Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Заяа - Жингүйдэл (монолог)
Оруулсан admin on 2007-01-31 06:29:49 (3087 уншсан)

Хэцүү л байна. Нэг л зүйлийг би өөрөөсөө нэхээд л, нэхээд л.

Нэг хэсэг тэр нэхээд байсан зүйлийг минь өгөөд л байдаг. Аваад л байгаа хэрнээ улам ихийг нэхээд л. Сэтгэл гэдэг ёроолгүй эрхтнийг яалтай ч билээ. Ханашгүй. Дуусашгүй. Сайхан байсаан. Гэтэл одоо нэг л их гиюүрч ганцаардсан амьтан. Гэрт ч тэр, гудамжинд ч тэр. Орь ганцаар байсан ч адил, олны дунд байсан ч адилхан. Ямар ч ялгаагүй. Сүүлдээ би өөрийнгөө өвчин туссан гэж бодох болсон. ЭМЧИЛГЭЭГҮЙ! Энэ өвчнийг лав анагаах ухаан дийлэлгүй орхисон; судлахаа больсон. Үүнийг судалдаг шинжлэх ухаан гэж одоохондоо байхгүй биз. Гэхдээ энэ өвчнийг эмчилж чадах нэг "эм", тодруулбал, нэг хүн бий. Тэр хүн л намайг анх энэ өвчнөөр өвчлүүлсэн юм. Тэр өөрөө ч бас өвдсөн болов уу гэж найдаж байгаа. Би энэ өвчиндөө бүр нэр бодож олсон. ЖИНГҮЙДЭЛ гэж. Би жингүйдэл дунд амьдарч байна.

Хүмүүс ажил руугаа, гэрлүүгээ, сургууль руугаа, дэлгүүр лүү алхаад л гүйгээд л амьдарцгаагаад л. Гэхдээ жингүйдэл дунд биш. Тэд намайг бодвол эрүүл саруул хүмүүс гэхүү дээ. Харин би тэднээс аль хэдийн тасарчихаж. Магадгүй амьдралаас тасарчихаж. Урьд нь тэдний хийж байгаа бүхэн утга учиртай санагддагсан. Харин одоо ямар ч утга учиргүй цонхны цаана гүйлдээд л байх шиг. Эсвэл бүр эсрэгээр: Тэд амьдралаас тасарсан, хэнд ч хэрэггүй зүйл хийгээд хэвшчихсэн. Харин би жинхэнэ ёсоор амьдарч байж ч болох юм. Хэн ч мэдэхгүй. Би жингүйдэж эхлээд бараг 1 жил болох гэж байна.
Яагаад гэж үү?
Ямар нэг хүчнээс болоод л тэр.
Гэхдээ тэр нь ганцхан надад үйлчилдэг, тэнгэрийн татах хүч ч юм уу газрын түлхэх хүч мэдээж биш. Сэтгэлийн минь орон зайд байгаа тэр л хүч намайг 1 жил жингүйдлийн байдалд барьж байна. Тэр орон зайг юугаар ч нөхөж чадахгүй гэдгийн би саяхнаас олж мэдсэн. Эцэг эх ч тэр, эд хөрөнгө ч тэр. Анд нөхөд, амттан шимттэн, архи дарс аль алинаар нь нөхөж орлуулж, ядахнаа мартуулж ч чадахгүй. Сэтгэл гэхээр хүмүүс хий хоосон, хийсвэр зүйлийг ургуулан боддог. Хий хоосон зүйлийг амлахдаа ч сэтгэл гэдэг үгийг ашигладаг. Тэгвэл энэ ХҮЧ лав л хий хоосон зүйл биш. Ер нь ХҮЧ гэхээ ч болъё. Тэр чинь өөрийн гэсэн нэртэй. Нэр нь Одончимэг.

Тэр минь нэг зүрхтэй. Тэр нь миний зүрх. Өөрийнх нь зүрх энд, надад, цээжин дотор минь байгаа. Мэдээж хүн зүрхгүйгээр амьд оршиж чадахгүй л дээ. Гэхдээ би түүнийхээ зүрхээр амьд оршиж, түүний хайраар бусдыг хайрлаж байгаа болохоор жинхэнэ АМЬД ОРШИГЧ гэж өөрийгөө хэлнэ. Магадгүй үүнээс болоод л би жингүйдэж байж ч мэднэ. Цээжиндээ байсан хүндрүүлэгчийг аваад өөр хүнд өгчихсөн болохоор.
:) Хүн хэзээ өөрийгөө хайрлахаа больдогийг чи мэдэх үү? Чамайг өөрөөс чинь илүү хайрлах тийм хүнийг олсон хойноо. Тэр цагт өөрийгөө биш түүнийг хайрлаж эхэлдгийм даа.

Түүнтэй хамт 10 сар амьдарсан энэ гэр. Түүнтэй олон шөнийг жаргал дунд өнгөрөөсөн энэ ор. Түүний минь сонгосон цагаан хэрэглэл. Түүнтэй хамт ордог байсан цайны газар. Бидний ширээ. Түүнтэй хөтлөлцөөд алхдаг байсан тэр зам. Хамтдаа суудаг байсан саравч. Түүний дуртай зайрмаг. Түүнтэй хамт 10 сар уруудаж өгссөн тэр шат. Хамтдаа тоолоод л мацдаг байж билээ. Яг 60 гишгүүр. Түүний хоол хийдэг байсан тогоо. Хоол хийж байхад нь би нуруунд нь наалдчихаад л хүзүүг нь үнсээд зогсож байдагсан. Түүнтэй хамт ордог байсан шүршүүр. Бие биенийхээ нурууг угаагаад л. Түүнтэйгээ хэвтчихээд үздэг байсан энэ зурагт. Түүнтэйгээ сонсдог байсан энэ хөгжим. Би одоо хоёуланг нь хэрэглэхээ больсон. Түүний бүтэн өдөржин сууж зурсан ханан дээрх энэ зураг. "ТӨЛӨВЛӨГӨӨ" гэдэг нэртэй. Би, бас тэр, голд нь бид хоёрын гараас хөтлөсөн биелэж амжаагүй бидний бяцхан "төлөвлөгөө". Валентины баяраар хамт явж авсан аквариум, хос мефирь. Түүнгүйгээр бүгд дурсамж. Өөр юу ч биш. Намайг зовоохоос цаашгүй. Бүгд л надаас түүнийг асуугаад, түүнийг нэхээд байгаа юм шиг. Ер нь тэр "САНАХЫН ЖАРГАЛ" гэдэг үг ч гэсэн шал худлаа, хэн ч харсан би жаргаж байгаа хүн шиг харагдахгүй л байгаа биз дээ. Түүний углааш, түүний аяга, түүний дэр, түүний шүдний сойз. Түүнийг явснаас хойш бүгд л өнчирсөн. Яг л над шиг. Дэрнийх нь хажуу талд жижигхэн уранхай. Намайг цохиж байгаад өөрөө урчихаж билээ. Дэрэнд түүний үнэр шингэчихэж. Дэрэнд тэр үнэрээ орхиод явжээ. Харин надад хоёр зүйлээ орхисон. Зураг, зүрх. Зургийг нь жаазлаад ханандаа өлгөчихсөн, төлөвлөгөө биелтэл тэндээ байж байг. Харин зүрх нь одоо ч гэсэн цээжин дотор минь цохилоод л байна. Харин миний зүрх хаана яваа бол? Хэдий хол далайн цаана харь газар байгаа ч түүнийгээ би мэдэрдэг. Уг нь ойрхон байвал цээжинд минь байгаа түүний зүрх хүчтэй цохилдог юм. Харин одоо нэг л сулхан.

Одоо би: би биш, хэн нэгэн болж дээ. Түүнгүйгээр би өөрөөрөө байж чадахгүй гэдгээ мэдсэн. Хийх дуртай зүйл гэж надад байхаа больсон. Зайрмаг идэх дургүй болсон, нэг л амтгүй. Гадуур гарахаа ч больсон. Ганцаардахаас айдаг болсон. Түүнийг унтсан хойно бичдэг байсан зохиолоо дуусгалгүй орхисон. Хамгийн сүүлд хэзээ инээснээ ч санахгүй байна. Гэртээ байсан бүх цагаа гаргаад хаячихсан. Одоо намайг тойроод ямар ч цаг хугацаагүй, дурсамжаар дүүрсэн, энэ жингүйдлийн орон зай. Хэргийн гол эзэн ирэх болоогүй ээ. Хамгийн багаар бодоход дахиад 18 сар. ХҮЛЭЭЛТ. Би түүнийг үзэн ядаж байна. Ядаж байна. Ядаж байна. Арван найман сар. Энэ чинь бидний хамтдаа байсан жаргалаас ч урт хугацаа. Урт зовлон. Жаргалаасаа их зовлон.
Энэ юун чимээ вэ? Хаанаас гараад байна. Ойрдоо ямар ч чимээ сонсоогүй энэ чих бүр өвдөж орхилоо.
Энэ чимээ...
Мөн байна...
Тэр минь...
Зүрх минь...
Утас, утас хаана байна. Тэр залгаж байна.

үргэлжлэл 18 сарын дараа...

( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 109 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


erd-013.JPG
Хэмжээс: 600x800 138k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2553

Ёл хад
YolHad_18.JPG
Хэмжээс: 700x525 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2364

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-034.JPG
Хэмжээс: 600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2656


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn