Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Жагдалын Лхагва : Эвэр
Оруулсан admin on 2007-01-23 05:08:45 (13431 уншсан)

     Алтайн хүрэн цохионы нөмерт хавсаргатай едөр эхээс мэндэлсэн янгирын бор ишиг наран наашлах тутам хөрвөжин торниж: шөрмөс чангаран туурай хатахын хирээр толгой дээр нь хоёр газар товойж, арьс загатнах болов. Ишиг эхлээд яах гэж загатнаж байгааг үл мэдэн хаданд хааяа үрчихээд л ээвэр газар тагшин тоглож сүрэг даган тачигнаж явах бөлгеө. Удахгүй арьс загатнахаа болиод өвдөж эхлэв.

Өвдөх нь өвчин биш зүгээр л нэг хүлээлт биш албан тушаал дэвших гэж байгаа хүнд дээд газрын шийд ирж өгөхгүй удах мэт аятайхан шаналгаа байлаа. Тэг тэгсээр товойсон газар нь үс халцарч арьс нимгэрсээр хоёр хөөрхөн эвэр цухуйв. Энэ үеэс л ишиг тэх болох гэж байгааг там түм гадарлан урт сүрлэг эвэртэй болохын дон тусчээ. Тэрээр цохионы орой дахь тогтоол уснаас уух бүрийдээ тугалмай нь бяджаагүй бяцхан эврээ харан харан чамлаж, тэр л өдрийнхөө талыг сэтгэл гунин өнгөрөөх болжээ.
      Шүдлэн насанд эвэр нь овоо хэвээ олж дугуйран, хэдэн сайхан эржгэртэй болоод үзүүр нь шовхорч ирэв. Аргил тэхийн долоон төө эвэр, эцэг тэхийн таван төө эвэр гадаад анчны ганзага мялааж Берлин, Парис одсон болохоо; эдүгээ бор халиун сүрэгтээ эхний дөрөвт орох болжээ. Энэ нь хэдийвээр шүдлэн ямаанд багадахааргүй байр суурь боловч сүрэг тэргүүлэх хүсэлд эрт донтсон залуу янгирт шившигтэй санагдана
      Нэгэн өдөр янгирын сүрэг байрлал солих болж хавцлын ирмэг нарийн жимээр бэдрэв. Янгирын хуулиар бол ганц ганцаар цувран явах ёстой боловч эх янгир бор шүдлэнг туурай гүйцэд хатаагүй юм хэмээн хамгийн хавцал талаас нь түшиж явлаа. Удаан ургаж байгаа эвэр, ургаж ядсан цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдаж явсан залуу янгирын цус дээшээ огшин эврийн үзүүрт халуу оргин чинэрээд ирэв. Хадан хана руу хадарч орхивол яс тугалмай янгинан тархи дүйрээд уурандаа эргэж эхийн бөөр лүү сэжив. Санаандгүй явсан эх янгир ганц тэрсхийгээд хавцлын харанхуй руу пижигнэн одоход залуу янгир айсан ч үгүй: ичсэн ч үгүй гэмшсэн ч үгүй гагцхүү яах гэж тэр хөгшин зөнөг цувж явалгүй зэрэгцэн чихэлдээд байсанд л баахан гайхаж, зай чөлөөтэй болсонд баярлаж бөлгөө
     Эхээ ольсон эврийн үзүүрт арьс үл шалбарч, дусал цус наалдаад байвч залуу янгирт анхаарч мэдэх зав байсангүй.
    Харин хожим нь тогтоол уснаас уухдаа тольдон харахад тэр талын эвэр арай дотогшоо дугуйраад байгаа нь ажиглагдах болжээ. Хоёр өөр эвэртэй байх нь сүргийн тэргүүний сүр хүчинд сайнгүй ч гэсэн урт л ургаж байвал учиртай гэж тэр бодно.
     Хоёр жил өнгөрлөө. Дахиад хоёр тэх ногоон мөнгөний золиосонд одож, бор халиун сүргийн тэргүүнтэн болоход ганц хуруу дутав. Гэвч түүнд тэргүүн болохын хүслэнгээс өөр нэг бодох юм бий боллоо. Юу гэвэл нөгөө дотогшоо дугуйрсан эврийн үзүүр явсаар чамархайд тулжээ. Яагаад тэгснийг тэрбээр яаж ч бодоод эс ухаарна. Эвэр хэдхэн сарын дотор араасаа хонхойлгон дарж өвтгөх болов. Тэгснээ арьс цоороод цус шүүс гоожиж ялаа батгана салахаа болилоо.
      Залуу янгир дэндүү хурдан ургаж байгаа эвэр хайр найргүй довтолгох цаг хугацаа хоёрыг зүхэн бухимдавч эвэр хэдүйнээ маханд шигдэн оржээ. Бусдын эвэр толгой тойрон ургаж: эсвэл дээшээ сэрийж байхад миний эвэр яагаад ...? хэмээн тэрбээр шаналан бодовч хариу үл олдоно. Эвэр ургасаар ясаа цоолов. Тэсгэлгүй өвдөхийн манан дотор "яагаад" гэсэн асуултын хариу төөрсөн янзага шиг сүүтийвч бие нь үл баригдана. Эвэр тархиндаа тулжээ. Тархины бор хальс цоорох хоромд л "Миний эвэр буруу ургажээ" гэсэн там тумхан ухаарал янгирын толгойд нэг орж ирээд үүрд замхарсан нь шувуу суунгуут үргэн нисэхийн адил бөлгөө

  ЖАГДАЛЫН ЛХАГВА

      Ж.Лхагва 1942 онд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төржээ.
    1966 онд Киевийн политехникийн дээд сургууль, 1987 онд Москвад утга зохиолын дээд курсийг төгссөн. 1960 оноос уран бүтээлээ эхэлжээ. 1991 оны Монголын зохиолчдын эвлэлийн шагналтан. Хот хөдөөд эрчим хүчний байгууллага болон "Техник технологийн мэдээ", "Yнэн', "Бодлын солбицол" зэрэг сонин сэтгүүлийн газар ажиллаж байв. Тэр орос, испани хэлнээс олон ном орчуулж, хэд хэдэн кино зохиол телекино ба теле жүжиг бичсэн.
      Тэр “Саарал даага" 1970, "Толгодын цаана ингэ буйлна” 19?2, "Сарны шороо" өгүүллэг тууж 1977, "Хулангийн тоос" 1978, "Шинэ ногоо ургадаг" 1983, “Ахыг даасан хүн" 1985, "Атга чулуу" 1990, "Алаг чулуу" 1991. "Дутуу хөрөг" 1994 ээрэг ном бүтээжээ,
 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 15/3 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 57 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Г. Дунбүрээ	63х145, зотон тос
Эндрюьс их хүрээнд
Хэмжээс: 600x258 89k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3288

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-009.JPG
Хэмжээс: 600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2667

Их Монголын шүтээн зураг
b-009.jpg
Хэмжээс: 300x404 51k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4368


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2020 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn