Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Цэндийн Доржготов : Аймшигт амьсгаа
Оруулсан admin on 2007-01-30 02:07:12 (5833 уншсан)

      Би төөрчээ. Шөнө дунд өнгөрлөө. Хөө шиг тас хар үүл огторгуйг бин битүүлж авмагц, унаж яваа морины чих үзэгдэхээ болив. Яг л өрх нь бүтээлэгтэй гэр гэсэн үг. Өдөрхөн нарны илчинд улайсаж байсан хад цохионы хөлс хамар шархиртал сэнгэнэх агаад харанхуйн мухраас шар шувууны ёозгүй авиа хад цохио дамжин бүдэгхэн цуурайтах нь дотор агзагануулам хүйтэн.

     Би төөрчээ. Жолоо хумьж зогсоод чимээ анирдлаа. Өөд газар миний зовлогыг тээж, зүтгэсэн хар морь минь басхүү анир чагнаархаж, түхэлзсэн амьсгаагаа дарж ядахад түүний зүрхний цохилтоос өөр чимээ энэ их түнэр орчлонд сонсогдохгүй. “Хар морь минь харанхуйд үзэгдэхгүй байгаа нь юун сайн бэ" гэж би олзуурхаад "Хэрэв цагаан морио унаж явсан бол өдийд намайг буудчихсан даа" гэж бодох агшинд янжуурын утаа ханхийв. Хээрийн агаарт тамхины үнэр содон ажээ.
     Чингэтэл толгой дээр нижигнэсэн аймшигт нүргээн тэсэрч, уул хад нурлаа. Хар морь балтасхийж, би өөрийн мэдэлгүй ташуураа чанга атгажээ. Их нуралтын чимээ шуугиан асар хурднаар уулын бэл рүү талийх нь уулын оргилын хад цохио нурж, хавцлын уруу өнхрөлдөн миний явах замыг бөглөв бололтой. Ойж дэгдэх аварга том бул цохионууд мөр дээрээ таарсан байц цохиог бут мөргөж, гал оч гялалзуулахыг морь бид хоёр удтал дагуулан тандсаар нүргээн сая намдмагц, хурааж түгжсэн амьсгалаа сэмээрхэн гадагшлуулав. Тэгээд дахин хад цохио нурах болов уу? Ер юу эс болдог бол?...хэмээн эзэн морь хоёр оволзсон зүрхээ дарж ядан хүлээв. Дахин ямар ч авиа гарсангүй. Би мориныхоо нурууг амраахаар буулаа. Энэ балар ертөнцийн ганц чимээ шар шувууны хүүглэх чимээ ч "унтарчээ".  Цааш явах уу, яахав? ... Мориноосоо асуухгуй бол би өөр хэнтэйгээ зөвшилцөх билээ. Мориноосоо асуух юу байхав, түүнийхээ янз байрыг шинжихэд л андашгүйсэн. Гэтэл даанч тэр минь хөө шиг харанхуйд үзэгдсэнгүй. Соотон хоёр чих нь одоо юу, эзэндээ сануулж, солбин хайчилж байгаа бол?...Урагш ахих уу, болих уу? гэдгийг төгрөг хар нүдэнд чинь заагаад өгөх өчүүхэн оч уг нь гялалзаж л байгаасан. Нүхээ бөглөөд ичсэн тарвага л ийм сохор балар амьдардаг биз! Уул хадны үнэр хамрын үзүүрт ханхлах нь хачин. Би гар сунган ийш тийш тэмтэрлээ. Юу ч тааралдсангүй. Мориныхоо дэл, чих, толгойг илбэлээ. Хилэн хар минь усанд нивширсэн эсгий шиг нойтон байна. Ер нь л богшиж сульдсан янзтай. Айдас хүйдсийн сохор харанхуйд ганц бараа бологч унаа минь айж жийрхсэндээ над руу ханьсаж, үе үе сортолзож буй янзтай. Yзэгдэх юм даанч алга. Би зөвхөн таамаглаж сууна.
     Тэгтэл гэнэт салхи сүрхийн нөөлөг цохилоо. Морь үргэн ухасхийснээ эзнээ өмөөрч, давшлав. Морио тайвшруулахаар магнайгий нь илбэвэл тэр ямар нэгэн юмнаас айсандаа хамаг бие нь бөмбөртөл чичирч, хамартаа өртсөн муу зүгийн үнэрээс жигшин хурхирлаа. Пад харанхуйд дэргэд юу байгааг баримжаалах нөхцөл алга. Дэмий л гараа сунгаж, болгоомжтой тэмтэрлээ.
     Чингэтэл юу болсон гэж санана .., Эхлээд би цочирдсондоо бал туссан байх. Миний гарын үзүүрт нэг зөөлхөн юм тааралдсан, Сэхээ аваад тунгаавал хүний нүцгэн биед хүрсэн санагдана. Хөлөрсөн мориныхоо биеийг тэмтрэв үү? гээд дахин лавлаж бузгай үзсэн. Тэгтэл хүний нүцгэн бие мөн байсан. Бүр шав шалдан, зөөлхөн бөгөөд цэв хүйтэн, бас тэгээд эмэгтэй хүний бие шиг санагдсан. Дахин тэмтрэх зориг хүрээгүй.
     Морь минь ч намайг нэг юмнаас хамгаалан тойрч цамнаснаа, хамраа тачигнуулан самарч, тангарч дайрав. Ухаанаа дайчлан сэргэвэл янжуурын утаа сэнгэнэж байна. Чингэтэл чихэнд хэн нэгний бүлээн амьсгаа хэржигнээд ирлээ. Түүний хамт архины эхүүн үнэр ханхийв. Энэ агшинд морь чарлаж, нэгэн зүйлийг тас няс буутал тангарлаа. Би яаснаа ч ухаарсангүй, нэг мэдэхнээ мориндоо үсрэн морджээ. Намайг мордмогц морь маань нэгэн зүг шуухиран харайлгав.
       Гэтэл араас маш их амьсгаатай нэг юм элдэж гарав бололтой. Морь минь хар хурдаараа зугтлаа. Аль зүгийг барьж, энэ их хавцал хясаан дундуур зугтаж буйгаа баримжаалах сүйхээ надад байсангүй. "Хань минь, ажнай минь зугтах замаа мэдтүгэй" хэмээгээд би жолоогоо сулруулав. Нөгөө их уухилсан амьсгаа морины сүүлэнд хүрэн алдаж, хүрэн алдаж байна уу гэлтэй, нэхэн хөөх нь тов тодорхой. Хар морины туурайнд хад чулуу тачигнаж, том том асга өнхрөлдөн, ян элгэн цохио руу хөх гал маналзуулан сүртэйеэ асгарч байна. Би мориныхоо салхинд хийсчихгүйг чармайж, дэлэнд нүүрээ наагаад бурханд залбирлаа. Араас аахилан хөөх бөөн амьсгаа нэг бүдгэрч, нэг тодорхой байх шиг. "Хүлэг минь, эзнээ аврав. Гомбогүр минь, ажнай хүлэг минь хурд хайрла" гэж би наминчилж явлаа
    Хэдий болсныг бүү мэд. Хар морь улам дүүлж байна. Хойноос элдэх их амьсгаа бүдгэрч, харин түүний оронд нэгэн радио шивэгнэлээ. Нөгөө радио "Их долоогийн уулзалтаар зах зээлд эргэлт буцалтгүй орсон Орос улсад үзүүлэх тусламжийг нэмэх талаар ямар ч ахиц гарсангүй" гэж нэвтрүүлж байна.
     Радиогийн шивэгнээ миний хилэн харын хурдыг гүйцэлгүй, тэртээ хойно чимээ тасрахад нөгөө нэхэн хөөгч аймшигт амьсгаа ч сонсогдохоо болилоо.
     Хар морь минь цойлсоор...Нэг мэдэхнээ харын минь чих үзэгдэж эхлэв. Хүлэг маань хоёр чихээ хулмайлган дүүлэх ажээ. Төдөлгүй үүрийн гэгээ шаргалтлаа. Газрын баримжаа мэдэгдэж эхлэв. Хар морь цочирдсондоо амаа тугтран хурдалсаар нэгэн ухаа давтал, манай гэр харагдлаа. Төөрч будилсан эзнээ түмэн эх минь ийнхүү төрсөн нутаг ус, орон гэрт нь авчирч буй юмсанж.
     Эхнэр маань өрхөө татаж явна. Хүү минь уургаа суналзуулан адуу цуглуулахаар давхиж явна. Охин минь хувин бариад үхрийн зэл рүү алхаж харагдана. Ногоон хөндийг алдлан хонин сүрэг бэлчлээ. Манай гэрээс сүлд дуулал эгшиглэв.
     Еох ... Yхээрийн тэр балар ангал ер нь юу байв аа?... Лав л зүүд байгаагүй юмдаг.
Хашаат. Архудагийн өвөлжөө. 1993

 

ЦЭНДИЙН ДОРЖГОТОВ


      Ц.Доржготов 1940 онд Архангайн Хашаатад төржээ. Луу жилтэй, бага, дунд сургууль, Москва хотын хэвлэлийн дээд сургууль дүүргэсэн.
     Шог хошин зохиолын ''Дусал инээд", "Мөнхийн ус", "Бор морь", "Будааны хүүхэд", “Хүүхнүүдийн дунд ганцаараа", "Бодлын хулгай", "Ярьдаг дэвтэр”, "Шог зохиолч тэнэг байдаг". “Туулайн зүрхтэн”. "Бурхны ходоод лонх биш", "Хамба дээлт буюу дэлхий даахгүй баян" зэрэг ном мөн "Шим мандал' "Тэнгэр дуугарахын өмнө". "Yр удам танаа" роман тууж " Нарт өндөр" боть хэвлүүлж. “Тойрох хуудас” кино. "Шуурга” жүжиг бичиж. олны хүртээл болгосон байна.
       Доржготов 1975 онд олон улсын шог хошин зохиолын "Алеко" уралдааны "Мөнгөн зараа” шагналыг монголоос хүртсэн анхны зохиолч. 1990 онд Д.Нацагдоржийн шагнал түүнд олгосон.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 4/1 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 110 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


art_11.jpg
Хэмжээс: 600x356 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3747

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-144.JPG
Хэмжээс: 600x450 123k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2754

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-127.JPG
Хэмжээс: 600x450 54k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2499


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn