа гуай ч бас тэнэг,тэдний шургуугаар надтай зодолдоод "харилцан зодоон" гэгдээд хэлмэгдэх ээ ч мэдэхгүй хөөрхий амьтан.Харин аз нь болоход тийм юм болсонгүй.
Сахилгажуулах ангид ирж байгаа цэргүүдийн тал нь дээрхи 2 зүйл ангиар таслагдсан жавхаалаг бага дарга нар /харамсалтай нь зарим нь ирээд л миараад миа араандаа залгачихдаг юм/,тэн хагас нь 200-ын В /анги байрлалаа орхин явсан/,201-ын В /Анги байрлалаа удаан хугацаагаар орхин оргон зайлсан/ зүйл ангиудаар ирдэг байсан юм.Гэхдээ оргодлууд дандаа давхар зүйл ангитай голдуу ирнэ.Энэ нь 109 /Иргэдийн өмчийн хулгай/ болон 64 /Социалист өмчийн хулгай/ зүйл анги байх,мэдээж оргож яваа хүн чинь үгүйдээ л хэцэн дээрээс хувцас дэлсчихдэг хэрэг л дээ.Зоонд ирэнгүүт нь зүйл ангий нь асуугаад л оргодлуудаас асуудаг нэг асуулт бол "Чиргүүлтэй юу?"..."Чиргүүлгүй ээ" л гэнэ.Харамсалтай нь дараа сарынх нь ачлагаар ч юм уу түүний дараагын ачлагаар "Чиргүүл" нь хүрээд ирнэ дээ.Армийн албанаас халширч,ганц нэгхэн шанаа даахгүй шантран оргочихоод шүүх,прокрур болоод ирэхээрээ "Тэр ЖА,энэ салаа орлогч зодсон" гээд араасаа нэг,хоёр чиргүүл чирчихдэг хэрэг л дээ.Гэтэл оргосон болгоныг бариад таслаад байдаг гэвэл бас л худлаа.Анх шинэ цэрэг хөгжимд хамт хувиарлагдсан Эрдэнэтийн нэг Баагий 3 жил оргосоор байгаад л халагдсан юмдаг.Бүр хал цэрэг болчихоод хүртэл оргочихдог,халагдах тушаал гарахаас арваад хоногын өмнө Эрдэнэтээс барьж ирж сахилгад байлгаж байгаад өглөө нь гаргаж тушаал уншиж халагдаж байсан лут эр дээ.Нэг л мэдэхэд алга болчихно.2-3 сарын дараа ч юм уу олж ирээд ангийн сахилгад хийгээд мартчихна.Сар гаран ч юм уу хорьж байгаад гаргаж ирж хөгжмийн хэдэн цэрэгт "Дахиад алдав аа!!!" гэсэн ангийн захирагчын тушаалтай хүлээлгээд л өгнө.Хэсэг хугацааны дараа жагсаал дотроос ч юмуу,ер нь хаанаас ч юм сиймхий л гарвал шоолийчихно доо.1140 хоногын /Барилгын цэрэг 2 сар илүү хаадаг байсан юм/ 140 хоногыг нь казармагт хонож үзээгүй ч байж магадгүй.Лут байгаа биз? Тэгтэл ганц хоногын чөлөөгөөр яваад очиход нь эхнэр нь амаржиж таараад нийтдээ 4 хоноод ирсэн цэрэг л жил 6 сараар таслагдаад ирж л байсан юм.
Би ч цэрэгт ирээд /Ер нь амьдралдаа / үзээгүйгээ энд үзэж,үхэр цамаа энд харайсан гэвэл нэг их хол зөрж,худлаа ярьсан болохгүй л болов уу.
Дөнгөж зоонд ирсэн өдөр зооноос нэгэн Баагий аргыг нь олоод оргочихжээ.Шинэ хуучин гэхгүйгээр зооны бүх цэргийг шалганы өмнө нэгтгээд "Зэргэц" командаар хөшөөлөө дөө.Зооны харуулуудыг шовгороос нь буулгаж ирэн дөрвөн талд буу байлдаанд авахуулаад "Нэг л хулгайч жагсаалаас гарвал өчиггүй буудаарай!" команд өглөө.За ингээд завдаархуу зогсч байгаагынх "Улаан" цэргүүдийг ажлаа.Зайлуулдаа,ёстой л амь нь хаанаа байгаа юм гэмээр хэдэн гоожуурууд амьхандаа л их л цодгор,пээдгэр тойрон алхална.Эрх биш зооны Жа нь л "как ногоон"-той,үлдсэн салаа орлогч,тасгийн дарга нар нь улаан хацарлаж "чацга ногоон"-оор гангарсан гарууд байна.Нүд гүйлгэн зооны цэргүүдийг харвал хээрийн ногоон погонтой л болохоос биш тэн хагас нь "как"-тай,тал хувь нь үнэхээр "чацга" байтугай юм эгэлдэргэлж тэр ч бүү хэл гуталгүй ороолтоор хөлөө жимбийтэл ороосон хөл нүцгэн цэрэг ч хэд,хэд харагдахад өөрийн эрхгүй гол руу хүйт оргилоо.Нүдэнд хүйтэн нэгэн байхад,нүднээс гарсан нэг хэсэг байх...
Харуул цаг,цагаараа солигдсоор...Зооны хэдэн түрүүч нар цэрэг алдчихсан болохоор бидэнтэй л адилхан зогсоостой.Ялгаа нь гэвэл шалганы нөмөрт сул зогсоостой,зооныхон болохоор говийн тэр хаврын хүйтэн салхинд задгай газар салхи сөрөөд "зэргэц" командтай...Харанхуй боллоо.Одоо л оруулах болов уу гэтэл байдаггүй.Шөнө боллоо.Цэргүүд атгасан шагай шиг болон бие,биерүүгээ шахаж л жаахан илч авна.Түрүүч нар бол эрх биш Улаан цэргүүд болохоор шалган дотор орж хонолоо.Хөл,гар мэдээтэй юм байхгүй...Өглөө боллоо...Харуул манаа солигдлоо.Зооны жижүүр нэгэн полдойсон а/д гарлаа.Түрүүч нарыг дуудан ирүүлж зооныхныг жорлон оруулаад буцаагаад аваад ир гэж үүрэгдэв.Бага боловч биеийн чилээ гарсан ч өлсөж ам цангах нь бэрхтэй.Эргээд зооны цэргүүд зогсоолдоо зогслоо...Гурав дахь хоногынх нь орой оргодол Хар-Айрагаас баригдаж ирж сая л дотогшоо орлоо.Зугаалуулаад,бие засуулаад хоолонд оруул тушаалаар алхаж явахдаа цэргүүд зарим нэг нь унтаастай "Баруун мөр,түрүүл" команд өгсөн ч чигээрээ алхан торон хашаа мөргөж ч байх шиг...
Хоолонд орлоо.Чүдэнзний хайрцаг давхарлсаны хирийн хөлдүү талх,500гр-ын засаг дэцэн түмпэнгийн талаас доогуур юу нь мэдэгдэхгүй овойж хөлдсөн шөлтэй хоол..."Болно,хоолло!" командаар хуучин цэргүүд амжиж идэхээр үхэлдэн хөлдүү хоолтойгоо зодолдоход л сая би "амжиж идэж,өрсөж цаашаа оруулах" ёстойг ойлгон шууд дайрлаа.Бараг л дөрөв хоног хэлэн дээрээ юу ч тавиагүй хүн аятайхан баас ч байсан идэх л байсан юм чинь.Ерөнхийдөө зооны хоол 200-300гр орчим хоргол нь хөвсөн /хорголыг нь авч хаяаад л иднэ шүү дээ/ хөц будаа,гэдэстэй шөл.Түүхий талх нь байхаасаа байхгүй нь их.Хожим мэдвэл талх түүхийрсэн тохиолдолд л зоонд оруулдаг байсан юм билээ.
Анх очиход томоо /11м диаметртэй,4м гүнзгий/ гэгч нүх ухаж байж таарлаа.Шууд л дамнуурганд /насилк/ гүйлээ дээ.100кг-ын төмөр торх дагууд нь тайрч төмөр хоолойгоор бариул хийсэн торх даахгүй бажгадлаа.Хүн зовлонг даадаг тэр л жамаар гар цэврүүтэж хагараад арьс нь салбарч урагдсан ч л гүрийхээс өөр аргагүй.Харин сарын дараа өөрийгөө анзаарвал 200кг-ын торхон дамнуурга булаацалдсан,аль болохоор том лоом,хүрз шилсэн нэгэн болсон байлаа.Бие задарч,гар чангарчээ.За энэ ч яах вэ,бүгд л тэгдэг байсан юм чинь.Ямарваа нэгэн ажил хар муйхар хүчээр явдаггүй,арга эвий нь олохдоо л байдгыг энд л би ухаарсан.Хожим нь уг анги нүүж Сэлэнгэ аймгын Түнх суманд очиход манай салаа "Вагон ачлага"-ын салаа болсон юм."Крейт" вагонд /Ачааны битүү вагон/ хаалганы хоёр тал руу хоёр,хоёр үе дагууд нь таазанд нь тултал ачаад хаалганы зайнд нь нэг үе хөндлөн нийт таван үе түлээний мод ачдаг байсан юм.Хамгийн анхны өдөр 16-уулаа ганцхан вагон мод арай гэж л амжиж ачиж байсан бол сарын дараа гэхэд л зарим нь дөрвөөрөө,зарим нь таваараа хувиарлагдаад ачихад л өдөр 14-15 цаг гэхэд дөрвөн үеээ аччихаад үлдсэн нэг үеийг нь ёстой нэг хөдөлсөн болж харагдаж байгаад л цаг болонгуут хэдхэн мод шидээд л гүйцээчихсэг болсон байсан юм.Ажлын арга эвийг олно гэдэг л энэ дээ.
За би гээч хүн муу ч сайн ч эх орондоо тангаргатай,эр цэрэг нь болохоор /хэдийвээр өчнөөн жил өнгөрсөн ч гэсэн,ёстой нөгөө "Хэрэгцээ тохиолдвол намайг дуудаарай,Хэзээд би чинь бэлхэн шүү" гэж дуулан халагдсан шаардлага гарвал хөгширсөн ч гэсэн буугаа мөрлөөд эх орноо хамгаалах эр цэрэг нь учир/ цэргийн нууцтай илүү,дутуу обьект,ажил үүргийг энд дурдахгүйгээр зөвхөн хүмүүжигчдийг яаж ХҮМҮҮЖҮҮЛДЭГ байсан талаар өгүүлсүү.
...Говийн шатам халуун наранд өдөржин дамнуурганд гүйсээр сунаж унах шахсан амьтан орондоо орон толгой дэрэнд хүрч амжаагүй шахуу,өрөөсөн нүдээ аниад л /нөгөө нүдээ аниж амжихгүйгээр,хэ-хэ/ нам авах гэтэл "Сэрээд,гараад жагс!" команд тасхийлээ.Улаан армидаа байсан бол ч "Хуцаарай,эр цэргүүд амарч байна" гэмээр байсан ч энэ "Ногоон арми"-д хүссэн ч,эс хүссэн ч команд биелүүлэх л ёстой юм чинь нүцгэн "нөгөөх"өө унжуулсаар гүйн гарч жагслаа.Өнгөрсөн зууны 80-аад оны үеийн Арми /Тэр дундаа "Сахилгажуулах"/-д ахуйн хангалт тааруухан байсан /4-р сараас 10-р сар хүртэл азаар бороо орж л гуравхан удаа дээврээс гойжсон борооны усанд орж хирнээсээ салсан гээд бод доо/ болохоор хувцасандаа адуу тэжээж амьтны хүрээлэн болохгүйн үүднээс аль болохоор бүх хувцасаа тайлж амардаг байсан юм.
Бас юу нь болохоо байчихваа гээд хартал шалганы үүдэнд зооны нэгэн цэрэг зогсохыг хараад бас л оргох гээд баригдваа даа гэж бодтол үгүй байжээ.Нөхцөл,хангамж муутай,хоол чанаргүй,ажил хүндийн дээрээс дөнгөж шинэ ирсэн Баагий ус солигдоод гэдэс нь гүйлгэн аргагүйн эрхэнд гарч жорлон гүйхэд нь харуул цэрэг "Оргодол" гэж түгшүүр зарласан байлаа.Зооны жижүүр нөгөө хөөрүү өвчтэй Баагий байж таараад тэр шөнө зооны бүх цэргийг шөнөжингөө дэгэлж нэг бол тактиглуулаад эсвэл зугаалуулаад өглөө 7 цаг болголоо.Говийн тэр элс ч биш,өвс ч биш хайргархуу хөрсөн дээр Эхээс төрсөн биеээрээ өнөөхөө унжуулаад "Дайраад" командаар урагшаа хар хурдаараа "Ура" хашгиран гүйгээд "Фронтоос гялс" командаар шууд эргэж цээжээрээ нам хэвтэж "Элэг дөрвөөр,урагшаа" командаар өсгий ч өндийлгөхгүйгээр мөлхөн давшиж шөнийн тэнг аваад үлдсэнийг нь жагсаалын дуу дуулж зугаалсаар /Энэ нь ч тактикласнаас арай л дээр л дээ/ өглөө болгоод "Цатгалдаад жорлон гүйгээд байгаа хулгайчууд хоол идэж таараагүй!" /таарахгүй/ гээд цэрэг явуулж нүдэн дээр хоол жорлонд асгуулахыг хараад хувцаслаад л шууд яланд гарахад ямар ч сайн эр,аавын хүү ямарваа нэгийг эргэцүүлэн бодож л таарч байгаа юм даа.
Уг нь цэрэгт "Хувийн цаг" цаг гэж нэг юм байдаг.Энд бол тэр нь өдөртөө 10 минут байвал их юм.Энүүхэн хугацаанд л амжиж захны даавуугаа сольж авна.Ажлаас ирээд л яг л шинэ цэрэг шиг үхтэл "Жагсаалын бэлтгэл" нүднэ дээ.Оройн тооноос өмнө 20-30 минут орчим шаланд сууна.Орж ирээд л хүрмээ /куртка/ тайлаад хөвөнтэй хүрмээрээ шал зүлгэнэ дээ.Ямар нэгэн асуудал үүсчихгүй бол ч энэ нь ч бас амралт л болж байгаа юм.Армид "Жагсаалын өмнө сайшаах","Жагсаалын өмнө баяр хүргэх","Жагсаалын өмнө сануулах /хатуу сануулах/","Жагсаалын өмнө донгодох" зэрэг арга хэмжээ байдаг.Гэхдээ би Улаан армид байхдаа ер үзээгүй л дээ.Харин энд,зоонд бол жинхэн утгаараа хэрэгжиж хувийн хэрэгт тэмдэглэгдэнэ.Учир нь хожим өршөөл,зарилаг,магадланд ороход гол үзүүлэлт болно л доо.
Бас нэг эвгүй залхаалт бол говийн зуны ид халуунд "Нартай зэргэц" командаар өглөөнөөс орой болтол нам зогсоочихно.Хоолонд ч оруулахгүй,зүгээр л зэргэц командтай зогсоочихно.Ажлаа хийж байвал ядаж л бие хөдөлгөөнтэй,цаг амархан өнгөрнө л дөө.Тамдаа,там...3-4 цаг зогсоод л энд,тэндээс түс гээд л унаад эхэлнэ.Яг жинхэн унаж байгаа хүн андашгүй эв эгцээрээ улаан нүүрээрээ урагшаа пид хийгээд л унана.Худлаа унаж байгаа нь гулжигнаад л өвдөглөж унана.Харин ингэх юм бол "Тайчаад" команд өгөөд говийн тэр халуун хайрган дээр тактиклуулчихна даа.Ээ дээ,үнэхээр халцгай,түлцгэй шүү дээ."Та нар ямар гавъяа байгуулчихсан биш.Дайн болоод эх оронд та нар муусайны амь хэрэгтэй болдог юм бол галын ам руу гар хоосон хөөгөөд оруулахыг мэдэх үү?","Эргэж буцсаныг чинь энэ буугаараа би өөрийн гараар нам буудна,та нар бол хэнд ч хэрэггүй данснаас хасагдчихсан байна" гээд л сэтгэл санаагаар дарамтлана даа.Зооны офицерууд нь маниудтайгаа адилхан өөрийнхөө ангиас пялуулж ирсэн хүнд гарууд байдаг байсан болохоор арга ч үгүй л дээ.Харин зооны бага дарга нар нь Хуулийн дунд төгссөн ч юм уу,сурч байгаад ирсэн болон цагдаа,шүүх хавиар ажиллаж байгаад ирсэн хуулийн зүгийн залуус байсан юм.Зооны цэргүүдээс илүү зовсон,ёстой л нэг "Хадны завсар хавчуулагдсан Халиуны зулзага хөөрхий" эрчүүд байсан юм.Уг нь оройн тоо хийлгээд цэрэг амраагаад анги руу очиж амрах ёстой ч бултаад зоонд хоноод байна.Гэтэл зооны хүнд гарууд арга нь олдвол хоролчих гээд байх.Ангидаа очихоор Улаан армийн хүнд гарууд нь "Алдаж эндэж ядарч яваа аавын хүүхдүүдийг зовоогоод..." гээд элдвээр дарамталчихна.Офицерууд үүрэгдвэл тушаал биелүүлж л таараа.Зовлонтой хэдэн эрчүүд байж билээ.Дотроо үе,үехэн өрөвдөөд байдаг ч жагсаалын өмнө хууль дүрэм яриад эхлэхээр нь дургүй хүрнэ...
Албан ёсны гэхээр дээрх цээрлүүлэлт,арга хэмжээнүүдийн хажуугаар шоронгоос дэглэм буурч ирсэн шоронжсон гарууд элдэв явуулга,шургуу,дарамт шахалт үзүүлээд жинхэн шоронгын уур амьсгал оруулаад ирэхээр ээ дээ,үнэхээр ямар ч эр хүн,баргийн аавын хүү барьц алдаж л таардаг байсан юм.Өөрөө л сортоотойхон байхгүй бол нэг л өглөө босоход өмсөх хувцасгүй байх ч энүүхэнд шүү дээ.Хулгайч гарууд ямар ч аргаар хамаагүй зооны аваргууд шургасан цагт заасан этгээдийг нүцгэлээд,мулзлаад хаячихна.Хүн өрөвдөнө гэсэн ухагдхуун энд байхгүй.Энд зөвхөн "БИ" гэсэн ухагдхуун л ноёлно.Дэргэдхийг чинь зодож байна уу,дээрэмдэж байна уу ер нь яаж ч байсан чамд хамаагүй.Зөвхөн "Муу юм л түүгээр өнгөр" гээд өөрийгөө л бодох хэрэгтэй,зэвүүн дээ...
1986 оны 10-р сард Сэлэнгэ аймгын Түнх суманд нүүн очиж цэргүүд модны ажил хийсэн юм.Нэгэн өдөр Түнх өртөөний байрыг тохижуулж байтал зооноос цэрэг ирж дуудлаа."За ингээд жа-ны ажил дуусч зоон руу орох нь дээ" гэж харамсан бодсоор зооны жижүүрт илтгэтэл "Эргэлтийн байранд оч,эргэлт ирсэн" гэхэд мэл гайхаж цэл хөхрөв.Уг нь би гэрийнхэндээ ердөө ч дуулгаагүй,манайхан огт мэдээгүй байсан юм.Байцаагдаж байхдаа "Дүү нь удахгүй хөдөө салбар луу явна.Хотод байхаар бараг л гэрээр алба хаах гээд байна,ажлаа өгөөд сул цэрэг болно" гээд нүхээ малтчихсан байсан юм.Зоонд захиа ирэхэд задалж уншаад /Сайндаа ч биш л дээ,мөнгө хайж байгаа юм/ шалгаад өгдөг,бичсэн захиагаа хаяглаад задгай өгөөд уншиж шалгаад /Дээшээ,доошоо элдэв матаас явчихвий гэж сэргийлж байгаа юм/ болно гэвэл илгээдэг номтой байсан юм.Салааны дарга болон ротын дарга нарт үнэн учраа хэлж байж би "Тусгай салбар...-р салаа.б/ч..." гэж захиагаа хаяглах эрх олж авсаных манайхан мэдээгүй байсан юм.Уг нь бол "х/б" /хүмүүжигч байлдагч/ гэж бичих ёстой л доо.Ортол эгч,дүү хоёр минь иржээ.Намайг нилээн гярхай ажиглаж байснаа "Чамайг чинь цэргийн шоронд байгаа,их ядарч байгаа гэсэн чи чинь бүр өнгө ороод мантайтал таргалчихсан байна шүү дээ" гээд сэтгэл амсхийсэн байртай жаал сууж баахан ярилцлаа.Ам нээвэл уушиг нээ гэгчээр өөрийн тухай яриад "Намайг энд байгаа гэж ямар чөтгөр нь шүгэлдчих вэ?" гэтэл "Танай салаан дарга гэрт ирээд биднээс баахан мөнгө аваад явсан" гэж байна.Асуувал хоол хийлгэж идээд нэг шил архи уугаад 550 төгрөг аваад явсан байлаа.Молоко,сахар,тамхи /хэдийвээр би татдаггүй ч/ чихэр,боов гээд шуудай шахуу юмтай ирж.Архи авчирсан уу гэхэд юмыг яаж мэдэх вэ гээд ганц юм авсан гээд үүдрүү хялалзан цүнхнээсээ гаргаж өглөө.Архий нь өмд рүүгээ хийчэхээд шуудайтаагаас авахыгаа авчихаад салааныхаа цэргүүдэд тарааж өгчихөөд нөхөр 2-ыг өртөө хүргэж өгөхөөр явлаа.Эгч минь айгаад "Хүүе,чи болж байгаа юм уу?" гэж байна.Дүү нь өртөөн дээр ажиллаж байгаа гээд "Гадуур ажиллагсдын журнал" дээр /Мэдээж зооноос гадуур ажиллаж байгаа цэргүүд бол итгэлтэй,оргож босохооргүй цөөн хэдэн цэрэгт олддог алтан боломж л доо/ бүртгүүлээд гарлаа...
Маргааш нь салаан даргатай халз уулзлаа.Илтгэж ёсорхсон ч үгүй,дарга цэргийн ёсоор биш хоёр эр хүний ёсоор уулзаж шууд л "Чи яаж байгаа юм бэ?" гэхэд "Салаан даргад нь мөнгөний хэрэг гараад.Найдвартай хүн чи л санагдаад.Ирэх сарын магадланд чиний нэрийг оруулчихсан байгаа шүү!" гэсээр миний амыг нам хаалаа.Ингээд л 1987 оны 2-р сарын "Магадлан шүүх хурал"-аар яг 10 сар суугаад,байцаалтанд явж байсан 2 сарыг прокрурын камерт суусан гээд ялын хугацааны 50%-ыг биечлэн эдэлсэн,засрал хүмүүжлийн замд баттай орсон тодорхойлолттойгоор үндсэн ангидаа ирж Улаан армидаа албаа гүйцээлээ."Ногоон арми" гэдэг хэллэг бол хээрийн ногоон мөрдэс,петлиц болон малгайдаа хувцаснаасаа хөвж авсан утсаар 5 хошуу оёдог,гялайх ч юмгүй ногоон болохоор тэр л дээ.Сахилгажуулах анги нь 1981 онд байгуулагдаад 1983 онд Дорно-Говь аймгын Даланжаргаланд очиж мөн ондоо анхны хүмүүжигчээ аваад 1986 оны 10-р сард Сэлэнгэ аймгын Түнх суманд шилжэн байрлаад 1987оны 9 сар хүртэл нэмж цэрэг авахгүйгээр сар болгон бөөн,бөөнөөр нь магадландаж ангид нь буцаасаар Тусгай салбарыг суллан яалт ч байхгүй цөөхөн хэдэн хүнийг жирийн дэглэмтэй хорих ангид явуулсанаар ТОРГУУЛИЙН СУМАН-гийн дөрөвхөн жилийн түүх өндөрлөсөн юм.

С.Б.Бат-Эрдэнэ.Япон,Ивай.2007-06-27



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 111 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


art_02.jpg
Хэмжээс: 600x504 168k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4109

Должин : Зам зуур
zam-078.JPG
Хэмжээс: 600x450 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3259

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-157.JPG
Хэмжээс: 600x450 139k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2622


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn