Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Долгорын Цэнджав : Хоёрын даваа
Оруулсан admin on 2006-12-13 06:26:41 (4916 уншсан)

      Тэднийхээс шив шингэн утаа эгц дээшээ олгойдож байлаа. Оюунаа аль хэдийнээ босчихоод цайгаа оргиулаад уудалж байгаа, мань "Хоёрын даваа" яахав дээ, дээлээ эгэлдрэглээд суучихсан хүзүүгээ шөргөөгөөд л амсар нь цоороод уруул урчихмаар болсон мөнгөн аягатай цайгаа тэмээ шиг хүчтэй сорж суугаа. Орсон гарсанд   - Миний энэ чинь Мэргэ вангийн Далхаа зааны аяга шүү дээ гэж хөөрлөнө. Харин тэр Далхаа заан гэдэг нь ямархуу бөх хэзээ байсныг ярьж шагширч байгаа хүнийг би л сонсоогүй юм байна. Банди гуай наадам болгоноор зодоглодог ч хоёрын даваанаас нэг их хэтэрдэггүй болохоор нутгийнхан мань "Хоёрын даваа" гэлцэн инээд наргиан болдогийг Оюунаа ч мэднэ.

Явж явж нэрмэл тагш тагшаар залгилсан, юм л бол бөх ярьсан хөгийн эртэй хадамсдаг байна шүү. Оюунтай суусан хойно аав гэх ч хэцүү, Банди гуай гэх бүүр ч хэцүү яанаа гэж би дотроо бодоод чөдөртэй морь руугаа явлаа. Yүрч яваа эмээлийн ган дөрөө хоорондоо жин жин хавирах нь чихэнд чимэгтэй.
       Оюунаа өмнөөс гүйсээр ирж явна. Бариухан ногоон торгон тэрлэгтэй түүний наранд борлосон шилбэний булчин ирвэлзэн чинэрч туяхан нуруугаа  даган асгарсан торгон хар үс намиран сугсрана. Нар дээрээс навтайтал шарж, ангасан газраас халуу хөөрөгдөж байсан ч миний сэтгэлд бол эргэн тойрон нартай бороо шаагиж, тэртээ хөндийд солонго хөллөх шиг санагдаж байлаа. Би мориныхоо сайвар алхаан дунд Оюунаагийнхаа сугаар тэврэн шүүрч урдуураа сундлав. Урд шөнө хачин зүүд зүүдэллээ. Чи намайг түлхэж хаячихаад Цэцгээ эмчтэй хаашаа ч юм цуг явчих юм. Дэр нэвтэрсэн байна лээ гэж тунамал алаг нүдэндээ нулимс гүйлгэн над руу эргэж харав. Санаанд ормооргүй юм зүүдэлдэг хачин ч амьтан шүү чи гэж түүнийхээ амьсгал нь бүүр цаана үл мэдэгхэн лүгших бэлхүүсээр тэврэхэд саяхан угаасан гэзэгнээс нь хүүхдийн сэвлэгнийх шиг үнэр сэнгэнэхэд тархины судас суга суга өндөлзөх шиг болно. Оюунаа миний энгэрт налаад хоёулханаа мориор ингээд л сажлуулаад байвал гоёо, тээр тэнгэрийн гүнд од харвах шиг боллоо гээд инээмсэглэхэд охин мариагаа алдаагүй царай нь улмаа шингэрч үзэгдэнэ.
       Шон дээр буухад Банди гуай өлөн хиртэй пансан цамцныхаа хоёр ч товчийг зад татсан цүдгэр гэдсээ ил гаргасаар тосоод Оюунааг сугадан буулгаснаа,
      - Та хоёр ямар жаахан хүүхдүүд биш дээ, гантай цагийн морь нуруугаа амархан авчихдаг юм шүү дээ гэхэд Оюунаа "Ааваа, та намайг ерөөсөө сундалдаггүй шүү дээ" гэж тунирхав. Охин минь хэзээ ухаажина даа гэж Банди гуай гүнзгий санаа алдсанаа над руу харж Манай Баяраа ч морины дэлийг орос сойзны үс шиг болгоод өгдөг хүн дээ. Наад халиуныгаа согоо шиг болгоод өгөөрэй, өглөө хар үүрээр хөдөлнө шүү, бөх хүний л зан юм байх, наадмын урд өдөр ерөөсөө нойр хүрдэггүй юм гэлээ. Энэ жил таны бяр ямар байна даа гэж намайг асуувал "Яршигаа аавын ноололдохыг харахаас ичээд байдаг юм. Гэдэс нь танай их гарын ширмэн тогоо шиг гээч. Таныг хүмүүс шоолдог юм билээ шүү" гэхэд,
     - Цөг хөө, байсаар чи эрчүүдийн хэрэгт оролцох нь уу? Тогтоож барилдана гэдэг амаргүй гэснээ над руу дөхөн шивнэх шахан "Энэ жил дор хаяж сумын начин. Урд шөнө унтаагаараа ханын гурван үдээрийг ташраар нь зад тийрсэн байна лээ. Одоо наад халиун чинь гэхэд л даага шиг харагдаад болох биш, Тэр өдрийн тэнгэр мэдэж дээ" гээд хүд хүд инээв.
“                 “                “

     Гурвуулаа наадмаас харьж явлаа. Архинд халамцсан Банди гуай далбийж үнгэлдсэн бүрх малгайныхаа доор гүвтнэж явснаа гэнэт морь бусгатал учиргүй шогширч гаслав. Тэр муу чөргөр бандид шууд л дотуур дэгээгээ хутгачихдаг байж. Анаж байж алдчихлаа. Бүүр нэг, ойчих нь мэдрэгдээд гуяных нь хөх мах чичрээд байхад шүү гэхэд би түүнийг тайвшруулах санаатай "Гаднаас олон сайн бөх ирсэн байна лээ, аргагүй байх" гэхэд Оюунаа аав одоо хөгширч яваагаа мэддэггүй юмуу гэж ширвэв. Дөчтэй эр дөрвөө дарсан ат гэдэг юм. Намдаг арсланг гэрээрээ дайраад гараарай гэсэн, хэдэн мэх заалгаад үлдэнээ. Хойтон жилийн наадмаар ч "За энэ ч яахав би Содномынхоор дайраад гаръя. Миний хоёр хүү шударгахан ергүүлээд харьчих, сар мөддөө гарахгүй шүү. Төөрөөд чөтгөрийн гүйдэлтэй Ишгэнэ хоолой руу орчихвоо гэснээ "Хоёр хангайн нутаг хүрэнтэж найгаад байна" гэж дуулсаар нар шингэчихээд сүүлчийнхээ улаан туяаг цацаж байгаа тэнгэрийн хаяа руу Банди гуай жижгэрэн жижгэрсээр уусав.
       Намдаг арслан гэж хүрэн баримал шиг эр манай хотоор ирж, Банди гуайн магнайг тэнийлгэлээ. Оюун "Тэр хараа, Намдаг ахыг Хөдөөлсөн бухны хүзүү шиг ямар аймаар юм бэ Төө хэрийн тэвнээр хатгасан ч нэвтрэхгүй байхаа" гээд тас тас инээв. Бөх хүний охин, бөхөө шоолбол аавын чинь наадмын тэнгэр харина шүү дээ гэж Оюуныг цаашлуулбал, Чи ааваар минь даажигнаад байна уу? Барилдаж чаддаггүй ч гэсэн Бага газрын чулуу шиг нөмөртэй хүн дээ гэж надтай мөчөөрхөлцөв. Банди гуай хонь гарган Намдаг арсланг тухлуулж, ядаж хоёр хонооч гэж гуйсан боловч хажуу сумын наадамд миний даага үүрсээд хүлээж байхад энд толгой ганзагалаж хэвтээд юугаа хийхэв. Харин саяын байныхаа даагыг танд үлдээе гэхэд Банди гуай бөх хүний бэлэг, цаанаа нэг юм бэлгэдэж байгаа гээд бөөн хөл хөөрцөг боллоо.


“                “                “


      Би Малахын отроос Оюунаа руугаа довтолголоо. Оюунаа минь намайг харуутаа их л холоос тосдогсон. Чамайг гурав хоновол санаж үхнэ гэсэн юм чинь гуч хоноод ирэхлээр ёстой бэтгэрэх шахсандаа. Бие нь зүгээр л байдаг байгаа даа гэж амандаа үглэн мориндоо ташуур өгөв. Хот хороо нэг л эль хульхан. Банд гуайн гэрийн яндангаар утаа гарахгүй байв, Өмнөөс ээж минь л тосов.
     - Хүү минь яасан их давхиа вэ? Морь чинь бахардаж унах нь байиа шүү дээ
     - Тэр яах вэ ээжээ, Оюунаа гэртээ байгаа биз дээ
     - Чамаас түрүүхэнд Намдаг арслан тэрэгтэйгээ ирээд явсан. Мөр нь арилаагүй байна. Банди тэр хоёр буцаж ирэхгүй юм шиг хамаг хувцас хунараа хумьж аваад явчихсан шүү дээ гэсэн үг дотор манартуулав. Түүний үлдээсэн зурвасыг уншвал "Баяраа, чиний цаашдын амьдралд чинь сайн сайхныг хүсье. Би Намдагийг дагаад явлаа. Бөхийн өвчтэй аавыг минь чи мэднэ. Бүсгүй ядарсан амьтан нэг удаа ч болохноо аавыгаа гялайлгая. Хоёрын хоёр бөхийг гомдоох аргагүй байсныг чи минь ойлгоорой" гэсэн хэдэн үг бүрэлзэв. Даанч дээ, Оюунаа минь ... Ийм юм гэж байдаг юмуу. Миний янзыг үзээд, тохуу хийгээд л хашааны ард зогсч байгаа гэж бодон орчиноосоо түүнийг эрж хайж, Оюунаа... гэж хашгирлаа. Пүнзний саравчин дээр сууж байсан хэдэн турлиах цочоод нисэв. Ноосолчихсон тэмээд шиг цэлдэн хөхөлбөр гүвээ толгод чимээ аниргүй нэг ойртож, нэг холдож байлаа.
       Сониноос, Банди гуай барилдахаа больж, жаахан халамцаад ирэхлээрээ “Би өөрийнхөө дархан дотуур дэгээгээ хүргэндээ үлдээснээс хойш миний бөх болж төрсний хэрэг бүтэж байгаа нь тэрээ” гэдэг болсон гэнэ лээ. Хоёрын даваа гэдэг чинь мөн л холын даваа юм билээ дээ.

 

ДОЛГОРЫН ЦЭНДЖАВ

      Д. Цэнджав нь 1954 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт төржээ. 1978 онд Улсын багшийн дээд сургууль, 1991 онд Москва хотноо ОХУ - ын Нийгэм - улс төрийн дээд сургуулийг тус тус төгсчээ. 1975 оноос уран бүтээлээ эхэлж "Дэгдээхэй", "Уран дүрийн ертөнцөд", "Тэнгэрт хальсан тоос", "Чонын алтан шагай", "Хул салхи" зэрэг тууж, роман өгүүллэг, яруу найраг, шүүмжийн номоо хэвлүүлжээ. Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч юм.

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 61 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-040.JPG
Хэмжээс: 600x450 107k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3729


erd-031.JPG
Хэмжээс: 600x450 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4194

До. Болд 1952	120х170, зотон тос
Зохиомж
Хэмжээс: 600x424 144k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3509


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn