Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Цэрэнтулгын Түмэнбаяр : Хилэнцэт хорхой
Оруулсан admin on 2006-12-18 22:59:52 (4469 уншсан)

Жү овогт үхэхээс бусдыг үзжээ. Орсгой шүдээрээ газар мэрэх шахаж цуглуулсан хөрөнгөнийхөө ачаар өнөөдөр Бээжингийн нэртэй зочид буудалд ясаа амрааж амьд яваагийнхаа ид хавыг үзэж буй нь энэ, Эргэдэг дугуй ширээн дээр амуу будаа, амтат жимснээс эхлээд далайн зөөлөн биет, зэрэг жараад төрлийн хоол алаглан зугуухан эргэнэ.
Долоон жорын амттанаас тамшаалан аажуухан савхдах гадаадын шар арьст өтгөн үст эрхмүүд үл мэдэгдэх хэлээр зогсоо зайгүй шулганан, хойгуур урдуур өнгөрөх гуя нь гялалзсан хятад охидыг цатгалан харцаар халиана. Харин цагаан пял тавган дээр тавьсан олон хар хорхой Жү овогтын нүдийг бүлтийлгэж, зүрхний нь цохилтыг түргэсгэлээ. Ургамлын тосонд шарж, халуун ногоогоор амталсан чигчийн чинээ тэдгээр хорхойн найман хол нь сарвайж, бяцхан ходоод нь цондойн бэлцийж, дээшээ харан дээр дээрээсээ давхаралджээ. Жү овогт нүдээрээ сэмхэн тоолоход арван хоёр ширхэг байх бөгөөд хүн тус бүрт гурван ширхэг оногдох аж- Өмнөд нутагт өдрийн од шиг үзэгддэг амтлаг хар хорхойг алс холын Бээжинд таваг дүүрэн байх юм гэж санасангүй. Хамт суусан гадаадын гурван хун тэр хорхойг идэх эсэхийг хялам хяламхийн харж, хоолоо шамдан идлээ.
Гагц энэ хорхойн бодлоос болоод хажуудаа тавиур дүүрэн цай, ундаа авчирсан үйлчлэгчийг ч анзаарсангүй. "Ноён та юу уух бол" хэмээн хоёр дахь удаагаа асуухад гэнэт цочиж, давхийхдээ "Ай байхуу, байхуу" гэж хашгирах шахам хэлж, эвгүйрхсэндээ хамт хооллогчид руугаа орсгой шүдээ ичихгүй ил гарган мээсийтэл инээж, тал заслаа.
Түүний нүд өөрийн эрхгүй тавагтай хорхой дээр тусч, залгих мэт харна. Гөлрөн ширтсэн нүднийх нь хүүхэн хараа томрон таваг дээрх олон хорхой амь орон сарвалзаж, ширээгээр нэг мөлхөн өөр лүү нь дөхөх шиг үзэгдэхэд мөн л давхийв. Ашгүй гадны хүмүүс хорхойноос бусдыг савхдан идэж, сарвайсан хорхой руу үл таашаасан харц чулуудахад "ашгүй эд нар идэхгүй нь. Дөрвөн хүний арван хоёр ширхэг хорхой минийх, нэг хорхой хорь хоногийн настай. Энэ хэдийг идчихвэл би мянган хорхойн настай болно. Заяаны наян насан дээрээ мянган хорхойн амь тавин таван жилийг нэмэхэд зуун гучин тав хүрнэ хэмээн бодож амжлаа.
Хүн нь хорхойноосоо олон энэ газар дээр ийм тооцоогоор Жү овогт залуу идэр насандаа эхнэр аваагүй юм. Хорвоод нэг л удаа олддог энэ насаа эхнэр хүүхэд тэжээж дэмий өнгөрөөхийг хүссэнгүй. Хааяа нэг аятайхан харагдах нэгэнтэй зугаацаж явсаар тавин зургаатайдаа хань ижил хэрэгтэйг аргагүй ухааран хорин дөрөвтэй хүүхэнтэй гэрлэж, тэр нь нэг хүү төрүүлжээ. Гэвч ганцаас илүү хүүхэд төрүүлэх эрхгүй энэ оронд дөнгөж бүрэлдсэн үрээ хөндүүлэх гэж яваад өөрийнхөө амийг хамт хөндүүлчихсэн юм. Түүнд Жү овогт төдийлөн харамссангүй Хэн өрссөн нь тэнгэрийн хишгээр амьд гардаг жамтай. Эхнэрийнх нь насны тоо ердөө л хорин хэдхэн байж.
Эцгээ үхүүлсэн тэр шөнө үүнийг гүн бат ойлгож авсан билээ. Нэгэнт энэ хорвоод төрснөөс хойш утсан чинээ улаан амиа нэг хормоор ч атугай уртасгах гэж нүдээ ухаж өгөхөөс бусдыг хийдэг билээ. Жү овогт голио мэт янз бүрийн хорхойг бишгүй нэг усан үзэм шиг сорж орхидог ч энэхүү хилэнцэт хорхойд дэндүү дуртай,
Арваадхан настай Жү овогтын эцэг тавь гаруйхан насандаа энэ хорхойг олж идэх гэж яваад хатгуулж, арьсанд нь шалсан царцааны шээс шиг өчүүхэн хорт шүүсэнд амиа алдсан билээ Эцэг нь амь тавихынхаа өмнө өмх мөөгөнд үжирсэн шавар оромжиндоо арай ядан мөлхөн ирж "Хилэнцэт хорхойг олж идвэл түүний амьд явах хоногийн тоогоор нас чинь нэмэгдэнэ. Хорхой хүнийг сорвол шүүс нь цусаар дамжин түргэн амь алдана. Харин хорхойн нас уртсана. Би чадсангүй. Тэр хорхой чиний цусыг сорохоор өнөө шөнө миний үнэрээр заавал ирнэ. Чи огт унтаж болохгүй. Түрүүлж харж, нарийн хутгаар толгойг нь тун хурдан тасдаад идэх хэрэгтэй. Эс тэгвэл над шиг цаг ч хүрэхгүй тэнгэрт халина. Мэргэн Күнз бага багаар ихийг хий, чимх чимхээр цадтал ид. Ямх ямхаар олныг сур гэж айлдсан юм." гээд үгээ гүйцээж чадалгүй амаа дэмий ангалзсаар аймшигтай таталдан үхэж билээ. Түүнээс хойш юу эсийг үзсэн гэх вэ. Шүлсээ залгиж гараа тоссон өнчин үлдэхэд нь хэн ч түүнд аяганы шавхруу, амны гулгидас хялайлгасангүй. Санах сэтгэл, сарвайх гар нь чилж, баян айлд илжиг шиг зарагдаж, нуруугаа зулгарч, тавхайгаа цоортол хүн тэрэгт зүтгэж явахдаа хэнд ч энэ тухай ам алдаагүйтэйгээ адил хэзээ ч мартаагүй юм.
Эцгийнхээ өөд болохыг харсан Жүд үхэл гэдэг аймшигтай санагдаж, болдогсон бол хэзээ ч үхэхгүйсэн гэж бодсон юм. Тэр ёрын шөнө хилэнцэт хорхойг хүлээн түгшиж, сандал давхарлан өнчин шувуу шиг хөлөө атиран сууж, харанхуй руу аймшигт хорхойг өөрийг нь зорин ирэхийг нүдээ тэвхдүүлсэн мэт цавчилгүй ширтэж, нойр нь салхинд хөөгдсөн мэт хулжиж, сүнсээ зайлтал айсан билээ.
Yүр шөнөөр хамаг бие нь жихүүцэн чичирч, өөрийн эрхгүй зовхи нь анилдан зүүрмэглэхдээ үе , үе цочин давхийж, хашгирч сэрсэн сэн. Гэтэл үүр хаяарахын өмнөхөн тэнгэрийн хаяанд цагаан гэгээ татах агшнаа сандал өөд урт хар хорхой шалмаглан авирахыг харж гар нь чичирлээ. Холоос гэнэт үсэрдэг энэ хорхойн зүү шиг хурц нарийн хошуу арьсанд нь хүрээ л бол гүйцээ. Хорхойг өчүүхэн ч цочоохгүйгээр зураас мэт хүзүүг нь тал хяргах учиртай. Тэр сандал дээрээс сэмхэн буух гэж хэт болгоомжилсноос гэнэт өрөөсөн хөлөөрөө сандлаа цохиод унагачихлаа. Хорхой цочсондоо төө хэртэй хол үсрэхэд Жү овогт бултаж амжлаа. Хорхой аминдаа аюул учирсныг Жү - гээс дутахгүй мэдэх учир амь өрссөн энэ тулалдаанд мөчөөгөө өгөхгүй өөдөөс нь үсэрсээр авай. Жү шөнө юм харж чадахгүй, гэтэл хорхойн үнэрч хамар шар шувуу харах мэт аж.
Сүүлдээ Жү нүдээ тас анин жижиг хутгаараа цавчсаар байлаа. Гэтэл сар сархийн үсрэх дуу нь үгүй болоход ямар аз таарсныг бүү мэд хорхойн хүзүүг яг онилон огтолсон байлаа Хамаг биеийнх нь хүйтэн хөлс асгарч, нуруу нь нойт оргисныг мэдлээ. Тэр дааж давшгүй их тулаанд арай ядан амьд гарсан мэт салхийн суухад хамаг биеийнх нь тамир тэнхээ барагдсан байж билээ.
Толгойгоо тасдуулсан хилэнцэт хорхой хөлөө сарвайлган дээшээ харжээ. Yүний ходоодонд эцгийнх нь цус бий. Гэвч мөнх насыг олоход түүний дотор юу байх нь хамаагүй. Гэсэн ч гар нь ялимгүй чичирч, хорхойг авч хэсэг харснаа гэнэт шулуудан амандаа хийж, нүдээ анин тэр чигт нь залгисан сан. Аманд нь тэр гэхийн аргагүй хачин сайхан амтагдах нь тэр. Түүнээс хойш далан жил амтархан зажилж иддэг болсон билээ. Харин нэг удаа үхэл инээн өөдөөс нь ирж явснаа улаан нүүр лүү нь нулимчихаад буцчихсан.
Дайны үе. Хүн тэрэгт нуруугаа зулгалж явсан тэр цагт улаан гол тасрахгүй тулд цэргийн дарга нарыг өдөржин зөөж явлаа. Гэтэл яг дэргэд нь бөмбөг дэлбэрч, нурууг нь хорстол нь ороолгож асан хямсгар зантай, уур ихтэй дарга хажуу нь хялайн унах нь тэр ээ. Эндээс амь мэнд гарсныгаа ч хорхойн ач л гэж боддог билээ.
Тавган дахь хилэнцэт хорхойнуудыг бүгдийг нь ганцаар идсэн учир ямар нэг хүчиллэг исгэлэн зүйлээр хэхрүүлж, өөрийн эрхгүй бусдадаа талархан маасайтал инээв. Маргааш өглөө энэ хоол ирэх болов уу, эд нартай нэг ширээнд таарах хувь ноогдох болов уу, үгүй болов уу, өдөр бүр ингэж таараад байвал галав юүлсэн ч би амьд үлдэнэ хэмээн боджээ.
Нэн ховор энэ хорхойг буудлынхан олноор нь олж авсан нь сонин санагдана. Арай энэ буудал хилэнцэт хорхой үржүүлдэг юм биш байгаа гэх жихүүцсэн бодол орж ирлээ. Түүнийг үүр савнаас нь алдах юм бол юу болох билээ, Жү - гийн өрөөнд ч ороод ирэх юм билүү хэн мэдлээ. Тэрээр өдөр ажил хөөцөлдөж явсан болохоор хорхойн тухай бодлоос ангижирсан ч оройн хоолноос хойш "Хорхой буудалд байвал яана. Хорхойнд хүрэхгүй газар, багтахгүй нүх гэж байхгүй. Зүүний сүвэгчээр ч багтана" гэж бодохуй хамаг биеэр нь айдас арзганан гүйж. арьс жирвэгнэн үл үзэгдэх түгшүүрт зүрхээ эзэмдүүлэн орондоо оржээ
Түүний цусаар мянган хилэнцэт хорхойн шүүс давс мэт уусан урсаж байгаа. Тэрбээр гэрлээ унтраан хэсэг хэвттэл таваг дээрх хорхойнууд харагдаад болдоггүй. Нүдээ аньсан ч эс аньсан ч үзэгдээд болсонгүй. Тэгэх тэгэхдээ амилан сарвалзсан, тал талаас нь тоо томшгүй олон хорхой өөрийнх нь амтлаг халуун цусанд шунан өрсөлдөж, яаран ирж буй хэмээн хар дарж үгүй, үгүй, би үхэхгүй. Би та нарт нэг ч хормын нас, ганц ч дусал цус өгөхгүй
Булай муухай зүүдэлснээс цээж нь дэлбэрэх шахтлаа айж сэрсэн түүний нүд бага насыг нь эс тооцвол, энэ насандаа анх удаа нулимсанд норсонд байлаа.

1997.08,10

Цэрэнтулгын Түмэнбаяр

Ц.Түмэнбаяр 1959 онд Улаанбаатар хотод төрсөн. 1985 онд "Хараацайн жигүүр" хэмээх шүлгийн ном, "Удган", "Толгодын шивнээ", "Мэргэнд буусан чоно", "Өнчин чавхдас дуулдаггүй" зэрэг өгүүллэгийн номоо уншигчдын гар дээр тавьсан, "Цагаан сүүний домог", "Тэнгэр мэднэ'' уран сайхны киноны зохиол, "Мэргэнд буусан чоно", "Удган" зэрэг дуурь, бүжгийн жүжгийн цомнол бичсэн аж. Тэрээр 1599 онд МЗЭ-ийн шагнал хүртсэн байна.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 174 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Ж. Ганхүү 1958	50х80, зотон тос
Борооны дараа
Хэмжээс: 600x318 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2994

Ёл хад
YolHad_21.JPG
Хэмжээс: 700x525 79k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2379

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-149.JPG
Хэмжээс: 600x450 83k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2368


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn