Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Данзанноровын Хүү : Таван барын үлгэр
Оруулсан admin on 2006-12-13 06:33:30 (5193 уншсан)

     ... Баруун гараа ямагт зүүн (билиг) дээрээ тавьж суудаг нь сайнаар нь муугаа хөөх дом, харшлах хамаг шалтгааныг биед ариусгадаг. Иймээс тэрхэн агшинд хүний бие өөдөө хөөрөх наран, өндөрт ганхах цэцэг мэт даяар амгалан болдог.
      Газрын хээлэнд нуугддаггүй, нуугдан отох хулгайн явдал хийдэггүй хэмээн үлгэрт хэлж, домогт яригддагаар ухран буцан гишгэх, айж эргэн зугтах аюулгүй төрдөг. Бүтэшгүй үл хөөцөлддөг хүчтэнийг "Улаан зүгт" амьтан гэж үлгэрт нэрлэжээ. Тийм амьтныг Бар гэж Жаргалан яриагаа эхлэв.

Дэлхий  хий, гал. ус, шороодын хөдөлгөөн үл ухрах бөгөөд гурван цагийг эзэгнэгч бөлгөө. Өөр хүчтэн хаа нэгтээ үгүй ээ хэмээн нэмэв. Хөдөлгөөн мөнх бөгөөд түүнийг хоёр зүгт хуваадаг талаар Жаргалан сөхөж ярилаа. Энэ удаа улаан зүгт хөдөлгөөний тухай надад хэлж өгснийг сийрүүлэв. Улаан зүгт хөдөлгөөний давхцал хоногтоо нэг тохиох нь шөнийн дөрвөөс зургаан цагт мөнхөд аж. Энэ нь билгийн (сарны) цагаар өдрийг эхлүүлдэг ч хар шөнө гэгээн өдрийн зааг гэлцэнэ. Улаан зүгт хөдөлгөөний төгсгөлд тахиа ямагт донгоддог нь бас л мөнхөд. Тахианы дуунаар буяны ам нээгддэг үгтэй. Тахиа өвөртлөн явж, Монголчууд өдөр шөнийг ялгаж ирсэн гэдэг ч мөн л дээр зүгтэй холбогдов. Тахиа арван хоёр жилд багтсан нь ийн эрдэмтэйнх гэнэ. Харин бар жилд оролцох болсон нь хүмүүн судлалын анхдагч ойлголт. Дуу хөгжимд эгшиглэж, номд зурагдаж, чулуунд цоолборлох хүртэл өргөмж хүлээсэн БАР бол аль ч хэлэнд хүчит гурван үсэгт хэлбэрээрээ оршдог ч дүрсээр бус, авианы илэрхийллээр танигддаг гэнэ.
      Нутаг орчны байгаль, огт оргүй нөлөөллийн илүү сансрын био хэмнэлийн орчилд орогч тэр хугацааг "Улаан зүг" гэдэг атал, одон зурхайд үүнийг бар цаг хэмээжээ. Ямагт баруун урд хөлөө зүүн хөл дээрээ тавьж тайван амгаланаа харуулдаг хүчтэний нэг Бард амьдрахын төлөө зөвхөн үхэх ганцхан хууль үйлчилдгээр ойлгосон хүмүүс хоногт тохиолдох био хэмнэлийн хамгийн шийдвэрлэх хугацааг домносон ухаарлаа бараар нэрлэн мануулснаар санаа амарч, нойрны сүүдрийг дуртай үедээ ярж, сэргэдэг эрдэм олжээ.
      Анх нөхөрлөсөн бар ур аргын цэлмэгийг хүмүүст бэлэглэж, хор шорын бүрхэг нэвтлэхгүй, ямагт сөрөх хүчээ босгож ялдаг эрдмээ таран таван барын хүч хайрласан нь өдгөө оршсоор.
      Бар мөчлөг, бар жил, бар сар, бар өдөр, бар цаг нэгэн биед хурваас таван бартай гэнэ. Таван бард төрснийг бар цагийг эзэгнэгч болгоно. Өвгөдөд нас, хүүхдэд амттан нэмдэг цагаан сарын шинийн нэгнээр барын дүрст мэнгэтийг ихэд хүндэтгэж, барсын дүрст нутаг газрын чигт дээж өргөж ёслодог. Таван барын хүчээр тухайн жилтэн эр зоригтой, ой сайтай, гоц авьяастай, зөн билиг ихтэй, эдлэлээр ямагт баялаг, тусархуу шударга нэгэн байдаг гэнэ.
      Улаан зүгийг сахигч Шар бар нь таван шар (улаан) мэнгэнд суудаг. Дунд, доод, захын гурван хугацааг эзэгнэдгээс, адуу шиг аажуу унтах, шувуу гэлтэй эрт босдог төрөлх чанартай. Сугар гараг амин (жас), бас эр жил тул аргын төлөөлөл болдог. Монгол хүн бүтээх байгуулах ажилд түүртэлгүй "Эр бар" явах эрмэлзэлтэй. Бар жил гарахад бусад жилтэн нь дээд суудалд суулгадаг. Учир нь хоног бүр бар цагаар төгсч, жил бүгд бар сараар эхэлж, жаран бүр гал бараар жаргадгаас тэр аж. Баяр баясгалан, эрмүүн хүсэл, бадран ялах магадлал илүүтэйгээс ардын ярианд "ЭР БАР"-ын үлгэр хэлэгддэг. Жил эргэх тоолон барсын арьс тухайн оронд гууждаг тайлбарыг үлгэрт ингэж өгүүлжээ.
       Бар "Хар ачаа үүрдэггүй" ч хатууд багтдаг. Барыг аргалж нохойг Арс, Барс, Асар, Басар нэр хочоор дуудаж, шинийн өдрүүдэд ойртсонд нь заавал хувь хуваах нь бий. Дөрвөн нүдтэй улаан халтрыг уявал ойртох ивээлтэй гэж мөрөөснө.
      Билгийн тоолол ийнхүү жил нэг бүрээр нь ажин гадар царайг танихаас гадна, дотор ухааныг нь Монгол даяараа л буй болгожээ.
Хээ хуарыг луугаар, эр бярыг бараар, дотоод ухаарлыг туулайгаар ёгтлон орлуулах сэтгэмж бол ертөнцийн босоо голчийн түшлэг юм.
      Хоёр, нэг жаран сүүдэр зэрэгцэхээс бус, гурав дөрөв равжин дамжин насалсан нь хүнд үгүй тул дараах дөрвөн мөчлөгийг элээдэг. Бар сүлдийг эзэгнэгч ч олон үрт шороон бар жил, тийн урвагч хэмээх төмөр бар, сайжруулагч хэмээх усан бар, хотол баясгалант хэмээх модон барс, барагдагч хэмээх гал бар мөчлөгүүдийг элээвээс сая нэгэн жаран орхиж хошой равжинд шилжсэн билиг хураанам.
      Идээний билигдэл олон хэдий ч бүтэн ууцаар Замбуу тивийг, харин охор ууц нэгэн жилийг өнгөлдөг. Учир нь мэдэхгүй хүнд ууц бүү гарга гэдэг үгтэйг санаарай. Харин дагуулж тавьсан сээр 12 сарыг, хавиргууд нь 24-н улирлаа шинжүүлдэг. Бар сарын шинийн нэгний тавгийн идээн дээр есөн улаан чавга эхлэн тавьж, нэмэн сэргээсээр 81 хүргэх нь муугүй. Энэ нь улаан зүгийн домнол юм. Мөн улаан үртэй ургамлыг эрхэмлэдэг нь бар жилийнх. Бэлгэнд улаан чавга тэр бүр оруулдаггүйн учир ийм. Yүдэн хоймрыг улаанаар билигдэж, тэрхэн хавьд гал манан идээ бэлтгэх бүсгүй хүнийг улаан, улбар маргад шигтгээт барын нүдэн чимэглэлээр гоёх нь айдсаас зайлуулж зориг зүрхтэй болгодог. Сая төрсөн хүүхдээ УЛААНАА гэдэг нь бас л хамгаалж буй хэрэг гэж Жаргалан ярив. Идээний чавган жимсээр улааран сэргэх билигдэл, зориг идэвхижлийн тэмдэг, зөгнөгчийн хүслийн шинэ шав болгодог. Буяны үйлийг улаанаар тэмдэглэдэг Бэлгийг буяны зүйлд оруулдгаас холд явуулбал улаанаар боодог, Тиймээс буяныг худалдаанд үл хэрэглэхийн учир хувраг хүн улаан орхимж ороож номын шар өнгийн дээл өмсдөг. Энэ нь бар болж буй нь тэр ээ. Утгыг үл төөрөхийн тулд улаан мөр хэрэглэнэ. Бусдад үл үл шилжүүлэхийн учир улаан шугамт бичиг олгодог. Сүсэгтнээс ад зэтгэр, чөтгөрийн хорлол, хар хэл амыг зайлуулах тусыг улаан өнгийн зангианд гэх нь бий. Тамганы тосыг улаанаар авдаг. Тамгыг тэнгэрийн хүчтэй гэж үздэгээс тэр юм. Солонгот тэнгэрийн өнгө, газар дэлхийн өнгөний үл задрах нэгдэл дардсан дээр бууж байгаа нь тэр.
       Жаргалан "Таван бар"-ын үлгэртээ барын шинжийг улаан хэмээн тодруулснаар, ийнхүү ертөнцийн тулгуур ухааралтай холбогдож бар улс, бар иргэн, ажилдаа эр бар явахын ухаарал оршив. Улмаар сар бүрийн эхний өдрийг цагаан барсын толгой өдөр гэж монголчууд нэрлэсээр ирсэн нь сонсоход шинэ содон байлаа.

1998

Данзанноровын Хүү

      Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг Цагаан-Овоо гэдэг газар 1950 онд төрсөн. 1959-1969 онд 10 жилийн дунд сургууль, 1973 онд УБИС төгссөн.
      1970-аад оноос уран бүтээлээ эхэлж "Газарч жаалууд" (1989). “Гурван сайхан үг" (1990) "Ертөнцийн тулгуур ухаарал" (1999) нэртэй хүүхдийн танин мэдэхүйн өгүүллэгийн номууд нь хэвлэгдсэн.
       1990 он МЗЭ - ийн гишүүнд элссэн. Уран зохиолын судлал шүүмжлэлийн бүтээлүүд дотроос нь Уран зохиол сургалтын хүмүүжүүлэх онцлог (1993) нэг сэдэвт зохиол БНХАУ-д тусгайлан хэвлэгдсэн болно.
       Шилдэг бүтээл туурвисны учир   учир   МЗЭ – ийн шагнал (2000) хүртсэн юм.

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/1 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 54 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


art_17.jpg
Хэмжээс: 600x456 112k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3370

Хүрэлтогоот
khureltogoot-10.jpg
Хэмжээс: 600x450 117k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2622


khuv5-052.JPG
Хэмжээс: 600x450 96k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2410


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn