Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Пүрэвхүүгийн Батхуяг : Өөр нулимс
Оруулсан admin on 2007-03-27 04:07:00 (3186 уншсан)

Зуны дунд сарын аагим халуун өдрүүд үргэлжилсээр байлаа. Нар зулай цоолом шарах үд дундын говьд элс буцална. Чухам буцалсан элс шаргих чимээнээс өөр юу ч үл сонстоно. Зэрэглээ урсан ойртож, ууршин холдох нь байгалийн сонин үзэгдэл гэхээсээ хүний сэтгэл хуурмагийг сануулах гэсэн хөдөлгөөн гэлтэй. Энэ бүгчим халуун байдал, энэ хуурмаг хөдөлгөөн, энэ ажин түжин байгаль цөм цаанаасаа зориуд бүтээгдсэн болохыг хүмүүн төрөлхтөн мэддэг гэдэгт бурхад эргэлздэг билээ. Харин бурхдын эргэлзээг тайлах гэсэн мэт явдал олон жилийн өмнө Алтайн цаадах говийн их элсэн дунд алаглан харагдах гурван эрээн майхан, тэр майхны нэгэнд ганцаараа хоёр хоносон 9 настай хүүд тохиолдсон гэдэг. Эр хүмүүс хэзээний хатуу сэтгэлтэй, нулимс холтой төрдөг нь тэдний эм төрөлтнөөс ялгарах онцлог гэж үздэг хүмүүс энэ амьдралд цөөнгүй байдаг. Тиймээс хамаг л хатуу хөтүү, нүгэл хилэнцтэй ажлыг тэд өөрсдийн болгож өмчилдөг. Мал муулах, тарвага зурам эргүүлэх, архи дарс хүртэх зэргээр эрчүүдийн өмчилсөн нилээдгүй ажлыг дурьдаж болно. Хамгийн сонирхолтой нь эрчүүл ийм их нүгэл үйлддэгээ мэдэхгүй энэ хүүхнүүд яагаад биднээс өндөр насалдаг юм гэж гэмгүй бурхдад гомдол мэдүүлдэг сурагтай. Хүүхнүүд болсон хойно хэзээний сурсан зангаа яаж тавих билээ. Нүд амаа эргэлдүүлж, ар хойгуур гүйж байгаад аль хөнгөн шингэн ажлыг өөрсдийн болгосон биз. За тэр, ертөнцөд оноогдсон ажил төрлийн хүнд хөнгөний тухай яриагаа түр орхиод эзгүй говьд ганцаар орхигдсон хүүгийн тухай өгүүлье. Ганцаар орхигдсон ч гэж дээ, аав нь худаг усны хээрийн ангийн даргаар ажиллах болж зуны амралт таарсан тул хүүгээ дагуулан гарсан нь энэ. Төв орж хоол хүнс цуглуулахаар хамт ажилладаг гурван залуугаа дагуулж хоёр хоногийн өмнө өглөө эрт гарчээ. Тэр өдрийнхөө орой амжиж ирнэ гэсэн боловч ирсэнгүй. Эхний шөнө айсандаа дуг хийлгүй хоносон хүү өдөржин майхны сүүдэрт зүүрмэглэн хүлээсэн боловч мөн л ирсэнгүй. Ойр хавьд айл амьтангүй эзгүй говьд гав ганцааранг нь үлдээгээд явсан аавдаа бяцхан гомдох авч хэлсэн хугацаандаа ирэхгүй байгаад нь санаа зовних зэрэг хослон байлаа. Хоёрдахь өдрийн шөнө аргагүй нойрондоо дарагдаад унтаж орхижээ. Шөнө унтахынхаа өмнө өглөө сэрэхэд аав, ах нар ирчихсэн байгаасай гэж эмээгийнхээ бурханд залбирсан боловч мөн л ганцаархнаа байж байв. Хаа газар айлын том хүүхдүүд тэр тусмаа банди нар аавын нилээд итгэлт хүмүүс байдаг билээ. Хаа явсан газраа хань түшиг хийж аав нар хүүгээ дагуулж явах дуртай. Тийм л нэг учир холбогдлоор хүү аавыгаа дагаж говийн элгэнд хэд хоног уг нь их хөөр хөгжилтэй, ах зах хүмүүсийн алиа марзанг чагнаж, шөнө орой лааны гэрэлд элдвийн юм бурахыг нь сонсож хэвтэх түүнд даанч сайхан байжээ. Тэдгээр нар салхинд борлосон хүдэр эрчүүдийн хийх ажлын хүнд хүчрээс ч болдог юм уу, идэж уух нь их болохоор дорхноо л хүнс хоолоор дутагдаж, ойр ойрхон хэд хэдүүлээ төв орохоор явах бөлгөө. Харин энэ удаад худаг усны ангийнхан бүгдээрээ ойролцоох сум орж, ус цасанд орохоор болж, хоёр майхан, хамаг л чухал бүхнээ хүүд найдан мануулсан билээ. Гэвч ажиг сураггүй хоёр өдөр алга болчихжээ. Унаа тэрэг нь эвдэрсэн, элс манханд суусан, зам төөрч будилсан алин болохыг мэдэхгүй. Майхны сүүдэрт хэвтэх хүүд гэнэт алсад машин дүнгэнэх шиг санагдаад босон харайн чагнах боловч хоосон зэрэглээ илбэдэн жирвэлзэхээс өөр юу ч үл харагдана, юу ч үл сонстоно. Аргаа барахдаа майхны хажуугаар ажиг сэжиггүй гүйх хонин гүрвэлээс хэд хэдийг барьж, сүүлнүүдийг нь нарийн төмөр утсаар холбожээ. Сандран мэгдэхдээ хэд хэдэн тийшээ зүтгэн тэмүүлэх гүрвэлүүдийг харахад хүүд эхэндээ их л зугаатай байв. Тал тал тийшээ хамаг хүчээ баран аахилан зүтгэх гүрвэлүүдийн суганы нимгэн арьс гэрэлтэн харагдах нь бүр ч илүү сонирхолтой байлаа. Тэр нимгэхэн арьсны цаана гүрвэлийн бяцхан зүрх лугшиж байгааг харж болмоор санагдана. Ёстой л хонин гэж хэлмээр бор нүдтэй тэр жижигхэн амьтдын бие арай том эр бололтойг нь барьж аваад хэвлийг нь шахаж, засааг нь суга татаж хөнгөлөх зэргээр бишгүй л зүггүйтжээ. Тэр бүх зүггүйтлээ уйдахын эрхэнд хийж байгааг хүү яахан мэдэх билээ. Ганцаардаж уйдахаараа хүн галаар тоглохоос ч буцахгүй болдог гэгчээр толгойд нь энэ хэдэн гүрвэлийг шатаавал яах бол гэсэн дэндүү тэрсүүд бодол орж ирэх ньтэр. Савтай бензин майхны хаяанд хэдэн өдөр болсон юм. Хар хурдаараа гүйж очоод савны тагийг онгойлгоход бензины таатай ч юм шиг үнэр сэнхийв. Савтай чигээр нь өргөж дийлэхгүй тул хоолны төмөр савандаа литр шахуу бензин хийж авав. Говийн халуун наранд аахилан уухилан тал тал тийшээ зүтгэсээр аргагүй ядарч ямар ч хөдөлгөөнгүй болсон хэдэн гүрвэлийн дээрээс бензинээ асгаж орхилоо. Өвөр түрийгээ ухаж шүдэнз хайсан боловч олдсонгүй. Майхны зүг халуунд түүртэлгүй хар хурдаар гүйж хүрлээ. Аавынхаа орны хөлөөс хайрцаг шүдэнз олж аваад мөн л хар хурдаараа өнөөх хэдэн гүрвэлүүд дээр хүрч очлоо. Ганцхан зурс хийгээд шүдэнз аслаа. Нүдээ аньж байгаад галтай шүдэнзээ шидэж орхив. Нүдээ алгуурхан нээгээд хартал бөөн гал арвалзан хөдлөх нь, тэр хүүд хачин зугаатай санагдав. Оволзон асаж буй гал дотор гүрвэлүүдийн амь тэмцэн тал тал тийшээ зүтгэхэд хооронд нь холбосон нарийн төмөр утас улайдан шарсан махны хярваслаг үнэр гарч эхэллээ. Гэтэл арьс нь хуйхлагдаж шатаад, сүүлгүй болсон нэг гүрвэл нуруун дээрээ бөөн гал улалзуулан бусдаасаа тасарч гал дотроос үсрэн гарч ирээд элсэн дээр нэг хөрвөөгөөд галаа унтараангаа гүйн одох нь тэр. Ямар овжин, ямар зэвүүн, ямар овоо гүрвэл вэ? зэргээр бахархах, зэвүүцэх хослон үглэсээр хүү араас нь харайлгаж гарлаа. Элсэн дээгүүр нарийн мөр гарган жирвэлзэн гүйх тэрхүү гүрвэлийг гүйцэж очоод хөдөө явахын урьд өдөр ээжийнхээ хоршооноос авч өгсөн хатуу ултай шинэхэн гутлаараа дэвсэж орхив. Амь тэмцэн хэсэг арвалзсанаа өндийх гэж оролдоход нь дахин дээрээс нь гишгиж орхив. Энэ удаа хөөрхий гүрвэлийн амь тасрав бололтой хөдөлгөөнгүй болжээ. Харин гэдэснээс нь нэг жижигхэн улаан зулзган гүрвэл арвалзан хөдөлсөөр гарч иржээ. Дараагаар нь бас нэг ижилхэн улаан амьтан гулсан гарч ирлээ. Халуун элсэн дээр дөнгөж хөдлөх төдий хэвтэх тэр хоёр улаан амьтан хүүгээс амь гуйх шиг үлэмж жижиг амаа ангалзуулж байхыг хараад хүү хөдөлж чадсангүй. Ар нуруугаар нь арзасхийх шиг болов. Хоёр нүднийх нь нулимс аягаа дүүрээд асгарлаа. Өөрийн эрхгүй гэнгэнэтэл уйлмаар санагдлаа. Амь тасран үхэх тэр хөөрхий амьтдаас илүү ээжийгээ эрхгүй ихээр өрөвджээ. Үр зулзгаа амьд авч гарах гэж улаан гал дотроос сүүлээ тастан гарч ирсэн энэ гүрвэл “Эх” гүрвэл байжээ. Эх амьтан л гагцхүү ингэж чаддаг ажээ. Зэрэглээ дундаас худаг усны бүхээгтэй машин бүтэлзэн гарч ирж яваа харагдав. Гэвч хүү уйлсаар байлаа. Наашаа гарах үед ээж нь бие тулгар, том гэдэстэй үлдсэн нь бодогдов. Элсэн дунд эвхрэн хэвтэх гүрвэл ээжээс нь ялгаагүй санагдав. Ээж ээ, ээж ээ хэмээн хамаг байдгаараа орилов. Төв дээр суугаа ээж нь хүүгийнхээ уйлан дуудахыг сонссон гэдэг. Харин хүүгийн нүднээс асгарах тэр нулимс аав ээждээ эрхлэн тунирхаж уйлдаг шиг нь биш. Учиргүй гашуун тэр нулимс “их л өөр ” нулимс байлаа.

2006 он

Д.Нацагдоржийн мэндэлсэний 100 жилийн ойн нэрэмжит богино өгүүллэгийн  “Шувуун саарал” наадмын 2-р байрын шагналт өгүүллэг



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 57 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Өвөрхангай
ubr-006.JPG
Хэмжээс: 1280x960 612k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2646


Хурдлаарай
Хэмжээс: 600x450 103k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3267


B2-008.JPG
Хэмжээс: 600x450 90k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3135


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn