Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Хоролын Зандраабайдий : Цаг бусын хувилгаад
Оруулсан admin on 2007-01-23 05:16:28 (7561 уншсан)

Хан тэнгэрийн орноо амгалан заларч ахуй Ноён хутагтын нойр хулжиж уугал ус, суугал нутагтаа шалавхан очмоор санагджээ. Урьд нь энэ тухай хааяа бодовч сэтгэл нь нэг л шулуудаж зориглодоггүй байжээ. Хутагт гэв гэнэт санаа шулуудсандаа эргэлзсэнгүй, очих цаг нь болсон гэж боджээ.
НЭГ.
Говийн оорцог толгодын дунд баахан хүн мал багшрах нь, Говийн мэргэн зангийн хошууны наадам болж байх мэт санагдаж Хутагтын сэтгэлийн утсыг хөндөн, хүслийн жолоог алдууруулав. Хутагт, нүднийхээ аягыг дүүрэх цайлан нулимсыг алгаараа сэм арчаад хартал төрсөн бууцны нь хойтох болдог толгод гэгээн дүрээрээ харагдсанд өөрийн эрхгүй өвдөг нь нугар нугар тусаж залбиран мөргөөд гурвантаа хөлбрөн хөрвөөв.

Хошууны наадам төрсөн хонхорт нь болж байгаа нь хачирхалтай ажээ. Уг нь энд наадам хийдэггүйсэн, яагаад энд хийх болсон юм бол гэж бодсоор хүрч очив. Зүс таних хүн нэг ч үгүй нь уйтай атлаа тэдний царай зүс, намба төрх нүднээ дулаахан үзэгдэх нь сэтгэл амруулах ажээ.
Хээр талд цондоглон босгосон том эрээн асарт ноёд түшмэд лам хувраг морилж байх юм гэж бодсон нь талаар болж хахь еөр хувцас хунартай дарга захирагч маягийн дүр байдалтай үг яриа нь их номчирхуу улс цэц булаалдан байх ажээ Асар тойрсон наадамчид гэж бодсон хүмүүс ч албаны дүртэй ёсорхуу улс шиг бодогдоно. Сайтар ажиглавал, юуны нь найр наадам байх вэ, харин чиг гавжийн дамжаа барих үед ном хаялцан бие биенээ мохоож давах гэж улайрдаг хуврагууд шиг ажээ. Тэдний яриаг амтархан сонсвол, ямар нэг дамжаа барих гэж мэтгэлцэн байгаа биш, огт санаанд оршгүй зүйл, өөрийн нь тухай ам булаацалдан ярьж байгаа бололтой. Хутагт, яахаараа эднүүс энэ хээр тал дээр, асар майханд миний тухай ярьж суудаг билээ, юун гэгч болох нь энэ вэ гэж бодоод анхааран чагнаархав. Байр төрх нь эрдэм номын хүн бололтой залуу хар хүү, говийн тавдугаар догшин ноён хутагт Дулдуйтын Равжаа бол соён гэгээрүүлэгч их эрдэмтэн, гун ухаантан, яруу найрагч, монголын театрын урлагийг үүсгэн байгуулагч, жүжгийн зохиолч, найруулагч, хөгжмийн зохиолч, уран барилгач, хүн судлаач ... хүн байлаа хэмээн чанга дуугаар нотлон айлдав. Хутагт толгойгоо үл мэдэг сэгсрэн "Энэ улс чинь ямар янзын юм ярьдаг хачин амьтад вэ" гэж бодонгуйртал тал талаас нь хүмуүс босож ам амандаа, Равжаа ийм, Равжаа тийм гэж батлан хашгиралдана. Балмагдсан Хутагт юу гэж хэлэх, яах учраа олохгүй алмайран ахуйд хеөрсөн олон хуний их бага дуу цухалдан давхцаж "Равжаа, Равжаа, Равжаа" хэмээн цуурайтуулсаар байлаа Хутагт улам гайхшран "Энд ийм байхад миний мэдэх орон дацан, нутаг усанд яаж байдаг бол" гэж бодов.
ХОЁР.
Хутагт, Галбын хийдийн цогчин дуганд ормоор санагдав. Дуганыг холоос харахад мөн юм шиг мөртөө ойртохоор биш юм шиг ажээ. Ямар ч атугай шалбалзан орох гэсэнд болдоггүй, дотор нь хэдэн хүн дүнгэр дүнгэр ярилцах сонсогдовч хаалга нь цоожтой юм шиг мөртөө ахиулж ажвал ер хаалга үүдгүй юм шиг. Дөхөөд чагнавал "Энд байх ер нь зүгээр юм. Өдөрт гурав хоолтой, хийх ажилгүй мөртөө ажилгүй гэж хүнд ад үзэгдэхгүй, хожим тэтгэвэрт гарахад хөдөлмөрийн дэвтэр тасрахгүй энд ер нь таатай юмаа” гэж хэн нэгнийг олзуурхангуй ярихад цаанаас нь нэг хүн “Хоол унд, орон суурин ч яахав ном мэдэхгүй л хэцүү юм" гэж учирлавал түрүүчийн хүн "Ном хамаагүй, мэддэг нь уншиж л байг, мэдэхгүй бид яахав дууриагаад дуугарч, хөндлөнгийн хүн харахад амны хайрцгаа зөв тааруулан буурьтай дүр эсгэх хэрэгтэй. Чи хоол яахав номгүй хэцүү гэнээ, явж явж энэ тарчиг цагт тогтмол хоол их чухал шүү. Би чихэртэй цагаан будааг нялуун гээд амсдаггүй явлаа. Мөн ч сэхүүн байжээ гээд бодчих. Одоо чихэргүй ч хусаж л байна. Чи биднийг энд шар тостой цагаан будаа голж суухад гадуур гуриатаж байгаа шүү дээ. Чи энд орсноо их аз гэж ханцуйдаа залбирч суу" гэв. Цаадах нь мөчөөгөө өгөхгүй байгаа янзтай "Бас ч ном мэдэхгүй муухай золиг юмаа. Багшийн хэлж өгснийг шинэ бичгээр хуулаад унших л юм. Нэг л олигтой болохгүй болохоор нь урам хугараад эндээс гардаг ч юмуу гэж заримдаа бодох юм гэсэнд нөгөөх нь “Тэгээд яах нь вэ чи? Наймаа хийх нь үү" гэж асуув. Хэсэг зуур чимээгүй болсноо сайх эр "Тэгдэг л байхдаа, ямар ч гэсэн амь зуухыг л бодно доо турж үхэлтэй нь биш" гээд чимээгүй болов. Тэгтэл тэс өөр дуу гарч "Хоёр тэнэгээ ингэж дүнхүүрээд яах юм бэ. тэртэй тэргүй чи бидэнд наймаа үсэргэх юм энэ дотор зөндөө байна. Эндэхийн хэдэн зөнөгийг цааш харахаар энэ юмнууд бидний гар дээр сул ирнэ. Тэр цагийг болтол тэсэж үз пязканууд минь" гэж их л давилуун зандрах маягтай болтол, бас нэг нь үгийг нь тасалж "Та нар нэг юм мэдэхгүй байна. Энэ сүм хийд чинь ардчиллын үед улс төрийн ажил явуулахад их тохиромжтой. Ухаа нь сонгуулийн үед өөрсдийнхөө хүнийг мунхарсан сүсэгтнээр сонгуулахад сайхан байдаг юм..." гэж хэлээд чимээ тасрав.
Хутагтын харах, сонсох хүсэл гэнэт бөхөж, нүдээ анин чихээ дарав. Тэгтэл өлмий доор нь ... Равжаа бол хүний сэтгэл мэдрэлийн инженер түүнийг өөрчлөн сайжруулагч төдийгүй хүнийг бүхэлд нь нэвтэрхий судлагч ... хүн судлаач мөн гэж нотлон хашгирахад бодол нь саринав. Тэрбээр хийд рүүгээ нэг хяламхийгээд "Энд ороод ч бүтэхгүй нь дээ" гэж бодоод толгой сэгсрэн "аяа номыг үл суран, элдэв мууг сурсан энэ банди нар ичдэггүй л юм байхдаа" хэмээн бодоод, уудам хээр талаар хөндлөн гулд галигуулан давхимаар санагдав. Өдийд Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны нутаг Бүрдний газар очвол юутай сонин хачныг үзэж сонсох бол гэж бодмогц сэтгэл нь сэргэж, бие нь хөөрөн тэмүүлэв.
ГУРАВ.
Өндөр хэц дээр тоглойн тогтсон Тойн уулын бараа харагдахад Хутагтын нүд сэргэв. Тэрбээр өөрийнхөе намтарт, Тойн уулын ар шандны орчинд Бүрдний газар бууж нутаглан авай гэж бичсэнээ санав. Сүм хөх бүрдний аралд баралзан харагдах чулуун сүмийг хараад сэтгэл нь тэсгэлгүй хөдлөв. Бүрдний зэгсэн шугуй элэгдсэн өвсөн шүүр шиг тожийж үзэгдсэн нь Хутагтын сэтгэлийг дорхноо гутааж орхив. Энэ үед нэгэн унага цангинатал янцгаах нь сонсогдож урмыг нь сэргээгээгүй бол Хутагт бүр их уруу царайлах янзтай байв. Энэ хавь нутгийнхан налгар намар зуны цагт зээр гөрөөс мэт унагаа зэллэн уяж, айраг идээгээ сөгнөн найр хуримаа хийж :

Дөрвөн цагийн нь эргэлтэнд
Дэлгэрхэн зуныхаа сард нь
Дэлхий газар маань ногоороод байнаа
Дэнсэлсэн сэтгэл минь ягуухандаа
Дөмгөрхөн байна уу даа .
хэмээн дуулж найган, найган суудгийг Хутагт мэдэх учраас тэртээх идэр залуу цагтаа энэ нутгийн идээ шүүсийг хүртэж, энгийн сайхан наргиж, даргиж явснаа санахад сэтгэл нь хөөрч бие нь дэвүүр лүгээ адил хөнгөрөв. Тэртээ нэгэн цагт талын толгод дундах үзэсгэлэнт хөх Бүрдийг хараад арал дээр нь сүм дуган байгуулахсан гэж мөрөөдөж байснаа бодоод зэрвэсхэн харахад чулуун сүмийг гүйцээн барьж орон хийд цогцлуулаагүй ч оргүй болоогүйд олзуурхав. Тэр агшинд бяцхан зээрд унага сүмийг хурайлан тойрч хангинатал янцгаасаар, дөрвөн туурайндаа гал цацруулж уйлагдан давхина. Хутагтын сэтгэл аяндаа түгшүүрлэв. Яг энэ үед солгой гартаа урт балиус барьсан баруун гар нь час улаан өндөр туранхай залуу чулуун сүмээс гарч ирэв.Түүнийг хараад унага зогтусан мойл хар нүдээрээ мэлрэн ширтэнэ. Хархүү ч унагыг харуут амандаа нэг юм үглээд, цустай гараараа чулуу авч шидэв. Чулуу хөл дор нь шороо манасхийлгэн унахад унага сочин огло харайна. Дахиад шидэх зуур унага дайжин холдож, хангинатал янцгаасаар зэгс рүү шургав. Энэ зуур баруун ханцуйгаа сугалдаргалж бүсэндээ хавчуулсан нэг залуу сүмээс гарч ирснээ "Цаад муу хог чинь орилж чарлаад чих нүдээр таслаад байвал яадаг юм билээ. Болохгүй бол амыг нь боохоос доо" гэсэнд хутгат "Тэрэн шиг амархан юм байхгүй. Уг нь Соронзонгийн адуунд нийлүүлчихээд онд оруулчихвал яваандаа хурдалж сэтгэл баясгахаа магадгүй гэж горьдсон юмсан. Унаган бие нь хөөрхөн юм шүү, чи хараарай даа. Аваачиж завдахгүй бол .яахав дээ, чи бид тэртэй тэргүй хайрлах биш" гээд хутгаа түрийдээ нийлээд хормойгоо шуун хонхор руу оров. Түүний хойноос нэг нь "Бууяа, чи битгий хээр суугаад байгаарай. Нар шингэхээс нааш энэ хэдийг арьснаас нь салгахыг бодъе" гэж сугалдаргат хашгираад сүм рүү оров.
Тэд дөрвүүл ажээ. Хүн бүр адуу янзална. Лав тав зургаан адууны мах ширэн дээр нь дэлгэн бөшөөж байгаа бололтой. Алсан адууны гүрээний цус газрын хэвгий рүү цусан зам татуулан урсана. Том, том хэрээ, улаан хошуут хар шувууд, золбин ноход уур савссан гэдэс, дотор мах булаалдан зулгаалдана. Адуу эд бадхийж байгаа тэдний яриаг сонсоход дотор аяндаа хирдхийнэ. Нэг нь
- Цэргийн найз нар сайхан юмаа. Энэ хэдийг дөхүүлж өгнө гэж аль ноднин тохирсон юм. Намайг мартчихаад байхад мань хүн хэлсэндээ хүрсэн байгаа юм даа. Уг нь мань эрийг дандаа загнаж хөрөөдөж байдаг хамаатны нь нэг амьтны адуу юм гэнэлээ. Манай хүн түүнд аргагүй өширхсөн юм шиг ярьдаг юм гэхэд цаадах нь
- Өө зайлуул, сүйдтэй ч юм биш санж, бас хамаатных шүү гэхэд бас нэг нь
- Тэр зөнөг өдийд гучин хоёр адуунаасаа салаад юу бодож суугаа болоо гээд хахаж цацан хэржигнэтэл хөхрөв.
. - За за, тэр яахав, наадахаа түргэн арьснаас нь салгаж үз. Хот явах нөгөө тэрэг чинь өнөө шөнө... аягүй бол ингэсгээд шидээд орж ирнэ шүү гэж нөгөөх нь шавдуулна.
- Чухамаа, чухам. Энэ хэдийг ачиж өгчихөөд, харьж эхнэрийнхээ хажууд ясаа бүлээцүүлье ... гэж нэгийгээ хэлтэл нөгөөх нь өлгөж аваад
- Нээрэн хэлбээс хэлэв, чи бид хэд хоног хээрээр гэр, хэцээр дэр хийлээ шүү, одоо хэтэрлээ...
Тэднийг ийнхүү ярилцаж байтал нөгөөх унага хангинатал янцгааж туурайны нь чимээ тачигнав. Сугалдаргалсан залуу цочин ухасхийгээд нөхөд нь шоолж, "Манай хүн ч нэг иймэрхүү л сайн эр байх даа" гэж егөөднө.
Энэ мэтийг сонсоод, хутагтын сэтгэлийг гунигийн манан бүрхэх үес хажууханд нь нэг зоримог эр "Данзанравжаа өнөөдөр бидний дунд байсан бол ямар янзтай байхыг эргэцүүлэн бодоцгооё. Тэр бол ний нуугүй хэлэхэд монголд ардчиллыг санаачилсан хүн юм. Баримт нь гэвэл тэртээ Х!Х зууны үед шашны сүм хийдийн хүнд сурталт толгойлогчид түүний шадар тойрон хүрээлэгчдийн эсрэг шударга тэмцэл хийж шүлгээрээ шавхруудаж байсан юм. Тиймээс тэр бол ардчилсан үзэлтэн мөн" гэж хашгираад бодлыг нь сарниулав.
Сүм хөх бүрдний этгээд явдал Хутагтын харуусал халаглалыг зэрэг хөдөлгөв. Тэрбээр "Юм ингэж өөр болох гэж байдгаа, тал нутгийн хүн ийм боллоо гэж бодоход ухаанд багтахгүй байна. Айлын адууг азаргаар нь сум алгасуулан хөөж авчраад ганц унага үлдээн хядана гэнээ. Энэ чинь малчин монгол хүнд байтугай ер хүн төрөлхтний ухаан санаанд багтах зүйл мөн үү, яавч биш. Аяа та нар мунхаг байна. Хулгай хийж баян болдоггүй, худлаа хэлж үнэн болдоггүй, хуурмаг хэлж мэргэн болдоггүй юм шүү" гээд шагшран гаслав.
Хутагт хэсэг зуур бодлогошроод, Эрдэнэ зуу, Богдын хүрээ мэт их орон газраар бэдэрвэл сэтгэлийн гансрал тайтгарч уй гашуу арилах юун гэж бодов.
ДӨРӨВ.
Эртний түүх домогт Эрдэнэзуу яагаад ч юм Хутагтад их л цэмцгэр. нүүрээ угааж, үсээ самнасан гоо бүсгүй шиг өнгөлөг харагдав. Зуугийн дуган хэзээний сүрлэг янзаа алдаагүй атлаа хүүхэд ноолчихсон хонины морь шиг санагдах ажээ. Гол хаалга цэлийтэл нээгдмэгц Гомбогүр бурхны мэлмийн бадмаараг шигтгээнээс гэрэл цацарсангүйд Хутагт гайхан харвал осолгүй л мөн юм шиг мөртөө өнгөө алдсанд нь хачирхав. Ямар нэг юм торхийх чимээнээр ажин харваас Гомбогүр бурхны хажууханд орхимж нөмерсөн хоёр залуу лам сүүтэгнэн, үүрдэг уутанд янз янзын хөөмөл шуумал бурхдыг сэм ууталж байх ажээ. Сайхь хоёрын шивнээ нуудгай үйл хийж байгааг нь илтгэнэ. Тэр үгийг чагнаархвал хүнд хэрэгтэй юм ер сонсогдохгүй ажгуу. Алдаг сонссоноо эвлүүлбэл "эдний чинь нэг нь гучин мянган бор ... манайхаар ... тэр дэмий талдаа, нээ алтадсаныг зуун ногооноос ... өөр цааш нааш заяа нь үгүй ... их хуцвал илүүгүй гэхэд дутуугүй ... аа энэ муу гуулийг чинь би нэг муу польшид дөчин саяар өгөөд идүүлсэн гэж ... тэх байлгүй чи муу гөлөг шуналын михроп цөгөө цөлхөөв минь" гэх мэт хоорондоо холбоогүй хэсэг тасархай үгс болно. Хутагт. аяа энд бас ил сүжиглээд далдуур идэгч, ичиж айхаа больсон шавь нар суудаг байх нь гэж бодохоос жигшүүр төрнө. Хажуугийн дуганы хаалга татах хорхой хүрэвч гэнэт Богдын хүрээ сэтгэлийг нь татав. Ноён хутагт, залуудаа богдын хүрээнд халхын сайчуудтай ном хаялцаж, гавьжийн дамжаа, аграмбын дамжаа барих гэсэн эрдэмтэн лам нарыг мохоож явсан ч удаатай. Бас Богдод бараалхах гэж хүрээ зорьж явснаа гэнэт дургүй нь хүрээд Хан уулын энгэрээс хөсгийнхөө жолоог эргүүлж байсан ч түүхтэй юм. Энэ удаад бол ямар ч саадыг дааж, Богдын хүрээг үзэхээс буцахгүй зоримог байлаа. Шөнийн цагт хүрээ галанд умбах мэт ажгуу. Ер нь ганц энэ хот ч биш бүхэл хорвоо дэлхийг сансраас харахад од мичдийг газарт шигтгэсэн лугаа адил харагддаг болохоор төдий л гайхсангүй. Гандантэгчилэн хийд дэндүү эль хуль мэт санагдана. Өөрийн нь мэдэх ёс ёмбогор сүрлэг хийд биш, хаа нэг тийш нүүдэллэх гэж зэхэж байгаа юмуу эсвэл нүүж ирээд төвхнөж амжаагүй байгаа юм шиг бодогдоно. Гунгаачойлон, Дашчоймбол. Ядгаачойнзон хэмээх гурван том дацан алга болоод суурин дээр нь ганцхан багана үлдсэнийг үзээд гайхахын ихээр гайхав. Тэдгээр дацанд очиж нэлээд тухлаж болох юм гэж бодсон нь талаар болсонд Хутагт ихэд харамсан яагаад ч юм өөртөө гомдох шиг болов. Шашны сургуулиас хоёр хүн гарч ирээд хэд алхсанаа, ойролцоо шуугилдах хумүүсийн чимээнээр чиглэлээ өөрчлөн Мэгжиджанрайсэгийн дуганын үүдний саравчинд орж, харцаганаас айсан болжмор мэт хярж зогсов. Тэр хоёр биендээ эрхлэх мэт үс гэзэг, энгэр заамаараа оролдож байснаа тэврэлдэн озолдов. Тэдний өмссөн зүүснийг ажвал хэтэрхий богинодсоноос өгзөг нь бараг ил гарсан оготор банзалтай охин, дээгүүрээ номын хувцастай, доогуураа шалбуур өмд, алагласан хаймар шаахайтай залуу хувраг хоёр ажээ. Тэд саяхан барьж дуусаад хараахан аравнайлаагүй байгаа, хажуугийн жижиг дугана руу очив. Охин дуганыг сонирхон харснаа "Энэ дуганыг далай лам ирж нээх юм гэлүү" гэж асуухад ламхай "Тэгэлгүй яахав. Далай лам морилж ирж дүйнхорын бан тавих юм" гэв. Тэгтэл хүүхэн, тэрүүхэндээ адтай нь аргагүй хавчиганаснаа ер ийм ажилд л бэлтгэж зориуд тайрсан мэт оготор банзлаа, хүүе гэхийн завдалгүй хүйсээ өнгөртөл огшоож "Тэрнээс нь өмнө хоёулаа энэ дуганыг мялаагаатахъя" гээд хархүүг хүзүүдэн зуурч мөрөнд нь асав. Тэр хоёр агшин зуур ичгүүр сонжуураа алдан азарганы ноход мэт эецэлдэн ноололдов. Энэ үед хэдэн согтуу залуу цоохор, саарал, алаг, шар зүсний эрлийз хурлийз ноход хөтлөн хийдийн хашааг цоройлон давж орж ирэв. Ноход хуцалдан хэрэлдэж, эзэд нь лонхны бөглөө ховх татан, амаар нь балгаж, шүлс үсчүүлэн тургилна. Ноход уралцан хэрэлдэж, гаслалдан ахуйд эзэд нь хэнэг ч үгүй тамхи баагиулна. Тэдний тамхины утаа орчны агаарыг манантуулж сүмийн дээврийн саравчинд нойрсох тагтаа, болжмор мэтийн хамрыг хорсгов уу гэлтэй шувууд дэрхийн босож шөнийн тэнгэрт үргэн цойлов. Ноход Гунгаачойлон дацангийн өнчин ганц багана руу сарихад, согтуу залуус сувраганы булангаад огидсоор тургина.
Хутагт гутралд дарагдан гудайж аягандаа мэлтрэн дүүрэх харууслын хар нулимсаа алгаараа арчин тогтоох гэж дэмий оролдсоноо, аяа бас сэтгэлээ засалгүй гангалагч залуучууд та нар ичиг, ичиг гэж шивнэн хэлэв. Тзрбээр хаашаа явж, юу ч үзэж сонирхох хүсэлгүй болоод хоёр хөл нь гуйвлан ганхах зуур түүний тал бүрээс өвгөд дээдсийн нь сүнс өндөлзөн босож, түшин авах шиг болов.
ТАВ.
Хутагт орчин тойрноо их л хянамгай ажиглан харав. Туранхай цагаан залуу олны анхаарлыг үгээрээ биш, янз байдлаараа татахыг хичээх мэт нэг үг хэлээд л түүнээ нотлохын тэмдэг болгож, уншиж буй зүйл дээрээ баруун гараа зөөлөн тавих бөгөөд үгээ жинтэй болгох гэсэн шиг зориуд зөөж ярина Тэрбээр
- Равжаа бол Монголд музей үндэслэсэн, музей судлаач хүн юм Түүний цуглуулсан зүйл, эдэлж хэрэглэж байсан эд өлгийн юмс нь музейн суурь үзмэр, бичиг баримт нь архивын гол хэрэглэгдэхүүн болов. Тэгэхээр Равжаа бол музей архивыг энэ нутагт үндэслэсэн төдийгүй монголд үүсгэн санаачилсан хүн юм... гэтэл хууз сахалтай хижээл насны эр босон харайж,
- бид ер нь үнэлэлт дүгнэлтээ энэ хонхор жалганаасаа гаргаж наанадаж улсын хэмжээнд цаанадаж дэлхийн түвшинд аваачих нь зүйтэй. Энэ бол өнөөгийн зах зээлтэй ч уялдана гэж мэдэмхийрээд, Равжаа бол аль ч талаараа зөвхөн манай хүн биш дэлхийн хүн юм. Түүний "Саран хөхөө" бол дуулалт жүжиг дуурийн нийлбэр төдийгүй опөретта юм. Оперетта гэдэг бол манайд анх бий болсон зүйл, Франц, Италийг дуурь, оперетта гэдгийг мэдэхгүй дүйнгэтэж байхад манай Равжаа монголын говьд түүнийг бий болгоод өөрөө найруулан тоглуулж байлаа. Бүтэн сар тасралтгүй тоглож болдог тийм том дуулалт жүжгийг энэ дэлхий дээр манай Равжаагаас өөр хэн зохиож найруулж чадсан юм бэ? Ингээд бодохоор энэ дэлхийд, дуулалт жүжиг оперетта алин нь ч монголын говьд үүсээд тэртээ өрнө зүг Итали хавьд дууссан байх нь байна шүү гэхэд хүмүүс хөөрөн хөөрөн алга ташина. Тэгтэл нэлээд буурьтай байрын хөглөгөр эр босож гараа ергөн олны түрхрээн шуугианыг намдааж, өөрийгөө доктор Луузан гэж танилцуулаад,
- бид Равжаагаа зевхөн утга зохиол, урлаг талаас өөрөөр хэлбэл нэг талаас нь үнэлэх гээд байна. Тэгвэл энэ их өрөөсгөл юм болно. Тэгж болохгуй нөхдөө! Тал бүрээс нь дээр дороос нь ярихгүйгээр бүхэл бүтэн Равжаа бий болохгүй шүү. Товчхон хэлэхэд, манай Равжаа бол Оросын Ломоносов, дундад Азийн Авецина Ибн Син, Италийн Леонардо да Винчи мэттэй зүйрлэхгүй тэднээс давсан хүн шүү, худлаа гэж та нар мэтгэвэл би жишээ хэлж чадна. Ухаа нь Ломоносов тэмээ мэдэх үү, мэдэхгүй, Авецина опереттаг зүүдэндээ ч үзээгүй биз. За тэр Итали зураач будаг нялхаас өөр юу мэддэг байгаа иж. Түүний тухайд бол европынхон дандаа хүч түрж байдгаараа л хөөргөж гайхуулж байгаа юм. Тэгэхэд манай Равжаа бүх төрлийн шинжлэх ухаан урлаг утга зохиолыг мэдэх төдийгүй, бүтээлээрээ нотлон үзүүлж чадсан юм . Гэтэл нэг эрдэмтэн байрын залуу эмэгтэй, тэсвэр алдсан байртай тэвдэнгүй дуугаар
- уучлаарай эрхэмүүдээ бид яагаад монгол төдийгүй дорно дахинд цагийг эзэлсэн их яруу найрагч Равжаагийн тансаг найргийн тухай голлон ярихгүй, гол биш юмнуудыг хамж шимээд байнаа. Равжааг ийм тийм гэж элдэв юм овоолохгүй, зөвхөн яруу найрагч зохиолчийн нь тухай ярихад ЮНЕСКО - гоос тэгш ойг нь тэмдэглэдэг дэлхийн соёлын оргил томчуулын хэнээс нь ч дутахгүй шүү, тийм үү үгүй юу гэж асуув. Шижээргүй эмд үгээ таслуулсандаа хилэгнэсэн доктор ойр байсан бол сайхь эмэгтэйн нүүрэнд нударгаа хүргэж мэдэхээр гараа зангаад "Чи хүлээж бай, би үгээ дуусгая. Бид түүний бичсэн зүйлийн тухай их ярьсан болохоор өөр юмыг нь, хүмүүс тэр бүр мэдэхгүй юмыг нь илрүүлэн ярих ёстой. Жишээ нь Равжаа бол дорно дахины аугаа их гүн ухаантны хувьд тэр Күнз Минз юү юм бэ? манай Равжаагийн дэргэд … Тэр хагас доктор... гээд нөгөө эмэгтэйг зааж, Долгор чи яруу найргийг нь ярьсангүй гэж хангинаж байна. Ярьж яах юм бэ? Тэртэй тэргүй Равжаагийн нэг шүлэг, тухайлбал "Yлэмжийн чанарыг" Энэтхэгийн "Махабхарата" мэтийн том туульс дээр тавихад л шалчийлгах юм чинь. Та нар мэдэхгүй байна, манай Равжаа аугаа шүү аугаа... тэнгэрт нэг нар байдаг шиг газар дээр ганцхан Равжаа бий! хэн үгүй гэж надтай мэтгэх юм бэ тийм хүн байна уу, тийм хүн байвал босоод ир... гээд хурц хүрэн нүдээ эргэлдүүлэн олны зүг ширтэхэд бүгд намсхийж. эрвээхэйн далавч дэрвэхэд дуулдахаар нам гүм болцгоов. Түүнтэй өрсөлдөх мэт нэг эр шовсхийн босож нэг гэрэл зураг харуулаад "Оросын Пушкин эхнэр Натальятайгаа Парижаар зугаалж явахдаа зургаа татуулж чадаагүй байхад манай Равжаа Монголын говьд гэртээ сууж байгаад л патиардуулчихсан байгаа юм даа" гэв.
Яг энэ агшинд, хүн санаанд оршгүй юм болсон нь гандаж онгосон дээлтэй, гундаж ядарсан царайтай мөртөө, цөс ихэт, омогт эрийн дүртэй нэгэн босож ирж, олны анхаарлыг татав. Тэрбээр
- Та нар чинь яаж байнаа, эрүүл байна уу гэж шууд асуутал, бүгд түүний зүг эргэж, хос толгойтныг үзсэн мэт хачирхан харцгаав. Тэдний дундаас хэн нэг нь
- Харин чи чинь согтуу галзуу юм биш үү гэж хэрүүл өдсөн асуулт сөргөж тавьсан нь олны санаанд нийцсэн аятай, тал талд нь
- Ёстой, ёстой, энэ чинь өөрөө шал умаахан амьтан байна гэцгээн шоололдов.
- Би ямарч байж болно. Та нар юу ч гэж хочилж болно. Тэгэхдээ тэр Равжаа чинь та нарын амны зоргоор тургиж байгаа шиг энэ ертөнцийн хамаг юмыг мэддэг чаддаг ид шидтэн, ирд хувилгаан байгаагүй юм. Тэр чинь мах цусанд төрсөн хун, тэр чинь харин яруу найрагч байсан юм. Түүнийг нэг ухаантай эрдэмтэн, их говийн авьяаслаг яруу найрагч гэж үнэлснийг та нар мэддэг үү? Равжаа хий хуарын амьтан байгаагүй, хүн шиг хүн, хүнтэй адилхан хийж бүтээж, жаргаж, зовж явсан хүн гэдгийг дахиад хэлчихье. Юу гэж та нар өвгөд дээдсээ магтахаараа тэнгэрт гаргаж, муулахаараа газарт оруулж байдаг юм бэ? Хоосныг магтаад их болохгүй, байгааг муулаад бага болохгүй. Та нар битгий чөтгөр шулмын зан гарга, цаг бусын хувилгаад минь... гэтэл докторын тэсвэр алдагдав бололтой.
- Наадах чинь юу гэж хуцаад байгаа юм бэ? Энэ ер нь хаанаас, ийм юм гараад ирээ ээ? Yүнийг хэн энд оруулсан бэ? Ямар балиар этгээд вэ? Наад согтуу солиотоо хөөгөөд гарга, Yгүй бол чирээд гаргаж хая. Хөөе цагдаа нар хаана байна... гэж хашгирав.
Тэгтэл турлиах шиг тас хар хувцастай, буу шийдэм, гав тушаа зүүсэн, яахаас ч буцахгүй царайтай хэдэн залуу дэрхийтэл босоод ирэв. Хутагт тэднийг гараар зангаж цааш бай гэсэн дохио өгөед
- Та нар их хачирхаж байна уу? гээд эрхий хуруугаа этийлгэн элгээ зааж, говийн тавдугаар ноён хутагт яруу найрагч Лувсанданзанравжаа би байвал та нар намайг яах вэ ... гэтэл хэн нэг нь
- Гүй ээ. бас их амьтан байх нь, ноён хутагт болох санаатай ёстой ичиг, ичиг байна даа. Шал галзуу амьтан байна шүү дээ наадах чинь гэсэнд хүмүүс нирхийтэл шоолон хөхрөлдөв. Доктор улалзан зангаж
- Цагдаа нар юугаа гөлрөөд зогсчихвоо? Наадахаа чирээд гаргаач, бид ажлаа хийе гэсэнд Хутагт,
- Би ямар ч муу муухай амьтан байлаа гэсэн та нар надад халдах эрх байхгүй Эндээс албадан гаргаж ч чадахгүй... гээд бяцхан бодлогоширсноо, би яарчихаж, би буруу юм хийж ... цаг бусаар ирж гээд дуу нь хувиртал доктор их л доогтой янзаар,
- За тэр харав уу, наадах чинь та нарыг маагаж байх хооронд дахиад л солиороод уналаа. Цаг бусаар ирсэн гэнэ үү? Цаг нартай морилдог их үнэтэй туньтай зочин байх нь хөөе! Алий, цагдаануудаа, нөхдөө, та нар чинь юугаа хийж байнаа? Наадахыгаа эндээс түлхэж гаргаад, биднийхээ ясыг амраагаад өгөөч. Та нар чинь ардчилсан төрийн цагдаа шүү дээ гэж уцаарлав. Хутагт огт тоосон шинжгүй
- Би чинь цаг нь болоогуй байхад энд ирсэн юм байнаа гэдгээ дахиад хэлчихье Одоо явлаа. Та нарыг байг гэж гуйсан ч явлаа гэж эрс зоримог хэлтэл доктор
- Тэрний хэлж байгааг дуулав уу та минь. бас гуйлгах гэнэ, их санаваа гэтэл нирхийтэл хөхрөлдөн шуугилдав
“ “ “
Гадаа салхи сүр сархийж асрын хормой дэрвэлзэн, бөөн тоос бужигнав. Хэн нэг нь "ус буулаа" гэж хашгиртал цахилгаан гялсхийж тэнгэр цууртал нижигнэв. Аадар бороо асгаран шаагьж эхэллээ.
1993 он

ХОРОЛЫН ЗАНДРААБАЙДИЙ

Дундговь аймгийн Цагаановоо сумын нутагт 1934 онд төрсөн. 1973 онд МУИС төгссөн, монгол уран зохиолын багшийн мэргэжилтэй. 1952 оноос улсад ажиллаж, "Соёл утга зохиол" сонины сонин гаргагч, Соёлын яамны мэргэжилтэн, “Монгол роман", "Цог" сэтгүүл, "Утга зохиол" сонины нарийн бичгийн даргаар ажиллаж ирэв. Жараад оноос уран зохиол оролдон "Манай нутгийнхан", 'Суман хүрэн", "Аранга" зэрэг роман, тууж, өгүүллэг найрууллын 20 гаруй ном хэвлүүлж "Хонины найр", "Хөх ногооны униар" зэрэг уран сайхны кино, "Задын чулуу", "Шүртэй алтан бөлзөг" зэрэг жүжгийн зохиол бичиж дэлгэц тайзанд гаргасан. Д.Намдаг, Ч.Чимид зэрэг тавиад зохиолчийн түүвэр зохиолыг эрхлэн хэвлүүлжээ. Түүний уран бүтээлийг үнэлж Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Д Намдаг нарын нэрэмжит шагналаар шагнасан.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 15/4 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 415 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-015.JPG
Хэмжээс: 450x600 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4602

Ц.Батболд Зотон, тос 90x110
Халх эхнэр
Хэмжээс: 537x600 170k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5768

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-157.JPG
Хэмжээс: 600x450 139k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3594


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn