Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Дашмөнх Хөлийн чимээ
Оруулсан admin on 2006-12-27 22:20:29 (3312 уншсан)

Бадам бас л сэрчихэв. Бүрий барайд цагаан тааз зэглээр сааралтана. Гудамжны гэрэлийн бүдэгхэн туяа, өрөөнд үл мэдэг гэгээ оруулах авч харанхуй дэндүү нүсэр. Өрөөний цонхоор анивилзах одод шагайна. Сувилагч бүсгүй хөшгөө татахаа мартжээ. Хажуу орны Батын намуухан хурхирах нь сонсдоно. Бодвол Бадамаас өөр сэрүүн байгаа хүн энэ эмнэлэгт алга. Өдөр хэмжээлшгүй ихээр хүрч нурмайлгаад байдаг нойр нь ороо адуу адил хулжжээ. Уржигдраас хойш шөнө унтаж чадсангүй. Шөнө дундын алдад хэн нэгний цэв хүйтэн гар духанд нь хүрэх шиг болоход тэр давхийн сэрнэ. Тэгээд л улсуудын ярьдгаар үнэгний нүд залгичихсан юм шиг байсаар үүр цайлгана. Өнөөх хөлийн чимээ дахин гарав. Хонгилын мухарт үл таних бүсгүй гадсан өсгийт гутлаа тог тог хийлгэн шал товшин алхаж гарлаа. Уржигдар, өчигдөрийнхийг бодвол илүү тод сонсогдож байна. Өвчтөн сахиж буй хүн л сэтгэл нь тавгүйтэхээр урагш хойш холхиж байнаа янз нь. Өмнөх хоёр шөнө шиг бас л энэ чимээг сонссоор үүр цайлгах нь гэж санамагц сэтгэл нь эвгүй болчихлоо. Хэн яваад байгаа юм бол? Бадам өндийж ч эс дөнгөх тул хий дэмий тааз ширтэн, тачигнасан хөлийн чимээг чагнасаар шөнийг барахдаа ганц л зүйлийг сайтар ойлгов. Энэхүү хөлийн чимээ учир битүүлгээсээ илүү ер бусын ажээ. Сэтгэл нь эгэл бусаар үүлгэртэж тэгснээ учиргүй оволзоно.
Нойр алдсан янзгүй байсан Бадам өдрийн хоолны дараахан нүд нь өөрийн эрхгүй анилдаж нэг л мэдэхэд нам унтсан байлаа... “Харанхуй дундаас хага хага татуулж цусаа гоожуулсан урт улаан хэл могой адил гулилзан гарч ирснээ түүний хүзүүгээр ороогоод авав. Хэлнээс гоожих цус түүнийг ясанд нь хүртэл нэвт норгоно. Бадам орилъё гэвч үл чадна. Хэл улам чивчирч хүзүүг нь боомилоход тэр арга тасран байдгаараа тийчлэв. Гэтэл мөн л харанхуйгаас аварга том боржин лантуу түүний зулай руу ухааныг нь мэнэртэл дэлсэж эхлэв. Өөрийн нь цус түүний нүүр лүү урсана. Жигтэй хахирган чарлаан анирлаж урт шовх хумс бололтой зүйл түүний биеийг туушид нь урж гарлаа. Гадсан өсгийт гутлын тог тог хийсэн чимээ дуулдана...” ... Бат бүгшүүлэн ханиалгаад
- Яагаав хө хар дараа юу? гэв
- Тэглээ
- Чи учиргүй хөлөрчихсөн байх чинь. Би сувилагч дууддаг юм уу? гэв.
Бадам төвөгшөөж
- Яах нь вэ хар дараад л тэр. Бие гайгүй байна гэхэд Бат одоо л нэг эгзэг нь таарав хэмээн санаад
- Чи ер нь яагаад энд хэвтчихсэн хүн бэ? гэж асуулаа. Бадам хэсэг болоод
- Яахав дээ гэснээс өөр зүйл хэлсэнгүй.
Тэд хоорондоо өөр юу ч ярьсангүй. Ер ньтэд хоорондоо бараг ярьдаггүй. Хэнээс болдгийг бүү мэд?...
Үлэмж нүсэр харанхуйд орчлон дарагдан шөнө болов. Өнгөрөгч шөнө байгаагүй сар энэ шөнө байна. Гагцхүү одод алга. Мэлтийсэн том сарны туяа өрөөний цонхоор асгарна. Зүүрмэглэж байсан Бадам хүйтэн мутар магнайг нь хайрахад сэрэв. Ахиад л хөлийн чимээ гарч эхлэхэд цухал нь хөдлөх шиг болж ирээд цөхөртлөө уурлав. Удаан сонсож тэвчсэнгүй гараа алгуурхан дөхүүлсээр чихээ таглаж авсан боловч хөлийн чимээ бүр тод сонсогдоно. Үл үзэгдэгч бүсгүй урагш хойш тачигнасан чимээ хадаан хөлхиж Бадамын хамаг яс нь хавталзана. Тас анисан нүдэнд нь лааны бүдэгхэн гэрэл сүүмэлзэнэ. Бадам гараа чихнээсээ огцом авахдаа ёолон дуу алдав. Хугархай шуу нь янгинана. Нэлээд удаан сонсоод тэссэнгүй дахин чихээ таглав. Хамаг бие нь буларч орондоо хөрвөөгөөд орхимоор, бархирч дэвхэцмээр санагдаад байв. Эсвэл ... Асгартал уйлмаар ч юм шиг... Хөлийн чимээ дуулдсаар хов хоосон тархи оюун, сэтгэл зүрх бие цогцост нь зөвхөн хөлийн чимээ хаанчилна. Үүр гийхээс наана... Хөлийн чимээ арай хийн намдав.
Хүнд хүчир ажил хийгээгүй хэрнээ учиргүй ядарчээ. Гэсэн атлаа хором ч дуг хийж үл чадна. Бүх бие нь нэлэнхүйдээ янгинаж түүнийг зовооно. Нүдээ анин жаал хэвтаж байгаад ус хоржигнох чимээнээр хажуу тийш харвал Бат нүүр гараа угааж байлаа. Тэр угааж дуусаад ийш тийш харж
- Би алчуураа хаана тавьчихваа гэж бувтаналаа.
- Зүгээр л .... гарынхаа усыг сайн сэгсэрчихээч гэхэд Бат инээмсэглэн
- Тэгэж болохгүй. Үсэрсэн дуслын тоогоор чөтгөр үрждэг гэж эмээ маань ярьдаг байсан юм гэлээ.
Энэ хариулт Бадамд их хөгийн санагдав. “Би урьд нь гараа угаачихаад усыг нь бишгүй л нэг сэгсэрч орхидог байсан. Лав нэлээн олон чөтгөр бүтээж дээ” хэмээн дотроо инээмсэглэн бодлоо.
Тэд ердийнхөөрөө удтал дуугаа хураацгаав. Өдрийн хоолны дараа Бадам тэсэлгүй ам нээж
- Батаа чи шөнө ямар нэг юм сонсож байна уу? гэж асуухад Бат гайхангуйгаар
- Үгүй шүү. Чи элдэв юм сонсоо юу? гэж сөргүүлэн асуув.
- Шөнө эмэгтэй хүн хонгилоор тачигнатал алхаад ... хойш урагшаа яваад байх юм. Осолдохгүй Эмэгтэй хүний гадсан өсгийтийн тог тог хийхийг би дөрвөн шөнө сонслоо. Эхлээд хонгилын адагт байсан. Шөнө бүр ойртоод байна..
- Хачин юм. Энэ эмнэлгийнхэн чинь бүгд зөөлөн ултай цэмбэн улавч өмсдөг шиг харагдсан. Элдэв чимээ гармааргүй л юм. Хэдийд тэгээд байх юм дээ?
Бадам тааз ширтсэн чигээрээ
- Шөнө дундаас хойш үүр гийтэл... гэхэд Бат бүр хачирхан
- Энэ хонгилд жижүүрлэдэг сувилагч хүүхэн шөнөжингөө яваад байдаг юм болов уу? Би ч таг унтчихдаг болохоор үнэндээ юу ч сонсохгүй юм гэснээ
- Би юу ч гэсэн тэр хүүхнээс асууя! Өнөө шөнө тэр чимээгээ дуулдвал намайг сэрээгээрэй гэхэд Бадам намуухнаар
- За гэлээ.
Тэр хэдий тайван дүртэйгээр тааз ширтэн гөлийж хэвтсэн боловч энэ нь ердөө өөрийгөө ч өрөөлийг ч хуурах гэсэн ядмаг баг байв. Оройн хоол хүртэл санаанд элдвийн юм зөндөө буулаа. Аль эрт улирсан баларсан юмс дурсагдана. Үүнээс болоод ч тэр үү? Бадам оройн хоолоо идсэнгүй, балгахан цай уучихаад унтаад өглөө.
Энэ удаа ч бас сэрдгээрээ сэрэв. Хормын дараа өнөөх хөлийн чимээ сонсогдож эхэллээ. Өнөөдөр бүр ойртож хэдхэн алхамын цаана тог тог дуугаран холхих нь дуулдана. Хөшиг татаастай, тус өрөөнд огтоос гэгээгүй. Эхлээд Бадам хөлийн чимээг тоохгүйг хичээлээ. Гэвч энэ хүсэл нь хором хормоор сарнин алга болж тэр нэгэн эгэл бус зүйлд тэр алгуурхан хүлүүлэв. Чихээ байдгаараа дэлдийлгэн чимээ чагнаж, өчүүхэн төдий хөдлөхөөсөө айн хэвтэнэ. Ядаж зүрхнийх нь цохилт ч үл мэдрэгдэх ажээ. Зөвхөн хамаг бие сэтгэл дээр нь холхих гадсан өсгийт гутлын тог тог хийсэн чимээ харанга лугаа ижлээр чихнээ тод цуурайтсаар. Түүний санчигны хэдэн үс бууралтах шиг болж, хамаг биеийн нь хөлс гоожжээ. Эцэнгэ нүүр нь цонхийж, навтгар хамар нь учиргүй сарталзана. Бадам удаан тэвчсэнгүй аргасан хоолойгоор
- Бат аа? гэж цахиртуулан бархирав. Хөлийн чимээ хонгилоор цуурйтсаар... Бат өндийж ирснээ
- Яав аа? Сувилагч дуудах уу? гэлээ
- Үгүй ээ. Өнөөх хөлийн чимээ... Бат хэсэг чагнаснаа
- Юу ч дуулдахгүй, чив чимээгүй л байна шүү дээ гэж хэлэв. Харин Бадамд бол сонсогдоод л байлаа.
- Чи сайн чагна л даа. Батаа
Бат хөдлөх ч үгүйгээр удтал хэвтэж байснаа эргэлзэнгүйгээр
- Би өдөр сувилагч хүүхнээс асуусан чинь “Үгүй” л гэж байна билээ. Юу ч дуулдахгүй байна. Арай чи хий юм сонсдог болж байгаа юм биш биз дээ. Хаанаас дуулдаад байна гэхэд Бадам
- Яах аргагүй хонгилоос дуулдаад байх юм гэв
Бат өндийж
-Тэгвэл би хонгилд хүн байна уу үгүй юу үзчихээд ирье гээд халаатаа өмсөн гарч одов. Тэр арваад хормын дараа орж ирэн гэрлээ асаагаад
-Хонгилд хэн ч алга, сувилагч хүүхэн унтаж байна. Чи үнэхээр хий юм сонсдог байх аа гэж өгүүллээ.
Бадам түүний нойрмог царай руу хараад олон юм ярьсангүй ердөө л
- Чи унт унт гэлээ
Бат ч элдвийг шалгаасангүй гэрлээ унтраан орондоо оров. Удалгүй тэр намуухан хурхирч эхэллээ. Харин өнөө муу ёрын хөлийн чимээ Бадамын чихэнд хором ч намдалгүй тачигнасаар....
Бадам одоо бүр галзуурахад ганц хуруу дутуу болов. Сэтгэлд нь юу ч алга. Зөвхөн үүр гийтэл тэсэхсэн гэсэн ганцхан бодол тархинд нь эргэлдэнэ. Чаддагсан бол босоод гүймээр энэ чимээнээс холдож байвал хайшаа ч хамаагүй явмаар байв. Өвчиндөө өөртөө уурлана. Удалгүй түүний сэтгэлд тэр гэхийн тэмдэггүй юм болов. Духаараа хана мөргөмөөр, хөнжлөөсөө хазаж идмээр санагдана. Бадам шүд зуун хэвтсээр... Хөлийн чимээ тачигнана. Яалаа гэж? Хэн? Түүнийг зовоогоод байгаа юм бэ? Үхээд өгвөл амарсан... Цаг урсана.
Өглөөнөөс хойш ганц ч үг дуугараагүй Бадам өдөр хугаслаад гэнэт
- Ерөнхий эмчийг дуудаач гэлээ
- Яах нь вэ?
- Зүгээр л дуудчих
- Өдийд нэлээн ажилтай байгаа байх. Сая хагалгаа хийсэн гэнэ билээ. Оронд нь жижүүрийн эмчийг дуудчих уу? гэж Батыг хариулахад Бадам зурсан шүдэнз шиг дүрс хийж
- Ерөнхий эмчийг дуудаад өгөөч, муу хог минь гэж хар тэнхээгээрээ бархираад түгшүүрийн хонхыг учир зүггүй дарав.
Дэгдсэн үймээнд гайхсан ерөнхий эмчийг орж ирэхэд тэр хөнхөр нүдээр дүрлийн харснаа
- Шөнө нэг хачин хөлийн чимээ дуулдаад намайг ер унтуулахгүй байна. Хонгилд хивс дэвсэж өгөөч гэж шалдаа буусан аялгаар хэлэв. Ерөнхий эмч түүнийг гайхан хараад
- Бадамаа энэ хонгил чинь угаасаа хивстэй байгаа шүү дээ гэхэд Бадам хэсэг гөлийн хэвтсэнээ
- Уучлаарай гэж хэлээд нүдээ аньчихав.
Ерөнхий эмч түүний хажууд хэсэг сууж байгаад босож үүд чиглэхэд Бат дагалдлаа.
Гэрэл гэгээ зэгэлтэн шөнө болов. Одод ч үгүй тэнгэрт хэмжээлшгүй хөшиглөсөн их манангийн цаанаас өнчин сар гэрэлтэж ядан бүүдийнэ. Гадсан өсгийт гутлын чимээ тачигнаж эхлэв. Энэ удаа бүр өрөөнийх нь хаалган дээр нааш цааш холхиж байгаа нь дуулдана. Одоо л ороод ирэх гэж байгаа юм шиг санагдахад Бадам нулимс гүйлгэнэсэн аймхай нүдээр орчноо хараад хөнжилдөө шургалаа. Тэрээр гарынхаа хуруунуудыг нэг нэгээр нь зөөлхөн хазаж үзэв. Хөлийн чимээ сонсогдсоор л ... Тэр чигчий хурууныхаа дээд үеийг тас хазсанаа ч анзааралгүй хэвтсээр ... Бадам орчлонгийн бүх зүйлсээс айж байв. Хуруунаасаа дуслах цусыг харснаа гараа үг дуугүй хөнжилдөө шургуулав. Тэр өвдөхийг ч үл мэдрэнэ. Орондоо атиралдахаар оролдож гарлаа. Түүнд юу ч алга, зөвхөн хөлийн чимээ л.... Ёстой яасан ч яахав.
Тэр дээш харан хэвтсээр өдрийг барав. Үг дуугүй байснаа оройн найман цагийн алдад Батаас гэнэт
- Өнөөдөр чинь гурвалжин өдөр бил үү? гэж асуулаа. Бат гайхаж
- Юу? гэхэд тэр хариу хэлсэнгүй.
Чийдэнгийн улбар шар гэрэл нүд гялбуулан ёлтойно. Батыг унтраалга дарахад өрөөнд пад харанхуй болж Бадам сая нэг мэдээ орсон боловч сэтгэл нь хов хоосон. Ямар нэг зүйлийг догдлон хүлээж, өөр нэг зүйлээс бэргэн айж байлаа. Яагаад гэдгийн учирыг эс ухаарна. Толгой нь лаг шавар дүүргэсэн мэт хүнд хэрнээ ёроол нь үзэгдэх домбо шиг хов хоосон.
“... Хурууны үзүүр үзэгдэмгүй харанхуй. Зөвхөн хүйтэн хана л тэмтрэгдэнэ. Гэтэл хаа нэгтээгээс эмэгтэй хүний хос алтан шаахай бий болж ер бусын сайхнаар солонгорч алтлаг өнгийн туяа цацрааж харагдана. Харин түүний өсгий гадас шиг бөгөөд хадааснаас шовх ажээ. Түүнийг барихаар гараа сарвайтал хос шаахай үсрэн нэг нь түүний духанд нөгөө нь түүний цээжинд зоогдов. Хачин их хүйтний хажуугаар чинэрэн өвдөхийг мэдрэв... ”
... Зүүрмэглээд дахин сэрэхдээ ёр далласан хөлийн танил чимээг дахин сонсов. Тачигнаад л өрөөний хаалга ... онгой ...
Нэг мэдэхэд Бадам цоо эрүүл хүн шиг хөл дээрээ босон харайсан байлаа. Урхиран дуугарч цэнхэр будгаар жигдхэн будсан ханыг толгойгоороо мөргөснөө аймшигтай муухай харааж орныхоо хөлийг өшиглөөд авав. Тэгээд амьсгаадан эргэж хармагцаа цонхны шилийг зангидсан гараараа хага цохиод цонхоор гадагш үсэрлээ. Доод давхраас унаж байхдаа тэрбээр чихээ гараараа таглаж ёолон орилж чарлаж байв.
То тог гэсэн хөлийн чимээ сарны доор хадна.

Д.Дашмөнх 1991 он. Замдаа гарцгааяа... Хүрээ хөвгүүдээ 81-89 тал


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 63 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-215.JPG
Хэмжээс: 600x450 44k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2451


khuv5-056.JPG
Хэмжээс: 600x450 63k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2956

Должин : Зам зуур
zam-022.JPG
Хэмжээс: 600x450 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2773


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn