Үг Ү.Хүрэлбаатар Ая Л.Галмандах Дуучин Т.Ариунаа
Анхны үнсэлтийн гашууныг мартахгүй Амьсгалын тоолонд хайрласнаа мартахгүй Амраглан явснаа андуурч мартахгүй Амины үнэтэй дурлалаа мартахгүй
Мартахгүй ээ, хэзээ ч мартахгүй Маргаашийн төлөө өнөөдрийг мартахгүй Мартаагүй ээ, хайрт минь мартахгүй Магад үнэнийг үгүйсгэж мартахгүй
Өврөө нээсэн өдрөө мартахгүй Үзэсгэлэнт сайхныг биширснээ мартахгүй Үгүйлэн санахын жаргалыг мартахгүй Өөр ертөнцөд очсон ч чамайгаа мартахгүй
Дусал нулимсын шорвогийг мартахгүй Дутуу гачуугийн хатууг мартахгүй Дурлалаас хүчтэй үнэнийг мартахгүй Дуугүйхэн эргэсэн дүрийг чинь мартахгүй
Совин татаж хөх чинэрснийг мартахгүй Солгой чих хангинаж хэл дуулснаа мартахгүй Согтууртлаа тэмүүлсэн өөрийгөө мартахгүй “Солиотой” дурлалынхаа түүхийг мартахгүй
http://www.u-khurelbaatar.blogspot.com/
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-096.JPG Хэмжээс: 600x450 60k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5330
khongor039.jpg Хэмжээс: 600x454 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4955
zam-085.JPG Хэмжээс: 600x450 103k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4089
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: