Үг.Д.Доржготов Ая.Д.Батсүх
Эрийн тэнгэртэй аав минь
Ханийхаа итгэлд сэтгэл дулаахан
Үрсийнхээ дуунд хөгжөөн наргиантай
Хайр, энэрлээ харамгүй сөгнөсөн
Хүний хайлан, эрийн тэнгэртэйсэн Та
Айлын дайтай өрхөө тэргүүлж
Хүний зэрэгтэй үрсээ өсгөлцсөн
Буурал ээжийгээ өргөж асарсан
Нуруу түвшин, ухааны цараатайсан Та
Пр:Дүрлэгэр алаг нүдэндээ хайр гэрэлтүүлж
Дөлгөөхөн инээж суудаг дүр тань тодхон
Ааваа таныгаа үгүйлэх юм даа
Алагхан хорвоогийн жамыг яалтай билээ дээ
Хатууд халирдаггүй ч зөөлөн зантай
Ханилгаа сайтай найрсагхан зантай
Эрийн жудагтай хүний нүнжигтэй
Эгэл даруухан ч авьяас билэгтэй
Дахилт
Олныхоо дунд нүүрийн буянтай
Түмнийхээ төлөө сэтгэл зүтгэлтэй
Ач, зээгээ өхөөрдөн баяссан
Аливаад аядуу ч санасандаа хүрдэг дээ
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
YolHad_12.JPG Хэмжээс: 700x525 87k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3835
Жинст хайрхан Хэмжээс: 600x388 80k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5970
khuv5-011.JPG Хэмжээс: 600x450 73k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3999
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: