Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Өгүүллэг 		 Өгүүллэг: С. Догмид : Хүний хань
Оруулсан admin on 2006-07-05 09:13:29 (6845 уншсан)

Аньсага , сормуус аяндаа анилдан зүүрмэглэмээр нам гүмхэн аглаг хээр талд цагаан өвс аниргүйхэн ганхана.аль дивангарт мартагдаж орхигдсон өнчин булшин дээр аян замын тоосонд дарагдсан элэнхий ноорхой хувцастай хижээл хар хүн нар жаргахын өмнө хүрч ирэв. Тэртээ тэнгэр, газрын савсалганд Баянбараатын хөглөгөр хөх уулс сүүмэлзэн харагдах нь санаа алдмаар сайхан. Гандаж, гундсан сэтгэлийн манан дунд зээрэн шарга морь унасан залуухан бүсгүй салхи татуулан галигуулна. “Дөмөн дөмгөрхөн гишгэдэлтэй” хэмээсэн араас дагаж нэхсэн халиун хонгор аялгуу бүдэг бадагхан сонсогдоно. Морины салхинд дэрвэлзэх улаан тогон алчуурын сэжүүр дороос инээмсэглэл бужигнуулсан эрх хар нүд тормолзоно. Хөлс тоос болсон хуучин муу малгайгаа тас атган, шингэрч цайсан хэдэн туг сэвлэг үсээ салхинд сэрвэлзүүлэн зогссон хижээл эр гэнэт яав гэмээр амаа эв хавгүй өмөлзүүлээд балчир хүүхэд адил хоёр гараараа нүүрээ даран хөгшин хүний гаслантай агаад өрөвдөлтэй дуугаар эхэр татан хэнгэнүүлэн уйлсан боловч нүднээс нь нулимс гарсангүй. Үхлээс бусдыг үзсэн тэр архичин эр хуурай нүдээ хатингар том гараараа нэгэнтээ шудран арчаад нулимс эс үзсэндээ өөрөө өөртөө өширхөж гомдов уу яав, нударгаа байдгаараа зангидан өгөршихөөс наахнуур болсон өтөл буурал толгойгоо хар тэнхээгээрээ шаагаад өвдсөндөө ч юм уу, эсхүл өдий болтол үхэж далд оролгүй орчлнонгийн шороо хөдөлгөж яваа үйл, лайндаа хорсч бухимдсандаа ч тэр үү цэлхэрч хавдсан галгүй нүднээс нь ганцхан дусал нулимс гарч ирээд зовхинд нь тээглэн гялтганан байснаа дуртай дургүй бөмбөрөн уналаа. Толгойгоо хар тэнхээгээрээ шааж баймаажин нулимсаа сая нэг үзэж, бага зэрэг тайвшран дотор нь уужирсан хөөрхий эр ойр хавьд хүн амьтан байх вий гэсэн шиг эл хуль аглаг хээр талыг нэгэнтээ болгоон тойруулан хараад шувуу ч эс үзэгдсэнд санаа амран сөхрөн сууж, Үүргэвчээ задлан нэгэн шил самгоон хэмээх нэрмэл архи гарган бөглөөг нв аваад хамартаа болгоомжтойхон ойртуулж гүн амьсгал татсанаа түүний мансуурам сайхан үнэрт нүд нь гэрэлтэн магнайн үрчлээ нь тэнийгээд явчихлаа.
Даруулга, давс ч үгүй тэр хүн сурсан зангаараа лонхны амыг ханцуйгаараа ёс төдий хальтхан арчмаар болоод бяцхан зүрхшээсэн янзтай дээш өргөн нэг сүрхий харснаа шилээр нь гуд гуд залгилаа.
Тэгээд гарынхаа араар амаа даран, оршуулгын газрын шороо чулууг нүдээрээ бүртгэр мэт хэсэгхэн зуур чимээгүй газар ширтэн сууснаа босч булшны толгой дээр босгосон боржигон чулуун дээр хичээнгүйлэн сийлсэн “Дэнсмаа” хэмээх нэрийг бичиг Үсэг тайлагдаагүй хүний харцаар үсэглэн ядан уншсанаа:
- Дэнсмаа минь, намайгаа уучлаарай!
Шоронд ороод чам дээрээ бүтэн таван жил ирж чадсангүй. Хоёр нарны
хооронд хуяг, тахаруудын бууны ам жадны үзүүрт туугдан нуруугаа бөгтөр болтол жонш үүрлээ. Яаж ч ядарч зүдэрч явсан хүний хань гэдэг улаан гол тасартал мартагддагүй юм байна. Ямар сайндаа шоронгоос үнэн гарав уу үгүй юу ах дүүтэйгээ уулзаж хувцсаа ч сольж амжилгүй наашаа зүтгэж ирэхэв дээ. Худлаа гэвэд хорих газраас суллагдсан тамгатай бичиг энэ байна. Үүний он сарыг хар ! гэснээ салганасан ясархаг гараараа булшны чулууг энхрийлэн илж
- Энэ хорвоо дээр чамаас минь надад үлдсэн юи ердөө л энэ тохойн чинээхэн амьгүй хүйтэн чулуу....
Ээ элий халаг минь гэж дуу алдаад уйлах нь уу гэмээр нүүрээ эв хавгүй
үрчийлгэснээ:
- Би чинь төрд дансгүй шахам нэг муу ядарсан архичин. Нүд анихын цагт хажуу бөөрөнд чинь ирж хэвтвэл дээдийн заяа тэр биз. Гэвч хаана тэнэж яваад үхэхийг бүү мэд.
Дэнсмаа минь! Чамаасаа хойш би нар үзсэнгүй, жаргал гээчийг
амссангүй . Муу өвгөн чинь энэ хараал шүгэлсэн бачуу давчуухан хорвоо дээр ганцаардаж гүйцлээ. Ингэж амьд явснаас түргэхэн шиг төрөл арилжиж чинийхээ хойноос очих минь гэж өгүүлснээ үлдсэн архиа шүүрэн авч нэг амиар хөнтрөөд шилийг чулуудан халааснаасаа үнгэгдсэн цаасан тамхиа гаргаж асаалаа.
Өл хоолгүй, аяншиж ядарсан тэр эрийн толгойд хатуу архины ааг, охь хоромхон зуур гарч, ад тийрэнгийн бүжиг цам л ийм догшин байдаг болов уу гэлтэй буцалмал халуун аялгуу хамаг цусаар нь дамжин цовхчин гүйнэ.
Дуулъя гэтэл уйлмаар, уйлъя гэтэл дуулмаар адтай муухай согтож байлаа. Газар тэнгэр хоёрыг ялгахгүй болтлоо согтсон тэр хүн аль хэдийнээ ухаан тавьсан бололтой булшны чулууг яг л хүн шиг хүзүүдэн тэвэрч:
- чи яасан хүНий зовлон мэддэгүй хатуу цэвдэг чулуу вэ. Би чамайг арай ч ийм гэж санасангүй. Бороо, нулимс хоёрыг ялгахгүй ийм хөлдүү сэтгэлтэйг чинь мэдсэн бол би чамайг тэр газраас чирэн ирж Дэнсмаагийнхаа толгой дээр яалаа гэж тавихав дээ. Чамаас шал өөр, илчтэй гэрэлтэй, өр зөөлөн өөхөн цагаан чулуу авчирч босгох байсан юм. Ээ тэнэг толгой хэмээн агсагнан хашгирлаа.
Согтуу хүний бахардаж цухалдсан тэр сөөнгөдүү хахир дуунд үдшийн бор гэгээн дор амар жимэр зүүрмэглэн байсан их тал цочрон нэгэнтээ дайвасхийгээд тогтов. Ноорхой хувцастыг бүүр түүрхэн ухаан ороход түүний өмнө хөх дэлэн нь сэрийсэн нэг өлөгчин чоно хүрээд ирчихсэн гэрийн нохой адил сүүлээ шарвалзуулан зогсож байлаа.
Согтуу эр гэнэт чоно үзээд бяцхан цочисхийж тарж бутарсан ухаанаа цуглуулахыг хичээн, өрөөсөн нүдээ анхин байж хараагаа нарийсган түүнийг харлаа. Араа шүдтэй зэрлэг амьтан хирнээ хачин танил, дулаахан харцаар өөдөөс ширтэх нь гайхавч баршгүй. “ энэ чинь хүн үү, аратан уу” гэж бодох зуур мөнөөхөн өлөгчин чонын нүд гэв гэнэт талийгаачийнх нь нүдээр солигдон, хүн хүнийхээс том нэгэн дусал нулимс унагаагаад энэ яваа насандаа мартагдамгүй өрөвдөлтэй дуугаар гаслан улив. Дээр сартай доор газартай бөгөөтөл мөр, сүүдэргүй тэр хачин амьтныг харсан ганц бие эр харамсахдаа гэнэт ухасхийн босоод:
- Шоронд орсон адгийн шаар би чоно болоогүй байхад, шороон дор орсон хөөрхийн чи минь яахаараа чоно болчихдог билээ гэж нэгэнтээ халаглан хашгираад толгойгоо тэврэн сөхрөн уналаа.
1991 он



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 5/2 | Өгүүллэг )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 107 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


B3-043.JPG
Хэмжээс: 450x600 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4228

зотон тос 80х100 см
Шаргал өдөр
Хэмжээс: 600x479 54k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 331732

Анхны цас 2005 он
Хөдөлгөөн
Хэмжээс: 600x450 109k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3262


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn