Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: З.Баттулга : Сонгог хүмүүс
Оруулсан admin on 2007-05-05 02:44:06 (2632 уншсан)

7-р сарын сүүлчээр юмсанжээ. Yдшийн орсон ширүүн бороо зүсэрч , гудамжинд хүний хөл татарчээ .
Цагдаа Түмэн бүтэн гурван цагийн турш хувиарт газраа эргээд Ерөөгийн 1-р гудамжны зүүн үзүүрийн сүүдэртсэн догол дахь нэг хашааны үүдэнд амсхийхээр ахархан жижиг сандал дээр суулаа .
« Ерөөгийн 9 тоотыг анхааралдаа ав !» гэсэн нэмэлт үүргээ бодож суугаа цагдаа Түмэн өврөөсөө тамхи гаргаж нуусхийж асаагаад галыг нь ханцуйдаа далдлан хаа нэг сорж , эргэн тойрноо ажин анир чагнав. Зүсэрсэн борооны усан дуслууд хэлхээ татан бууж, хурын дусал тунаруулсан газар л мэлгэр хөх усан дүрс дээгүүрээ атриа мяралзуулах нь балар харанхуй шөнийг арай ядан гийгүүлсэн чийдэнгийн сүүмгэр гэрэлд тунаран харагдаад Түмэнд балчир багынх нь явдлыг өөрийн эрхгүй санагдуулжээ .
Тэр жил би сургуулийнхаа зуны амралтаар хөдөө гэртээ хариад нэгдлийн адуучин эцэгтэйгээ яг ийм шөнийн зүсэрсэн бороонд шавшуулж Дэрстийн хөндийд адуу маналцаж билээ .
Аав бид хоёр тэр дүнсгэр шөнийн гүн харанхуй дундуур адуугаа зогсоо зайгүй эрэгсээр үүр гэгээрмэгц би адуугаа зүүн жигүүрээс нь хумьж эхлэв .
Хатирт борлог минь ёстой л дөмөлзтөл хатирдагсандаа. Идэр залуу наснаасаа өвгөн буурал болтлоо малын дэргэд байсан аав минь адуугаа баруун талаас нь исгэрэнхэн эргүүлэхэд аавы минь тэр исгэрэлттэй ижил дасал болсон адуун сүрэг маань эзнийхээ санасан бодсоны нь мэдсэн юм шиг үүрсэн янцгааж хариулах нь ээрэм талын гүн харанхуй шөнийг чухам л амьдруулах шиг санагддагсан гэж Түмэн хөдөөх газар өнгөрүүлсэн балчир багынхаа амьдралыг янз янзаар дурсан бодож суулаа .
Гудамжны баруун үзүүрээс мотоциклийн гэрэл сүүмэлзэн ойртсоор түүний хурц цайвар гэрэл нь нэгэн юм эрэх хайх шиг Түмэнгийн дэргэдүүр чичигнэн тэнүүчилж эхэллээ .
Түмэн цувныхаа юүдэнг духруугаа дарж малгайныхаа саравчийг далдлаад мотоцикльтэй хүний хажуугаар өнгөрөх маягтай жирийн хүний байдлаар алхлав .
Шөнийн 1 цаг хагасын яндан дуугарч , гүн харанхуй шөнө, шуугисан цасан шуурга, шаагисан ширүүн бороо, исгэрсэн догшин салхинд ч тордоггүй энэ хүнгэнэсэн цовоо дууг сонсоод сэтгэл нь хөдөлдөггүй тийм хүн ч байдаггүй биз !
Яндангийн цээлхэн дуудлагаар сэтгэл нь хөдөлсөн Түмэнд юм бүхэн шөнийн харанхуй дундаас цэлсхийн харагдах шиг болжээ .
Нөгөө хүн Түмэнгийн өөдөөс ирж явснаа мотоциклио хүд... хүд ... хийлгэн эвгүйхэн дуугаргаад хашааны сүүдэрт зогсчихов .
--- Аа золиг доо чамайг , бас л унтарчихлаа гэж нөгөө хүний хараах нь Түмэнд сонсогдлоо .
Хожим хэрэг болж юу магад , зөрөнгүүт номерыг нь хараад өнгөрье байз гэж санаад нэлээд ойрттол нөгөө хүн багажныхаа хайрцагнаас даавуун ууттай түлхүүрүүдээ гаргаж урд номер дээгүүрээ бөгтрөөд мотор руугаа тонголзож Түмэнг зэрэгцэж ирмэгц ,
--- Уучлаарай хүн гуай ! Та шүдэнзтэй бол өгөөч , би энэ рүү нэг юм хараад орхиё гэхэд Түмэн аргагүй л дэргэд нь ирж ,
--- Чүдэнз бий л юмсан гээд өвөр дэх чүдэнзээ эрэнгүүт мотоциклийн номерыг сэм ажиглалаа .
Урд номер дээгүүрээ багажныхаа уутыг тохож , арынх нь номер шавар будагдсан учраас чухам хэдэн номертой мотоцикль вэ ? гэдэг нь Түмэнд мэдэгдсэнгүй .
Аа ... « М --- 72 » байна шүү! Тэгээд хажуугийнхаа суудлыг авчихаад явж байгаа хэрэг үү. Тэгнээ даанч дуу нь нэг л зөөлөн байсан юм гэж бодсон Түмэн ,
--- Яаж орхио вэ ? гэж дэмий л асуугаад нүдэндээ салхины том гэгчийн шил зүүсэн тэр хүнийг ажиглалаа .
Бороотой бүрхэг шөнийн чийдэнгийн бүдэг гэрэлд тэр нь ямар шүү царайтай хүн болох нь Түмэнд бас л танигдсангүй .
--- « Гамтай эдэлбэл зүгээр болохоос ондоон , уг нь гамгүй эдэлчихсэн юм чинь байсхийгээд л таг болчих юм . « Та чүдэнзээ зураад гэрлийг нь энэ рүү тусгаад өгнө үү!» гээд нөгөө хүн мотор руугаа заагаад байз уу! надад чинь зүлгүүр ... гээд энгэрийнхээ жижиг савыг уудлав .
Түмэн чүдэнзээ зурлаа . Мотоциклийн арынх нь суудлын дугуй бариулыг хагас ороосон гялтганасан хөх өнгөтэй эд нүдэнд гялс хийж харагдаад тэр нь нэг үзүүрээсээ салбайн урагдсан юм шиг харагджээ .
Нөгөө үл танигч хүн чүдэнзний гэнэт бадарсан гялбам хурц гэрлийг завдан ашиглаж Түмэнгийн нүүр өөд гэнэдүүлэн цохилоо .
Түмэнгийн нүднээс гал бутрах шиг болж , хөл дээрээ арайхийж тэнцтэл нөгөө хүн хутгаа гялс хийтэл далайлаа .
Түмэн хутгатай гарын тохой руу алгадлаа , хутга нь тор ... гээд газарт унажээ .
Нөгөө хүн хутгаа алдмагц Түмэнг шууд зууран барьж хүчээр гэдрэг нь түрлээ. Ямар нэг мөлгөр бөөрөнхий юм гутлынх нь өсгийд тээглэж тэнцүүрээ алдмагц Түмэн дотроо сэхээ авч гэдэргээ унангуутаа дайснаа өөр рүүгээ хүчтэй дугтран эргэж дороо хийлээ .
Гэвч хүчээр давуу нөгөө хүн Түмэнгийн зүүн мөр рүү нь ёврон эргүүлээд дороо хийж багалзуудаж авлаа .
... Мотоцикль ... Мотоцикль ... бариарай , тэр арынх нь бариулыг гялгар хөх эдээр бүрчихсэн мотоцикльтэй хүнийг ... Аа ! цус ... тэр суудлаа авчихсан М--72 - той хүнийг ...
Түмэн халуундаа дэврээд урд шөнийхөө болсон явдлыг ярьж байгаа бололтой гэж өвөр дээрээ бичгийн хавтас тавиад Түмэнгийн дэргэд суугаа сэргийлэхийн ахмад Гарьд Түмэнгийн тас аньсан нүд , чинэрсэн нүүр рүү нь ширтжээ .
Сувилагч Жаргал хараагаа Гарьд өөд аажимхан шилжүүлж , тийм байна , Шархныхаа халуунд дэмийрч байна .
Эгэмний нь дор сүрхий гүн хутгалсан юм билээ гээд Түмэнгийн суганаас халууны хэмжүүр авлаа .
--- Аль вэ ? халуун нь ...
--- 40 байна , түрүүнд 41 байсан юм . Тарианууд хийлгээд халуун нь буурч байх шив гэж сувилагч Жаргал хэлэв .
Өвчтөнүүд дэмий л бие бие рүүгээ харан Түмэнгийн огцом хүнд амьсгалыг чагнан дув дуугүй хэвтэцгээж , зарим хөнгөн өвчтөн нь орон дээрээ босоод суужээ .
Түмэн амь тэмцэн зууралдаж байсан илий балай бодлооосоо хагацаж ядсаар бараг хориод минут боллоо .
Сувилагч хүүхэн Түмэнгийн хөлийнх нь уланд тавьсан халуун жинг заслаа.
--- Цус их алдсан , халуун ихтэй байна . Гэвч гайгүй удахгүй тэнхэрнэ гэж эмч Гэпэлмаа хэлж байна билээ гэв. Гарьд толгой дохиод өөр үг хэлсэнгүй , гараа элгэндээ зөрүүлж суудлаа засасхийж суугаад Түмэнгийн үе үе өмөлзөж байгаа уруулы нь , байн байн татвалзан хөдөлж байгаа өтгөн хар хөмсгий нь ширтлээ .
Хүмүүс Түмэнг ширтсээр , тасалгаанд удтал нам гүм байв .
Түмэн хоолойгоо хэржигнүүлэн их л зовиуртайгаар санаа алдаад гар нь чичигэнэн хөдөлж уруулаараа ямар нэгэн юмны амтыг үзэж байгаа юм шиг тамшаална .
--- Одоо халуун нь улам саарч байх шиг байна . Удахгүй ухаан орно гээд Жаргал, барьж байсан халбагаараа жимсний шүүс хутган ам руу нь цутгав .
--- Уг нь золбоотой л хүнсэн , харин урд шөнө л сүрхий гэнэджээ гээд ахмад санаа алдав .
Түмэн, эдний яриаг там тум сонсож эхлэв. Нүдээ нээх гэж оролдлоо. Дээрээс нь ямар нэг бөөн цагаан юм дараад байгаа ч юм шиг , тэр нь давчдан манарсан бодлоос нь нэг л салж өгөхгүй , харин уруулы нь ямар нэгэн хүйтэн юмаар жигнэн , хоолой руу нь сэрүү татаж , дотор нь нилээд уужрах шиг болж , ам руу маань уух юм орж байна даа гэж мэдлээ .
Түмэн нүдээ үл мэдэг нээмэглэснээ дахин анилаа .
--- Та намайг харж байна уу ? гэж Жаргал асуув . Түмэн дахин харах гэж оролдоод чадсангүй , харин Жаргалын зөөлөн хонгор дууг сонсож , миний дэргэд ээжийн минь дуу л сонсдож байна уу даа гэж бодно .
Түмэн хөдлөх гэж үзлээ . Чадсангүй , би чинь хаа байна даа ! эрүүл байна уу ? үгүй юу ? гэж бодлоо .
--- Одоохон сэргэнэ гэсэн түрүүчийн зөөлөн элбэрхүү дуу Түмэнд дахин сонсдож нүдээ тогтуухан нээлээ .
Жаргал Гарьд хоёр өөд өөдөөсөө харж , хоёулангийн нь нүүрэнд баярласны шинж тодорлоо . Өвчтөнүүд ч бие бие өөдөө харж шивэр авир ярилцав .
Хилэн шиг зөөлөн хар үсээ цагаан алчуураар эвтэйхэн даруулж зангидсан усгал намуухан харцтай Жаргал өөд Түмэн хэсэг гөлөрч байснаа ,
--- Би чинь ... хаа ... байна ... даа гэж чичигэнэсэн тасалдангуй дуугаар шивнэх шахам асуув .
Жаргал халбагаар жимснийхээ шүүснээс дахин өгөөд ,
--- Та эмнэлэгт хэвтэж байна! Бие чинь ямар байна гэв . Түмэн хараагаа Гарьд дээр арайхийн шилжүүлээд
--- Ахмад аа ! гээд өндийх гэж оролдов .
--- Хүүе болохгүй ! гэж Жаргал тэвдэнгүй хэлээд хучлагаар нь дарлаа .
--- Битгий хөдөл , түргэн шиг эдгэрээд гарахыг бод ! гэж Гарьд хэлэв .
Түмэн эмнэлэгт хэвтэж байна гэдгийгээ мэдэж, зүүд зэрэглээ шиг бүүр түүр байсан өнгөрсөн шөнийн нь явдал дээр дээрээсээ замбараагүй давхцан санагдаж ,
--- Танд илтгэх зүйл гээд дахин өндийхөд ахмад Гарьд ,
--- Битгий хөдөл ! Тогтуухан ярина уу ! Гэвч бие чинь ...
--- Ярьж чадна , бүүр сайн ярина гээд Түмэн амьсгалаа уртаар авлаа .
--- Гэмт этгээд мотоциклийнхоо хажуугийн суудлыг хийлгүй унаж , урд хойт номероо Түмэнгээс нууж амжжээ . Харин « Гамтай эдэлбэл зүгээр болохоос ондоон уг нь гамгүй эдэлчихсэн юм чинь байсхийгээд л таг болчих юм » гэж Түмэнд ярьсны нь нээрээ ч Өвөрхангайн хүн болох нь гээд ахмад Гарьд Түмэнгийн тодорхойлолтыг уншуулангуутаа өврөөсөө чүдэнз гаргаж таамгаар зураад аман дахь тамхиа их л дадамгай асаалаа .
--- Ахмад Гарьдын илтгэлийг сонсож , тэмдэглэл хийж суугаа хошууч Сүх ,
--- Анхаарууштай ноцтой сэжиглэлүүд байна даа , тэгээд ...
--- Тэгээд Түмэн гэмт этгээдийн мотоциклийн арын суудлын дугуй бариулыг зөөллөж , гялтганасан хөх өнгийн эдээр ороосны нь чүдэнзнийхээ анхны гэрэлд харж амжжээ. Тэгэхдээ тэр ороосон эд нь нэг үзүүрээсээ салбарлан урагдсан юм шиг санагдсан гэж Түмэн ярилаа гэж Гарьдыг үргэлжлүүлэн ярихад Сүх ,
--- Түмэн , гэмт этгээдэд гэнэдэж цохиулсан ч гэсэн үнэн хэрэг дээрээ хэргийн талаар бараг хүрэлцэхүйц баримттай хоцорч алдсан алдаагаа нөхжээ. Тэгэхээр хэрэг нэхэмжлэгч Дорлигийн үлэмжхэн эд хөрөнгийг хулгайлсан хэргийн сэжиг Оргийнхоос илэрч болох юм гэж бидний тааварлаж байгаа сэжиглэл , Түмэнгийн тодорхойлолтоор дахин батлагдлаа .
Учир нь « М 72 » -ын тодорхой биш мөр ... гээд хошууч шүүгээнээсээ хавтастай хэрэг гарган ,
--- Эзэн нь энэ дээ гээд хавтсаа нээв .
---Эршүүд шийдмэг зантай хошууч Сүхийн давхраагүй уужим нүд , гонзгойвтор хөх нүүр рүү нь ширсэн суусан ахмад Гарьд ,
--- Yгүй энэ чинь юун бүч вэ ? гээд ногоон даалимбийг их л нямбай тасамдан имхэрдсэн бүчийг ажив .
--- Энэ бүч угзарсан ч гэсэн тасарчихамгүй сонин баримт шүү, бид таныг Түмэнтэй цуг явуулчихаад уг хэргийг үүдсэн газар дээрээс нь олсон юм гээд хошууч инээмсэглээд манай анхааралд байгаа Оргийн суудаг гудамжинд энэ хэрэг үүджээ .
Шөнийн ээлжинд явсан Оргийн ажлаасаа буусан цаг , уул хэргийн үйлдсэн цагтай нэлээд ойролцоо байгаа нь бүүр ч сэжигтэй хэрэг .
Энэ бүх сэжиглэлүүдийг баталж өгөх гол баримт маань энэ бүч дээ гэж үргэлжлэн ярив .
--- Тэгээд ч гэмт этгээд Түмэнд өөрийнхөө байрыг сэжиглүүлэхгүйн тулд шийдсэн аргаа хийжээ. Ингээд Орги 2 дахь удаагийнхаа хэргийг үүсгэжээ . Гэвч Орги мотоцикльтой гэдэг нь мэдэгдсэн хэрэг болохоор ... гэхэд хошууч ахмадын үгийг тасалж ,
--- Мотоцикльгүй ч гэсэн Орги өнгөрсөн шөнө мотоцикльтой явсан байж болох юм . Харин Оргийн мотоцикль унаж чаддаг эсэхийг нь шалгана . Ер нь Орги энэ хэрэгт шууд холбогдохгүй ч гэсэн шууд бусаар эрх биш хамаарагдах нь зайлшгүй . Учир нь манайд авагдсан мэдээгээр Оргийнд мотоцикльтой хүмүүс орж гардаг боллоо гэснийг санах хэрэгтэй .
Тэгээд Оргийн эхнэрийг ажилдаа очих замд нь тосч сэм авчруулахаар нарийн бичгийнхээ даргыг жолоочтойгоо явуулчихсан. Энэ зөв үү? гээд хошууч Сүх , төв даруу зантай ахмад Гарьдын нүд дүүрэн дугуй цагаан нүүр өөд нь эгцлэн харахад ахмад Гарьд :
--- Зүйтэй та тэр хүүхний зургийг өгч явуулан биз дээ гэв .
--- өгсөн , өгсөн .
--- Хаалга тогшлоо . Нарийн бичгийн дарга эмэгтэй , Оргийн эхнэрийг оруулж ирээд гарав .
Ахмад Гарьд Жаргалд сандал тавьж өгөөд ,
--- Нэр чинь хэн билээ , хаа ажилтай вэ ? гэж асуулаа .
--- Миний нэр Жаргал, Төв больницад сувилагчийн ажилтай гээд нүдээ бүлтэгнүүлэн ахмад Гарьд руу ширтэв. Жаргал бусдад хутгалуулж хэвтсэн цагдаа Түмэнтэй очиж уулзсан ахмад маань байна гэж Гарьдыг харуут таньжээ .
Хошууч Сүх суудлаа засасхийж суугаад Жаргал өөд хараагаа намуухан тусгаж ,
--- Би танаас өөрийн чинь мэддэг хамгийн ойрын зүйлүүдийг лавлаж мэдье гэсэн юм. Тэгээд ч таны нөхөр Оргийг сайн таньдгийн хувьд найдварлаж , таныг манай ажилд эрхбиш тус хүргэх болов уу ? гэж санасан юм гэж хошуучийг хэлэхэд Жаргал ,
--- Бололгүй яахав харин ажлынхаа газарт ...
--- Зүгээр, зүгээр зовох хэрэггүй, даргад чинь албан ёсоор жич мэдэгдэнэ гэж ахмадыг хэлэхэд Жаргал ,
--- За тэгвэл яахав гэлээ .
Сувилагч Жаргалын үргэлж инээмсэглэж байгаа юм шиг шармагдуу нүүр , давхраагүй бүлцэн нүд рүү нь ширтэж суусан Сүх ,
--- За тэгээд Оргийн бие нь сайн , ажил нь амжилттай биз дээ ! гэж асуулаа .
--- сайн сайн гээд «хамгийн ойрын мэддэг зүйлээс чинь гэнэ шүү» юуны тухай юм болдоо гэж Жаргал гайхан бодож суув .
--- Орги маань шөнийн ээлжинд явж байгаа юу ? аль өдөр үү?
--- Шөнийн ээлжинд .
--- Би Өвөрхангайд ажлаар явах замдаа Оргитой тээр жил танилцсан юм . Аль сумынх гэлээ байз !
--- Өндөр - Өнц сумынх
--- Нээрэн тийм л дээ . За тэр ч яахав . Орги уржигдар надтай энүүхэн урд дайралдсан юм , ажлын ногоон хувцастай л явж байна билээ гээд хошууч унтарсан тамхиа дахин асаав .
Эд чинь Оргийг ямар нэг хэрэгт хардаж байгаа юм биш биз гэсэн сэжигтэй сэтгэгдэл Жаргалын санаанд аяндаа орж , за байз ... уржигдар Орги гэрээсээ гараагүй шөнөжин архидаад, өдөржин унтаж өнжсөн шүү дээ . Тэгээд ажлын ногоон хувцастай ч гэх шиг гэж бодсон Жаргал ,
--- Орги уржигдар гадагшаа гараагүй , та андуурч байна . Ер нь Оргид тийм хувцас байхгүй гэж уцаарлан хэлэв .
--- Та битгий уцаарла яах ч аргагүй ногоон хувцастай л явсан даа гэж хошуучийг мэтгэнгүй хэлэхэд Жаргал царайгаа улайлган ,
--- Хашаанаасаа ч гараагүй хүн тантай дайралддаг нь сонин юм даа гэж хэлэв .
--- Тэгж яривал бас гэрч баримттай шүү. Оргийг мотоцикльтой хүний ард суугаад явж байсан байвал та яах вэ ?
--- Тэгвэл тэр чинь уржигдрын хэрэг биш , хэдийд ч юм бэ ? Гомбо Цоодол хоёрын нэгтэй явж байсны нь уржигдрынх болгож та андуурч байгаа байлгүй .
--- Андуурсан ч байж болно . Би уржигдар л дайралдсан шиг санаж байна . Тэгээд Орги яах ч аргагүй ногоон хувцастай явсан юм . Тэгвэл Гомбо Цоодол хоёр мотоцикльтой юм шив дээ .
--- Тиймээ .
--- Тэгээд танай нөхөр , тэр хоёртой ижилхэн ногоон хувцастай юм гэж үү? гэж Гарьдыг асуухад :
--- Тийм ижилхэн , надаар оёулсан юм чинь тэрнийгээ даанч мэддэг байгаа даа гээд Жаргал ахмад Гарьдыг зэрэвсхэн хараад ширэв татлаа .
--- Гомбо , Цоодол хоёр хаа ажилтай юм бэ ? гэж ахмадыг асуухад Жаргал ,
Цоодол нь лав Хотын худалдаанд ажилладаг юм . Харин Гомбыг нь сайн танихгүй , их л боловсон , зан ааш сайтай хүн харагддаг юм гэв .
Хошууч Сүх ахмад Гарьд руу нуусхийн нүдээ ирмээд Оргид холбогдсон хэргийн хавтсыг өмнөө тавиад ,
--- Бодвол та Цоодол Гомбо хоёрын ажлын хувцсыг хийхдээ ижилхэн өнгийн утсаар оёсон юм байгаа биз дээ ?
--- Би санахгүй байна . Ер нь юу болоод намайг хоргоогоод байна даа ойлгохгүй байна .
--- Гэрчлэх, тодорхойлох эрхтэйн чинь хувьд таны мэдэж байгаа асуудлыг тодруулах гэсэн юм , хэрэгтэй бол та өөрийгөө өмгөөлж ч болно шүү дээ .
--- Гомбо Цоодол хоёрын хэн нь билээ мотоциклийнхоо бариулыг цувны хөх эдээр ороосон чинь ?
--- Аа мэдэхгүй ажиглаагүй .
--- Энэ удаа асуултаа завсарлая гээд Гарьд , Жаргалын тодорхойлолтын хойно ямар нэгэн юм нэмэн бичиж эхлэв . Эхлээд л Оргийн тухай асуугаад сүүлд нь Гомбо Цоодол хоёрын талаар ... үгүй энэ чинь юу болох нь энэ вэ ? Би тэдэнд хуцас оёод өгчихсөн маань хуульд ямар буруу үүсгэдэг билээ .
Энэ ахмад чинь , хүнд хутгалуулж шархадсан Түмэнг эргэж очсон , тэгэхэд Түмэн гялгар хөх эдээр бариулыг нь бүрсэн ч гэх шиг ... их л юм яриад байсан. Би Түмэнг халуундаа бас л дэмийрч байна даа гэж бодсон маань асуудал шал өөрөөр эргэчих шивдээ. Гэсэн ч би муу юм хийгээгүй. Түмэн хэнд ч хутгалуулсан юм , би яаж мэдэхэв дээ гэж Жаргал гайхан боджээ .
--- Танд асуулт байна уу ? гэж хошуучийг шийдэмгий хэлэхэд Жаргал нэлээд бодож байснаа ,
--- Алга шив дээ гэв .
--- Харин та манайд тодорхойлолт өгснөө хэнд ч мэдэгдэж болохгүй. Наадхаа сайн уншаарай гээд өөрийнх нь тодорхойлолтыг өгөв . Жаргал уншиж үзээд гарын үсэг зурлаа .
--- Баярлалаа бүсгүй минь гэж хошууч , Жаргалд тал өгөөд Жаргалыг нарийн бичгийнхээ даргын өрөө хүртэл үдэж, энэ бүсгүйг ажил дээр нь хүргэж өг гэж жолоочид хэл гэв .
Оргийнх өглөөнөөс хойш их л наргиан шуугиантай гэвч хөл үймээн багатай байлаа. Гэрийн хоймор , жижигхэн явган ширээний гурван талд Орги , Цоодол , Гомбо гурав тухлан суугаад жүнзтэй архиа их амтархан шимцгээж , ямар нэг шалиг дууны аяар эвгүйхэн гиншицгээнэ .
Жаргал жижүүрээсээ бууж ирээд гал зуухныхаа ажилтай зууралдаж өдөржин архичдад хоол цай чанаж аягалсаар ядарсандаа нүд нь нуухтан, зуухныхаа аман тушаа суужээ .
--- Ай Гомбоо манай эхнэр муу найзыг чинь дүүгүүрдчих гээд байгаа шүү дээ. Өчигдөр ... гээд Оргийг зогисуулахад Гомбо , Цоодол хоёр,
--- За тэгээд , тэгээд гэцгээв .
--- Цагдан сэргийлэхэд дуудагдаж үл ойлгогдох зүйлүүдэд асуугдахдаа харсан, далдын ид шидээр бий болсон юм шиг ер бусаар гарч ирсэн тэр бүчний тухай, Орги, Цоодол, Гомбо нарын талаар олныг бодож суусан Жаргал Орги руу харж , надад дөвгүүрдүүлэхээсээ саар нөхдийнхөө далдын мэхэнд автагдаад амьдралдаа дөвгүүрдүүлэв дээ гэж хэлэх гэснээ ,
--- Битгий дэмийрээд байгаарай гэж хүйтнээр хэлэв .
--- Аа тийм үү? Өчигдөр үдэд шинэхэн ногоон портод суучихаад хажуугаар минь сүнгэнэдэг чинь та мөн биз гэж Орги уурсангуй хэлэв .
--- Чи өөрийгөө л хичээ ! наадхи гашуун уснаасаа ангижрахгүй бол чамтай амьдарна гэхэд бэрх л байна гээд Жаргал, хошууч Сүхийн тэргээр хүргүүлж явсны минь , мань хүн харжээ . Намайг хэнд ч хэлж болохгүй гэж хэлсэн , за байз яаж аргалья даа гэж боджээ .
--- За тэр ! ингэж ярьдаг хүн дээ . Yгүй тэгээд очиж очиж тостой хар жолооч шүү тэр нь , болсон зохисон амьтантай нөхөрлөж дээ .
--- тэгээд чи Оргиос салах нь уу ? Аль яах нь вэ ? Энэ хүүхнүүд ийм л илүү харж , билүү долоох улс шүү гэж Гомбо өлгөн авч хэлэв .
--- Оргио оо ! чи андуураагүй биз ! Жаргал ч тийм ч хүн биш дээ гэж Цоодолыг хэлэхэд Орги ,
--- Очиж очиж эхнэрээ андуурав гэж дээ . За яамай өөрөө л мэддэг гэв .
--- Аа мэдэхгүй залуу бүсгүй багынхаа авьяасыг сэргээгээ биз гэж агсрах өө эрсэн Гомбо шүлсээ үсчүүлэн хэллээ .
... Орги минь аяга тагш юм уухаараа ингэж илүү үг ярьдаг аа больж үз . Бас тэгээд хүн гөрддөг нь юу вэ гэж Жаргалыг хэлэхэд Орги ,
--- Гөрдөө ч үгүй хө ! Харин чи л намайгаа сэгсэрчих нь дутаад байгаа байх гэв .
--- За битгий дэмийр ! Чи архинаас болж аашаа эвдэж байгаагаа мэдэж байна уу ? нийлсэн нөхөд чинь энэ . Ээ дээ чиний ингэж байдаг чинь эз үү? аз уу ?
--- Наадх илүү үг, илүүрэн хушуугаа тат , эрчүүд олсноо идэж ууж байна . Бидний энэ чамд ер хүртээлгүй « эрийн муу нь цагдаа , эмийн муу нь сувилагч » гэгчээр чи зүгээр Оргийн олсныг идчихээд л хөнжлийнхөө хирээр хөлөө жийж хэвт гэж Гомбо хөндлөнгөөс нь хамар амаа татвалзуулан агсрав .
--- За яршиг Гомбо минь эр эмийн хооронд чи бид хоёр шиг нь жороолдоггүй юм . Ам хэлээ тат гэж Цоодолыг хэлэхэд
--- За чи нэг их саваагүй хүүхнийг өмөөрч... гээд Гомбо хэхэрч түүнээсээ болж зогьсуулав .
« Эрийн муу нь цагдаа , эмийн муу нь сувилагч » гэж зарим хүмүүс юунд хөдөлмөрийг ингэж хар цагаан гэж ялгадаг юм бол! гэж бодож суусан Жаргал
--- Гомбоо! чамайг ухаан алдталаа архи уугаад гудамжинд хөндлөн хэвтэж байхад чинь хэн чамайг машины замаас зайлуулж амийг чинь хамгаалдаг билээ .
Чамайг ингэж ногоортлоо уугаад хээр уначихаад хөл гараа хөлдөөчихвөл чинь хэн чамайг сувилах билээ. Энэ ч наад захын хэрэг шүү гэж цухалдан хэлэхэд Гомбо ,
--- Цагдаа та хоёроор энхрийлүүлтэл хаа ч юм бэ ? зай ч бий , лай ч бий гэв .
-- Муу хүнд үг бүү хэл ! Мухар үхэрт худаг бүү үзүүл ! гэгч л болох нь ээ гээд Жаргал зуухандаа түлээ нэмэв .
--- Эхнэр минь , Гомбо минь маргалдахаа больцгоо , эхнээр! энд суу! ганц хундага юм балгачих гээд Орги , хундагатай архиа цалгиулан Жаргал өөд сарвайхад ,
--- Чи л өөрөө эвдэрч байгаа аашаа архиар хужирлаж суу ! гэж Жаргал тачаадан хэлэв .
--- Yгүй ер , мэргэн түргэн , цэцэн чамин үгтэй хонгор минь ! Дахиад хэлээд орхи , за хэл гээд Гомбо шүдээ хяхнуулан хавирч хөмхийгөө зуув .
Жаргал , Гомбод дахин үг хэлсэнгүй гарч түлээ хормойлж суухдаа мотоцикль дээрээ бөгтөрсөн Цоодолын тос болчихсон ажлын хувцсыг харж , аа тийм Цоодолынхыг ижил өнгийн утсаар , Гомбынхыг хар утсаар оёсон юм.
Хэргийн баримт болж олдсон хошуучийн хавтсан доторхи тэр бүчийн учир утга ... цагдаа сувилагч хоёрыг үзэн яддаг Гомбын маань далдалсан хэргийн гогцоо гараад ирэх шив гэж бодоод Жаргал, түлээгээ хормойлоод мотоциклиудын дэргэд очлоо .
Цувны хальслаг хөх эдээр бүрсэн Гомбын мотоциклийн арынх нь дугуй бариул нүдэнд нь туслаа .
Цагдаа Түмэнтэй холбогдсон хэргийн этгээд Жаргалд бүр ч тодорхой боллоо . Урагдаж тасарсан үзүүрий нь эвтэйхэн даруулж бөхөлсөн энэ хөх эд ... « Сайхан дээл өмсөөд савласан эрдэмгүй бол зураг шиг » гэгчээр Гомбо Өдрийн ганган, шөнийн дээрэмчин байжээ . Ээ дээ хуурмаг бялдууч зан , ховдог зальхай сэтгэлийг бий болгогч өнгө, мөнгө хоёрын ерийн өнгөцхөн байдалд гэнэхэн хууртагдах бий гэдгийг хүн үргэлж санаж явууштай юм гэж бодсоор Жаргал гэртээ оронгуут хормойлсон модоо хайрцагт хийгээд , ширээнийхээ цагийг сэм гүйлгэж 5 цаг хагас болгоод хувцаслаж эхлэв .
--- За энэ чинь хаачих гээд хувцаслаж гарав даа гэж Оргийг асуухад Гомбо ,
--- За хонгор минь тогтож хайрла ! Энэ айлаас, Оргий минь орхиод явчих гэж байгаа юм биш биз гэж хөндлөнгөөс нь дооглонгуй асуув .
--- Хүүхдээ цэцэрлэгээс нь авчирдаг байгаа даа .
--- Уучлаарай хатагтай минь гээд Гомбо шүднийхээ зайгаар шүлсээ год хийтэл хаялаа .
Орги ширээнийхээ цаг руу харснаа :
Баларч хоцор гэж дээ өнөө ажлын цаг аль хэдийн өнгөрөөд орхижээ , за байз яадаг билээ . Яах вэ эхнээр !
--- Эрээлжилсэн нүд , өмхий ам хоёроороо гайхуулах гээгүй бол чи ажилдаа очоод юу бүтээх вэ ? гэж Жаргал Оргийг зэмлэв .
--- За дүүрсэн хэрэг , ганц өдрийн ажил таслахаас биш , чи минь хүү рүүгээ явж үз , харин замдаа ганц хоёр шил юм аваад ирээрэй гэж Оргийг хэлэхэд Цоодол , Гомбо хоёр ,
--- Уугаад байя гэцгээв ,
--- Та нар ууж байснаас дэвтэж байсан нь дээр ! наадхи лонхтой архин дотроо орчих гээд , Жаргал гарч одов .
--- Цагдаа Түмэнгийн тодорхойлолт ингэж батлагдлаа гэж ахмад Гарьдыг хэлэхэд хошууч Сүх :
--- Гомбын мотоциклийн арын дугуй бариулын бүрээс бас Өвөрхангайн хүн болох нь батлагджээ . За тэгээд цааш нь гэв .
--- Гомбо жил тойрон ажилгүй байж , сүүлийн нэг жилд ер бусаар хөрөнгөжжээ гэдэг нь түүний хэргийн далдалсан гогцоог тайлж өглөө гэж Гарьдыг хэлэхэд .
--- Нөхөр ахмад та үүргээ сайн биелүүлжээ. Харин хошууч хавтаснаасаа нэг бичиг гарган инээмсэглэж ,
--- Хөөцөлдсөн хэргийн маань гэмтэн бараг тогтоогджээ . Тэгээд та энийг сонирхооч гээд ахмадад нөгөө бичгээ өглөө.
--- « Гэмт хэрэг үүсгэсэн тэр шөнө Гомбо , хотын худалдааны ажилтан Цоодол , түүний гэр бүлийнхэнтэй хамт кино үзээд 24 цагт киноноос тарж , Цоодлынхныг хүргэлцэхээр хөдлөхдөө би танайхаас Оргийнд очно. Харин чи маргааш эртхэн очоорой» гэжээ гэсэн мэдээг ахмад уншаад , асуудал улам тодорхой болжээ. Тэгэхээр Гомбо , Оргийнд очих замдаа Түмэнтэй гудамжинд тулгарч уг хэргийг үүсгэжээ гэв .
--- Тиймээ! Гэвч хамгийн гол нь бүчний эзэн Гомбо мөн үү, биш үү гэдэг л ...
--- Орох уу дарга нараа ! гээд Жаргал хаалгаар шагайв .
Ахмад , Жаргалыг таньж ор ор гээд мэндлэнгүүт түүнд сандал тавьж өглөө.
--- Та бүхэнд бүчний учрыг хэлэх гэж ирлээ гээд Жаргал амьсгал дарж ядан шавдангуй хэлэв .
--- Битгий сандар, тогтуухан яриач гэж хошуучийг хэлэхэд ахмад цаас авч бичихэд бэлтгэв .
--- Гомбо, одоо манайд бий ! Тэд архи ууцгааж байгаа ! Гомбын ажлын хувцсыг би хар өнгийн утсаар оёсноо өнөөдөр бодож оллоо. Та бүхний үзүүлсэн бүчний эзэн нь Гомбо юм. Тэгээд та бүгдийн асуугаад байсан нөгөө мотоциклийн арын дугуй бариул яг тохирлоо гэв .
--- Эрхэм бүсгүй минь та , манай ажилд их тус хүргэж, манай цагдаа Түмэн, ер нь өвчтөнийг чин сэтгэлээсээ хичээнгүйлэн сувилдагт чинь , тэгээд Түмэн та хоёрын эгэл сайхан ажил үйлсээс чинь төрж гарсан соргог сонор , хурц сэрэмжинд чинь баярлалаа. Энэ талархалыг минь та Түмэнд уламжлаарай гэж хошуучийг хэлэхэд Жаргал :
--- Баярлалаа та бүхэнд! Ажилд чинь ингэж тус хүргээд нинжин сэтгэлгүй гэмтнүүдийн нөлөөнөөс нөхрөө балрахын нь даваан дээр татаж авсандаа баярлаж байна гэжээ .

ЗО -БАЙ- ЖИНГИЙН БАТТУЛГА

Зохиолч З. Баттулга 1919 онд Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутагт төржээ.
1965 - 1967 онд Москвад утга зохиолын дээд дурс төгсжээ. 1950 иад оноос уран бүтээлээ эхэлж «Төвшин төгс», «Ерөөлт учрал», «Шийнэн дуулж байна», «Уяхан замбуутив», « 785 дээр» өгүүллэг, туужийн ном «Хөх тэнгэр» роман бичжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 111 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


flo-014.JPG
Хэмжээс: 600x450 163k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2682

Хавар 2007
Нууцат амьдрал
Хэмжээс: 600x474 171k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3637

зотон тос 80х100 см
Аадар
Хэмжээс: 600x473 42k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3947


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn