Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: А.Шартолгой : Галтай саран тамга
Оруулсан admin on 2006-07-07 11:26:36 (4845 уншсан)

За хүүхдүүд минь, миний мэдэх юм гэвэл үүнээс өөр юү байх вэ? Цаашдаа яаж авч явахыгаа та нар минь өөрсдөө л мэдэж дээ гээд Соном гуай мориндоо мордсоноо, үг олдох нь нарны галтайд газар дөхөхөө бодъё гэлээ.
Анирхан толгодыи дүнсгэр байдлыг сэргээж царцаа үе үе дуу дуугаан аван шаагина. Биднээс аажим алслан яваа Соном эмээл дээрээ ялимгүй сүүжилдэн сууж халтар халиун мориныхоо тааваар сажлуулан холдох тусам үл үзэгдэх уянгын чавхдас, салхины аясаар ус шиг бидэртэх намрын шаргал талаас хөглөгдөн, сэтгэлийн гүнээ аяндаа урсан ирнэ.
Манайхан дор бүрдээ юу бодож зогсоог бүү мэд бид хойноос нь удтал харж зогсоцгоолоо.
...Хилийн овоо сэргээн тодотгох ажлаар зуны адаг сарыг шувталж явсан үе юмсан. Хилийн дээс гэдэг хэн хүний санасан зоргоор хэлтгийлгэж болдоггүй юм хойно доо, хоёр талын хэлэлцээ гэж байвч газар дээрээ ирэхлээрээ санал бодол зөрөх юм гарахыг алийг тэр гэх вэ. Нэг удаа Булагшанд гэдэг газар хэдэн өдрөөр саатлаа. Хэлэлцээ, өдөр бүр өглөөн нарнаар их л ёсорхуу албархуу эхлэх боловч, булгийн хөлд шургасан түүхий туйпуун байшин байсны шавар ором, лууль цахилдаг ургасан судагт тариалангийн шан гэлтэй зурвасхан газрыг, нөгөө этгээдийн даамал Ли за-хирагч бидэнд үзүүлж, энэ танай зураг дээр хаа байна. Энэ бол Бээжин пүүсийн Ши-ши-га гэдэг хүний эдлэн газар, үнэмшихгүй бол ухаж үзэцгээ, үнс нь халуунаараа байгаа хэмээн илэрхий мэтгэлцээд гүүн зэлний дайтай газар очиж завсарлага зарлан хэдэн цагаар нарлан хэвтэцгээнэ. Бидэнд байгаа тодорхой баримт бичиг зураг сэлтийг Ли захирагч эс хүндэтгэн хэрэгсэхгүйд тооцож, заримдаа амьд гэрчтэйгээр хэлэлцээ үргэлжлүүлэхийг тулган шаардана. Нутгийн малчидтай уулзахад ихийг мэдэх өвгөчүүл аль хэдийнэ ертөнцийн мөнх бусыг үзүүлж хойч үе болсон нь газар ус, үүх түүх сөхөж ярилцахад нэг л балчирдам байгаад бид түгшиж явлаа. Хорин өртөө шахам газар нэгэн өвгөний сураг гаргалаа. Энэ нь Соном гуай байж билээ.
...Ороод очтол зүүн хойт талын модон орон дээр аньсага зовхи нь хөвхөртсөн чалх муутай хөх өвгөний гунигтай харц нүдэнд туслаа. Мэнд усаа мэдэлцэж цай буцлахын зуур цаг зуншлага хол ойрын сонин төдийхнийг ярилцаж суулаа. Ирсэн зорьсон хэргээн учирлан ярья гэвч үзтэл энэ хүн бидэнд тус болох нь байтугай хоногоо арай гэж хүлээж байна уу гэлтэйд арга буюу сэтгэл халгана. Гэвч яая гэх вэ, хат суугаагүй хойч үедээ халаа өгөхөө санаж хал үзсэн буурал өв-гөдөөс хатуу ч гэсэн үг сонсох хэрэгтэй гэж бодлоо.
Соном хамаг судас нь гүрийсэн тамир султай га-раараа ялаа үргээх төдийхөн ханын толгой ширтэн хэсэг зуур бодлогошрон чимээгүй байснаа,
— За би маргааш очъё гэх нь тэр. Хажуугаас хөгшин нь дуу алдаж
— Хүүе юү гэсэн үг вэ та минь, наадах чинь хэвтрийн болоод удаж байгаа хүн. Тэр хүрэхийг тэнхэл мэднэ гэж үглэлээ. Би ч арга эвийг бодож,
— Үгүй ээ хэн гуай минь. Бид машинаар авч яваад хүргээд ирнэ гэлээ. Соном илэрхий сэтгэл сэргэсэн мэт нүдэнд нь бодлын нэгэн гэрэл гэгээ асч өндийж сууснаа,
— Би тэр чийчаан тэрэгний чинь явдал аяыг даах гүй ээ хүү минь. Гэхдээ би яваад очноо. Хөгшин минь уймрах сандрах юү байх вэ? Төрийн ажил, хойш тавьж яаж болох вэ гэж эрсхэн хэлсэн тэр л ёсоороо маргааш нь жин үдийн нартай хамт бидний дэргэд дөрөө мултлан буулаа. Хоёр талын царцанга байдал дорхноо арилж яриа хөөрөө нэг эвцэж, нэг эсэргэцнэ.
Соном цулбуураа тахимдан сууж хөөрөг даалингаа дэлгэн энэ тэртэй тамхилалцах зуур хол ойрын бараа баримжаа, энэ хөндийн уул толгод хад мод, өвс чулууг ширхэгчлэн бүртгэж байна уу гэлтэй орчин тойрныг дагуулан харна.
Ли захирагч түүний юү хэлэхийг тэсч ядан хүлээж байгаа бололтой, ёслол хүндэтгэл үү эсвэл сүр хүчний ухаан юмсан уу цацагтай цагаан сэлэмний бариул дээр гараа ихэмсэглэн тавьж хэдхэн алхмын зайд, бие цэх хараа дээгүүр нааш цааш холхино. Тэр гэнэт эргэж Сономыг цоргих мэт хэсэг харсанаа,
 Энэ ямар нэртэй газар вэ? гэж адган асуулаа.
 Аа энэ үү, Булагшанд гэдэг юм.
 Энд юу байсныг бас мэднэ үү
 Мэднээ, мэдэлгүй яахав. Намайг бага байхад энд Булагшандын Ши шин га наймааны пүүс гэж байсан юм.
Ли захирагчийн нүд сэргэж,
— Сайн сайн, өөр юу мэднээ
— Тэр харлаг будаа гэдэг юм тарьдаг байсан гэлцдэг. Нүүхдээ хаяад явсан тээрмийн чулууны нэг нь одоо ч тэр хавьд байх учиртай гэж Сономыг хэлэхэд манайхны гайхширсан дүнсгэр байдлыг Ли захирагч овжин ашиглаж,
— За сонсов уу. Танай хүн өөрөө гэрчилж байна. Одоо хэний газар дээр зогсч байгаагаа мэдэж авцгаа хэмээн омог бардам янзтай хэлээд цагаан алчуураар духны хөлсөө тансаглан дарав.
Соном, хөөргөө гартаа эргүүлэх зуур,
— Ноёнтон та, нэг л юмыг санахгүй байнаа даа гэлээ. Цаадах нь гайхах эргэлзэх аястай,
— Санаж байна, санаж байна гээд итгэл муутай ч найрсаг бөхөлзөв.
— Тэгвэл энд дээр үед хүн амины нэг хэрэг гарсныг мэдэх л ёстой доо.
— Хүн амь ий гээд Ли тэрүүхэндээ ухрав.
— Тийм ээ.
— Энэ тухай Бээжин мэднээ.
— Үгүй та мэдэх ёстой. Хошуу тамгын газраас хэрэг шүүж ял хэлэлцэхэд, Ши шин наймаа хүн амины хэрэг үйлдсэнээ хүлээж түүний өгсөн өчиг мэдүүлэг бас Хүрээ яамны шүүн таслах газрын төлөөний түшмэлээс хоёр хэл дээр гурван хувь үйлдсэн бичигт мутрын хуар дарсан байх учиртай.
—Тэр ямар хаа хамаатай
— Ши шин наймааны өчигт «Би өвөр газар нутаг буцах болсон учир тэр хүнээс өрөө нэхсэн» гэсэн үг бий.
— Худлаа. Энэ чинь чиний зохиосон ший янгууны хоосон үг
— За тийм байдаг байж. Танай талаас суусан төлөөний түшмэлийн бичигт «Хэрэг явдал ар монголын нутагт болсон учир танай дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож ял авч хэлэлцэхгүй» гэсэн юм гэдэг. Тэгэхлээр хэрэг явдал хэний газар болсон байх нь вэ?
— Тийм байх ёсгүй гээд Ли захирагч өмнө нь газрын зураг дэлгэн чичилж, эзэн зургаагийн үеэс тодруулсан зураг. Энэ чиний цоохор нүүр бишээ, чи үүнээс хаа зайлнаа гээд омогшиход Соном ер тоох шинжгүй,
— Байз, байз, ноёнтон та тогтож айлд гээд өврөөсөө хадган боодол задалж мөнгөн бүс тоногтой хүрэн суман бортого бүхий бичиг гаргаж ирснээ,
— Чамайг сувс ч болж бүрэлдэж амжаагүй явахад миний эцэг өвгөд үе удмаараа энэ хязгаар нутагт харуул занги сууж явсан удаатай юм. Харин гурван хувь бичгийн нэг нь гэвэл энэ байна. Ёс алдсан бол намайг өршөөгөөрэй гээд бичгийг манай хэсгийн даргад барив.
Ли захирагч урт оосортой цагаа гаргаж үзсэнээ үдийн завсарлага болсныг сануулж,
— Миний өмнө та зөвхөн гэрч байх ёстой. Тэр чөтгөр шуламын бичиггүйгээр чинь бид ажлаа хийж чадна.
— Эрхэмсэг ноёнтон эндүү ташаарсан болов уу. Би зөвхөн таны өмнө бус гэгээн төрийнхөө өмнө газар усандаа гэрч болж чадахсан. Унасан газар угаасан ус минь гэвэл энэ Булагшандны хонхор. Энүүхэнд төрсөн гэрийн минь буйр, хүй дарсан чулуу минь бий.
— Чулуу
— Тийм ээ. Гэрчийн хувьд танд үүнийг хэлэх нь зүйд нийцнэ.
— Чамайг аль газрын цагаач болохыг би яаж мэднээ гээд тоглоом тохуу болгох аястай инээх аядав.
— Тэгж ярихдаа хүрвэл энүүхэн өмнө харагдаж байгаа шовх бор овоог Бичигт гэдэг юм. Эцгийн минь төрсөн газар. Хөөрхийс, сэрүүн тунгалаг ахуйдаа энд эцгийн чинь хүй дарсан чулуу бас бий юм шүү гэдэг байсан юм. Би олох байхаа гэхэд Ли захирагч,
— Бас л чулуу гэж цухалдав.
— Гэхдээ манай эндхийн чулуу бүхэн нэг учиртай. Түүнээс цаахна харагдах ухаа нурууг Баянширээ гэдэг юм. Тэнд өвөг эцгийг минь нутаглуулсан юм гэнэлээ. Дэр чулуу нь одоо хүртэл бий гэлцдэг юм гэтэл,
— Боллоо боллоо, чи чинь чулуу бүхэн дээр шувуу шиг бууж байгаад Шанхайн хязгаар хүрч болох юм гэж арай бодоогүй биз. Үдийн завсарлагын дараа чиний эцэг аль хэр худалч эр байсныг газар дээр нь очиж үзье гээд Ли захирагч өнөө ёсорхуу байдлаа барьж чадалгүй хэллээ.
— ...Салхины аясаар ус шиг бидэртэх намрын шаргал талдаа Соном гуайн бараа биднээс алсарсаар байлаа. Манайхан дор бүрдээ нэгийг бодож зогсоо нь лавтай. Бодохгүй байхын ч аргагүй.
Бидэнд ганц ч хатуу үг хэлээгүй атлаа өвгөдийг нутаглуулсан газраас хэзээ ч юм хилийн дээс огшиж өлмий дорхи ширхэг чулуунд хэн ч юм эзэн бууж алга дармаар хомсорсоор байгааг аялгуу болгон зүрхэн дундуур урсгаж билээ. Хэдэн үеэрээ газар усныхаа төлөө тэмцэж хэрхэн юуны учир алтан амиа хүртэл алдаж нөгчигсдийг өнөө бид доромжилж байгаа биш үү гэх шиг өвгөний харц далдирмаар байсан юм.
Буцах шувуутай намрын тэнгэр шиг нэг бодлогоширч, буурал хагдаа түрсэн хаврын яргуйтай хамт нэг нялхарч ирнэ гэсэндээ ирж зорих л гэсэндээ зорьсон буурал өвгөдийн сэтгэлийн тэнхээг яалтай.
...Үдийн завсарлагын дараа хэлэлцээ арга буюу газар дундчилж Бичигтэд үргэлжиллээ. Бичигтийн өвөлжөөнд элсний нүүдэл харваж улирах цагийн эрхээр сүүдэр дарсан мэт хэдий эзгүйрэвч, өвсний сор газрын хөрс үндэс нэгийг шивнэн цөсөн хар ногооноор хөвхөртөж, зөөлөн салхины үзүүрээс малын анир чимээ сонсогдох шиг болно.
Соном өвөлжөөний баруун тус газарт хормой дэвсэн гурвантаа мөргөснөө түмний үйлс хэрэгт тус болдогсон бол би эцгийн тоонотыг нэг удаа хөндөхөөс буцах юм алга гэлээ.
Эхлээд цахиур дардан хайрга, дараа нь хадган цэнхэр үнс... эцэст нь унаган зоо шиг бидэрт хүрэн чулуу, дээр нь гангын хат халируулж буулгасан галтай саран тамга. Газрын халуун бичээс ийм байлаа. Бүгд чимээгүй.
Салхи хүртэл санчиганд хургаад санаа алдах шиг тэрүүхэндээ чимээгүй. Саахалтын тэртээгээр тачигнан өнгөрөх ногтруунаас өөр чив чимээгүй. Гагцхүү Соном гуай хүй дарсан чулууг аргадах мэт алгаараа зөөлөн илснээ,
— Энэ манай өвөг эцгийн үеэс уламжтай малын тамга. Манайх хэдийнээсээ адуутай явсан айл. Одоо ч миний унаж яваа морины зөв талын ташаанд энэ там-га бас бий гээд олойр цагаан халтар халиуныхаа мөнгөн сортой тамгыг заалаа.
...Үдээс хойш Соном гуай явах боллоо. Олмоо чангалж морио хөтлөн ганц нэг алхсанаа, за хүүхдүүд минь, миний мэдэх юм гэвэл үүнээс өөр юү байх вэ. Цаашдаа яаж авч явахыгаа та нар минь өөрсдөө мэдэж дээ гээд аминчхан захих аястай хэлээд мориндоо мордсоноо муу өвгөн ах чинь цагтаа энэ хөндийд цаст уулын барс шиг явлаа, эрийг нас дарах гэж хэцүү юм даа. Одоо л эргэцээтэй моринд эмээлээ тохож эрстэй хана давуулж цавгаа тавьж даахаа байжээ гээд хүд хүд инээснээ, үг олдох нь нарны галтайд газар дөхье гэлээ.
Газар тэнгэрийн уужим савслаганд уусаж алдрах алсын барааг харуулдан зогсохуйд «Эр бор харцага нь жигүүрэндээ хүчтэй л байна уу даа, идэр залуу насандаа ажрах нь үгүй явлаа л билүү дээ зэ, Аяа хөөрхий алдрай минуу зээ» гэх уртын дууны түрлэг шаргал талын дээгүүр давалгаалан байлаа.

Авидын Шартолгой

1994 он




( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 10/2 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 49 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хөвсгөл
kho-005.JPG
Хэмжээс: 600x450 73k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4093

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-191.JPG
Хэмжээс: 600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3348

Зураач : Б.Хонгорзул
khongor016.jpg
Хэмжээс: 600x736 152k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3334


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn