ААЛИЙН САЙХНААР ГИЖИГДЭНХЭН ЯВНА УУ ДА
Хултай айргаа залигланхан инээгээд
Хувинтай сүүгээ цалиглууланхан гунхаад
Хорол тоонтын өрхөөр далланхан хуриалаад
Хамгаас дотно амрагаа хүсэмжлэнхэн байна уу даа
Агь гангын ариухан үнэр сэнгэнсэн
Ар газрын монгол бүсгүй минь ээ хө
Алаг нүдээ сольбууланхан дэрвэлзүүлээд
Аалийн зөөлнөөр гэжигдэнхэн явна уу даа
Үерийн ус шиг үелзэнхэн намирсан
Үйлэн долигоотой үсээ сул самнан асгаруулаад
Үзгэслэн гоо нь зүрх бүхнийг чичрүүлээд
Үеийн нөхдөө халирууланхан явна уу даа
Аалийн сайхнаар гэжигдэнхэн явна уу даа
Сэргэлэн цовоо дуугаараа сэтгэл сэргэтэл инээж
Сэтгэл зүрх хоёрыг нь шимшрүүлэнхэн явна уу да
Сайхан төрсөн төрхөөрөө жигүүрлэнхэн явна уу да
Саахалт айлын хөвгүүдээ дальдарууланхан байна уу да
Алаг нүдээ сольбууланхан дэрвэлзүүлээд Аалийн сайхнаар гэжигдэнхэн явна уу даа
2014-оны 12 сарын-9нд Б.Улаанхүү
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
erd-017.JPG Хэмжээс: 600x450 67k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4455
mongolia2007year-230.JPG Хэмжээс: 600x450 125k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4041
mongolia2007year-131.JPG Хэмжээс: 600x450 82k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4784
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: