Ариунхнаас ариун хүүхэд чамайгаа алгаа тосон хайрлая Айсуй цагийн тэнгэрт залбирч ардын дуугаа өргөе Дэлхийн хаан хүүхдийн хүслийг дээдэс шигээ хүндлэе Хүний орчлон жаргалын булаг хүүхэд насаа хайрлая Мянга мянган жил жилийн хүүхдийн мөрөөдлийг Манай гаригийн хүүхэд бүхэн түрэн дуулж байна Даян дэлхийн хүмүүс ээ хүүхдийн сайн сайхны төлөө Замбуулин хорвоог уяртал За гэж хэлцгээе Газар дэлхийн хүмүүс ээ хүүхдийн сайн сайхны төлөө Гар гараасаа барилцан За гэж хэлцгээе Өдлөн нисэх хүслийн шувуухайг өглөө шигээ хайрлая Ирэх цагийн аясыг зөгнөн итгэлийн дуугаа өргөе Нарны хаан хүүхдийн хүслийг нандигнан дээдлэе Хүний орчлон жаргалын булаг хүүхэд насаа хайрлая Мянга мянган жил жилийн хүүхдийн мөрөөдлийг Манай гаригийн хүүхэд бүхэн түрэн дуулж байна Даян дэлхийн хүмүүс ээ хүүхдийн сайн сайхны төлөө Замбуулин хорвоог уяртал За гэж хэлцгээе Газар дэлхийн хүмүүс ээ хүүхдийн сайн сайхны төлөө Гар гараасаа барилцан За гэж хэлцгээе
http://www.u-khurelbaatar.blogspot.com/
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-046.JPG Хэмжээс: 600x450 98k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4069
mongolia2007year-241.JPG Хэмжээс: 600x450 105k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3914
Арга билэг Хэмжээс: 600x514 256k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4410
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: