Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Намсрайн Нагаанбуу : Сүүмэгдэйн цэнхэр дэлбээ
Оруулсан admin on 2007-01-03 05:41:19 (3826 уншсан)

Солонгорсон хээтэй нимгэн торго мэт сүүмэгдэй цэцгийн цэнхэр дэлбээ газраас ургасан гэхэд итгэмээргүй энхрий, голын нь шаргал үрслүүрээс эрвээхэйн тэмтрүүл мэт сэрийх ариухан өрөвлөгө нь дэндүү эмзэг турьхан харагдана. Ногоохон баг цэцгээ бүүвэйлж чичрэгнэсээр... ганхалзсаар авай.

- Энэ цэцэг л дэлгэрч байвал би сайн явна. Гандаж гундаад ирвэл намайг зүдэрчээ гэж санаарай хэмээн нөхрийгөө дүнсгэр царайлж ер тоглосон шинжгүй өгүүлэхэд
- Яг үлгэр шиг ээ, чи бид хоёр хүүхэд биш дээ гэж Гандиймаа хөөр болон дэвэлзэнэ. Дамдин гэргийнхээ инээдийг чагнаж тэртээх уулсын намирсан зэрэглээг ширтэн хэсэг зуур бодолд автсанаа
- Сэтгэл бодлыг нүд өдөөдөг, амины мэдрэмжийг амьсгаа түгээдэг. Чи цэцэгтэй харьцахдаа хар шил зүүж амны хаалт хийж байгаарай. Өөр хүн ойртуулж болохгүй шүү! гэчихээд сая л өмнөөс нь ширтжээ.
Хоёр биеийнхээ хайрын билэгдэл гэж ийм санаа сэдлээ дээ хэмээн Гандиймаа эхэндээ баяссан аж. Гэтэл амьсгал нь энэ цэцэгт хүрвэл бузардах мэт үгийн аясыг сонсуутаа хүүхэн тунирхал нь өрвөлзөх аяс орсон ч,
- Цэцэг тарнидаг цэцэн ханхүү минь, ойлголоо доо би хэмээн дүйвүүлээд санаснаа гаргалгүй сэтгэлээ үдэв. Дамдин гараа далласаар яваад өглөө Гандиймаа сүүмэгдэй цэцгээ ширтсээр хоцров
Нөхөр нь сургуулийн нярав гээч ажилдаа дассан боловсрол багатай төрөлхийн хар ухаантай нямбай бодь нэгэн. Сумын төвийнхөн "уг нь толгойтой хүн" гэлцэвч эм тан түгээн "Итгэл" сан уншчихгүй болохоор нь ч тэр үү хэрэг нь бага, тоож юм асуух нь ховор билээ. Гэхдээ хар нялхаасаа төвд, монгол, шинэ бичиг, гурван номын эрдэм шүтэн бясалгасан юм юмны захтай гэдгийг нь гадарлах ч бас “өөдтэй юм бүтээсэн нь юу л бол доо чи” гэх тоомжиргүй хандлага их. Дамдинг тэр л туурвил судруудынхаа ид шидийг төвийн эрдэмтэд дэлгэн цэц сорихоор зориглоод замд шуударч буй нь энэ юмсанжээ
Бүсгүй хүний сэтгэл ботготой ингэ шиг уяхан, бялзуухай шиг гэнэхэн юм хойно доо. Эр нөхрөө үгүйлэх бүртээ өнөөх цэцгийг хайрлан арчлах болов. Өөр хүн бүү ойртуул гэсэн үг сэр сэр салхи мэт сэтгэлд нь гэнэ гэнэ сэвэлзэж намайг хардаж энэ цэцгээр сануулга болгов уу гэх уянгалаг гэмээр гоморхол зүрхэнд нь үймнэ. Сүүмэгдэйн цэнхэр цэцэг дэлгэрч байлаа.
Дамдин нэг орой санамсаргүй гэнэт хүрээд ирэх шиг суурины айл бүрийн зурагтаар яриа дэлгэн бөөн шуугиан хачирхал болж нэвтрүүлгийн хөтлөгч нь өргөөнийхөө хоймор завилсан хөдөөний эрдэмтдийн нэгэн хэмээн цоллов. Байгалын гамшиг бол гайтай тохиолдол биш тангарагаа гээсэн хүмүүсийн оюун санааны эсрэгшилийн хорт нөлөөлөл гэж яриад зарим нэг газар хөдлөлт, үер. ган, зуд, осол аюулын тухайн үеийн нь үймээн самуунтай холбон тайлбарлав. Өмнөө нэгэн судар дэлгэсэн харагдана. Царай нь цайчихсан ч юм шиг. Гандиймаа инээмсэглэн сонжсоор нөхөртөө баярлаж жаргалтай байлаа. Дамдинтай арваад жил үерхээд айлын голомтоо хослон тулсан гэргий нь төдийгүй нөхрийнхөө үлгэр номлол мэт бясалгал, онол эшгийн аястай гүн сэтгэмжийг буйлуулж урмын тос нэмдэг саяхан төгссөн дээд боловсролтой багш хүн учраас зорьсон үйлд нь итгэж хүлээхийн догдлол эдлэхээс ч аргагүй бөлгөө. Маргааш нь зарим хүн Дамдины яриаг хүй нэгдлийн үеийн мухар сүсэг, шашны зан үйл төдий хуучин сэдэв, шинжлэх ухааны нотолгоогүй гэж шүүмжилж байгаа дуулдав. Орой нь сүүмэгдэй цэцгээ услахаар ортол өнгө зүсээ алдан зарим дэлбээ нь хатаж хорчийн гундасныг ажаад муу ёр гэх сэжиг төрж айж түгшихийн шалтаглан болоод сууж чадахгүй дэнсэллээ. Энэ цэцэг гандаж гундвал. . гэсэн үг зүрхийг нь имэрч сэтгэлийг нь шимшрүүлсээр, сүүмэгдэйн цоморлиг захаасаа эмтрэн хагдарч шинэ нахиа дэлбээлэхээ аядавч зэвэнд идэгдсэн махир хадаас шиг хар юм болж өвчин хортонд нэрвэгдсэн мэт авай. Аргаа барахдаа хот руу араас нь дуудаж ярихаар шийдэв. Дамдин баахан баяр хөөр тоочиж байснаа цэцгийн тухай ярианд шилжмэгцээ
- Нэг наст ургамал мөн л дөө. Гэхдээ ид цэцэглэлтийн үе нь. Тасалгааны орчинд зохицохдоо муу гэж ургамлын толь бичигт дурьдсан нь ч үнэн. Гэхдээ МЭӨ II мянгаад жилийн тэртээ өнө эртний хээрүүд угсааны мэргэн бөө нар сүүмэгдэйг эзэн дээдсийнхээ дэргэд тариулж хар цагаан хэл амыг нь шинждэг байсан гэдэг. Хамгийн ойр буй оюун билэгтний амин орон, тархины нь цахилгаан цацралын нөлөөнд ховслогдон хувирдаг онцлогтой. Хүнийг мэдрэх байгалийн увидас сүүмэгдэйн хээнцэр цоморлигт цогцолсон гэж би итгэсэн юмсан. Наад цэцэг чинь би юм шүү. Дамдинд л хандсан нөлөөг хүлээж авах ёстой гэж ярив.
- Дамдиан! Тэгээд би яах юм бэ? Чи өөрийгөө энэ цэцгээр шинж гэсэн биз дээ. Би айгаад байна. Ямар ч ёр совин юм билээ. Чи ерөөсөө бушуухан ир. Амар мэнд л явбал... Дамдин таг болчихов.
- Байна уу? Хариулаач дээ. Би яах юм бэ одоо? Бүсгүйг ийн бачимдтал Дамдин "Түр азнаа хө" гэснээ аанай л бодолд автан нэг хэсэг чимээ тасраад
- Гандий. Тэгэхээр надад нэг санаа төрлөө. Харин чи зоригтой байж адаглаад хоёрхон хоног тэсвэрлэ! Байгалын нууц чи бид хоёрыг сорьж байна. Аливаа түүх цаг үеийн шахалтанд оршдог шүү дээ Тайвшир Гандий.
- Би юу тэсвэрлэх юм бэ? Шуудхан хэлчихээч.
- Чи намайг үхчихлээ гэж бод!
- Юу? Чи яагаад эгэл юм бүхнийг аймаар ёртой хутгаад байгаа юм бэ? Энэ цэцэг чинь миний нулимсанд сэргэх ёстой юм бол чөтгөрийн бэлэг гэдэг байхаас зайлахгүй нь. Суга суга тасдаад хаячих юмсан.
- Ойлгооч дээ. Гандиймаа. Сүүмэгдэй маань тэгвэл л нэг сэргэж магадгүй санагдчихлаа.
- Дамдин... чи энэ цэцгээр намайг зовоож гүйцэх нь. Одоо болиоч дээ би гуйя. Хөөе Дамдиан эсвэл энэ цэцэг чамайг санаад байгаа юм болов уу?
- Yгүй дэг ээ. Би тэгж бодохгүй байна. Маргааш чамд нэг цахилгаан очно. Чи бүү үнэмшээрэй. Гэхдээ үнэмшсэн юм шиг байгаарай. Ээ дээ хичээгээрэй. Миний санаа ч зовж байна Гандиймаа...

* * *

Эртний бөө нар энэ цэцгийг яагаад удмын заншил болгон гэр оронд тариулж хэвшүүлсэнгүй вэ? Уг нь сэрэмжлүүлэх ашигтай юм биш үү? Гандиймаа иймэрхүү бодолд автан гиюүрч суутал айлын нь хархүү сүр сархийн амьсгаадан орж ирээд нэгэн бичиг үг дуугүй сарвайжээ. Аваад үзтэл ”Дамдин зүрхний өвчний улмаас зуурдаар гэнэт нас барлаа" гэсэн үг харагдлаа. Бүсгүйн тархин дундуур аянга ниргэж зүрх нь ёгхийн зогсчих шиг. Яанаа!! гэж үсээ үгтээн дуу алдсанаа цурхирч гарлаа. Учир байдлыг сэхээрэхийн завдалгүй хүмүүс ч шаван хайран хүн, эрдэмтэй хүү энээ тэрээ гаслан уй гашуу нөмөрчээ. Гандиймаад тэр л нулимс цөхрөл дунд гэнэт "маргааш нэг цахилгаан очно" гэсэн үг зурсхийгээд “Даанч дээ чи. Ингэж хөнгөдөх гэж байх уу" гэхээс уур нь хүрч зэвүүцэхдээ тулав. Гэлээ ч хэнд ч үг цухуйлгасангүй мэлийтэл гөлөрсөн амьтан болж хувирчээ. ... Талийгаачийн хөргийг тусгайлан залах, зул хүж асаах өөрийг нь хот руу явуулах ... элдвийн саналыг эс хайхарч толгой сэгсрэхээс еөр үггүй гунигтай хүүхэн орны толгой түшин өдөржин суув. Хүмүүс дэмий л холхилдон аргаа барцгаана. Гандиймаа тэр шөнө бараг дуг хийсэнгүй. Зовлон хуваалцсан хүмүүс үүгээр түүгээр ундуй сундуй нойрсчээ. Гэгээ оров уу үгүй юу хүмүүс шавчихна яана даа гэхээс халширч хөшиж чилсэн биеэ хөдөлгөхөөр босохдоо гэнэт мөнөөх цэцгээ очиж үзмээр санагдаад ухасхийлээ. Гантай цагийн хур үзсэн өвс ногоо мэт өнөө сүүмэгдэй нь яах ийхийн зуургүй сэргэж дэлбээ нь ариуханаар сэрвэлзэж байх ажээ. Yгүйлэгдсэн хур нь хагацлын нулимс үхлийн мэдээ байсан гэж үү? Гандиймаа Дамдин руу ярилаа.
- Байна уу?
- Байнаа, байна. Чи чинь яаж байгаа нь энэ вэ. Цэцэг үү? Хачин юм. Миний нулимс үхлийн мэдээ хоёр дутаж байсан юм шиг сэргэж...
Залгагч хүүхэн итгэж ядсан бололтой өөрийн өмнөх харилцуурыг авч чихэндээ дөхүүлэв. Дамдингийн дуу мөн бололтой.
- Намайг сайн явбал муулах хүн олон гарч ирнэ чинээ санасангуй. Боловсролгүй энээ тэрээ л болоо биз. Гэтэл үхлээ гэж дуулаад бүгд л харамсаж магтаж эхлэж л дээ гэх нь дуулдав. Залгагч харилцуураа сэмхэн тавиад Гандиймаа руу харлаа
- Сүүмэгдэйн цэнхэр дэлбээнд ийм увидас оршдогийг хүмүүс мэдээсэй гэж би хүсэхгүй байна. Хүний орчинд биш булшны дэргэд л ургуулбал зохимжтой юм шиг Тийм ээ талийгаачдыг хүмүүс дандаа магтаж байдаг болохоор энэ цэцэг цасан доорч ургах байлгүй гээд утсаа тавьчихлаа. Хананд өлгөсөн хүлээн авагчаар
-19 цагаас "Тэрлэгээ сугалдаргалсан номч" цуврал нэвтрүүлгийн дэд дугаар түүхч гүн ухаанч ард Дамдин оролцоно хэмээн зурагтын оройн хөтөлбөр зарлаж байлаа. Гандиймаагийн үс гэзэг тэр чигээрээ босоод ирэх шиг болж түгшиснээ
- Энэ Сүүмэгдэй хаашдаа хагдрах нь л дээ хэмээн цөхрөн өгүүлэх нь дуулджээ
1996

НАМСРАЙН НАГААНБУУ

Бэсүдэйн Н.Нагаанбуу Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын нутагт 1951 онд төрсөн. Дээд боловсролтой, түүхч мэргэжилтэй. Түүхийн ухаанаар "Улаанбаатар" их сургуульд магистр хамгаалсан докторант. "Монголын гурвал онол" бүтээлд нь Нүүдлийн Соёл Иргэншлийн академи номч академич цол, МЧАСХ "шилдэг нийтлэгч" өргөмжлөл хүртээсэн.
МЗЭ, МСНЭ-ийн гишүүн. Зөгнөлт болон түүхэн сэдвээр бичдэг. Ардын хувьсгалын 60,70,80 жилийн ойн медаль, МХЗЭ-ийн алтан медалиуд. МYЭ-ийн хүндэт тэмдгийг хууль зүйн яамны хүндэт жуух. “Саран ээж” нийгэмлэгийн хүндэт медаль зэрэг шагналтай.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 121 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


art_02.jpg
Хэмжээс: 600x504 168k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3908


flo-016.JPG
Хэмжээс: 600x450 158k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2557

Ц.Батболд Зотон, тос 92x92
Хүрээ эрчүүд
Хэмжээс: 600x600 175k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2821


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn