ТЭРЛЭГ НЬ ГАНДСАН ААВ МИНЬ
Эмээлт хүлэг нь эвшээж шилгээгээд
Эзнээ тойрон эргэлдэнэ дээ
Эрийн тэнгэртэй аав минь ээ
Энэ л дүрээрээ мөнхрөнө дөө
Ай миний аавын минь дүр
Алдаж боломгүй агшин юм шүү дээ
Амьдын заяанд ганц л үлдэнэ шүү дээ
Задгай сайхан талын бэлчээрт
Завилаж суугаад ханхайна даа
Загийн саглгар мод шиг ээ
Зэргэлээн дотор сүүмэлзэнэ дээ
Хөдөөгийн ногоон тал дээр буугаад
Хөөрөг даалингаа гаргаж тамхилаад
Хөлөрсөн морио түр амраагаад
Хөндийг харан бодлогширно доо
Толгодын оройгоор дуран барьсаар
Тэрлэг нь гандсан аав минь дээ
Таван хошуу малтайгаа ижилдсэн
Тал нутгийн малчин аав минь дээ
2015 он 9-р сарын 30 Сартуул Б.Улаанхүү Багануур хот
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor060.jpg Хэмжээс: 600x395 91k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5709
zam-055.JPG Хэмжээс: 600x450 96k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5406
IMG_1086.jpg Хэмжээс: 600x290 89k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4116
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: