Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: ХАЧИН/ THE STRANGER
Оруулсан admin on 2007-03-15 05:02:49 (3348 уншсан)

Линда К. Казин-д
To Linda K. Cousin

Өгүүллэг

Түүнийг бүгд л хачин хүн гэлцдэг. Бүр багаас нь л тэгж хачирхдаг байв. Ангийнхан нь инээхгүй байхад Хачин (би ч бас түүнийг Хачин хүн, товчлоод Хачин гэе) ганцаараа инээнэ. Эр хүн атлаа тэр тамхи татахгүй, архи уухгүй, хүүхэнд ... хүүхэнд хүүхэнд ямарыг нь бүү мэд, тэр ер нь битүүлэг нууцлаг хүн.
Дунд сургуульд байхдаа ангиараа зугаалгад явдаг байснаа уншигч Та санаж байна уу. 10-р анги төгсөх хаврын зугаалганд явах болов оо. Харин Хачин ганцаараа явахгүй гэв. Ангийнхан нь юу базааж явахаа ярилцаж загасны томаттай нөөш үү, үгүй ээ тостой нь гоё гэлцэхэд мань Хачин “тостой нь гоё!” гэж үнэн сэтгэлээсээ орилж, “энэ өөрөө явахгүй байж ямар хачин амьтан бэ” гэж бөөн инээд болсныг ангийнхан нь одоо ч дурсдаг юм.
Хачин 30 хүрлээ. Авгай авдаггүй ээ. “Энэ бас хачин хүн шүү, авгай авдаггүй” гээд л ажлын газрынхан нь, нэг байрныхан нь, хуучин анги, сургуулийнхан нь байнга хачирхана.
Түүний амьдралын жир нэг өдрийг зураглая. За бүр, зах зээл эхэлсэн үеийн, Улаанбаатар даяараа жолооны курсээр амьсгалж, жолооны курсүүд англи хэлний дамжаануудын давалгааг ч давж байсан үеийн нэг өдрийг, чухамдаа нэг оройг авч үзье. Хачин бас нэг жолооны курсэд оржээ. Унадаг дугуйны юм уу, мотоциклийн, эсвэл шүхрийн курсэд ороогүй байгаа биз, уг нь. Нараа хүүхнийг “наашлуулах” санаатай. Содном ээлжит кампаниа эхлүүлэв. “Одоо ер нь курсээ төгсөх дөхчихлөө. Алтан курсийнхээн! Цөмөөрөө эртүүдийнх шигээ нэг сайхан наргия” гээд л гүйцээ л дээ. “Кампанит ажил” гээд сүртэй юм болохгүй, “тэгэх үү, цөмөөрөө, тэгье, тэгье” гээд л бол ... чих байтал Хачин аанай л хойш сууж доош малтав. Энэ удаа Нараа тэссэнгүй:
- Үгүй чи одоо өдий насны эр хүн (!) байна. Бид ерөөлөөр “алтан курс” болцгоогоод сайхан л байна. Хэд хэд сайхан наргиж ууж идлээ. Чи яагаад бидэнтэйгээ нийлдэггүй юм бэ!? гэж “эсэргүүцлээ” илэрхийлэв.
Хачин юу гэх билээ. “Би уудаггүй” гээд нэмэргүй. “Бид ч уудаггүй, бид тийм архичин улс биш! Чи биднийгээ уудаг гэж бодоогүй биз дээ?!” гээд л бооролчих нь гэдгийг тэр мэднэ. “Би ер уух дуртай биш л дээ” гэж эелдэгхэн хэлээд үзэх үү. Ямар ч нэмэргүй биз. “Тэгээд бид дуртай юм уу. Бид дуртайдаа ууж байгаа юмуу” гээд л боргоцгооно. “Би архинаас таашаал авдаггүй” гэх үү. Хариу нь яг адилхан. “Бид тэгээд таашаал авдаг болж байна уу?!”. Хачины царай хачин болов. “Өнөөдөр би чухал ажилтай, нэг чухал юманд явахгүй бол болохгүй” гэж бувтнасаар бушуухан гарч явлаа. Хэн ч түүнийг хэрэгссэнгүй. Хачинтай, Хачингүй үүр цайна.
Хачин жолооны курсийн байшингаас гарч, хэдий хаврын намуухан сайхан орой байсан ч сэтгэл нэг л гунигтай ганцаар алхав. “Яагаад тэд намайг заавал өөрсөдтэйгөө адилхан байлгах гэдэг юм бэ. Яагаад намайг зөнгөөр минь үл орхино вэ?. “О-о цөмөөрөө Батаагийнд очих уу?” гэнэ. “За-а тэгье тэгье цөмөөрөө Батаагийнд очъё!” гэнэ. “Би Батаагийнд очихгүй” гэвэл “яагаад очдоггүй юм, цөмөөрөө Батаагийнд очоод жаахан ярьж хөөрөөд суухад болохгүй нь юу байна?!” гэнэ. “А-а цөмөөрөө арав, арван хуушуур авч идье!”. “О-о тэгье, тэгье, 10, 10 хуушуур!”. “Үгүй, би ердөө хоёр хуушуур иднэ” гэвэл гүйцээ. Баяртай! Хачин бол өөдгүй! Хачин бол найзгүй! Харамч, нарийн, юм үзээгүй. Ерөөсөө эр хүн биш! “Эр хүн шиг бай л даа чи!” гэж орлилдохыг нь яана. Өөрсдөө бол эр хүн юм байх аа. “Жа (жагсаалын дарга)-ын майханд яваад орсон чинь...” гээд л нөгөө “эр хүн” чинь ярьж гарна. Түүний үгэнд үнэмших юм бол тэр майханд гартаа савхин бээлийтэй 10-20 бага дарга хүлээж байсан юм байх аа. “Зэвүү хүрээд явчихлаа”. Зэвүү нь хүрч байсан ч юм уу, өвдөг нь чичирч байсан ч юм уу дэргэд нь байсан биш, хэн мэдлээ. 2-3 жил цэрэг зодоод сурчихсан 10-20 хүний өөдөөс тэр муу шинэ цэрэг яах вэ дээ, ер нь яаж ч чадахгүй байхгүй юу. Худлаа хуцах гэж. Гэвч “худлаа хуцаад л” гэж хэн ч хэлэхгүй, харин дор дороо өөрсдийн түүхээсээ ярихаар бэлдэцгээнэ. “А-я-я, тэр бөгс хагс нь...” гээд л дараагийн “эр хүн” “микрофоныг” гартаа авна. Түүний ярьж байгаагаар бол тийм сайхан бие хаатай, тийм сайхан гоё хөхтэй, тэгээд тийм сайхан, хөөрхөн хүүхнийг бусад нь амьдралдаа бүү хэл зүүдэндээ ч үзээгүй гэнэ. “Тийм сайхан хүүхэн тэгээд чамайг тоогоо юу?” гэж хэн ч хэлэхгүй тул Хачин ч бас дуугүй л сууна. Харин цаадах нь Хачины бодлыг “уншчихсан” бололтой, цааш өрнүүлсэн түүхэнд нь “намайг урд нь нэг ч эр хүн ингэж сайхан жаргаагаагүй” гэж тэр хүүхэн дуу алдсан! гэж гарна. Энэ бол том баримт, лут нотолгоо биш гэж үү. Биш гэдгийг Хачин мэдээд байхад бусад нь бас мэдмээр л юм.
Энэ орой ч бас Хачины амьдралд тохиосон олон оройн нэг адил болж хувирав. Урдаас нь “Сахал” Эрдэнэ гараад ирэв.
- Хөөш, сонин хүн бэ яасан. За юу байна аа, энэ чинь! гээд л худлаа инээд алдан саймширч дал мөрийг нь пад-пад хийтэл алгадахад дараа нь юу болохыг Хачин хэдийнэ мэджээ.
- Хөөш, Хачин! Хоёулаа энүүхэнд Сандагаагийнд оръё. Найз нь 2 өдөр савчихсан чинь яг үхлээ. Цаадахад чинь баталгаатай “түргэн тусламж” байдаг юм.
- Ямар Сандагаа вэ, би танихгүй гэж Хачин хойшоо цахлав. Үр дүн муутай гэдгээ бараг мэдэж байв. “Сахал” Эрдэнийн байж байгаа түүнийг тийм амархан хойш “цахлуулахгүй” дэг ээ.
- Яагаав “дөрвөлжин” Сандагааг чи танина ш дээ, зүтгүүрийн Депод байсан.
- Үгүй танихгүй, зүтгүүрийнхнээс би хүн таньдаггүй байсан.
- Чи танина аа, танина. Чи харвал танина. За танихгүй ч байсан яадаг юм. Ямар нүүрэн дээр чинь үс ургачихсан биш, яагаад айлд орж болдоггүй юм, чи!
Хачин завгүй яваагаа хэлэв. Эмийн Сангаар дайрч эм аваад ээж дээрээ хурдан очихгүй бол болохгүй гэж “панаалдах” гээд үзэв.
-Чи надад тусал л даа. Хөгшин чинь яг үхлээ. Би чамаар гул барьж Сандагаагийнд орохгүй бол болохгүй. Хэдүйн авгайтай нь түр тар гэчихсэн болохоор ганцаараа орох эвгүй байна. Хөгшин чинь 2 өдөр савчихсан чинь яг үхлээ!
“Хэн чамайг сав! гэсэн юм. Юугаа хийж гэрийн эзэгтэйтэй муудалцдаг юм” гэж Хачин дотроо цухалдана.
- Чи намайг бод л доо.
“Би чамайг заавал бодох ёстой юу. Чи яагаад намайг бодож болдоггүй юм. Ер нь ээж минь эм авчрахыг үнэхээр хүлээж байлаа гэхэд энэ муу “Сахал” огт тоохгүй, зөвхөн дотроо яаж засахыг л бодож байна гээч!” гэж бодоод Хачины зэвүү тун их хүрлээ. Ер нь алийн болгон ингэж бусдын аясаар хөдөлж байх юм бэ. Хачин тэр чигтэй “цахлахаар” шийдэв.
- Үгүй ээ, би эм аваад ээж дээрээ очно! гэж эрс шийдмэг, яг үнэн юм шиг хэлээд урагшаа алхав. “Сахал” Эрдэнэ чаргуулдсаар:
- Би чамайг ойлгож байна гэнэ.
- Ээжийг чинь би сайн мэднэ гэнэ.
- Чи бид хоёр Төмөр замд хамт ажиллаж байсан биз дээ гэнэ. Түүнтэй Төмөр замд хамт ажиллаж байсан, Хачин гэр рүүгээ явмаар байгаа хоёр шал ондоо асуудал баймаар. Амнаасаа архины эхүүн үнэр ханхлуулан нэг үгээ 77 давтах “Сахал” Эрдэнээг Хачин чадалтайсан бол ганцхан цохиод унагачихмаар байв. Бүтэн цаг “Сахалд” ээрэгдсэн Хачины тэвчээр барагдаж түүнийг түлхэж хаячихаад урагшаа явлаа. Араас нь Эрдэнэ:
- Өө, чи муу ийм өөдгүй! Чи муу ёстой эр хүн биш! Өө новш оо, сайн явахыг чинь харна даа гэж занасаар хоцров. “Сайн явахыг чинь харна даа” дээр Хачин эргэж харайж очоод “Сахалыг” багалзуурдаж авах хүслээ арай хийн дарлаа. Хэрвээ чадалтайсан бол.
Тэр оройноос ч билүү, яг хэзээ эхэлснийг бүү мэд. Хачин Америк явах тухай боддог болчихжээ. “Америкт архичин байдаггүй, Америкт ингэж хүний амьдралд оролцдоггүй”. Бүр социализмын үед, улсын шигшээгийн тамирчин танил нь Унгар явж ирээд:
- Тэндхийн залуучууд нэг хүн уранхай өмдтэй явж байхад учиргүй хараад байхгүй, нэг хүн тансаг машинтай байхад сүйд болоод байхгүй гэж ярьж билээ. Унгарт тийм байгаа юм чинь Америкт бүр ч...

* * *

Хачин Америкт ирээд 5 жилийн нүүр үзэв. Элдвийг эрэгцүүлэхтэй мантай байсан эхний жил ард хоцроод бас ч удчих шив. Сүүлийн үед Хачин өөрийгөө Америкт бас “хачин хүн” байгаагаа мэдэрч эхэлжээ. Үс, зүсийг яах ч арга алга, хэл яриа, аялга дуудлага аяндаа сайжрах биз, гэвч хачин юм зөндөө. Юуг сайн, сайхан гэх, юуг муу, муухай гэх, юуг эвгүй онцгүй зүйл гэх ба юуг тэгэхгүй вэ. Адаглаад л, хэчнээн үзээд, бүр өөрийгөө албадаж үзээд, дүрэм журмыг нь сайн мэддэг болсон ч “америк хөл бөмбөг” хэмээх хөлбөмбөг гэчихээд гараараа зууван бөмбөг барьж гүйдэг (зууван юм бол бөмбөг биш байна, бөмбөг гэдэг бөөрөнхий байдаг) тэр наадгай түүний зүрх сэтгэлд огт наалдсангүй. Муу байхад “муу биш” (not bad) гэх мэтс нь ч бүр дүүрчээ. Хэнтэй ч бай, хачин сайхан инээмсэглэн байж эелдэг гэгч нь ярьж ярьчихаад дөнгөж гараад явангуут араас нь хорсолтой харж “Stupid shit!” [үгчилбэл тэнэг баас] гэж зүхэх ажлынхаа америкчуудыг Хачин одоо бараг “Сахал” Эрдэнээс ч илүү үзэн ядах болжээ...
Дахиад 5 жил өнгөрөхөд Хачин америк бүсгүй Синди Кея Хопкинс-той гэрлэж хүү охин хоёртой болов. Синдитэйгээ суухаасаа өмнө инээмсэглэн байж ярьж ярьчихаад гараад явахаар нь араас нь “shit!” гэдэг америк занг үзэн ядахаа больчихсон байл уу, суусан хойноо больсон бил үү гэдгээ Хачин хожим ялгаж салгаж санахгүй байж билээ. “Америкт би “өөрийн хүн” болж чадсан уу?” гэж Хачин насан туршдаа өөрөөсөө асуусан гэдэг. Сүүлдээ “Болсон!” гэж өөртөө хариулдаг болсон ч ... тэгвэл яагаад ингэж асуугаад байсан юм бол?!.

* * *

Олон жил өнгөрчээ. Олон жил. Хачины булшин дээр тарьсан зулзган нарс мод одоо сүрлэг өндөр болоод мөчир бүрд нь шувууд суугаад жиргэн байна уу...
Хаалга онгойж Жесси Лили Хачин орж ирэв. Охиноо ийнхүү гэнэт буцаж ирсэнд Жонсон Смит Хачин тэгтлээ гайхсангүй.
- Миний охин ангийнхантайгаа явсангүй юу?
- Гэнэт дургүй хүрээд буцаад ирлээ, аав аа.
- Дахиад л.
- Тийм ээ, дахиад л.
- Иш-ш, миний охин аавынхаа занг хүртэл ингэж дууриах гэж.
Жесси аавыгаа хүзүүдэн тэврэв. Аав охин хоёр өөд өөдөөсөө харлаа. Адилхан онигор нүд, адилхан жижигхэн хамар, адилхан шанаархаг нүүр, адилхан хар үс.
- Аав аа, Та миний бодож байгааг бодож байна уу?
- Бидний төрх хачин, араншин хачин, бид Хачины үр удам гэж үү?
- Аав аа, би бүр үүнээс ч холыг боддог болчихлоо.
- “Дээдсийн сүнс биднийг дуудлаа!” гэж үү?
- Аав аа!
Охины сэтгэл хөдөлж ааваа ахин хүзүүдэн тэврэв.
- Тийм ээ, аав аа! Та бас над шиг тэгж бодож байна уу? Ямар гоё вэ, аав аа. Яадаг юм, хоёулаа дээдсийнхээ нутаг руу явья. Энэ хараал идсэн муухай орноос үүрд зайлан одъёо!
- Тэнд тийм уудам нутагт нь ердөө наймхан сая хүн бий.
- Гэтэл энд, Вашингтон ДиСи-д 19 сая хүн бие биен дээгүүрээ гишгилэн чихцэлдэж байна!
- Цэцэглэн хөгжсөн их гоё орон гэнэ лээ. Амьдрал нь сайхан, агаар нь цэнгэг... Гэвч хоёулаа ээжийгээ яах вэ?
- Ээж жинхэнэ америк юм чинь явахгүй гэнэ л дээ. Ээж явахгүй бол тэр л биз. Би одоо том болсон, ээжийг тэгтлээ санахгүй байх, тэгээд ч ээжийн дэндүү нялуун зан, хуурамч маяг надад таалагддаггүй.
- Ээ охин минь, чиний ээж чинь шүү дээ.
- Тийм ээ, гэхдээ миний ээж л дээ.
Тэр хоёр хэсэг дуугаа хураав. Гэнэт Жонсон охиныхоо гараас татаж:
- Явъя, охин минь! гэж шийдмэг хэлэв.
- Тэгье аав аа, явъя!
- Монголын Элчин Сайдын Яам руу!
- М гудамжны 2833 тоот!
- Өвөг дээдэс Хачин элэнцийнхээ хэсэгхэн чандрыг агуулсан бяцхан шилэн савыг аваад очно шүү, хоёулаа. Монголын ЭСЯ-ныханд үзүүлнэ. Өвөг дээдэс минь монгол хүн байсан нь үнэн юм чинь.
- Хачин элэнцийн дээр үеийн гэрэлзургуудыг ч бас...
Аав охин хоёр эртний чамин хийцтэй царс модон шургуулганы нэг нүдийг уудалж жижиг нандин хайрцаг дотроос гэрэлзургууд, жижигхэн шилтэй юм аваад паспортуудаа бас авч гэрээсээ гарцгаалаа. Хэрэв он жилийн уртад тэр жижигхэн шилэн саван дээрх бичиг арилаагүйсэн бол “Пенциллин” гэсэн латин үг байсныг уншиж болох байжээ.

10-25-06
Springfield, VA



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 131 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-190.JPG
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2748


B3-008.JPG
Хэмжээс: 450x600 163k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4259


khuv5-012.JPG
Хэмжээс: 600x450 65k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2276


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn