Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Ч.Алгаа : Хулгар хээрийн дууль
Оруулсан admin on 2007-05-05 02:01:33 (2864 уншсан)

Баяр гуай та сумын наадамд хулгар хээрийнхээ түрүүлж шуугиан тарьсан намтрыг яриач! гэхэд Баярын нүд гялалзан, хийморь сэргэж хоолой засаад,
- За байз. Тэр чинь туулай жилийн зунсан билүү дээ. Тэр наадмын дараагаар би баярласан гомдсон хоёртоо болж гурван өдөр шөнө тувт архидаж балрах дөхсөн юм шүү. Хүний амьдралд баярлах гомдох юм алийг тэр гэх вэ! Тэр л миний баярлах гомдох хоёрын туйл болсон болов уу. Наадам яагаа ч үгүй байсан. Би үүрээр босож хулгар хээрээ унаж Нөмрөг Сумын төв ороод буцаад хамж явав.

Тэгтэл нэг хүн урдуур зам хөндөлсөн давхиж ирсэн нь Нянгаа байв. Бид ямар мэнд мэдэлцэн бууж тамхилах завсар Нянгаа, миний унаж яваа хулгар хээрийг үл тоосон шинжтэй, ширэв татан тамшааж:
- За би ч энэ жилийн наадмаар “хурдан зээрдийнхээ” тоосыг нэг харна дээ хө. Аав ээж ачит төрийн буян түшиж гүү морь унаж, гүзээ мах идэж явсангүй дээ гэж ирээд л гайхуулах нь тэр.
Миний хор буцлав. Ам руу нь таглачихмаар санагдлаа. Тэгэвч биеэ барьсан юм. Тэгээд:
_ Сайн гүү соёотой байдаг. Сайхан авгай сахалтай байдаг. Гүү биенээс хөлөг төрдөг. Эрийг дагуулахгүй ухаалаг чадалтай хүүхнүүд алийг тэр гэх вэ? Миний энэ хээр ч юун хурдан зээрд битгий хэл, үлгэрт гардаг салхин зээрдээс ч хурдан амьтан даа хөөрхий. Сугандаа гуурстай адгуус л тийм байдаг байх. Би өглөө үүрээр Хустын мухраас мордож давхиад Нөмрөгийн төв ороод одоо буцаж яваа минь энэ. Нэг талдаа гурван өртөө газар шүү дээ гэв.
Нянгаа муу пийсуу гансаараа оролдон,
_ Сайн гүү соёотой ч хурдны цол дуудуулахгүй. Сайхан хүүхэн сахалтай ч эрийн гурван наадамд барилдахгүй дээ ха ха гэж хөхрөв. Тэгээд:
- Чиний энэ муу бөгтөр хээр ч цуутай л унага даа. Одоо ч харьж яваа биз гэж байна, муу нохой чинь. Сархад балгасан явсан бол ч хүзүүн дундуур нь дэлсэхсэн л байх. Даан ч эрүүл явсны тул дотроо хөмхий зууж байв. Тэгээд хулгар хээрийгээ наадмын өмнө яг хоёр хоног сойж хагсаан уралдуулчихсан чинь хол саахалтын дайтай түрүүлж тийм хэрэг болсон юм. Ямар ч гэсэн, тэр зуны наадмаар ягаан Нянгаагийн зээрд түрүүлж чадаагүй нь үнэн. Миний хулгар ч яахав. Хүмүүс цоллоно, цоллохгүй гэж хоёр талцан мэтгэлцсэн боловч аргагүй л цоллуулаагүй. Зөвхөн л Нянгааг чадаж санасандаа хүрсэн хүн дээ би. Тэгэхэд муу хулгар хээрээ мөн ч их өрөвдөж билээ. Эвлэлийн үүрийн дарга тэр хүүг түмний эхийн түрүүлсэн пайзтай хөтлөж явахыг хараад миний хоёр нүдний нулимс асгаад тэсч сууж чадалгүй босож барианыхаа тушаа Нянгаагийн дараа очсон юмаа гэж Баяр өвгөн бахархан ярив.
- Yгүй ээ хараач! Энэ чинь юу вэ? Бараан зүсний морь шиг байх юм. Миний зээрдийн урд ингэж хол түрүүлэх бараан зүстэй хэний, юу байдагсан билээ. Миний энэ муу хоёр ногоон нүд юм танихаа байчихаа юу! гэж Нянгаа өндөлзөн байна.
- Алив, ах аа! Наад дурангаа өгөөч гэж дүү Осор нь хэсэг дурандсанаа:
- Нээрээ тийм байна. Хээр морь байна. Унасан хүүхэд нь ягаан цамцтай юм.
- Ямар хачин юм бэ! гэж царай нь муухай болсон Нянгаа миний зээрдийн өмнө орох дөрвөн хөлтэй адгуус чинь хэнийх байх билээ гэснээ дурангаа шүүрч аваад сайтар харснаа дараачийнх нь миний зээрд байна.
- Та минь ээ, тэр хүүхэд зүүн талынхаа жолоог сул тавиасай гэж адгаж, үгээ залгуулан:
- Хол саахалтын дайтай цахилан түрүүлж яваа тэр хээр чинь арай Доржжүгдэрийн хээр биш биз! гэхэд дүү нь арай ч үгүй байлгүй. Тэр хээр цулбуурдуулбал хэр нь тэр.
- За дөхлөө шүү. Бушуу мордоорой! Барианыхан тэр хөдөллөө гэж хэлээд Нянгаа яаран сандран мордмогц ухасхийв. Өөрөө уралдаад ирсэн юм шиг хөлс нь цувсан Нянгаа, нүд нь орой дээрээ гарч,
- Хүүш та минь ээ! Харав уу? Муу луйварчинг хараач! Тэгэх байхаа чи, өнөөх Баяраагийн хулгар хээр байна. За чамайг даа! Чи бас тэгж олон түмэн наадамчныг мэхлэх үү. Тэгж маллуулахгүй хө гэж ташуураа гозолзуулан давхиж,
- Зогсоорой, зогсоорой! Залуу чи чинь яаж байна. Мал мэддэггүй ямар газрын цагаачин бэ? Чи чинь наадахыгаа хараач! Түрүүлсэн морь биш шүү гэж дуу тавин хурдан морины шүүгч, эвлэлийн үүрийн дарга залуугийн урдаас давхин очиж цулбуурдан авав.
- Яаж байнаа, Нянгаа гуай Ташуурдах нь уу. Танай зээрд хоёрт орсныг тэр Сэнгээ гуай авч явна шүү дээ.
- Элэнцэгний чинь хоёрт орох наадах чинь морь биш Алдарханы эрмэг хулгар гэдэг гүү байна. Баяраа муу луйварчинг хар! Гүү уралдуулж төрийн наадам үймүүлж олон ардыг доромжилж байна. Төр, наадмын ёс! Гүү уралдуулах цээртэй гэж шүлс үсэргэн: - Бүсгүй хүн бөхийн дэвжээнд барилдаж бөгтөр хээр барианд орж цоллуулах болоо юу. Яасан задарсан улс вэ! Та нар хар! Алдарханыхан хаа байна. Яасан ичгүүргүй улс вэ? хэмээн барьсан залууг эмээлээс нь хуу татах алдан давшлав.
- Нянгаа гуай! Та уураа тат! Наадмын комисст очиж учры нь олъё. Түмэн олон наадамчны нүдэн дээр ганцаараа хол түрүүлж ирэхээр нь би барилаа. Магадгүй. Таны морь ч нэгд орох юм билүү. Та намайг тавь хэмээн эвлэлийн үүрийн дарга залуу учирлав. Баяр давхин очиж:
- За цол дуудсан дуудаагүй нь яамай. Би үүнийхээ хурдан ид шидийг үзүүлэх гэсэн юм. Yүнээс илүү яахав гээд буун харайж хулгар хээрийнхээ хошууг илж цулбуураас нь адис авав.
Төдөлгүй хулгар хээрийн дэргэд наадамчид хуран шавж ирэв. Зарим нь эвий хөөрхий яасан хурдан хөлөг вэ? Хөлсий нь бушуу хусаач! Салхины нь амыг тавиад өгөөч. Хөх мах нь чичрэхийг үзэж байна уу гэхэд нөгөө хэсэг нь - хүлэг морио хат! Гүү л байна шүү дээ, энэ чинь. Одоо байтугай, эзэрхэг засгийн үед ч монгол хүн гүү уралдуулж байгаагүй юм гэлцэнэ. Тэгтэл энэ чинь гарцаагүй хурдан шандаст амьтан байна. Монгол гүүний унага. Хурдан л болсон хойно морь гүү ялгаа юу байсан юм бэ. Цоллох нь зөв! гэхэд зарим нь:
- Ээ бүү үзэгд, муу ёр байгаа даа. Эрийн гурван наадам гэдэг чинь эр хүн зодоглож, агт морины шандас шалгаж, мэргэн эрчүүл харвана гэсэн үг биз дээ, та минь! Баяр зальтай этгээд мөн гэлцэнэ. Ийнхүү дургүйцэх бахархах үгс сумын наадмын гол яриа болов.
Хөлс нь дусалж арьс нь гилтгэнэсэн бөөрөнхий хавиргатай аман хүзүү бүдүүн, бөгтөрдүү хээр морь цулбуураа чирэн, эзнийхээ араас дагаж хэд алхсанаа гайхашран үүрсэв. Дөч эргэм насны зузаан уруултай тагтгар хөх хүн тэнтэр тунтар гишгэлэн өлийн овооны дэргэд очив. Өврөөсөө лонхтой архи гаргаж овоонд нь цавдан цацав. Дараа нь ямар нэг юм амандаа бувтнан тал тал тийш цавдсанаа шүлсээ хүдхийтэл залгин, суун тусав. Архинаасаа ус залгилах адил нэгэн хэсэг залгилаад ханцуйгаараа амаа хайнгадуу шувтрав.
Тэгснээ унасан морио харж: - Эвий хурдан хөлөг минь! Ямар ч гэсэн ягаан Нянгаагаас хариугаа авлаа даа, чи бид хоёр гэж инээх уйлах хоёрын хооронд ярвайснаа гэнэт санаа авав бололтой босов.
- Хан хурмаст тэнгэр минь, даанч яав. Хулгар хээрийн мань хүйсийг ингэж эндүүрэх гэж дээ. Гүү гүү гэнэ. Хэзээ унагалсан юм бэ? Хэрэв морь байсан бол, миний энэ хээрийг саяын наадамд алтан жолоог нь өргөж цолыг нь дуудах байв. Бүгд найрамдах бүх монгол ард улсын Завхан аймгийн Алдархан сумын ард Баярын аргамаг хөлөг хэмээн морины цол дуудах мэт сунжруулан үглэсэндээ Баяр итгэн уярч уйлав.
- Ээ чааваас! Чи бид хоёрт цолоо дуудуулах заяа дутжээ. Түрүүлсэн мөртөө шүү! гэж хэлээд мэнэрсэн согтуу нүдээр хулгар хээрийгээ нэгэн хэсэг гөлрөн ширтэв.
Тэгснээ өлийн овоонд хоёр чулуу нэмж шидээд, хан тэнгэр эцэг минь! Хатан дэлхий ээж минь! Эрмэг хээгчээс минь эр унага гараасай! хэмээн хэдэнтээ шивнээд согтсон баярласан, гомдсондоо алжаасан бололтой, эмээлээ авч, тохмоо үлдээгээд эрмэг хээгчээ сул тавин хэвтмэгц нам унтав.
Эрмэг хээгч эзнээ орхин явж чадахгүй, шаасан гадас шиг дөрвөн хөл дээрээ босоогоороо байж агшин зуур зүүрмэглэснээ хангинатал янцгаан эзнээ сэрээжээ.

ЧУЛУУНЫ АЛГАА


Зохиолч Ч.Алгаа 1929 онд Увс аймгийн Цагаанхайрхан сумын нутагт малчны гэрт төржээ.
Бага, дунд, багшийн сургууль 1956-1960 онд Улсын их сургууль төгсжээ.
1955 оноос уран бүтээлээ эхэлж “Ээжий өөр болчихжээ”, “Хөтөлгөө морьтой хүүхэн”, “Хилэн хар морьт”, “Хотгойдын хээр”, “Хөөрхөн халиун”, “Хулгар хээрийн дууль” зэрэг өгүүллэгүүдийн түүвэр хэвлүүлжээ.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 66 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Х.Төгсөө Зотон, тос 100x80
Зүүд
Хэмжээс: 477x600 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2959

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-013.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2493


B3-013.JPG
Хэмжээс: 446x600 132k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5185


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn