Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Цэрэнтулгын Түмэнбаяр : Ганц бие хөгжимчин
Оруулсан admin on 2006-12-18 23:00:37 (4499 уншсан)

Зэвхий цонхигор царайтай үлбэгэр хөгшин эмэгтэйн зовхи нь унжсан том нүд толиноос гунигтай ширтэнэ, Норжмаа өөрийнхөө энэ дүрийг харахдаа дөч гаруй жилийн өмнөх залуугийн цог золбоо, гоо үзэсгэлэнгээ үгүйлэх мэт харамссан өнгөөр шүүрс алдлаа. Хормойгоо сөхөн хөлөө ил гаргахад арьсных нь цаанаас урт урт судлууд хөх туяа татуулан сүлжилдэнэ.

Шилбээ илж үзэхэд үнгэгдсэн илэг мэт. Эцэнхий цээжиндээ сувдан сондор унжуулж, тас хараар будуулан буржийлгасан үсээр духныхаа атирааг далдалжээ. Норжмаа байн байн цагаа хялалзаж, хэн нэгнийг хүлээсэн нь илт. "Яах гэж энэ олон жилийн хойно гэнэт утасдасны учрыг олж цөхөн гайхна. Гэсэн утасдах шиг, ер бусын юм юу билээ. Энэ бол багынх нь бүр анхных нь хайрын түймрийг ганцаардсан эмэгтэй рүү эр хүн ч шатаасан хүн. Yнэндээ өдий болтол хэнд ч ам ангайгаагүй орчлон дээр олдсон ганц үрийнх нь эцэг. Арван долоон насанд алдар нэр, эх болох хувь заяаны аль нэгийг нь л сонгох учиртай байлаа. Норжмаад танхим дүүрэн алга ташилт, олон өнгийн цэцэг, олон эрчүүдийн шүлэнгэтэн ширтэж, шүтэн биширсэн харц, хайр сэтгэлээ илчлэн догдлох чичирхийлсэн дуунаас тур боловч сална гэдэг үхэл мэт бодогдсон юм. Чингээд л насан туршид нь эрхэмлэн хайрлах байсан эр нөхрийнхөө оволзон дүрэлзэх зүрх, өвдөг сөхрөн гуйхыг юман чинээ үл ойшоон нэг л өдөр бодол болон шанаа тулж сууснаа гэнэт шийдэн, эмнэлэгт очсон билээ. Эргээд ирэхэд нөхрийнх нь царай сүнс нь зайлсан амьтан л ийм байдаг болов уу гэмээр цайж, гар, уруул, хүртэл чичирч байсан юм, Хийсэн нүгэлдээ сэтгэл зовоо ч үгүй, өдий хүртэл харамсаа ч үгүй. Тэрбээр олонхи эмэгтэйчүүдийн адил царай алдан доройтож, муухай чавганц байснаас төрөл арилжих нь дээр санагддаг, амьдралыг дурлалгүйгээр, эрчүүлгүйгээр төсөөлж тэвчдэггүй ч өдгөө хүртэл гон бие гозон толгой явжээ. Харин түүний насан туршийн ганц хань нь төгөлдөр баян хуур хөгжим байлаа.
"Дөчин жилийн дараа эрт урьд өнгөрсөн амьдралаа нөхөх гэж, эсвэл хэвлийдээ байхад нь бүрэлгэж орхисон үрийнхээ амийг нэхэх гэж үү... яах гэж..." гэж бодохоос л зүрхнийх нь цохилт түргэсч байлаа. Зүгээр нэг утасдсан бол өөр хэрэг. Харилцуурын цаанаас баяр баясгалан, аймшигт гашуудал хоёрын аль нэгийг шингээсэн дэндүү догдолсон дууны өнгө сонсогдсон. ''Би чам дээр очмоор байна" гэж тулгасан хаашаа ч гарах аргагүй ацан шалаанд орсон хүний бачуурсан гэмээр дуу гарсан. Өдий насанд "гэрлэе" л гэж лав хэлмээргүйсэн дээ. Тэгээд ч эхнэр хүүхэдтэй гэж бодлоо.
Норжмаа залуугийн цэцэг шиг дэлгэрч, шувуу шиг дэрвэж явсан үеэ тарчлан дурсахдаа, түүн лугаа тэмүүлэх мөнхийн хүсэлтэй байж, нэг хормоор ч болов өтлөхгүйн төлөө тансаг үнэрт гоёмсог цэцэг тарьж, түүнийгээ нүдний цөцгий мэт хайрладаг, заримдаа тэр цэцэгсээ утга учиргүйгээр гөлрөн мөрөөдөлд автах нь цөөнгүй. Өөрийг нь бахдан хүсэгчид биеэ тушааж, өршөөж боломгүй гэнэн загнаж явснаа дурсахдаа анхны эрээсээ хойш учирсан "хайртуудаа" хуруу даран сэмхэн тоолж ч үздэг. Заримыг нь ор тас мартжээ. Санаж байгаа нэгнийх нь нэр нь орж ирэхэд зүс нь танигдахгүй, зарим нь зүс нь тод ч нэр санагдахгүй. Заримаас нь хагацан салснаас биш уулзан учирч, зугаа цэнгэлд улангасан умбасан гайхамшигт мөчүүдийг л дурсах дуртай. Харин анхны учирсан эрээ нэг ч хором мартаагүй юм. Тэр учрал өчигдөр юм шиг тод. Амьсгалыг нь түгжин, бүтэж үхтэл нь үнсэж билээ. Ямар халуун, аймшигтай шунаг уруул байсныг одоо бодоход ч биед нь ер бусын сэрэл үүсч, арьс нь жиргэнэх шиг хачин болдог. Норжмаа "Одоо тэр уруул хөрөө биз дээ" гэж харамсангүй бодоод өөрийгөө шоолон жуумалзав.
Тэр түүнд өрөвдөлтэй хөгшин харагдахыг хүссэнгүй. Охин үеийнх шигээ зүрхийг нь булиглуулахгүй гэхэд ямар ч атугай түүнээс толиотой, жавхаатай яваагаа гайхуулъя гэж шийдлээ. Ядаж үр хүүхэдтэй байсан бол "миний залуу нас энэ" гэж бардамхан хэлээд намбатай сууж байхсан. Тэрбээр нэг эрд эзлэгдэнэ гэдэг гоо сайхнаа хамгаалах эрхгүй болно гэсэн үг гэж өөртөө хатуу шийдсэн эмэгтэй. Харин залуу нас нь даанч хурдан цахилгаан мэт зурсхийгээд өнгөрсөн шиг санагдана.
Норжмаа цагаа харахад арван таван цаг хорин минут болж байлаа. Тэр ,арван таван цаг гучин минутанд ирнэ гэсэн. Нүүр царайгаа янзалж дуусаад, толинд нэгэнтээ харж, цонх руу очлоо. Тэгтэл ч хаалганы хонх жингэнэн дуугарав. Сэтгэлийн хөдөлгөөнөө барих гэж түр амсхийгээд хаалгаа онгойлголоо. Багын амрагийнх нь идэрийн золбооноос өчүүхэн төдий ч ул мөр үлдсэнгүй. Аймшигтай өтөлснийг нь хараад нүдэндээ итгэж цөхөхдөө "Бид хоёр бие биенээ голох л гэж уулзах гээ юу" хэмээн харуусан бодлоо. Өвгөн үнэхээр доройтжээ. Хусан таягаа тулан чүүчигнэн алхсаар ширээний дэргэдэх сандал дээр суухдаа байшингийн дотор талыг цэлхэрсэн галгүй нүдээр эргэн тойрон анхааралтай ажиглах нь эгээ л алдчихсан юмаа эрэх мэт. Норжмаа "Ишш хөөрхий, энэ залуу насаа эрж байгаа юм болов уу" гэж доогтой бодлоо. Цай аягалж өгөхөд өвгөний гар салганан чичирч байлаа. Өвгөн:
-Чи өтлөөгүй байна шүү гээд инээмсэглэхэд нүүрний нь хамаг арьс
атиралдан таталдах аж.
- Дөчин жилийн өмнөх шигээ байна гэх гээгүй биз дээ гэж ёоз муутай дуугарахад:
- Тиймээ гэлээ, Авгай түүнийг сонжих мэт харахад үнэхээр тэр Норжмаагаас хэдэн хувь илүү хөгширчээ. Тийм бөгөөтөл хамгийн анхны хайр нэхсэн харц өөхөлж, ус гүйсэн нүднээс зоригтой цацарч байхыг хараад Норжмаагийн бие зарсхийх нь тэр. Норжмаа тэсч чадалгүй:
- Чи яах гэж ирээ вэ? гэж төв, хүйтэн өнгөөр байцаах мэт асуув, Түүний харцнаас бүх бодлыг нь таасан өвгөн:
- Би их ядарсан байгаа биз гэлээ. Норжмаа:
- Ядраагүй хэн байгаа юм гэж тоомжиргүй хариулав.
- Чи ч шуугиулж явсан даа. Чам шиг хөгжимддөг хүн одоо үгүй болжээ. Чиний хөгжимдөхийг сонсоход хамаг бие бадайран хөшдөгсөн гэж намуухнаар хүүрнэн ярихад түүний ярианы өнгөрснөө дурссан төлөв өнгөнд автсандаа ч тэрүү Норжмаа:
- Толгой эргүүлсэн магтаал ухааныг минь булингартуулж байсан юм. Хөгшрөөд хэнд ч хэрэггүй чавганц болоход мөнхийн юм шиг хөөрөгдөж байсан магтаал, алдар нэр бишүүрхсэн хүүхэд шиг л нүүрээ бууруулсан даа гэж тун ч гомдолтойгоор хэлэхэд хоолойд нь нулимс зангирч байлаа. Өвгөн:
- Сүүлийн хэд хоног чиний хөгжмийн аялгуу чихэнд хадаж, зүүдэнд сонсогдоод болохоо байлаа. Чингээд л тэсэлгүй чам руу утасдлаа шүү дээ хэмээн өршөөл эрсэн мэт хэлэхэд Норжмаа муухан жуумалзаад;
- Чи арай хатсан мөчрөөс навч цэцэг дэлгэрч байна гэж зүүдэлсэн юм биш биз гээд тэсгэлгүй инээд алдлаа. Өвгөн:
- Yгүй дээ. Норжмаа минь... чамд би анхандаа голоо горойтол гомдож явлаа. Сүүлдээ эхнэр, үр хүүхэдтэй ч болж жаахан сатаарлаа. Алдар нэр, гоо үзэсгэлэн чинь тэнгэрт тулахад чиний зөв байж гэж бодсон шүү. Чиний хөгжмийн аялгууг сонсохдоо л уучилж, сэтгэл минь зөөлөрч гээд чахалзуур дээр нь яс тээглэх мэт гүлсхийн чимээгүй болсноо ширээний бүтээлгэний гоёмсог цэцгэн хээг гөлөрсөн чигтээ.
- Би ганцхан юмаар дутаж явлаа. Чиний аялгуунууд үгүйлэгдээд байна гэж шивнэх шахам хэллээ. Норжмаа ялимгүй санаа алдаад алгуур босч, төгөлдөр хуурынхаа ард суулаа. Тэрбээр:
- Ямар ая тоглох вэ? гэж шийдэмгий асуухад:
- Моцарт, хайрт минь Моцарт гэж учиргүй баярлаж догдолсон дуугаар хэлэв. Норжмаагийн чихэнд аль эрт сонсогдохоо больж, мартагдах шахсан хайрт минь гэдэг үг уйлмаар дотно дахиад хэлээч гэж гуймаар эелдэг дуулдлаа. Норжмаа ид цэцэглэж явсан үеийнх шигээ эгцлэн сууж, хөгжмийн даруул дээр хуруугаа эвлэгхэн тавив.
Түүний нүдэнд тайзан дээрх хилэн улаан хөшиг нээгдэж, амьсгал даран хүлээх танхим дүүрэн үзэгчдийн царай зурс гээд өнгөрөх шиг. Яагаад ч юм тэр үеэ дурсахад Моцартын хөгжмүүдээс хамгийн түрүүн “Гашуудлын хөгжим" санаанд нь орж ирлээ. Норжмаа хөгжмийн даруулыг намуухан дарж зөөлөн эгшиглүүлэхэд өрөөн дотуур тунгалаг дуун үүсч, улам бүр чөлөөтэй гоёмсогоор урсан, сэтгэлийг амруулах гэрэл гэгээ цацрах мэт огт өөр ертөнцөд живэн орох нь тэр ээ.
Амсаж ханаагүй янаг хайр, жавхлангийн гэрэл гэгээ цутган ирж, жаргалтай агшнаа шуналтайяа дурсахад, ухаан санаанд нь дараа дараагаар үерийн ус шиг орж ирэх аялгууг гүйцэж ядах мэт нарийхан ясан хуруунууд нь хөгжмийн даруул дээр харагдахтай үгүйтэй жирэлзэнэ. Мөр нь чичирхийлэн, нүдний нь харц тогтож ядан, шаналан гаслах мэт царайны нь өнгө байн байн хувирч, сүслэн бишрэх мэт толгойгоо хаялна.
Ус шиг цэнхэр пансан хөшигний наана цасан цагаан даашинзтай, намирсан хар үс нь гоолиг нурууг нь даган асгарч асан эгээ л нисэх гэж буй хун шувуу мэт явсан орь залуу насандаа эгэн очлоо.
Норжмаагийн хамаг хүч чадал, оюун ухаан хөвчрөн чангарч, урд өмнө нь огт санаанд ордоггүй байсан алдаа эндэл, гуниг баяр нэгэн зэрэг цээжинд нь үерлэн, хөгжмийн аялгуугаар дамжуулан анхны хайртаасаа, хорвоо ертөнцөд мэндэлж амжаагүй цорын ганц үрээсээ өршөөл гуйн уйлж буйгаа ч мэдсэнгүй. Түүний нулимс өөрийн эрхгүй урсаж, хөгжмийн даруул дээр борооны дусал шиг унахыг ч анзаарсангүй.
Тэр ер бусын тачаангуйгаар энэ орчлонгоос алдсанаа эргүүлж нэхсэн их шуналаар тоглож байлаа. Аялгуу нисэн нисэн эргэлдэж ертөнц хийгээд өнгөрсөн ирээдүйг бүрэн эзлээд намуухнаар төгсөхөд Норжмаа асар хүнд ачааг нуруун дээрээсээ авч хаясан мэт енгэнэтэл шүүрс алдав.
Тэрбээр зочныхоо зүг харцаа тусгахад сандлын түшлэг налан нүдээ анисхийн сууж байв. Норжмаа алгуур босч очлоо. Гэтэл тэр нь насан туршийнх нь хүсэл биелсэн хүн л ийм амгалан тайван нойрсдог болов уу гэмээр завьжиндаа ялимгүй инээмсэглэл тодруулан дэндүү жаргалтайгаар амьсгал хураасан байлаа.

1997.07 12 Улаанбаатар

Цэрэнтулгын Түмэнбаяр


Ц.Түмэнбаяр 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд "Хараацайн жигүүр" хэмээх шүлгийн ном, "Удган", "Толгодын шивнээ", "Мэргэнд буусан чоно", "Өнчин чавхдас дуулдаггүй" зэрэг өгүүллэгийн номоо уншигчдын гар дээр тавьсан, "Цагаан сүүний домог", "Тэнгэр мэднэ'' уран сайхны киноны зохиол, "Мэргэнд буусан чоно", "Удган" зэрэг дуурь, бүжгийн жүжгийн цомнол бичсэн аж. Тэрээр 1599 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн байна.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 114 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-075.JPG
Хэмжээс: 600x450 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2892


khuv5-052.JPG
Хэмжээс: 600x450 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2409

Должин : Зам зуур
zam-086.JPG
Хэмжээс: 600x450 110k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2893


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn