Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Заяа : Эрдэнийн тухай үлгэр
Оруулсан admin on 2007-02-14 19:59:57 (2872 уншсан)


Хоёрдугаар бүлэг - Энхтунх
(нэгдүгээр хэсэг)

Сонин содноор дүүрэн билээ амьдрал минь
Сохор дуучний ганц хүү Энхтунх билээ би
Алтан гургалдай мэт хоолой заяаснаас биш
Аз жаргал гэдэг нь аавд минь даанч заяасангүй
Хорвоод юм бүхэн аавд минь байсан ч нэг л шөнө
Хоёр нүд хайртай ханиан надаар сольсоон эцэг минь

Алаг дэлхийд би эхээс мэндэлсэн гэнэлээ
Ангир уургаан гэвч амталж амжаагүй билээ
Аавийн минь нүд нулимсандаа түлэгдэж
Алтан наран мандахыг дахиж хараагүй юм гэнэлээ. Би эхийн хайр гэдгийг эдлээгүй ч намайг хайраар дутаагаагүй хөөрхий нэгэн ядуу өвгөний ганц хүү нь. Эцэг минь энэ хорвоог харах мэлмийгүй болсон нь гаслантай ч хүний сэтгэлийг уяртал дуулдаг. Сайхан хоолойгоороо нутагтаа алдартай сохор дууч бөгөөд баяд ноёдын найранд очин дуу дуулж аавын минь сайхан хоолойг сонсон биширсэн ноёд алт мөнгө харамгүй хайрлаж аав минь намайг өдий хүртэл тэжээсэн билээ гээд Энхтунх нулимсаа нуун цааш өгүүлэв. Аав минь намайг дагуулан айлын найр хэсэж дуу дуулна. Хүмүүс юу өгнө түүнийг нь би өвөртөлж аваад бид хоёр харьдаг байлаа. Гэтэл намайг 20 нас хүрсэн тэр жил аав минь надад дөхөж ирээд, нүүрийг минь нэгэнтээ тэмтэрч үзээд:
- За миний хүү энэ орчлонд ирээд чи 20 жилийг үдэж эрийн цээнд хүрлээ. Аав нь энэ өдрийг мөн ч их хүлээсэн дээ. Өнөөдөр ер бусын сайхан өдөр. Чи эрийн цээнд хүрч эхнэр сонгож амьдрал эхлэх цаг чинь боллоо. Аав нь өнөөдөр хүүгийнхээ хэзээ ч сонсож байгаагүй тийм дууг дуулна. Энэ дууг би 20 жил дуулалгүй хадгалсаар өдий хүрлээ гээд намайг дагуулан хамгийн том ноёныд очлоо. Тэднийд нутагийн бүх л эрдэмтэй номтой өвгөдөөс эхлээд эхэс дээдэс, ноёд түшмэд цугласан байлаа. Тэгээд аав минь хоёр сайхан дуу дуулаад гурав дахь дуугаа эхлэхэд хүмүүс тэр дууг сонсоод цөм нулимас унагав. Тэр дуу бол дуу дууны дээд нь гэмээр аялгуу төгс үнэхээр гайхамшиг.
Үзэсгэлэн бүхэн цогцолсон гурван том нуур байх
Үзсэн харсан нэг ч хүн үгүй гэлээ тэр нуурыг
Тэнгэрийн толь болсон цэнгэг тэр нууруудад
Тэнгэрийн дагинас ирж тольддог гэлээ аав минь

Дууг сонсоод би дагинаст нь дурлах шиг
Дуулж байгаа аав минь сэтгэлдээ тэднийг үзэх шиг
Энэ дууг сонссон бүгд нулимсаан барьж дийлсэнгүй
Эхэс дээдэс цөм л эргэн залуужих мэт дурлалд шаналав

Алт мөнгийг тэд хайр найргүй дэлгэн тавьсан нь
Аав хүү хоёр өргөж дийлэхгүйд хүрэв ээ
Аялгуу сайхан дууг нь дуустал сонсож тэссэнгүй би
Агт морийг эмээллэж холын замд бэлдэв

Хэн ч хайгаад олж харж чадаагүй тэр нуурыг
Хээнцэр үзэсгэлэнтэй тэнгэрийн дагинасын
Үнэн худалыг эс мэдэх авч би тэсгэл алдан
Үзэсгэлэнт нуурыг олж үзэхээр гэрээс гарахыг завдлаа. Эцэг минь намайг тэврэн авч:
- Хүү минь гэр барь, эхнэр ав. Хөгшин эцгээ нүд анихаас өмнө үрийн зулай үнэрлүүлж өг. Одоо чи насаараа идээд үл барах хөрөнгөтэй боллоо. Би үүний тулд 20 жил хүлээсэн гэдгийг мэдэгтүн гэхэд нь би:
- Аав минь би тэнгэрийн дагиныг олохоор явлаа. Та энэрэлгүй тэнэг хүүгээ өршөө. Зүрх сэтгэлээн би барьж дийлэхээ болилоо. Зам хол учир би явлаа. Та амар мэнд, энх тунх хүлээж суу хүү нь зорьсон хэргээ бүтээгээд эргэж уулзахын ерөөл талбия гээд гэрээс гараад би 8 жил болж байна гээд үргэлжлүүлэн ийн өгүүлэв:
Хайрт эцгээ орхин нутгаас гараад би зүрх сэтгэлдээ захирагдан олон өдөр нойр хоолгүй давхив. Аавийн минь дуунд гарсан тэр сайхан байгальтай хүний хөл гишгиж үзээгүй нутгийг олно гэсэн итгэл намайг тэр олон хоног хөтлөн гэлдрүүлсээр байлаа. Морь минь бахардан цааш явж чадахгүйд хүрсэн тул би нэгэн зуур нойронд автлаа. Агаарын сайханд би дараа өдрийн шөнө дөл болтол унтаад сэрвэл морь минь байсангүйд мөрөөр нь даган явсаар том жижгээрээ ижил 3 нуурын эрэгт ирлээ. Тэр 3 нуурын эрэгт миний морь байхыг нь олж аваад модны захад морио уян тэнгэр ширтэн хэвтсээр үүр цайлгав. Алтан наран бүхнийг гийгүүлэхэд эргэн тойрон харвал энэ яах аргагүй аавын минь дуунд гардаг тэр сайхан нутагтай ихэд адилхан санагдах тул итгэж чадсангүй. Тэгээд нуурын эрэг дээр очоод үнэхээр зэрэгцэн тогтсон 3 нуур мөн байж магад тул тэнгэрийн дагинасыг хүлээн нэгэн бургасны ёроолд 3 өдөр хэвтэн хүлээв. 3 өдрийн турш харсан үзсэн бүхэн үнэхээр аавын минь дуунд гарсан тэр нуур мөн болох нь эргэлзээгүй болов.

Нар дөнгөж жаргаснаа эргэн мандах шиг болов. Би ихэд гайхан хартал тэнгэрээс их алтан туяа алтран шаргалтах нь харж чадахгүйд хүргэв. ¬Тэнгэрээс алтан туяа цацарсаар тэр их гэрэл дундаас нэг хун шувуу нисэн хамгийн зүүн захын нууранд буув. Үзэсгэлэнт хун шувуу нуурын усанд буухад нуур оволзон долгилох нь ихэд сүртэй харагдах бөгөөд нуурын ус тэр чигтээ алтан шаргал өнгөтэй болсон байв. Хун шувуу нуурын усанд нэгэнтээ шумбаад үзэсгэлэнт гүнж болон хувирав. Би удтал тэр сайхан бүсгүйг ширтэн хөдөлгөөнгүй хэвтэв. Тэгтэл хэсэг хугацааны дараа тэнгэрээс дахин их гэрэл мөнгөн туяа цацаж бас нэгэн хун шувуу тэнгэрээс нисэн доошилж дундах нууранд шумбан ороход ус ихээр долгилон оргилж мөнгөн өнгөөн цалгилав. Усанд нэгэнтээ шумбаад гарахдаа хоёр дахь гүнж эхнийхээсээ илүү үзэсгэлэнтэй болсон байх ажээ. Би нуурлуу бага зэрэг дөхөж очиход илүү сайн үзэгдэв. Үнэхээр үзэсгэлэн төгс харагдах тул би сэтгэлээн барьж дийлэхгүйд хүрэв. Гэтэл тэнгэрээс дахин хурц гэрэл татаж мөн нэгэн сайхан хун шувуу гарч ирээд эргэлдэн ниссээр баруун талын нууранд шумбан ороход нуурын ус өмнөхөөс хүчтэйгээр оволцон долгилж нуурын ус тэр чигтээ цагаан өнгөөр мэлтэлзэв. Ийнхүү би аавынхаа дуунд гасан тэр тэнгэрийн дагинасыг нүдээр үзсэн бөгөөд сэтгэл ханасангүй гээд цааш ийн хүүрнэв:


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 147 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-051.JPG
Хэмжээс: 600x450 70k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3361

Хавар 2007
IMG_1097.jpg
Хэмжээс: 600x2101 362k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3504

Ёл хад
YolHad_44.JPG
Хэмжээс: 700x525 88k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3196


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn