Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 		 Өгүүллэг: Долгорын Цэнджав : Алтан жүн жор
Оруулсан admin on 2006-12-13 06:22:31 (11330 уншсан)

      Зовиурлаж, шаналснаасаа болоод шанааны яс нь шөнтийн чамархайны судас нь бараг гогдож болохоор гүрэлзэх өвгөн хэрзгэр цээжнийхээ угт мэнгэртэн ханиаж арай гэж уушгинд нь жаахан хий очих шиг амьсгаа авахтайгаа болов.

       - Ээ бурхан минь! гэж хоногийн тоо гүйцэх нь шив. Түжгэр бандийнхаа хүчээр эхний удаа ч арай үхчихгүй байхаа гэж бодсоноо ямааны арьсан илгэн дээр баахан цэцэг навчийг хамрын тамхи шиг нунтаглаж суугаа горзгор шар банди руу зөөлөн ширтсэнээ:
       - Хоолой аргаад! Бүлээн юм амсдаг юм билүү? гэхэд нөгөө хүү шалавхан босч өвгөний хэрзгэр цээжийг эвлэгхэн өргөж орны толгой налуулав.

Тэр халуун цай хэд оочоод духанд нь хүйтэн хөлс чийхарснаа бие нь гайгүй тавирав

       "Хөгшин азарганы дэл нь сүртэй" гэгчээр амь нь цааш орчихсон намайг олон түмэн эгээ л бурханчлаад энэ хүүг ер тоох янзгүй. Шавьдаа мамба дацангийн хамбын олбогоо шилжүүлчихээд Ерлөгийн ууландаа гарч хөдөөлье байз. Дөчин жил хэнд ч ам нээгээгүй хадгалсан "Алтан жүн жорынхоо, нууцыг шавьдаа тайлсан маань онолоо. Баргийн маарамба дийлэхээргүй энэхүү ганц тангийнхаа жорыг улаан буйландаа зуусаар ертөнцөөс халивал нүгэл шүү дээ. Одоо энэ хүүгийн мөч богиндоно уу гэхээс бурхнаас хайрласан ухаанаар бол маниас ч илүү. Өнгөнд нь магтдаггүй болохоос биш, миний шавьд цаст Төвд орны босго ч өндөрдөхгүй. Цагаа болохоор ч" гэж хэнд ч сонсогдохоор хэлчихээд зовинов.
      - Багшаа, Та хэвтэж болгооно уу? гэхэд тэрбээр өмнө бохирон суусан шавийнхаа мулзан толгойг зөөлөн илэв. Хариг хатуу багшийн ганц шагнал нь энэ гэдгийг, ламын тогоо шанага хангинуулахдаа хүү сайн мэддэг болжээ.
      - За хүү минь элтээрийн чамд заасан есөн эрдэнэ, таван махбодь шингэсэн танг гаргах аргыг тайлснаар багшийн чинь насны хүслэн ханалаа. Одоо би ташаад хаясан шаантын яс шиг болжээ. Байдаг чөмгөө чамаас харамласангүй. Тэр тан л хөгшин зовлогыг чангаах биз гэхэд
      "Жа болгооё багшаа" гэж хүү чимээгүйхэн алга хавсрав.
     - Хачин шүү. Энэ хүүгийн зүүн нүдний буланд нэг л хачин хяруу сэрвэгнээд байх шиг санагдаад, бие хаа нь өсч томорлоо гэхэд ер арилахгүй юм гээч. Очиж: очиж даахиныхаа үнэрийг гээгээгүй шахуу нялх амьтныг хардах нь уу даа. Зөнөг залгах нь байна гээч гэж өвгөн өөрөөсөө жийрхэв.

      Шөнө огт танихгүй газар мориор шогшиж яваад "Энд таван төрлийн эмийн ургамал байна, үнэрээр нь нэрлэ" гэхэд энэ л хүү яг олоод хэлчихдэгсэн. Тэр ч байтугай нүдээ боолгоод тэмтрэхэд ав адилхан чулууны дундаас гиваантайг нь олно гээч. Ховор оо, ховор бурхан минь.
      "Яахав дээ, Цахиуртын дэлдэн хөх маарамба жанч халахад миний нэрийг шавь минь авч үлдэнэ" хэмээн өвгөн бахархаж утаа тортогноос будаг нь ялгарахаа байсан тооныг ширтэж хэвтэв.
      - Багш аа, тан бэлэн боллоо гэх бүдэг дуунаар өвгөн ур шиг доош нь унжсан үрчлээтэй зовхио алгуур нээж, надаас нэг өдрийн түрүү амжиж байна шүү. "Түрүү ургасан чихнээс хожуу ургасан эвэр" гэж энэ дээ гэж дотроо баясав. Тангийн даруулга болох хойлогийн шөлний нялуувтар үнэр гэр дүүрэн ханхална. Хүү газар шүргэсэн орхимжоо зассанаа түмэн өлзий хээг ган утас гүйлгэн цувсан мөнгөн гүцтэй эмийг хадганд ороогоод багшийнхаа өөдөөс барилаа. Өвгөн маарамба тангаа хүртэхийн өмнө нүдээ анин алга хавсран наминчилж уншлагаа тайвуухан дуусгаад түүнийг хоёр гардан ёсорхуу тослоо.
       Гүцний тагийг онгойлгосноо хамартаа ойртуулан үнэрлэв, Өөртөө үл итгэсэн янзтай гайхширснаа дахин үнэрлэв. Ухархайдаа ширгэсэн юм шиг нүд нь гэнэт хурцаар гялтагнаж шавийнхаа нүүрийг цоргих адил ширтлээ. Хүүгийн нимгэн шар хацар час улайж хамар дээгүүр нь хөлс бурзайна.
      - Хүү минь, шавь минь! Чи үүнийг хийчихлээ гэж үү дээ? хэмээн цаанаа бядгүй дуугаар арайхийж асуув.
      - Тиймээ, багшаа! Би, би гэж хүү түгдчин дальдрахдаа мөнөөх зүүн нүднийх нь хяруу шумуулын сүүдэр мэт тодорсныг өвгөн сая л олж хараад цочив.

     ... Аа ийм учиртай сүүдэр байж! Одоо надаас авах юмаа авч ханаж! Аваагүй үлдсэн юм юу билээ. Хамбын суудал. Аграмбын зиндаа алдар нэр юм байна. Тэр сүг сүнс нь нүдэнд нь орчихсон надад үзэгдээд байж. Ээ лам гурван эрдэнэ. Гончигсум! Эм, хор хоёрыг ялгахгүй байна гэдэг бол эрхи, судраа мань нь ялгахаа байсантай адилхан. Ийм нүгэлтэй чаралбыг гэмгүй түмний дунд орхиж болохгүй. Эрлэг Номун хаанд л хамт очоод өчигөө мэдүүлье гэж өвгөн эрэгцүүлээд гүцтэй тангаа хүүгийн урдаас цочмог барив Хүүгийн царай үнсэн саарал болж, уруул нь өмөлзөн арагшаа ухарлаа.
       - Yгүй ээ. бурхан тахилынхаа өмнө шавийнхаа сүүдрийг үргээх гэж үү? Yйлийн үрийн эзэн нь ерөөсөө би юм байна. Тэр "Алтан жүн жорыг" өдий болтол илчлээгүй гор нь гарч" гэж шивнээд сунгасан гараа татав.
       - Шавь минь чи үүнийгээ үнэндээ надад зориулсан уу? гэхэд хүү харцаа ширдэг дээр унаган толгой дохив.
       - За тэгвэл багш нь хүртьеэ, шавхруу ч үлдээлгүй хүртье гэж цэл хүйтэн уруулынхаа дор гүцийг авчран шавиа юу хэлэхийг хүлээзнэлээ. Ганц хором гэдэг аюултай урт ужиг болохыг тэр хоёр зүрхэндээ ортол мэдрэв. Жа гүйцээе гээд өвгөн гүцтэйг ховх соров. Дэндүү  эрдэм чадал төгс, дагсал буюу ном хаялцах ухаанаараа Лхас, Утай хүртэл шагшигдсан өвгөн аграмбын гараас мөнгөн гүц сугарч хүүгийн өлмий доор өнхрөв. Хэрвээ энэ үед өвгөн маарамба нэгээхэн удаа зовхио нээсэн бол өөртөө авч үлдсэн "Алтан жүн жор" хэмээх алдарт эмээ алдчих вий гэсэн шиг өврөө тэмтрээд зогсч байгаа хүүгийн нүдэн дэх хяруу аль хэдийнээ алга болсныг олж харах байлаа.

ДОЛГОРЫН ЦЭНДЖАВ

      Д. Цэнджав нь 1954 онд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт төржээ. 1978 онд Улсын багшийн дээд сургууль, 1991 онд Москва хотноо ОХУ - ын Нийгэм - улс төрийн дээд сургуулийг тус тус төгсчээ. 1975 оноос уран бүтээлээ эхэлж "Дэгдээхэй", "Уран дүрийн ертөнцөд", "Тэнгэрт хальсан тоос", "Чонын алтан шагай", "Хул салхи" зэрэг тууж, роман өгүүллэг, яруу найраг, шүүмжийн номоо хэвлүүлжээ. Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч юм.

 



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 14/3 | Монголын өгүүллэгийн цоморлиг 2003 )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 60 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


Үймүүлсээр л
Хэмжээс: 600x800 191k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4134


khuv5-039.JPG
Хэмжээс: 600x800 206k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2935


Надаа өргөст хэмх байна
Хэмжээс: 600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5430


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn