Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: А.Дандийядам : Хорин есөн хонгор
Оруулсан admin on 2007-05-06 22:22:45 (2980 уншсан)

Ган тулганаа дүрэлзэн асах аргалын гал дээр ширмэн тогоо дүүрэн, сүүтэй цай даргилна. Бадамханд гуай цайгаа самран уудлах зуур уншиж буй захидлыг чих тавин чагнана.
“...Хэдэн цагийн турш газар доргиулан нижигнэж байсан их бууны дуу намдмагц бид морин атакт оров. Бидэнд удаан цагаар бүслэгдэж ар талаасаа таслагдсан Германы цэргүүд хирдээ яггүй эсэргүүцэв. Гэвч манай морин анги фашистын зандалчдыг ёстой л үүрэнд нь бут цохисон! Тэр тулалдаанд би Германы хоёр зандалчинг устгаад “СС-ийн бололтой нэгэн офицерийг дайран чавчих гэтэл тэр маш зальтайгаар бултан миний морийг...” гээд таг болоход Чимэдийн царай хувисхийв. Гэтэл нөгөө хуудаснаас эхлэн “энд цас ихтэй хүйтэн байгаа боловч монгол морьдоо унаад давхихаар тэр дорхноо дулаацдаг... Дохио! За баяртай” гэж уншихад Чимэд ихэд гайхан:
- Yгүй хүү минь тэгээд морь нь яасан хэрэг вэ? гэхэд эхнэр Бадамханд тэндээс:
- Харин ээ! Тэр нэг л олигтой юм болоогүй дог! хэмээн санаа алдав. Захидал уншиж байсан залуу бас л гайхшран хоёр жижиг хуудсыг эргүүлж тойруулж харснаа:
- Нэг, гурав. Арай дундах хуудас нь орхигдох гэж баймааргүйсэн гэхэд Чимэд гуай:
- Тэр муу нохой хүүгийн минь морийг яачихаа бол доо гэснээ гаансныхаа унтарсан галыг гутлынхаа хошуун дээр цохив. Нөгөө залуу:
- Дундах нэг хуудас нь л алга байх юм! гэхэд Чимэд нэгэн санаа авсан бололтой:
- Yгүй яаж мэдэхэв дээ! Ямар бидэнтэй адил аргал, хонины хойноос хөөцөлдөж яваа биш, амь өрссөн ширүүн дайнд яваа хүнд самгардах тал тохиолддог ч байж мэднэ! гэтэл Бадамханд гуай:
- Иш хөөрхийс минь дайтаж яваа улсад тийм юм байлгүй яахав. Харин хэдий завандаа захиа бичиж амждаг байна гээд толгой сэгсрэв.
- Би урьд хятадын хар цэрэгтэй байлдаж явахад ялимгүй юманд самгардаж Хатанбаатар багшид сүрхий зэмлүүлж билээ! гэхэд Бадамханд гуай “Чимэд минь бид хоёрын үг олдож, үхэр холдох нь! Энэ тэнгэрийн гийхэн дээр адуугаа эртхэн цуглуулчихаад суурин дээрхи байшинд байгаа хэдэн элдсэн нэхий ганзгалаад ир. Би орой үдшийн заваараа хэдэн сайн дулаан дэгтий хийж тэр хүүхдүүдэд явуулах минь гэхэд:
- Хөгшин минь тэр зөв шүү. Би хурдхан шиг яваад ирэхийг бодъё гээд Чимэд өвгөн хойморийн авдар дээрээс том үнэгэн лоовууз шүүрэн авав. Гадаа тэнгэр, цэлмэг, шинэхэн цасны өмнө нүд гялбуулна.
Чимэд цас нимгэн өвс сахлаг, хулангийн зоо мэт шаргалтан буй дүгнэгэр ухаагийн ар царам өгсөн давхиж явав. Унасан морь хазаар даран духалзаж хусан уурганы үзүүр, хуйв атираан туялзах нь адуучин эрийн сэтгэлийг хөдөлгөнө. Тэртээ зүүн энгэрт идээшлэн буй адуун сүргийн урд хэсэгт цавидар хонгор азарганы адуу байгааг ажив. Чимэд адуугаа бөөгнүүлэн цуглуулангаа сэлгэн буух нутаг, өвсний сэрмүүн, цасны нимгэнийг ажиглан явтал шинэ цасан дээр саявтархан явсан чонын мөр байхыг хараад:
- Yгүй ер хээрийн боохой адууны бэлчээрт ирнэ гэдэг ч муу хэрэг дээ гэж шивнэн алсыг ширтсэнээ энэ боохойн мөр тэр зүүн хойт Өлгийн сархианаас хэтрээгүй хэвтсэн байлтай санж. Тэгвэл ч хонгор морь бид хоёроос мултрахгүй дээ гэж бодон мөрийг дагаж хатируулав. Хашир эрийн таамаглал зөв онож зальт саарал бартаа бараадан харайхыг үзээд чанга хашгиран ташуур далайтал хонгор морь ч ухасхийв. Хөлгийн туурай тачигнан хурдлах тутам чонын тэнхэл барагдаж хоёр хажуугаараа эргэн эргэн харна. Шүдээ ярзайн ахирах чонын сарьсан хоншооры нь уурганы бөгсөөр цохиж амжив. Дөрвөн мөч нь татганан үхэж буй чонын дэргэд тамхи татан суух зуур хонгор морь, Иван Петровский хоёрын тухай мөн л бодов. Зөвхөн малын дайсан чоно л ийм санаа агуулж бйагаа юм чинь хүний дайсан, тэгээд бүр аюултай яргачин болохоор тэр герман, Петровский хүүгийн минь моринд муу юм хийхээс буцахгүй. Тэгээд л түүний нь бичсэнгүй. Эр хүн унасан мориноосоо хагацна гэдэг үү! Дайны талбарт эмээлт хүлэг, барьсан зэвсгээсээ салахад мөсний ангалд унасан лугаа адил гэж судар бичигт гардаг сан! гэж бодоход зүс царайг нь үзээгүй ч Петровский хэмээх тэрхүү орос цэргийг өрөвдөн хайрлах сэтгэл төрнө. Одоогийн энэ дайн миний Хатанбаатарын цэрэгт байхдаа хятадын хар цэрэгтэй дайтаж явсантай адилгүй. Тэгэхэд бидний хамгийн сүрхий зэвсэг усан ваамлий, хурдан цэнэгтэй цахиур буу, сэлэм байлаа. Одоо бол их буу, нисэх онгоц, хуягт танк...үгүй ер нь тэр олон бууны амнаас гарсан өчнөөн мянган суманд яаж өртөхгүй гардаг юм бол доо! гэх мэт элдвийг бодон чоноо өвчиж дуусав. Эмээлийн хойгуур бөгтөрсөн чонын арьснаас жигшиж үргэсэн хонгор морь хамар дуугарган ухасхийхэд Чимэд дөрөөн дээрээ ялимгүй өндийж суугаад тэртээд бэлчээрлэн байгаа адууны зүг давхин одов. Нар баруунаа тонгойж уулын сүүдэр харлан буугаад хацар хайран үлээх оройн жаварт сахал цантан нүүр нь хүрэн өнгөөр туяарч сэтгэлий нь эзэмдэх нь нөгөө бодол үргэлжлэх бүр хорин есөн хонгор морины туурай тачигнаж түүнийг унасан хорин есөн орос эрийн уухайн дуу хангинаж хорин есөн сэлэм наранд гялалзаж байх шиг санагдана. Дайн! Дайн гэдэг тун ч аюултай хар гамшиг. Yг хэл үсний өнгө ялгаатай ч миний хорин есөн хүү тэр дайнд яваа. Энэ хорин есөөр зогсохгүй бас олон хүүхэд минь тулалдаж байгаа. Тэд нартаа хөлд нь дэгтий, гарт нь дулаан бээлий бушуу хийж явуулах нь зөв. Би хорин есөн хурдан хонгороо бэлэглэсэн нь зөв болсон юм...
Ирмэглэсэн хадтай толгодын дундуур баруунаас зүүн тийш орсон нарийн булгийн урд дэнж дээр асар майхан босч олсон хээтэй хар модон уяа олныг зоожээ. Өглөөний наран ургахаас эхлэн үдшийн бүрэнхий болтол тал бүхнээс хангал морьд хөтөлсөн хүмүүс хуран цугларах ажээ. Энэ бол улаан армид агт бэлэглэх ажиллагааг олон багийн нутаг дундажлан задгай устай энэхүү булаг дээр явуулахаар товлосон төв нь байв. Таанын толгой цавцайж байгаа талиун дэнж дээр хураасан олон адууг тойрон урт уурга суналзуулсан эрчүүд нэгнээсээ урьтаж уургалахыг хичээн байхад агт уясан уяаны энд тэнд бөөгнөрөн суусан хүмүүс дайн дажны гамшиг, алдагдсан малын эрэл сурал зэрэг элдвийг хүүрнэнэ. Хэсэгхнээр сууж байгаа хүмүүс дээр чөрчгөр туранхай биетэй нэгэн эр ирснээ гутлын түрийнээс гаансаа гаргаж бөөгнөрүүлэн хурааж байгаа адууг харснаа:
- Энэ Чимэд ер нь онгиргон золиг шүү. Адуугаа цөмий нь хөөж ирчихээд байгааг нь харав уу? гэхэд бас нэг нь:
- Харин тиймээ! Тэгээд бүүр хонгор азарганыхаа адуунаас шилж байж гучаад морь, хэн ч гэнэв нэг орос даргад бэлэглэх гэнэ гэснээр Чимэдийн тухай яриа үүсэв.
Чимэд дэлий нь зассан хонгор морин дээр хөндөлсхийн сууж уургачин эрчүүдэд барих морьдыг зааж өгнө. Төдөлгүй ижил зүсмийн хонгор морь эгнүүлж уясан уяаны дэргэд хүмүүс цугларан их наадамд сойсон хүлгүүдийг шинжих мэт морь бүрийн сонин содон шинжийг гайхацгаан:
- Энэ хорин есөн хонгор ч Чимэдийн адууны туг сор нь шүү!
- Аргагүй шүү дээ. Хатирт хулын удам юм чинь гэхэд Баян Нэмэх том нударгатай ханцуй хаялан олны дэргэдүүр явж хорин есөн хонгорыг атаархан сонжсон харцаар ширтэснээ:
- Муу онгиргон золигоос энэ хонгорыг даага байхад нь уях санаатай, “хоёр мянга” амлахад өгөөгүй юм шүү хэмээн хондлой дээгүүрээ ховилтой хонгор морийг заахад хүмүүс “эд нар тэр нь энэ нь гэх юмгүй хурдан бол бүгд л хурдан, мөнгөөр бодоход жараад мянган төгрөг. Бидний наймааны ханшаар бол гурван азарга адуу гэсэн үг. Манай Чимэд ч энэ Боргиогийн дэнж дээр ханхалзаж байх шив” гэлцэнэ. Гэтэл албаны бололтой, том ширэн цүнх зүүсэн хижээлдүү насны хүн “Нөхөөд! Наашаа цуглараарай” гэж зарласнаар бүх хүн тэрхүү уяаны дэргэд цугларав.
Чимэд хүрэн тэрмэн дээл дээр шар бажгар дурдам өргөн ороож эсгий оройвч хэвгийдүү тавиад сэтгэл нь хөдөлсөн бололтой зогсоно. Нөгөө хүн олонд хандаж “Нөхөөд! Германы фашистуудыг бут ниргэх Зөвлөлтийн улаан армийн ялалтыг түргэтгэхийн тулд манай сумын ард түмнээс бэлтгэн буй агтны ажил амжилттай явагдаж дуусах дөхөж байна. Одоо манай сумын гуравдугаар багийн ард Должингийн Чимэд баатарлаг улаан армид бэлэглэх зүйлээ гардуулна гэв. Чимэд нударгаа эргүүлэн том мөнгөн аяганд дүүрэн сүү хийж алд цэнхэр хадаг дэлгэн суран ноттой хонгор морь хөтлөн ирж агт хүлээн авах комиссын дарга зөөлөн шаргал үстэй өндөр нуруутай нэгэн орос хүний өмнө барьснаа
- За хүү минь! Ах чинь эзэрхэг засгийн үед үхэхээс бусад зовлонг эдэлж явсан хүн. Эрх чөлөө сайн сайхны төлөө харийн дайсантай тулалдаж ч явлаа. Одоо эрхт гэгээн засгийнхаа ач ивээлээр амар жаргал эдэлж явна. Жуков жанжны цэрэгт өөрийн адуун сүргийн манлай хорин есөн хонгор морио сайны дээж цагаан сүү, цэнхэр хадгийн хамт баръя гэв. Орос дарга баярын мишээлтээр сүү хадгийг хүлээн авснаа хариу баяр хүргэхэд хүмүүс алга нижигнүүлэн ташив. Чимэд сэтгэл хөдлөн тал бүр тийшээ харав. Баруунаа тонгойсон нарны туяанд мөнгөн тууз мэт мушгиран гялалзах зөөлөн урсгалт булгийн ус, барсгар хадан цохио бүхий ирмэглэсэн сүрлэг хар толгод, таана найган сугсалзах талбиун тал тэр аяараа баяр хөөрөөр бялхаж байх шиг санагдав.
Чингэснээ Чимэд уяаны дэргэд тамхиа татаж суух зуур өнгөрсөн одоог эрэгцүүлэн “хүний амьдрал гэгч мөн ч сонин байх юм. Би энэ дэнж дээр муу нэртэй, хүний адаг болж хэвтсэн удаа бий. Тэгэхэд одоо...” гэж бодтол гэнэт “хүн зовлонг дааж чадвал жаргалыг заавал үздэг учиртай юм гэнэ билээ. Ах минь тэсч үзээрэй. Би чадлаараа туслахыг бодъё” гэж дүүгийн нь хэлж байсан үг сэтгэлд нь буув. Тэр үгийг би яг л энэ дэнж дээр сонсож байсан. Гэтэл үнэхээрийн жаргал хөөр баяр өнөөдөр миний цээжнээс халин энэ дэнжийг бүхэлд нь бялхааж байна гэж бодов. Учир нь агт авч байгаа энэхүү дэнжийн зүүн урд хонхорт нурсан байшингийн овгор догшин, ухагдсан нүхний балархай сорви, сайн эрийн цус маханд хатаагдаж гүйцсэн наян жингийн суунаг зэврэн хэвтэнэ. Энэ бол дүрвэд далай хааны хошуу тамгын шоронгийн ул буурь нь билээ. Чимэд хорин нэгэн насандаа Цээбумба гэгчийн азарга адуу хулгайлсан хэрэгт хилс гүтгэгдэн Цэвэгням захирагчаар хэргээ шүүлгэн олон сар хоригджээ. Тэр жилийн өвөл нь зуд, зун нь ган болсны улмаас хотол хошуугаараа нутаг сэлгэн нүүдэл хийхэд гар хөл нь гавтай Чимэдийг энэхүү дэнж дээр орхижээ. Гангийн наранд шатталаа шарагдан хатуу шүүлтэнд нурууны нь яс гарч мах нь идээлж өтөөд тэсхүйеэ бэрх байсан ажээ. Шээсэн дээр ургасан хөмүүл зулгааж идэн арай гэж амьтай голтой байтал дүү Жамъян нь нүүдлээс эргэн амьтан хүнээс нуугдаж ирээд гав дөнгий нь салгаж унаа хоол залгуулахдаа дээрхи үгийг хэлсэн нь тэр байжээ. Ийнхүү хээрээр гэр хийж, хэцээр дэр хийж нэг хэсэг зовсноо Хатанбаатарын удирдлаганд хятадын хар цэрэгтэй тулалдан эх орноосоо урвасан Мэ ноёныг барилцаж гарамгай үйл бүтээсний учир хөх шилэн жинс, залан зэргээр шагнагдсан Чимэд баатар хэмээн дуудагдах сайн нэртэй нутагтаа иржээ. Гэвч аятай амрах тух болсонгүй, дайсан нутаг орны нь түйвээн сүйтгэж байсан учир хошууны нэг мянган цэргийн даамлаар томилогдон “бунхант” хэмээх газар цэргийн сургууль хийлгэв. Гэтэл Хатанбаатарын цэрэг нэгэн жасын дэргэд хуарагнан буугаад Чимэдийг дуудуулжээ. Чимэд ёсыг барин баатарт бараалхвал:
- За залан баатар минь сайн уу, гэж эелдгээр мэндлээд чамайг энд байгааг мэдсэн бол би өөр тийшээ урагшилдаг байжээ! гэснээ
- за яахав ардын журамт цэрэгт хөөгдсөн дайснууд өс өвөрлөхдөө дайралдсан айл амьтныг түйвээж гай тарьж явна. Yүнийг хүчин хамтран дарах болно доо гэв.
Тэгээд Наран Зоногийн өвөрт нутаглаж байсан Түдэв, Дармаа нарын арав гаруй хот айлуудыг сүйтгэж олон хүний амь хороосон хэсэг цагаантныг мөрдөн “Ганжуурын хярд” гүйцэн устгаж “хүйтэн булгийн” өртөөгөөр дамжин тэр хавьд хоргодож уналга хөсгөө сэлбэх гэж байсан гамингуудыг хөөн устгалцжээ.
Чимэд гуай дагуулж явсан нөхдөө зоригжуулан өөрөө заавал түрүүлэн уухайлж ордог болохоор Чимэд баатрыг бууны сум даадаггүй юм гэсэн яриа ч дэлгэрсэн ажээ. Ийнхүү зориглон тулалдаж явсан Чимэд гэгээн төрийнхөө наран доор бие сэтгэлийн зовлонгүй жарган яваа нь энэ бөлгөө...
Агт бэлэглэл дууссанаас хойших хэдэн сарын дараа Увс аймаг Хяргас сумын гуравдугаар багийн ард Должин овогтой Чимэдэд гэсэн захидал иржээ. Түүнд Чимэдийн бэлэглэсэн хорин есөн хурдан хонгор морийг хүлээн авсан тухайгаа дурьдаад тэдгээр морьдын чадлыг бахдан магтсан нэгэн ангийн хамт олны талархал бичигджээ. Тэр захидлыг авсан Чимэдийн сэтгэлд хорин есөн хонгор морьтой хорин есөн цэрэг эрийн дүр тодордог болжээ.
Чимэд үдшийн бүрэнхий болж мал хотолсон хойно гэртээ ирэв. Гэрийн гадаа бууцанд хөлс нь цантаж бууралтсан хүрэн морь тушаатай байв. Чонын арьсаа бараан дээрээ тавиад элдсэн нэхийнүүдээ тэвэрсээр ортол сумын нарийн бичгийн дарга залуу баяртайгаар инээмсэглэн мэндлээд:
- За Чимэд гуай таны орос хүүхдүүдээс чинь бас л захиа иржээ. Түүнийг чинь хүргэж ирэх гэж яараад... гэхэд Чимэд
- Яасан сайн юм бэ? аль вэ хүү минь орос хэл мэддэгээрээ уншаадах! Хөгшин! галаасаа олигтойхон түл! гэв.
“Хайрт монгол аав ээж нар минь ээ! Та нарын төрүүлж өсгөсөн хүүхдүүдээс чинь өөрцгүй Антанов, Смирнов, Черпов, Алексей, Петровский нар чинь фронтоос мэндчилж байна! гээд өөрсдийнхөө ялалтын мэдээг бичиж мөн л монгол морьдын тухай магтжээ. Харин эцэст нь та нар минь уучлаарай. Би үүний түрүүн бичсэн захидлынхаа нэгэн хуудсыг дайралтад орохын дохио өгмөгц яарсандаа дутуу орхижээ гээд “2” гэсэн дугаартай хуудас хавчуулсныг үзээд Чимэд тэсгэлгүй дуу алдан:
- Тэгнээ тэр! Аль вэ хүү минь одоохон уншаадах гэв
“...Гар буугаараа буудах гэтэл би урьтаж амжлаа” гэснийг сонсоод сэтгэл нь хөдөлж:
- Зөв. Муу золигийг гэж чанга хэлснээ өнөөдөр нэг л совин татаад байсан юм гээд инээмсэглэв. Yхрийн хөх аргалын гал дүрэлзэн асаж түүний гэрэлд Чимэд гуай эхнэр Бадамханд хоёр элдсэн нэхийгээр дэгтий, хурганы арьсаар бээлий эсгэж эхлэв.
Одод түгсэн шөнийн тэнгэр доор гэрийн тооноор тулган дахь галын туяа цойлох нь сайхан сэтгэлийн илч хүчийг тэртээ хол, түмэн бээрийн цаана байлдаж буй улаан армийн дайчдад хүргэх гэж гэрэлтэн байгаа мэт.

АЮУРЗАНЫН ДАНДИЙЯДАМ

Зохиолч А.Дандийядам 1928 онд Ховд аймгийн Манхан сумын нутагт төржээ.
Бага дунд сургуульд суралцаж багшийн дээд сургууль төгсчээ.
1958 оноос уран зохиол сонирхон оролдож “Эрхэм зам”, “Хилийн чулуу”, “Учиртай авдар”, “Хангайн сайхан Долгор”, “Ган хөлгийн намтар” зэрэг тууж, өгүүллэг найрууллын ном хэвлүүлжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 97 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


Энэ жил ногоо сайхан ургалаа
Хэмжээс: 600x800 244k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3196


B2-022.JPG
Хэмжээс: 600x400 100k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3068

Ц.Батболд Зотон, тос 92x92
Хүрээ эрчүүд
Хэмжээс: 600x600 175k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2815


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn