| |
Ярилцлага: Японы хайку судлаач Хасегава Кайтай хийсэн ярилцлага
Оруулсан admin on 2012-10-26 11:31:56 (3193 уншсан)
Хасегава Кай Японы Токай Их сургуулийн профессор, утга зохиол соёлын шүүмжлэгч, Асахи сонины Хайку булангийн эксперт, Хайку Шүлгийн Холбооны гишүүн, Хайку шүлгийн Коши сэтгүүлийг үндэслэн байгуулагч бөгөөд тэргүүн. Профессор Хасегава Кай нь хайкун шүүмлэлийн 20 гаруй ном бичсэн бөгөөд тэргүүн шагналтай яруу найрагч юм.
Эх сурвалж:
http://www.simplyhaiku.com/SHv7n1/features/Kai.html
Ярилцагч: Роберт Д. Уйлсон
Хасегава Кай: Юуны өмнө танд шинэ жилийн мэнд хүргэе. Би таны 2009 оны 1 сарын 1нд асуусан асуултан хариулъя. Таны тавьсан хоёр дах асуултыг хүлээн авсанаас хойш нэлээд их хугацаа өнгөрсөн боловч хариулт өгч чадаагүйдээ хүлцэл өчье.
Таны асуултаас харахад Өрнө болон Дорнын сэтгэлгээ, хандлагад асар их ялгаа байгаа нь шашин соёлын ялгаатай байдлаас үүдэлтэй юм.
Христийн соёлын хүрээнд Бурхан хүнийг өөрийнхөө дүрээр бүтээсэн, ургамал амьтан, байгаль бүх зүйл хүний оршин амьдрахуйн болон сайн сайхны тулд бүтээгдсэн гэж үздэг. Ийнхүү чиг шугам нь хүн байгалийн хүйн холбоогоор илэрхийлэгддэг бөгөөд эдгээр нь бие биетэйгээ эсрэгцсэн байдаг юм.
Харин Дорно Азийн ард түмэн өөрсдийгөө байгалийн нэгээхэн хэсэг гэж үздэг юм.
Ерөнхийдөө буддист сэтгэлгээ нь амьтад хүн болж, хүн амьтан болж төрөх боломжтой гэж үздэг.
Тиймээс хүн байгаль хоёрын хооронд тодорхой шугам байхгүй юм.
Энэ сэтгэлтгээний онцлог байдал нь соёлын элдэв талыг илэрхийлдэг бөгөөд хайку бол үүнийг нэг юм.
Эдгээр ялгаатай байдлуудыгнарийн ойлгож ухах нь бие биеэ ойлгож, танин мэдэх анхны алхам болох бөгөөд хооронд үүссэн хана хэрмийг нураах учиртай билээ.
Роберт Д. Уйлсон: Хайку бичихдээ кигог заавал хэрэглэх шаардлагатай юу?
Англи хэл дээр хайку бичдэг олон зохиолчид хайкундаа кигог ашиглалгүй бичсэн байдаг. Хүн бүр байгальтай ойр амьдардаггүй, бас хотод амьдардаг учраас үүгээр үүнийг зөвтгөж болох юм.
Хасегава Кай: Киго (байгаль улирлыг илэрхийлсэн үгс) нь хайкуны нэгэн чухал зорилго бөгөөд миний эхэнд дурдсан "Хүн бол байгалийн нэгэн хэсэг" гэсэн үзэл санаа нь үүний хөрс суурь юм.
Нарыг тойрон эргэлдэж байдаг газар дэлхий эргэлдэх хөдөлгөөнөөс улирал бий болдог. Кигогийн хамгийн эхний үүрэг бол энэ юм. Хайкундаа кигог оруулснаар дэлхийн эргэлдэх хөдөлгөөний хэмнэл нь хайкунд агуулагдах учиртай юм.
Удаах үүрэг нь киго нь хайкунд өргөн уудам ертөнцийг агуулах учир холбогдолтой.
Үг бол уран дүрслэлийн бүтээгдэхүүн бөгөөд харин киго бол уран дүрслэлээр илэрийлэгдсэн түүний талстууд билээ.
Жишээлбэл бид "кана" гэдэг кигог агуулсан орчлонгоор чөлөөтэй хэрэн сэлгүүцэх боломжтой [цэцэгс, ялангуяа интоорын цэцэгс]
samazama no
koto omoidasu
sakura kana
calling to mind
all manner of things
cherry blossoms
Bashō
бясалгахуйяа
улирч өнгөрсөн явдлууд-
интоорын цэцэгс
Энэ хайку интоорын цэцэгсийг хараад өнгөрсөнд болж өнгөрсөн олон зүйлсийг дурсан санаж байгааг илэрхийлсэн бөгөөд киго мөн ийм үүрэгтэй байна.
Энэ нь хүний хотод болон хөдөө амьдардагтай огт холбоогүй зүйл юм.
Дэлхийн эргэлдэх хөдөлгөөн, хүний уран сэтгэмж хөдөө хотод амьдардгаасаа шалтгаалан ялгаатай биш юм.
Роберт Д. Уйлсон: Та түрүүчийн ярилцлагадаа кокоро /мэдрэмж/ -ийн талаар цухас дурдсан. Кокоро гэж яг юу вэ, яг ямар мэдрэмжийг энэ илэрхийлдэг вэ? Зарим хүмүүс хайкуд сэтгэл хөдлөл бага байх хэрэгтэй гэлцэх юм?
Хасегава Кай: Кокорогийн хувьд бол энэ уран дүрслэл гэж би боддог. Орчин цагийн хайкунд "юмс үзэгдлийг бодитой дүрслэл"-д анхаарлаа хандуулж байна.
Субъектив таамаглалаас татгалзахын тулд, уран дүрслэлийг алга болгож болохгүй юм.
Роберт Д. Уйлсон: Уламжлалт хайку нь (У/Б/У) гэсэн шүлгийн хэмнэлийг яв цав мөрдөх албагүй тухай олон ном сэтгүүлээс уншсан. Энэ зөв үү? (У/Б/У) гэсэн энэ бүтцийг яагаад баримтлах ёстой юм бэ?
Хасегава Кай: Юуны өмнө Япон хайкуны 5/7/5 хэмнэл болон 17 үе биш, 17 цохилго юмаа гэдгийг санах хэрэгтэй.
Энэхүү 17 цохилго бол Япон хэлний зүрхний цохилттой адилхан юм.
Эндээс харахад 2 зүйл ажиглагдаж байна.
Нэгдүгээрт, япон хайку нь 17 цохилгоос бүтдэг боловч энэ заавал 17 үетэй байх албагүй юм.
Мөн 5/5/7, 7/5/5 цохилготой хайкунууд байдаг.
Гэвч энэхүү хэмнэл эхнээсээ чухал бишэд тооцогдож байсан бол үр дүн нь хайку биш болж таарч байна.
Хайку бол яруу найраг, харин хэмнэл /цохилго/ бол яруу найргийн амь юм.
Хоёрдугаарт, 5/7/5 цохилго нь зөвхөн япон хайкуны хэмнэл бөгөөд өөр бусад хэл дээр хайку бичихэд энэ хамаарахгүй юм.
Өөр хэл дээр хайку бичихэд 5/7/5 зарчмыг баримтлах нь утгагүй юм. Харин тухайн хэлнийхээ зүрхэн хэмнэлийг сонсох нь чухал юмаа.
Роберт Д. Уйлсон: Миний бодлоор кигогүй хайку бол жинхэнэ хайку биш, тэдгээр нь авангард хэлбэрийн хайкуд хамаарах байх. Гэвч авангард хайкуг хайку гэж би үзэхгүй байна. Энэ талаар таны бодол?
Хасегава Кай: Зөвхөн ганц хайкунд биш, утга зохиолд авангард чиглэл байж болох юм. Учир нь утга зохиол бол үгийн урлаг бөгөөд үг нь уламжлал юм.
Хайкуны хувьд түүнд авангард гэсэн нэр өгөх нь энэ нь зөвхөн үгээр биш өөр зүйлээс бүтсэн байх ч юм уу, эсвэл илэрхийлсэн зүйл нь үг биш байх байж болох юм.
Авангард гэж нэрлээд байгаа хайку нь авангард биш, уламжлалын хүрээнд байгаа дэд төрөл зүйлээс өөр юу ч биш юм.
Роберт Д. Уйлсон: Дорнын хайкучид амьгүй юмыг жишээлбэл сар, мод, цэцэгс, хүнчлэн (flora and fauna) үзүүлдэг тухай урьд нь маш их сонсож бас заалгаж байсан.
Зарим итгэл үнэмшлийн хувьд байгалийн бүтээл болон амьгүй зүйл нь хүн болон амьтай зүйлтэй ижил гэсэн үзэл байдаг.
Дорнын хайкучид, багш нарын онол сургаалыг ихэд уншсан таны ойлголт бидэнд маш тустай байна байх?
Хасегава Кай: Би энэ талаар хамгийн эхэнд ярьсан байгаа.
Роберт Д. Уйлсон: Таныг хайкуч, шүүмжлэгч, мэдрээч болоход хэн хамгийн их нөлөөлсөн бэ?

Хасегава Кай: Миний хувьд хамгийн агуу багш бол Японы ард түмэн өөрөө юм.
Таны мэдэж байгаачлан, Япон улс ногоон арлуудаас бүтсэн, өөр хэв шинжийн соёлтой бөгөөд түүнийгээ хөгжүүлж өөрчилж байгаа ард түмэн юм.
Энэ ард түмний эрт дээр үеэс уламжлагдан ирсэн ямар зүйл нь үнэ цэнэтэй, ямар зүйл нь хэрэгцээгүй вэ?
Япончуудын хувьд Басё, Сайгё, Зэами, Рикю нар юм. Харин бусад орны сэтгэгчдээс Дү Фү, Жуанзболон буддист санваартнууд юм.
Роберт Д. Уйлсон: Англи хэл дээрх хайкуны талаар танд хэлэх зөвлөмж, санамж байна уу? Та японы найрагчид болон эрдэмтдийн дунд ихээхэн хүндтэй хүн шүү дээ. Тиймээс бидэнд хайкуны талаар зарим зүйлийг хуваалцахгүй юу?
Хасегава Кай: Миний зөвлөмж бол англи хайку өөрийн гэсэн нэгдсэн аргатай байх ёстой.
Япон хайкуны байгалийн хэмнэлтэй, битүү санаа агуулсан энэ маягийг дуурайх нь чухал биш, харин англи хэлнийхээ онцлог дээр үндэслэгдсэн байх хэрэгтэй юм.
Хэрэв ийм биш бол англи хэлээр хайку бичих нь утгагүй юм.
Роберт Д. Уйлсон: Хэдийгээр зав зай муутай боловч хайку найргийн талаар манай уншигчдтай өөрийн ойлголтоо хуваалцсанд баярлалаа, ноён Хасегава.
Англи хэлнээс орчуулсан "Хязгаараас цааш" бүлгийн гишүүн
Н. Төвшинзаяа
(
Сэтгэгдэл бичих? |
Ярилцлага |
Оноо: 0/0 |
Бусад )
|
Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.
|
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
|
|
| |
 |
Агуулга |
 |
|
Баасан, 2019.03.15 | · | Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ... |
· | Б.Энэбиш : Шүлэг шүтээн |
· | Б.Энэбиш : Хориг тавьсан хайр |
· | Б.Энэбиш : Бодлын хөврөл |
· | Б.Энэбиш : Оршихуйн орчил |
· | Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна |
Пүрэв, 2019.03.14 | · | Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд |
· | Өвгөдийг битгий шоол |
Лхагва, 2019.03.13 | · | Чингис хааны алтан сургаалиас |
Мягмар, 2019.03.12 | · | Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/ |
· | Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн |
· | Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ... |
· | Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл |
· | Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл |
· | Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс.... |
· | “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал |
Даваа, 2019.03.04 | · | Дотоод ертөнцийн урсгал |
Бямба, 2019.03.02 | · | Одтой шөнө |
Пүрэв, 2019.01.17 | · | Бөхийн Бааст намтар уран бүтээл |
Баасан, 2019.01.11 | · | Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ |
· | С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС |
· | Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг) |
Даваа, 2019.01.07 | · | Б.Баттулга - Мөнгөн шөнө |
· | Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд |
Лхагва, 2018.12.19 | · | Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү |
Пүрэв, 2018.12.06 | · | Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл |
Лхагва, 2018.12.05 | · | Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян |
· | Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр |
Бямба, 2018.12.01 | · | Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч |
Мягмар, 2018.11.27 | · | Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2) |
· | Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1) |
· | Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал” |
· | М.Цэемаа : Маарамба |
Пүрэв, 2018.11.22 | · | Шагж Гэлэн : Би гөлөг |
Лхагва, 2018.11.21 | · | Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА |
· | Д.Сумъяа : Хүслийн биелэл |
· | Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ |
Баасан, 2018.10.19 | · | Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ |
· | Н.Найданбат : Уулзах л ёстой учрал |
· | Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой |
Та сараа сонгоно уу
 |
|
|
|
 |
|