Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Пүрэвдорж 	Лувсан	 Өгүүллэг: Лувсангийн Пүрэвдорж : Зовлон
Оруулсан admin on 2006-12-25 00:18:04 (6938 уншсан)

        Цээжний чанад хүйтэн юм огшоод ирлээ. Тэг тэгсээр амин голоор бууны сүмбэ шаачих шиг горойгоод хүзүү хөшиж нугас царцаад мөнөөх огшигч хүйтэн бээр толгойд ормогц гавал заадлаараа юу юугүй Зад үсэрч тархи юугаа цацах нь уу гэмээр багтаж ядахуй дур амь тэмцээд ухасхийн босон харайх гээд би хөдөлж чадсангүй ээ. Судас шүрмүс минь агшиж татаад хамаг биеийг минь дотогш эвхэж эхэллээ. Чингэх зуур "Yгүй энэ чинь.. Яаж байна вэ... Ингээд л ... Арай ч дээ... Яадаг билээ..." хэмээн бодоод автал амь тавиулам асан өвчин айдас хүйдэс дур дарагдан анир тасарлаа. Yхлийн цээж өөд бивээр хамаг байдаг ухаан санаагаараа түлхэн цахлаад нүдээ харах гэвээс чадсангүй.

Хоёр нүдний минь зовхинд тугалга цутгачихсан юм шиг даагдахгүй болсон байлаа. Хүмүүн зовхио даахаа болих цаг ирдэг ажээ.
        Утаатай цаваг шиг зовхин дор минь шингэн ягаан гэгээ бүүдэлзэж аснаа хоромхон зуур өтгөрөн цусан улаанаар урваад улмаар хар хүрнээр хувилан зулай яз үсрээд амин халуун минь нарийхан шаргал гэгээ татуулан дээш оргилон гарч одохуй сацуу цээжин чанад минь таг харанхуй болоод хамаг бие минь гал нь унтарсан шавар зуух лугаа адил хоромхон зуурд эзгүйрэн хөрвөй.
       Зулайгаар өөдлөх бүлээхэн гэрлийн торгон сүүг атгасан бивээр "Яасан амархан юм бэ... Хорвоогийн зовлонгоос ийм амархан хоёр яс салчихдаг... байх нь ээ … Ашгүй дээ … Мөн ч их зовж явж насыг элээлээ дээ. Одоо зовлонгоос салвал салах болсон л доо. Хүмүүн хорвоод илүүдэх гэгч болдгийг хар толгойгоороо үзлээ. Би гэдэг амьтан аав ээжээ ч олигтой ачилж чадахгүй, үр хүүхдээ ч өөд татаж дөнгөхгүй болохоор үхэж далд орж орчлонд зай тавих минь дээр юм даа. Өдгөө хүртэл би аав ээжээ үр хүүхдээ хайрлаж энэрч байна гэж санаж явлаа. Тэгсэн чинь хайрыг хөшиглөн хоол хийж иддэггүй хайрыг эсгэн хувцас оёж өмсдөггүй болохоор миний хайр шиг хэрэггүй юм энэ орчлонд алга. Ер хайр гэгч хоосон санаа юм байлгүй дээ. Хоосон санаагаар хэнийг ч гийгүүлэх вэ дээ... Амьддаа нүүрээ улайлгах. үхсэн хойноо ясаа өндөлзүүлэх олиггүй муу юм хийхгүй гэж би их л омой додигор явлаа. Чухамхүү тэрнийхээ  харгайгаар орон гэртээ ч орчлон хорвоод ч илүүдэхээ үзлээ. Энэ хорвоогийн түмэн зовлонгоос илүүдэхийн зовлон хамгийн бэрх нь ч юмуу даа...
       Илүү болгон үгүй болдог тавилантай хойно доо, Хойт хоёр хөлөөрөө явдаг болоод хүмүүнд сүүл хэрэггүй болж устсан шиг... Илүүдэхийн учир дутах ёсон гардаг юм байлгүй дээ. Тийм л ёстой юм бол яая гэх вэ. Ер муу амьд явахаар сайн үхэх дээр хэмээх мэргэн угийн учир энэ буйзаа. Харин муу хүний заяа завагт гэгчээр өвдөж хэвтэж, хүний гарт орж, шээс баасаа зөөлгөж тээр болсонгүй шүү Харин... энэ муу хүүрийг минь гаргаж зайлуулах гэж өнөө хэдэн хүүхэд ядах байх даа. Баахан мөнгө янчаан хэрэг болох байх, яана даа. . Yүрээр зүгээр л аваачаад булчихгүй, ёс гүйцээх гэж зөндөө хөл болох байх Амьтан муу хэлнэ гэж л хүмүүс тэгдэг. Yнэндээ бол... үхсэнийгээ бодохоосоо үлдсэн нь нэрээ бодож байгаа л юм шүү дээ. Ай хөөрхий, хүмүүн гэж мөн ч хөөрхийлөлтэй амьтан даа... Энэ хэд ч гэсэн... Би гэдэг илүү амьтан энэ хэдэд бас л төвөг болох нь дээ... За одоо яая гэх вэ, дахиж тээр болохгүй минь яамай даа ...
    ... Хоргодоод байх юм энэ орчлонд надад байхгүй дээ. Байлаа ч гэсэндээ ... санасан болгоноо гүйцээж чаддаггүйгээс л хойш... Харин яаж ийж байгаад ... хэдэн төгрөг олоод.. энэ зун өвөлжөөн дээрээ нэг... очъё гэж бодож байсан юмсан ... чадсангүй еэ.. ." хэмээн бодоод авлаа...
     ... Манай гэрийн ч буурь бууцанд булагдаж мэдэгдэхгүй болжээ. Өвөлжөөний минь гол дунд барьсан, хавирга сүврэг нь хэрзийсэн бод малын сэг шиг саравчтай хашаа шуу юмнаас нь хонь зугатааж хотны зүүн тал уруу шаарч хэвтсээр байгаад гэрийн минь буурийг өтгөөр булжээ.
      Хавар нүүхэд хонхойж хоцроод өвөл эргэж буухад газар нь таргалж дүүрсэн байдаг асан. Еэвэн шиг чулуун довжоотой буур минь арилсаныг үзэхүл өр чанад хөндүүр оргилоо. Орчлонгийн энэ онгин тамга дотор орилон унасан хүмүүний үр би вээр өдгөө тэр тамгаа нэгэнтээ үзэхийн хувь дутах яасан гомдолтой вэ. Тэртээ алс униартах Шаргын их говийг харуулдан завилсан үлгэрийн өвгөн шиг энэ хөх өвөлжөө манайх гэдэг айлын гурван бүлийн хувь заяаг үүрд өвөрлөж үлдсэн ажгуу
      Гэнэт аав минь хоолой засах ээж минь хонь тойглох дуун дуулдвай. Өлмийдөө хөх бууц дэвссэн хотны хойт улаан хад аавын минь хоолойгоо засах дууг ээжийн минь хонь тойглох дууг мөнх шингээн аваад өдгөө эр ганц хөвүүн надад нь эгүүлэн ээлжлүүлэн дуулгаж байх юм. Амьсгаа хураахад нь толгойг нь түшээгүй ачгүй үр би вээр аавынхаа дууг сонсонгуутаа өвөлжөөнийхөө хөлд сөхрөн унаад аавын дууг шингээн хадгалсан налгар улаан хадан дор наминчлан гурвантаа мөргөж өршөөл нигүүлсийг гуйлаа. Аав минь айвуухан хоолой засах дуун дахиад л дуулдлаа. Улаан хадтай уулын энэ элгэнд мөргөх минь их л учиртай авай. Юун хэмээвээс, манайх гэдэг айл “Авран сахиж зохилдох бүхнийг бүтээх нөхрийн орон заяаны таван тэнгэр нас, буян, цаг, учрал, язгуурыг аривжуулагч агаад Очирваанийн үйлийн нөхөд Говийн Лха тэнгэрийг үе удам өртөөлүүлэн тахиж үр хүүхэд, ам бүлийнхээ амь нас, хувь заяаг даатган залбирч, гай түүтгэрт үл өртөн он цагийг туулан аж төрж атал арван зургадугаар жарны улаагчин үхэр жилийн зул сарын хорин тавны өглөөгүүр сумын намын үүрийн дарга ирээд модон хуйтай охор буугаа ташаанаасаа татаж өвөр дээрээ хөндлөн тавин сүрийг үзүүлж байгаад "Оюут чи болбоос өдий болтол бурхан тахилаа хураахгүй олон ардыг уруу татан мунхаруулж байгаа чинь болбоос хувьсгалын хэрэгт хорыг хүргэж байгаа эсэргүүн хэрэг мөн боловч, чиний аав хар шүдэт Төмөр миний аав Модон Гэлэг хоёр Харганын өртөөнд болбоос алба хийж олон жил хамт болбоос байсныг бодож, чамайг болбоос энэ удаад дайчлан баривчлахыг түтгэж, энэ бурхан сахиусыг чинь болбоос хурааж аймгийн дотоодыг хамгаалахад тушаах болно" хэмээн өндөр дуугаар бичиг дуудах лугаа адил илтгэн хэлээд бяцхан алтан цөгц, хошойд мөнгөн голт цөгц тэргүүтэн тахил тавилгыг хамж ээжийн минь үдэш болгон тэвэрч гэрээ нар зөв хорин нэг эргэж гороо хийдэг асан Алтангэрэлийн хүрэн суман шоголд чихэж аваад одохдоо хамгийн дээр ханын толгойд чацуу залаастай асан зурмал Говийн Лхаг голж орхиод "Тэр бурхнаа энэ судар номынхоо хамтаар нэгэн болбоос хаданд хая, үгүй болбоос галд шатаа Цагаан сараар болбоос ирж үзнэ шүү" хэмээн зандарсан юм гэсэн. Чингээд аав минь аргагүйн эрхэнд удмын их шүтээнээ хотны хойт өндөрийн хаа нэгэнтээ хадны онгонд залсан юм гэнэ билээ.
 
      Ийн Бурханы цагаас хожимдож гарсан буян муутай эр би вээр угийн минь шүтээнийг өвөрлөсөн уулынхаа өлмийд үхсэн хойноо л арай гэж нэг юм ирж сөхөрч буй энэ байв.
      Амьд явахдаа шүтээнтэй ууландаа мөргөх сүжиг хувь хоёр дутаж асан атал үхсэн хойноо гүйцээх үүд гардаг аж л. Тийнхүү нүдээ аниад “Дээдсийн минь эрхэм шүтээн та цагийн барлаг болж бурхан номыг умартан хилэнцэт мөрийг барьсан нүгэлт мунхаг хүмүүн намайг тэнгэрийн тааллаар гэсгээгтүн. Харин хожмын цаг дур хойч хойч үеийн үр удмыг минь өршөөн нигүүлсэж, үйлс хэргийг нь өргөж түшэж хайрла ... Хэдэн ач зээ нарыг минь өршөө” хэмээн
аниргүй хэлж залбираад өвөлжөө минь өлмийг нь түшсэн өндөр их уулынхаа тэргүүн өөд өлийн нүдээ нээвээс тэртээ чинад тэнгэрт нь чимээгүй хөвж ахуй ахрын ноос шиг ариунхан үүлс нигүүлсэнгүй царайт тэргүүндээ асаагаад Говийн Лха бурхан агаар тэнгэрээр хатируулан баруун зүг өнгөрөн одох үзэгдвэй. Чингэхгүй зуур "Ээ Лха таван тэнгэр минь хүүгий минь олж өгч хайрла. Хүүг минь өршөөн хайрла" хэмээн залбираад баруун мээмээрээ даллаж байгаа ээж минь цагийн мананцар дунд сүүмэлзэхүйд хоёр хөдсөн бойтогныхоо гадаад шагайн дээр хошойд гуулин хонх шулгануулсан, салхинд өртөхтэй үгүйтэй шингэхэн шар сэвлэгтэй данхар шар хөвүүн хонины бэлчээрийн хугас газарт ганцаар хонины салаа зам самнасан шар хөтлөөр унаж түшэн давж яваа харагдаад ав. Ийн хоёрхон настайдаа хотны захад наадаж байгаад захалж бэлчсэн хонь даган холдож төөрсөн намайг ивээлт Говийн Лха бурхан энэрэлт ээжийн минь ивэлсэн баруун мээм хоёрын аль нь чухам олж эгүүлэн дуудсаныг хэн хэрхэн мэдэх билээ дээ. Юутай ч болов, тэргүүн биендээ асаасан хурц хадан илдээрээ тэнгэрийн салхи хүү хүү татаж догшин загнах авч, налгар бэл хормойгоо тойруулан айлсах цагаан гэрээр тахил өрж номхордог асан энэ хүрэн уулыг үдшийн бүрий үмхэн шөнийн хүйтэн хэвлийд ээльдиж, эзгүй хэр төөрсөн өөдсөн нялх амийг осгоож бөхөөхөөс аварсны буянаар би гэдэг хүмүүн бараг нэгэн жарны насамж хорвоогийн зовлон дор сэтгэлээ эвэр ургамал мь холгуулаад сая л үхэж нүгэлт хорвоогоос хоёр яс салж байх ажгуу.
      Аав хоолойгоо засах дахин дуулдана. Миний аав хоолойгоо яасан ч сайхан засдаг хүмүүн байгаа вэ дээ. Аавынхаа хоолой засахыг дуулж явах хувь дутуу болоод би вээр хорин зургаан жилийг үзжээ. Бодохул аав минь хааяа хааяа хоолой засдаг нь "Миний хүү, аав нь байнаа" хэмээн эр ганц хөвүүн наддаа чимээ өгч дуугаараа түшиг болдог ч асан юмсан уу?! Аавынхаа хоолойгоо засах сайхан чимээг алдаад би гэдэг амьтан түм нижигнэж, бум бужигнасан орчлонд ганцаардахын зовлон дур унасанаа өвөлжөөнийхөө хаднаас аавынхаа дууг сонсох энэ л эгшинд эгүүлэн мэдэж нарт хорвоогийн зовлонг ухаарах шиг боллоо. Чингэхүй зуураа би:
     - Аав минь ээ. муу хүү чинь мөн ч их зовж явсандаа хэмээн шивнэхүйд аав минь:
     - Тэгдэг юмаа. миний хүү. Орчлон гэдэг чинь зовлонгийн далай л гэсэн үг шүү дээ. Орчлонд хүн зовлон дээр унаж, зовлон дээр бойжиж, зовлон туучиж насыг бардаг тавилантай юм байлгүй дээ гэх дуулдлаа.
     - Аав минь ээ, ачгүй ганц хүү чинь таныгаа амьсгаа хураахад толгойг тань түшиж чадаагүй нүглээ яалтай ч билээ дээ гэж аргаа барахад минь:
     - Аав нь чамайг хүлээгээд хүлээгээд иртэл чинь тэсэж чадаагүй дээ. Тэглээ ч миний хүү аавын сайн хүү. Миний хүү завынхаа голыг харлуулах ганц ч муу уг цухуйлгаж яваагүй ээ. Чи ааваа унтахдаа зүүдэлж, сэрүүндээ санаж явааг  чинь аав нь мэднээ. Ааваа амьдад гомдоогоогүй үхсэн хойно мартаагүй миний хүү ачтай хүү гээд аавын минь дуу чимээгүй боллоо.
      Бурхан минь! Би гэдэг иймхэн ачийг аавдаа үзүүлэх үр юм гэж үү дээ. Амьдад нь ад үзэж харааж зүхээгүй үхсэн хойно нь мартаж гээгээгүй төдийхнөөр л ааваа ачлан яваа гэж үү дээ?! Даанч дээ... Мөн ч муу хүү юм даа, би..." хэмээн бодохуйд таг харанхуй боллоо. Орчлон надтай цуг харууслын хар нөмрөг хөдрөед амьсгаа ч үгүй анир тасарвай...
     - Миний хүүгийн сахиус энэ байна. Хотны оройд хаданд байсан юм гэх аавынхаа дуугаар нүдээ нээвээс эрхийхэн чинээн нэмэгхээн мөнгөн гуутай сахиус хүзүүнд минь зүүчихсэн байлаа. Хоёр гарынхаа алган завсар аваад хавсран зальбирваас гуутай сахиус бүлээхэн байхуй нь аавын минь алганы илч гэлтэй. Би гэдэг төрөөд чухам ямар сахиус адислуудж зүүснээ ч мэдэхгүй нэгэн явснаа мэдвээс юутай хөөрхийлөлтэй вэ,
     - Ааваа, би ямар сахиустай байсан юм бэ? гэвээс аав дуу гарсангүй.
Гуутай сахиусаа эргүүлж тойруулж үзвээс шилтэй нүүрэн талаасаа шар даавуунаас ондоо юм харагдсангүй! Харин ар талд нь мөнгөн гинжээр оосорлосон нарийхан мөнгөн чагт цүүлж чагталсан байх юм. Чагтыг сугалваас хээтэй мөнгөн цуурга сөхөгдөж, дээд талдаа хошойд нугастай мөнгөн халив цэнн хийн дуугараад онгойлоо. Гуун доторхыг чимхэн гаргаж ирвээс маажинтай даавуугаар давхар давхар боожээ. Маажинтай даавууны амыг шар цавуугаар ширгээн наажээ. Эвийг нь олон байж эвтэйхэн задлах зуураа бивээр, сүсэн залбирах бус зүгээр л хэрэгт дурлан сониучилж аснаа нуугаад яах вэ. Тэмтчин байж наалдас юугий нь арай гэж хуулан задалваас хүрэн сум модон ялтас дээр наасан сахиус гарч ирвэй. Нүцгэн хөх торгон дээр өнгө өнгийн мяндсан утсаар зүү ороон урыг гаргаж бүтээсэн энэхүү сахиус гэвээс дөрөв нь бүгээн нэг нь бараан агт хөлөглөсөн таван догшин тэнгэр тойрон бараа болж, голд нь лавай царайд энэрэл эерлийн дулаан гэрлээр гийгүүлэгч ялдам эрхэмсэг янаг элгэмсэг мэлмий заяасан залуу танхи охин тэнгэр Мо Лха мутар таатаван өнгийн хадган залаа бүхий агаадалтан зэвтэй сум-торгор, солгой мутартаа мөнхүү хадган залаа бүхүй агаад гурван сансарыг гаргагч алтан толь бариад загал зандан зүсмийн гоо морь хөлөглөн баруун этгээд дур хатируулан одож авай. Тэнгэрт хурган үүлс нүүж, газарт амгалан нууранд хун галуу цэнгэж, дундуур нь охин Лха ийн заларч явах ажгуу.
      Голомтынхоо шүтээн тэнгэр дор сүсэн гэгээрч сэтгэл эевэргүү болоод би вээр сахиусаа гуунд нь эгүүлэн хийгээд магнайдаа барьж адис хүртвэй.
      Чингээд босохуй айл нь дөнгөж саяхан хаваржаандаа нүүн одсон өвөлжөөний минь шар бууц хамар хорсгож байлаа. Шинийн нэгний өглөө дээр мөргөдөг асан бяцхан индэр овоо минь нар гарах зүгт тоорцогны сампин лугаа адил шовойн харагдана. Очиж үзвээсэнд дээр мөрголгүй уджээ. Харваас тэртээ доор манайх үнс асгадаг асны дээхэн талд тав гурван чулуу
давхарласан байна. Нар гарах зүгт Индэр овоо босгож дээр мөргөдөг болохоос биш үнс асгадаг урд хамар дээрээ мөргөдөггүйсэн дээ...
      Халиаваас. Хужиртын талын зэрэглээ өдрийн галын амьсгаа шиг хэргэлтээд энүүхэн дор таван толгой тэмээний хоргол шиг торойлдож байна. Ухасхийн очиж нэгэн дээр нь гарч завилан суугаад энтээ тэнтээг хараачилваас ганц хөх цөцгий хажуухан талд минь нисэж ирж шувууны баастай хөх чулуун дээр буугаад атгачихсан хонх шиг чирр чирр, чүрр чүрр хийн шогширч байна Хаврын сэвшээ салхинд элдүүлж харганы ёроолоос хулжсан хазаар өвс өвдөг доогуур минь өрөм хулгайч лугаа адил дэндэгнэн өнгөрлөө. Хойт талын хуурай сайр тосон ззвхий даах голгүй болтлоо өгөрсөн нохой шээргэний хаяанд тал бие нь шороо болтлоо хатсан тэмээн аалз цацах шалтаг цагийг хүлээн бүүрэгтээ соруулан амь тэмцэн хэвтэнэ. Хаврын урь бараадан харь газраа ирдэг сохор элээ хомхой нүдээрээ гуу жалга, харгана бут нэгжин чанх дээ эргэлдэж явсаар нүхийнхээ амыг бөгсөөрөө таглан багвайх үхэр огтойг олж аваад холуур эргэн далавчаа хагас хумиж, агшин зуур заналд ширээгдсэн хар хүрэн зэв болон шунгалаа, Луйлны навч шиг хоёр дэлбэгэр чихэнд нь сохор элээний дүүгэн шүнгэнэхүй үхлийн зар болон дуулдахуйд бөгсөө нүхний амсарт манасан үхэр огдой сугалаад шидчихсэн эзэнгүй зүрх шиг булхалзан чичрээд хөдөлж чадсангүй. Энэ зуур сохор элээ өрөөсөн далавчаараа шорс манартал газар алгадаад ухаангүй хярсан үхэр огдойг аюулт хоёр савраараа хага атгаж аваад эргэн хөөрхүйд хөөрхий муу хулгана чирсс .. чирсс... хийн бие сэрвэйтэм чарлаад агшин зуур амь тавьж байна...
      Өмнөхөн талд ганц бүгээн чулуу зэрэглээнд зүлгүүлэн цахивалзан харагдлаа. Хэзээ нэгэнтээ, хэн нэгний дэр болсон энэ цэгээн чулууны тэн хонь тогтчихоод намайг мөн их зовоодогсон. Хишигт тоссон баруун гарын алга шиг энэхүү бяцхан шар хотосд хэзээ ч юм бэ, хүн тавьдаг байсан гэлцдэгсэн, Тэр ганц цэгээн чулууг дэрний чулуу гэнэ. Yнэн худлыг хэн мэдлээ. Тэнд хонь тогтдог нь л яах аргагүй үнэн. Манай хонь оотой юм шиг тэн очоод тогтчихоно. Би айгаад очиж чадахгүй хонио тэндээс гартал нь хар холоо сууж өнждөгсөн. Хүн тавьдаг газар хонь тогтдог юм уу, хонь тогтдог газар хүн тавьдаг юмсан уу?
       Ийн халиаж "Болдогсон бол ясаа энд тавихсан" хэмээн бодсоноо би вээр даруй "Даан.ч... даан ч..." хэмээн эр ганц заяагаа хүлцэвэй ...
       Чингэхүй зуур тэртээ дээрээс, тэнгэрийн дорхи мөнөөх өвөлжөөний минь тэргүүн хаднаас аавын минь дуу
      - Очирбадь аа миний хүү, орчлонд хүмүүний үр онож төрсөн од гэж байдаг юм гэнэ билээ. Тэр л одныхоо дор насны хувь олон явж, тэр л одныхоо үр учраас илүүг үл үзэн өнгөрөөдөг ёсон буй, хэмээх дуулдвай.
     Ай, заяа таван тэнгэр минь  Би гэгч орчлонд чухам ямар одон дор оноон төрсөн болоод эрхиний бөөрөнд нухлуулсан эрхий хурууны өндөг шиг  хорвоогийн түмэн зовлонд сэтгэлийнхээ торгон өндгийг холгуулж өнгөрөх хувийг олоо юм бол доо... Аль, хүмүүний ур болгон зовлонгийн эрхи хэлхэн хорвоог бардаг ч юмсан уу?! Хүмүүн болгоны биед хувилж, сэтгэлд шингэх шид хувийг олоогүй болохоор яахин мэдэх билээ. Лав л миний хувь заяаг хорвоо сарлагийн хялгасан дээс шиг томж өнгөрөөснийг нартад эдэлсэн насаас гүйцсэн агшинд би вээр мэдлээ.
     Эр хүмүүн миний эрчлээстэй хув заяаны тэхий дунд ахуй нэгэн ончроо сэтгэлд орж: хоолой зангиран нуд нойт оргивой Өнөржин заяах хувь олсон гэгээт агшиныг санахуй дур...
     ... Хорвоо хүмүүний үрээр яасан хайр найргүй наадна вэ? Шалавхан зайлахын түүс болоод би вээр "За байз хайчдаг юм билээ" гээд орох гарах газраа олж ядаж атал ашгүй "Муу охин минь өглөө юу гээд шулганаад байлаа даа" хэмээхүй бодоод, тэрхэн хоромд: Өвөө, өвөө, миний нэр ямар учиртай юм бэ" гэх ач охины минь хөөрхөн хонхон дуу эгэн дуулдлаа. "Ямар учиртай байх вэ дээ ..........гэдэг чинь язгуурын монгол нэр байгаа юм" гэх миний дуу бас дуулдав. Тэгсэн чинь "Манай цэцэрлэгийн багш намайг яагаад ийм хачин хуучны нэртэй юм бэ гээд байсан шүү дээ. Надад та нэр өгсөн гээ биз дээ" гэхэд нь би "Багш чинь миний охины нэрийг хуучны муухай нэр гэж байна уу?" гэвээс "Yгүй л дээ. Сайхан нэр байна одоо гарах хүүхдээ охин гарвал чиний нэрийг өчмөөр байна. Тэгээд ямар учиртай юм бэ, өвөөгөөсөө асуугаад ир гэсэн юм": гэж байна.
        Өвөө охин хоёр чингэж атал "Хөөе..........   чи яачихваа. Өнөө цэцэрлэг чинь хаалгаа барьчихлаа шүү дээ. Алив явъя" гэх эхий нь дуу гарч бид хоёр яриагаа таслахаас аргагүй болж, би "Өвөө нь орой ирэхээр чинь ярьж өгье. Миний охины нэр их учиртай, эрхэм сайн нэр байгаа юм. Одоо өвөө нь яривал охиноо цэцэрлэгээс чинь хождуулчихна" хэмээгээд мухар хошууг нь үнсээд гаргасан бөлгөө.
      Ийнхүү эгэн бодоод би вээр "За байз муу охиндоо нэрийн нь учрыг хэлж өгөлгүй үхчих вэ, муу өгөр хар толгой чинь” хэмээн гаслахуй зуур ширээ тохойлдоод өрөөсөн гараа дэрлээд үхэдхийн уначихсан нэгэн хүмүүн тэртээ доор харагдаад ирлээ. Нүдний нь шил өрөөсөн чихнээс нь мултарч нүүрэн дороос нь цухуйх нь мөлжсөн сүүжний яс шиг. Шар толгойтой хар үзэг цасан уруу гударчээ Ил харагдах өрөөсөн чих нь элдээд хөлдөөчихсөн цагаан гурилын тасархай лугаа сарьмийж, хамрын нь самсаа хумиж хамьчийгаад амьсгаагаа шавхсан янз ил. Торгон зулайны нь шингэн үс эрхий дарам газзр халцарч ширээн дээр бутарсан харагдах юм. Тэрхүү халцархайн үсний нух сүв бүхэн харагдаад би тулж орох зуур толгой дүүрээд явчихлаа. Чингэмэгц их харанхуйн тэртээ холоос цусан үрэл лугаа адил улаан оч ойртон ирж улаан нөмрөг хөдөргөөд тодхон зул шаргал гэрэл гарвай. Чингэх сацуу зүрхэн тал хэмээхүй зүүн суганаа зул барьчих лугаа дулаан болоод хамаг бие дотроосоо, бүлээцэх өвдөх мэдээ ороод мах шөл чимчигнэн, яс үс үеээрээ шажигнахыг би вээр сайн мэдэж байлаа Хоолой бөглөрчихөө юу гэлтэй амьсгаа авч болохгүй агшин зуурд амь тэмцээд ирлээ. Амь тэмцэж буй хойно би амь орж буй байх нь ээ. Сандран нүдээ нээх лүгээ цуг хоолой онгойгоод амьсгаа сэнгэнэн нээж  дүүрлээ. Амьсгаа лугаа холилдон зовлон нээж уруу бас цутган орж ирж байна. Хүмүүн гэгч энэ орчлонд амьд байхдаа зовлонгийн тулам л явдаг агаад нэгэн цаг дур зовлонгоо амь лугаа цуг юүлэн хоосорч. илгэн танхаг болж амарлихуйн хувийг олдог юмсан уу^! Тийн аваас хүмүүн эхээс нартад зовлонгийн өлмий дор унаад нэгэн насаараа зовлонгоор ундаалан амь сэлбэж хорвоог гаталдаг бай юу...
     ... Зовлон чинэрсэн сэтгэлээ дааж ядан арай чуу өндийлөө. Нуруугаа авсан шүдлэн үрээ шиг муу хүрэн ширээгээ дэрлээд би вээр үхэж асан аж. Баян айл эсгий хийхэд ядуу нэгний дайж гаргасан үүдний ганц эсгий лүгээ адил гонзгой цаасны дорд хормойд гагц дусал цус унасан байхуйг хармагц өрөөсөн нүдний минь дотоод зовхиноо өргөс торох шиг боллоо. Ядам хуруугаараа арчиваас нэгэнтээ час хийгээд хуурсан шар будаан чинээн хар юм хурууны өндгөнд наалдаж гарч ирэх нь хатсан цус байлаа. Амь гарах агшинд нүдний минь буланд хялгасан судас тасарсан байх нь ээ. Дутуу "Эрлэгийн богшго"-ын наян нэгдүгээр хуудаснаа тийнхүү цусан тамга  тальбасан ажгуу
Хуурай бургасан шургааг шиг болж хөшсөн хүзүүгээ тас няс хийлгэн чилээ гаргах зуур минь мөнөөх мөнгөн гуутай сахиус ширээн дээр байж байх нь тэрээ Ийм сахиус буйг би вээр мэдээ орсноосоо хойш үзэж дуулаагүй явсан бөлгөө. Агшины өмнө нартыг орхин одох зуураа аавынхаа сүнс лүгээ учирч, хүзүүндээ сахиус шүтээн зүүлгэсэн минь зүүд зөн, билгээ совин, хий увидас ер юу гээч ч байдаг юмаа гэвээс эгэн амь орхуй дур тэрхүү сахиус ширээн дээр минь ингээд барим тавим байж байна гэдэг. .
       Би вээр сахиусаа хоёр гардан магнайдаа өргөж адис авахуйд мөнгөн чуу нь цэв хүйтэн байлаа Сахиусаа нэгэнтээ эргүүлэн хараад "Бурханаа гуунд нь хийж гаргаж зүүе байз" хэмээн бодоод гууны нь халивыг өмнөх шигээ сурамгай онгойлгож, маажиндсан даавуун боодлыг задлангуутаа би цочиж босон харайлаа. Учир юун хэмээвээс гуунд заларч асан Говийн Лха тэнгэр минь алга болчихсон байлаа Ялимгүй гандаж хөв дарсан хөх торгон дээр оёостой асан ор нь шив шинэхэн үлджээ...
       Ээ, Атаа таван тэнгэр минь: энэ чинь ер нь юу гээч вэ?...
       Чингэхүй зуур өглөөний нялх гэгээ лүгээ адил хөөрхөн нь аргагүй шулганалдаад өнөө хэдэн ач зээ нар минь цэцэрлэгийн газраасаа эгэн ирж буй дуулдана.

 

Зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн товч намтар

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж Говь-Алтай аймгийн уугуул. Бага дунд сургуульд суугаагүй. Монгол малчин айлын уламжлалт гэрийн хүмүүжил,боловсролтой. Нас хүрч,цэрэгт татагдан алба хаах зуураа хурдавчилсан сургалтаар офицер болж,цэргийн албыг 34 жил хаагаад генерал цолтой чөлөөнд гарсан.

Өнгөрсөн зууны жараад оны сүүл үеэс уран зохиол бичиж,”Хонд”,”Сүмбэр ятга”,”Хорлоо эгч”,”Дөрөлж нуурын дууль”,”Сэтгэлийн ончроо”,”Хонины гэгээ”,”Ээж охин хоёр” зэрэг 40 гаруй өгүүллэг,тууж,“Чингис хаан буюу Тэнгэрийн увдис”,”Эрлэгий бошго”,”Гилийн дадар”,”Барамнас”,”Үйлийн үр”,”Зүрхэн тахилга” тэргүүтэн 10 роман,”Хүрхрээ”,”Харанхуй Алтай”,”Хойт насандаа л шавь оръё доо”,”Амьдай найрагч”,”Сандал” гэх мэт олон арван эсээ бичиж,арав гаруй ном хэвлүүлсэн.

Л.Пүрэвдоржид “Бэтэг” роман бичсэний учир МЗЭ-ийн шагнал,шилдэг зохиол бичиж Монголын уран зохиолыг шинэчлэн хөгжүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн цол тус тус олгожээ.

Гавъяат багш,хэл шинжлэлийн ухааны доктор,уран зохиол судлаач Ч.Билигсайхан,дэлхийн уран зохиолын академийн байнгын гишүүн,соёлын гавъяат зүтгэлтэн Го.Аким,соёлын гавъяат зүтгэлтэн зохиолч Д.Жамъян зэрэг эрдэмтэд Л.Пүрэвдоржийн уран бүтээлийг тусгайлан судалж,эрдэм шинжилгээний өгүүлэл,уран сайхны эсээ бичсэн байдаг. Ийнхүү доктор Ч.Билигсайхан “1980-1990 ээд оны Монголын хүүрнэл зохиолд шинэчлэл хийсэн зохиолч бол яах аргагүй Пүрэвдорж мөн” гэсэн бол Доктор Го.Аким “Чингис хаан буюу Тэнгэрийн увдис” романыг нь гярхай ажиглан,сайтар нягтлан судлаад “..өвөрмөц тайлалт,зөн совинт,уран зохиомжит,яруу хэллэгт сонин зохиол...” гэсэн байна. Бас,доктор Ч.Билигсайхан Пүрэвдоржийг зохиолоо түүхийн мэдлэг,авъяас чадвар,зөв сайхан хэл найруулгаар “зодож” бичдэг хэмээн үнэлсэн байдаг.
Манайх зохиолч Лувсангийн Пүрэвдоржийн зарим богиновтор зохиолыг толилуулж байх болно.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэвдорж Лувсан )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 323 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хүрэлтогоот
khureltogoot-03.jpg
Хэмжээс: 600x450 92k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4776

Должин : Зам зуур
zam-091.JPG
Хэмжээс: 600x450 57k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3852

Должин : Зам зуур
zam-022.JPG
Хэмжээс: 600x450 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3968


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn