Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Ярилцлага 		 Ярилцлага: С.Б.Бат-Эрдэнэ : АМЬДРАЛ ЯМАР БАЙНА ДАА? №9
Оруулсан admin on 2008-05-25 22:38:24 (5105 уншсан)

Утас дуугарлаа. Авч харвал танихгүй дугаар байсан боловч дугаараа нууцлаагүйн учир авлаа.
- Хай! Нан дэстэй?... (За! Юу гэсэн юм бэ?... Хэн ч байх магадлалтайн учир танихгүй утсыг ингэж аваад сурчихсан юм)
- Байна уу? Бат-Эрдэнэ гэж хүнтэй ярих гэсэн юм.
- Байна, би байна. Та өөрөө хэн бэ?
- Та намайг танихгүй байхаа. Би өвөл нэг удаа өөртэй чинь мессенжерээр холбогдож ярилцаж байсан хүн байна. - Хаанаас тэр билээ, би их олон хүнтэй холбогддог болохоор сайн санахгүй байна.
- …-д байдаг гээд ярьж байсан…
- Аа, одоо саналаа. Сонин юутай байна даа, ажил төрөл тавлаг уу?
- За даа, сайн л гэх үү дээ. Өөртэй чинь нэг уулзаж ярилцах юм байнаа. Та хэдийгээр завтай байх бол? Гэхдээ та битгий буруугаар ойлгоорой, би одоо гав ганцаараа байгаа эмэгтэй хүн. Таньтай уулзаж ярилцах юм үнэхээр их байнаа ... Ийм яриа болсноос хойш цаг заваа бодолцон Наритад уулзахаар газар, цагаа болзон явж хүрлээ. “Sayzariya”-д орон булангын буйдхан ширээнд хоёул тухаллаа. Мэдээжийн хэрэг эхлээд танилцсан, нэр усаа мэдэлцсэн ч нэргүйгээр хүргэнэ гэсэн амлалтынхаа дагуу түүнийг Тэр л гэе. Хувь хүний ар гэрийн амьдрал цаана нь үргэлжилж байгаа учир хүүхдүүдийг нь ч хүү, охин гэхгүйгээр Том, Бага гэж өгүүлэх болно. Эрхэм уншигч авхай нар учрыг тунгааж, өчүүхэн үзэглээч намайг уучлах буйзаа. Баагий:
-За яриад байгаарай, юу л ярих гэсэн юм бэ дээ? Тэр:
-За ингээд ярих гэсэн юунаас эхлэхээ мэддэггүй ээ… хэмээн хэсэг бодолхийлсэнээ:
-Ерөөсөө та бид нар гадагшаа гарсанаараа буруутнууд болчихсон байна. Цаана чинь Монголд ердөө л гадагшаа гарсан бидэнд зориулаад бөөн, бөөн нүх ухчихаж. Зүгээр л Монголд буухад л одоо Чингэс хаан гэдэг болчихсон гэсэн, Буянт- Ухаад буухад л амаа ангайгаад, гараа тосоод л залгих гээд хүлээж байдаг болчихож. Баагий:
-Үгүй ээ, тэр чинь одоо юу гэсэн үг вэ? Би нэг л ухаж ойлгохгүй байх чинь. Тэр:
- Юу ч гэмээр юм бэ дээ. Жишээлбэл та Монголд цалингаараа байртай болж чадах уу? Баагий:
-Мэдээж, яаж ч бодсон түүн шиг боломжгүй юм байхгүй шүү дээ. Тэр:
-Тээр, тийм л байхгүй юу. Тийм болохоор Монголд байгаа барилгын компаниуд зохиомлоор хөөргөдөөд байрны үнийг тавь, жаран саяд хүргэчихлээ. Түүнийг нь хэн авах вэ? :Boss-ууд нэртэй авилгачид нь авахгүй, тэртэй тэрэнгүй та бидний хөрөнгөөр гараа угаачихсан улсууд. Тэгээд ч тэд нар Монгол дахь бүхий л юмыг ил, далд атгаж байгаа. Ингээд байр хэн авах вэ? Мэдээжийн хэрэг олон жил харьд хар ажлын боол болон унтах, амрахаа ч мартан зүтгэсэн та бидэн шиг л хүмүүс авна. Боломжтой нь ч бид нар л болно. Ихэнх нь байртай болох, амьдралаа төвхнүүлэх зорилгоор харийг зорьсон болохоор хариад л байр авах нь ёс. Харин бидэнд зориулаад байрны үнийг ингээд хөөргөдчихөж байгаа байхгүй юу... Баагий:
-Чи чинь өөрөө Монголд оччихсон хүн шиг ярьж байх чинь вэ. Тэр:
-Би мэдээд байна, мэдээд байна. Миний хань ижил, үр хүүхдүүд саяхан очсон болохоор л би мэдээд байна, мэдээд байна. Баагий:
-Өвөл мессенжерээр ярихад чи чинь олуулаа, тавуулаа байдаг гээд байсан, тэр хэд чинь буцчихсан юмуу даа, янз нь? Тэр:
-Тиймээ. Тэгэхэд том маань “Ээжээ, нөгөө Япон, Ивай-аас гээд бичээд байдаг хүнтэй чинь холбогдчилоо, хөгшин хүн шиг байна, та ярь” гээд надад өгчихсөн юм. Тэр үед чинь би гэр бүлээрээ, нөхөртэйгөө, хоёр хүүхэдтэйгээ, бас хадам ахтайгаа байсан юм. Нэг сард нөхөр маань ажил дээрээсээ баригдчихсан. Төд удалгүй хадам ах маань ч баригдсан. Өглөө ажилдаа явж байгаад сургуулийн хүүхдүүд явахаар хаачихдаг замыг анзааралгүй ачааны тэрэгтэй ороод баригдчихсан юм. Түүнээс бас л сарын дараа хүүхдүүдээ буцаасандаа. Баагий:
-Танай хүн чинь ямар газар ажиллаж байсан юм бэ? Ажил дээрээсээ гэхийг бодоход их л олуулаа муриулжээ дээ янз нь? Тэр:
-Хоёр Монгол, нэг хужаа, тэгээд халтрууд нилээд байсан гэсэн. Баагий:
-Тийм байхаа даа. Нөхөр чинь энд удсан уу? Тэр:
-Долоон жил болоод буцах шив дээ. Анх гэрээгээр орж ирээд сүүлдээ харласан юм. Бүгд л оргоод, оргоод алга болсон, хамгийн сүүлд манай хүн гэрээгээ дуусгаад бараг л эзэдтэйгээ ярилцаад харласандаа. Баагий:
-Уг нь их удсан л юм байна. Одоо Монголд очоод ямар нэгэн юм бариад авчихсан хийж байгаа байлгүй дээ? Тэр:
-Үлийгээ хийх вэ дээ, зүгээр л МОНГОЛ НИЙГМИЙН ӨВЧИН-өөр өвчилчихсөн нэг л хүн байна. Нэг л их жийп унасан хүн, юу хийдэг юм бүү мэд. Эрх биш хоёр хүүхдээ сургуульд нь хүргэж өгдөг, авдаг. Тэгээд бусад үед нь хаагуур, юу хийж явдаг юм бүү мэд. Бодвол олон жил энд гүрийсэн түүнийгээ л гаргаж яваа юм байлгүй дээ... Баагий:
-Ямар нэгэн ажил хийж л байгаа байлгүй дээ? Жийп унаад гэхийг бодоход... Тэр:
-Үгүй ээ, тэр чинь зүгээр л яах аргагүй нийгмийн өвчнөөр өвчилчихөөд байна. Японд удсан хүн жийп л унахгүй юм бол хүн биш юм байхаа. Нэг л их жийп унасан хүн. Хийдэг ажил нь хоёр хүүхдээ сургуульд хүргэж өгөх, авах төдий...
Жич: Нээрээ л нийгмийн өвчин юм болов уу даа. Шатахууны үнэ айхтар нэмэгдэж байгаа энэ үед өөрийн хэдийг уна гээд 660 см куб багтаамжтай хөдөлгүүртэй, ачаа суудлын хосолмол зориулалттай, 100км-т тавхан литр шатахуун зарцуулдаг, 350кг-ын даацтай боловч яс юман дээрээ тонн ачаа ч аччихдаг сүүлийн үеийн загварын микробус (Манай хүн өөрөө хувиараа аж ахуй эрхэлж байгаа болохоор хамгийн тохиромжтой тэрэг гэж би тооцоолсон юм) явуулах уу гэхэд л өөдөөс тэр чинь зарагдахгүй зах дээр байж л байдаг гэж байгаа байхгүй юу. Би заруулах гэж биш, өөрсдөө уна гэж байхад тэр шүү дээ. Тэгээд түүнээс том л машин унахгүй юм бол нөхөр нь Японд байгаа хүний авгай биш юм байхаа. Тэгэхээр нь “Mazda-Demio” явуулах уу? Идэш багатай
(Энд нөгөө л голоо цохисон Баагийгын нарийн зан харагдаж байна уу? Зүгээр хот дотор ээж гуай, гурван хүүтэйгээ хэрэглээндээ унахад зардал бага гарахаар идэш багатай л тэрэг зүгээр биз дээ, уг нь?) эмэгтэй хүн унахад тохиромжтой, хөөрхөн дизайнтай... гээд л пиардтал өөдөөс “Монголд чинь “Mazdа” унасан хүнийг машин унасанд тооцохоо больчихсон шүү дээ” гэж шал дургүй хүргэдэг юм даа. Үүнийг үнэхээр Монгол нийгмийн өвчин гэхээс өөрөөр юу ч гэх вэ дээ. Би одоо ч энд идэш багатай болохоор нь ийм л ачааны тэрэг унадаг. Тэгэхээр их доошоо орчихсон байгаа биз? Энд байгаа залуус ч гэсэн бас “Марк-2”, “Чейзер” гээд том, том машинууд унахыг нь яана. Харин нутаг буцах болохоор ихэнх нь л нэг, нэг жийп ачуулдаг нь ч бас нууц биш. Баагий:
-Хоёр хүүхэд гэснээс хүүхдүүд чинь энд удсан уу? Насаар хэд орчим вэ? Тэр:
-Гурван жил хагас болоод буцлаа. Уг нь бид гурав цуг ирсэн юм. 2004 оны 8-р сард ирж байлаа. Том маань 17, бага нь 10-тай юм. Одоо ч би л ганцаараа үлдэв шүү дээ. Их эвгүй байнаа. Баагий:
-Уг нь нөхөр чинь л ганцаараа баригдсан юм байна шүү дээ. Хүүхдүүдээ буцаахгүй байж болоогүй юм уу? Тэр:
-Уг нь ч тийм л дээ. Гэхдээ энд байлгаад байвал нэг л өдөр гурвуулаа баригдаад буцах магадлалтай учир буцаасан л юм. Баагий:
-Байр саваа солиод, хүүхдүүдийнхээ сургуулийг сольчихвол болоо юм биш үү? Тэр:
-Та их том эндүүрч байна. Хүүхдүүд хаана ч, ямар ч сургуульд орсон бүх юм нь компютрь дээр хадгалаатай гараад л ирнэ. Мөрөөр нь хөөж ирээд л аваад явчихын учир л буцаасан юм даа. Баагий:
-Тэгвэл та хэд албан ёсны ямар нэгэн бичиг баримттай байсан юмаа даа? Тэр:
-Тиймээ, үгүй тиймээ ч гэж дээ, манай хүн энд ирээд визтэй байх хугацаандаа шалгалт өгөөд Япон жолооны үнэмлэхтэй болчихсон байсан юм. Тэр л үнэмлэх бүх юмыг маань дааж байсан даа. Тэр ч бүү хэл, манай нөхөр баригдчихаад бичиг баримтаа гэхэд нь ганц урдаа барьдаг өнөөхөө барьтал авч компютрьт хийж үзээд л “Эхнэр чинь одоо хаана байна? Хүүхдүүд чинь одоо гэртээ байгаа юу? Одоо чамайг аваачаад уулзуулчихаад аваад явъя” гээд байсан гэж байгаа. Манай хүн ч итгээд “Чамтай уулзуулчихаад аваад явна гэнээ” гээд утасдаад байгаа байхгүй юу, гэнэн гэдэг нь. Би ч ямар ч байсан амжиж очиж бичиг баримтаа авдаг гээд очиход машинтай яг ирж таарсан, би ч шулуухан зугтаагаад хатак (ногооны талбай) -ны араар нуугдаж орхисон доо. Хүүхдүүдийн хувьд сургуульдаа яваад байж болох байсан ч нэг л өдөр ирээд бариад явчих магадлалтай болохоор эртхэн буцаасан юм. Аль эсвэл сургуульгүй зүгээр хараар байвал болох байсан ч... Баагий:
-Аа тэгвэл ч нэг их албан ёсны бичиг баримтсаад байх юм байхгүй байсан юм байна шүү дээ. Тэр:
-Та юу ярьж байгаа юм бэ? Тэр ганц жолооны үнэмлэхээр л бид бүхий л юмаа амжуулдаг байсан. Хоёр хүүхдийн сургууль, утас,байр, машин тэрэг гээд л бүхий л юм тэр үнэмлэхээр л болж байсан. Манайхыг ямар айл байсан гэж санана та. Хүмүүс орж ирээд л дуу алддаг тийм л тансаг амьдарч байсандаа. Хоёр давхар байртай, хоёр тэрэгтэй гээд л дутуу юмгүй, Япон айлд интернет өөр юу л хэрэгтэй байдаг, тэр бүхэн байдаг яг л Япон хүмүүс шиг амьдардаг байсан юм. Баагий:
-Чи жолооч уу? Аль эсвэл энд ирээд машин барьж сурав уу? Тэр:
-Энд ирээд л яах аргагүй шаардлагаар нэг л өдөр тэрэг авч зам дээр гарсандаа. Манай том 12-13км газар дугуйгаар хичээлдээ явдаг байсан. Бага нь эсрэг тийшээ явна. Нөхөр маань өглөө эрт гараад явчихдаг болохоор яалт ч үгүй би машин барьж сурах хэрэг гарсан юмдаа. Одоо л яавал ч яаг, байгаад байвал тэр л биз, сайн л биз, баригдаад буцвал ч тэр л биз, хоёр хүүхэддээ очино, сайн л биз гэж бодоод би хормогчноос салчихаад байна. Тэрнээс биш цаг үргэлж л гарсан ч, орсон ч хормогчтой л туудаг байлаа. Ийш, тийшээ явнаа багыгаа дэргэдээ суулгаж шар малгайг нь (Бага сургуулийн хүүхдүүд шар малгай өмсөж, бороотой үед шар шүхэр барина) тавиулаад л гарна. Бага маань төвөгшөөж дургүйлхэнэ гэж юу гэх вэ. Баагий:
-Тэр чинь л виз шүү дээ. Өнгөө өөрчилж, өөрийгөө хувиргаж хувцаслахгүй бол мань мэтийн хар хүмүүс ч хэцүү л дээ. Нээрээ нэг хормогч углаад, шар малгайт дэргэдээ дагуулчихсан ээжтэй хэн хэрхэн юу ярих билээ дээ. Жолооны үнэмлэхээр хоёр хүүхдийн сургууль соёл гэж ярих юм, надад нэг л мэдэхгүй юмнууд сонсогдоод байна шүү. Тэр:
-Сургуульд өгөх гээд хөөцөлдсөн яалт ч үгүй бичиг баримт нэхэгддэг юм билээ. Харин тэр үед манай хүний жолооны үнэмлэхийг хараад л бүх юм Ок болж байсан юм шүү. Тэр үед визтэй байхдаа авсан үнэмлэх болохоор визтэй гэсэн ойлголт өгч байсан юм. Гурван жил болоод сунгуулдаг, виз аль эрт дуусчихсан учир айж айж сунгуулсан ямар нэгэн асуудалгүй (Энэ талаар урьд өмнө хэн нэгнээс сонсож байсан юм байна. Гурван жил болоод жолооны үнэмлэхээ сунгуулдаг, ямар нэгэн осол аварьт ороогүй, ямар нэгэн асуудалгүй бол шууд сунгачихдаг, харин ямар нэгэн асуудалтай бол дахиж шалгалт өгч байж өгдөг гэж. Гэхдээ шалгалт нь ч нэг их тэгж манайхан шиг унагааж хэдэн төгрөг салгах гээд ул шагайгаад байдаггүй гэж сонсч байсан юм байна) учир юм ярилгүй зүгээр л сунгаад өгчихөж байсан. Хүүхдүүд тодорхой хугацаанд тэдэн нас, төдөн сартайдаа тийм, тийм вакцин хийлгэх ёстой гээд л хийлгэсэн үү гээд асууна, нөгөө муугаа бариад л хүүхдээ дагуулаад явна шүү дээ. Баагий:
-Ямар нэгэн юм сайн, муу хоёр талтай байдаг гэж. Тэр Япон жолооны үнэмлэх цагтаа хэргээ их гаргасан ч цаг нь ирэхээр бас л лай болжээ дээ. Одоо энэ унаж байгаа тэрэг, байгаа байр чинь бас л танай хүний нэр дээр үү? Тэр:
-Тиймээ. Баагий:
-Тэгвэл чи түрүүнд ярьж байсан, нэг бүртгэлтэй л байсан бол хаана ч. яаж ч байр саваа солиод нэмэргүй гэж. Тэгвэл одоо байгаа байр, машин чинь нөхрийн чинь нэр дээр юм бол осолтой л юм байна даа. Тэр:
-Осолтой гээд одоо яах вэ дээ. Баригдчихалгүй байж байвал сайн л биз, ирээд аваад явбал явна л биз, хоёр хүүхэддээ очино доо. Та үүнийг хараа гээд цүнхнээсээ нэгэн утас гаргаж ирээд:
-Энэ миний өмнө нь барьж байсан утас. Нөхөр баригдаад явчихлаа гэнгүүт л эрчүүдийн онцгой анхаарлын бүсд орчихдог юм даа. Огт танихгүй шахуу хүн ч үсээ засуулах гэсэн юм гээд л утасдана. Утас амраахаа байхаар нь утсаа солисон юм. Энд ийм ч сайн ажил байна, тэнд ч тийм цалин өндөртэй ажил байна гээд л утасдана. Шал худлаа шүү дээ, ёстой муухай. Баагий:
-За тэгвэл чамаар чинь байн, байн үсээ засуулж, цалин сайтай ажил амладаг хэргээ хө. Тэр:
-За тэр ингэдэг л байхгүй юу. Харин та намайг ганцаараа байгаа гэж хүн амьтанд битгий хэлээрэй. Баагий:
-Би танай энэ хавиар хаа очиж таних, мэдэх хүн байдаггүй юм байнаа. Байсан ч ах нь хэнд ч юу хэлэх вэ дээ. За даа ингээд бодохоор хоёрын хооронд гурвын дунд үзүүлэх юмтай байснаас ирээд л харлачихсан хүн бол ямар нэгэн бүртгэлгүй, ажил сольсон ч байр саваа сольсон ч хэнд ч хамааралгүй амар юм байна даа. Мартсанаас чи одоо ямар ажил хийж байгаа юм. Байр савандаа хэдийг төлж байна даа? Тэр:
-Өө, нэг хаусанд (Японд англи үгийг тэр чигээр нь авч хэргэлэх нь их л дээ. Гэхдээ хаус гэхээр нэг их том юманд бодсоны хэрэггүй, зүгээр л энгийн шилэн хүлэмжийг ингэж ярина. Шилэн ч гэж дээ ихэнх хүлэмж нь гялгар уутаар бүрсэн хүлэмж байдаг юм. Ганц нэг, тун цөөхөндөө шилэн хүлэмж байдаг л юм) ажиллаж байгаа. Тэр хаус элдэв ногооны үрсэлгээний хаус болохоор одооноос хима (завтай, ажил багатай) болоод, өнөөдрөөс гадуур явж хайсных хатаке (ногооны ажил) хийхээр боллоо. Баагий:
-Хаус өдрийн зургаа л (6000 ээнэ) биз дээ? Байр хэдийг төлж байна даа? Тэр:
-Хэ хэ, хаус өдрийн 5500 шүү дээ. Энэ айл ч гэсэн уг нь 5500 л байсан юм гэнэ билээ, гэхдээ зургаа л гэсэн шүү дээ. Маргаашнаас ажиллах болохоор мэдэх юм алга даа. Байр таван түм шүү дээ. Баагий:
-Хэрэглээ нь тусдаа юу, аль эсвэл хэрэглээ нь ороод тэр юм уу? Тэр:
-Тусдаа, тусдаа... Баагий:
-Хээ, тэгвэл чамд чинь цаана үлддэг юм гэж байх нь уу? Тав хагасаар бүтэн сар амралтгүй ажиллахад арван тав, зургаа орчим. Байр хэрэглээндээ зургаагаас долоо орчимыг төлөөд цаана хоол, хүнс бензин тос гэхээр бараг л юм үлдэхгүй нь ээ дээ... Тэр:
-Үгүй ээ, тэгээд л яаж ийгээд л илүү гаргах гээд л илүү цаг олдвол өөрийгөө мартаад л зүтгэж байна даа. Баагий:
-За тэгээд хүүхдүүд ямарч байсан нутаг буцсан юм байж хө... Тэр:
-Мэдээжийн хэрэг хүүхдүүдийн хувьд боловсрол чухал болохоор нутаг буцаасан нь Монголд очоод бөөн, бөөн проблем болчихоод байна. Уг нь яах аргагүй л төрсөн газар нутаг, эх орон нь боловч хүүхдүүд нэг л хүлээж авч чадахгүй байна. Энэ орчиндоо дасчихжээ. Хамгийн аймаар нь Монгол хүмүүс хүлээж авахгүй байна. Японд байсан гэхээр л бөөн мөнгөний машин, бэлэн зэлэн юман дээр туйлж байгаад ирсэн гэсэн нэг л тийм өрөөсгөл хандлагатай байна. Хүүхдүүдийн маань өмсөж зүүснийг ч өөлөөд, бас ил далд хулгайлаад авчихаж байна. Ердөө л ширээн дээрээ үзгээ тавиад цүнхээ уудлаад ном гаргаад ирэхэд л алга болчихож байна гэнэ. Том маань хариад хоёр сар ч болоогүй байхад одоо гуравдах утсаа барьж байна. Энд хулгай байхгүй, задгай сурчихсан чинь тэр нийгэмд, Монголын нийгэмд хөлөө олох гэж зовж байна даа. Баагий:
-Хүүхдүүд чинь очоод л сургуульд орчихсон юм уу? Хэд, хэддүгээр ангид тэр вэ? Тэр:
-Том нь нэгэн Япон хэлний хувийн сургуульд орсон. Багыгаа томынхоо бага ангийн багшид нь шууд тулгаад, даатгаж орхисон юм. Тэр багш нь одоо 2-р ангитай, цуг суулгаж ямарч байсан Монголоор уншиж, бичүүлж сургачихаад намраас 4-р ангид оруулах санаатай. Уг нь анх Японд ирэхдээ Монголоор уншдаг болчихоод ирсэн ч одоо бол таг шүү дээ. Тэгтэл Монголд мөнгөгүй бол бүтэх юм байхгүй, бүгд л бусдын гараас мөнгө харсан улсууд байна. Хүүхдүүд нь ч илүү үзээд, дэл сул юмыг нь тэсгээдэггүй гэнэ. Тэгээд л “Чи Японд байсан юм уу, яасан лаг юм бэ” энэ тэр гээд элдвээр өдөөд суулгадаггүй гэнэ. Энд байхдаа нижиме (Энэ үгийг би урд өмнө сонсож байсан боловч нэг их тогтоож, лавлаж байгаагүй сайн ойлгохгүйн учир лавлаж асуувал: Зиндаа, зиндаархах юм шиг байна. Сургуулиудад бол энэ нижиме гээч бол айхтар их хүчтэй гэнээ. Нэг доошоо орсон хүүхэд бол насаараа, бүр төгсөн төгстлөө бусдынхаа цүнх номыг барих, гутлыг нь үдэх гээд жинхэн барлагддаг гэнэ дээ. Харин хаа очиж Монгол хүүхдүүд энэ тал дээр үнэн хоншоортой, яагаад ч доошоо ордоггүй яс гүрийгээд л даван туулаад гардаг гэнэ. Хүний өөрийн маш олон хүүхэд дээр мэдэрсэн гэж энэ ээж ярьж байлаа) гээч юмыг даван туулсан, эвгүй харьцвал эргүүлээд тэрсэлдээд сурчихсан юм болохоороо нэг л өдөр эсэргүүцэн тулж. Хорхой хүртэл биедээ хүрэхээр атирдаг л юм чинь тэр ангийнхаа хүүхдүүдтэй жаахан тулчихсан чинь бөөн зарга, зайлхай. Өөрсдөө өдөж, өдчихөөд адаг сүүлд нь “Японд байснаараа түрий барин” дээрлэхсэн хэрэгт унагаачихаж байна гэнэ. Эцэг, эхчүүд нь ирээд л янз бүрийн шалтаг тоочин хэдэн төгрөг л салгах гээд үзээд, хэрүүл уруул хийгээд байна гэнэ. Ямар ч байсан аргалаад цөөн хэдэн төгрөгний бараа харуултал тэгсхийгээд чимээгүй болчих юм гэнэ. Тэгж байтал захирал гуай гэнэт ухаан ороод “Яагаад хаа хамаагүй хүүхэд ангид авчирч суулгаад, хэрэг төвөг тариулаад байгаа юм” гээд галтайгаа бууж байна гэнэ. Тэгсхийгээд зуун мянгаар амаа үдүүлээд эргээд гарч дуусаагүй байхад нь шахуу л сургуулийн хичээлийн эрхлэгч, бага ангийн хичээлийн эрхлэгч гээд эрхтэн, дархтнууд ээлж, дараалаад цалингаа авах гээд ороод ирж байна гэнэ дээ. Нэгэнт л хүүхдэд боловсрол хэрэгтэйн улмаас тэр бүгдийг нь төлөөд салтал нөгөө бүүрэлхээд байсан хүүхдүүд нам болж байна гэнэ шүү, тийм айхтар санаатай гэж. Баагий:
-За, багын хувьд тийм байдаг юм байж. Том чинь? Тэр:
-Том маань нэгэн Япон хэлний хувийн сургуульд орсон. Анх том маань “Манай сургууль яг Япон сургууль шиг гэнээ. Ямар ч тийм хээл, хахууль махууль байхгүй” гээд л байсан хэдхэн хоноод л өөрийн эрхгүй л “Ээжээ, энэ сургууль чинь ямар аймаар юм бэ?” гээд эхэлж байгаа байхгүй юу. Уг нь Япон хэлтэй, хувийн сургуулиудыг нилээн судалж байж тэр сургуулийг сонгосон юм гэсэн. Тэр захирал, багш нарынх нь анхны яриагаар бол бараг л төгссөн бүхэн л шууд Японд очиж сурах боломжтой гээд байсан цаг дээрээ худлаа л бололтой. Баагий:
-Хувийн сургууль гэхээр төлбөртэй л байж таарнаа даа. Хэдий хир өндөр төлбөртэй юм бэ дээ? Тэр:
-Жилийн 600 долларын төлбөртэй. Тэгэхдээ хоёр сарын сүүлчээр очоод үндсэндээ гурван сараас эхлэн дөрөвхөн сар суухын тулд л жилийнх нь төлбөрийг бүтнээр нь авч байгаа юм даа. Тэгээд томын маань яриагаар бол сургалтын хувьд нэг л онцгүй гэнэ. Багш нар нь ч хичээл заах гэж ёстой нүглийн нүдийг гурилаар хуурдаг гэнээ. Та өөрөө ямар мэдэхгүй биш, энд бүхий л юм хүний төлөө байдаг шүү дээ. Анх ирээд сургуульд ороход л хэл мэдэхгүй хүүхэд оруулахад л таны хүүхдэд таарахаар ийм, ийм хичээлийн хөтөлбөрүүд байдаг. Алийг нь сонгох вэ? Хэрвээ энэ хөтөлбөр хүндэдвэл үүнээс нэг шат өөр ийм, ийм хөтөлбөр байдаг яах вэ, ийх вэ? Гээд л энэ хүүхдийг сургах ёстой гээд л багш нар нь анхаарал халамж тавьдаг. Харин Монголд бол сурвал сур, байвал бай гэх маягаар хандаж байна гэнээ. Баагий:
-Тэр ч тийм шүү. Бүр сургуулиа төгсчихсөн ажилчин болчихсон хойно нь ч хүртэл багш нар нь эргэж тойроод л байдаг юм билээ. Би нэг каше (пүүс-компани) –нд ажиллаж байхад хоёр хүүхэд сургуулиа төгсөөд манайд орж ажилласан юм. Тэр хоёр дээр байсхийгээд л, хэд хоноод л нэг хүүхэн, залуу хоёр ээлжилж ирээд байдаг байсан. Би ч аав ээж нь л юм байх гэж бодоод байсан чинь дунд сургуулийнх нь багш нар нь байсан юм билээ. Нэг өдөр гурав, дөрвөн тэрэгтэй арваад хүмүүс ирээд бичлэг энэ тэр хийгээд байсан чинь бүгд багш нар нь байсандаг. Тэр:
-Тийм шүү дээ, сургуулиа төгссөн ах, эгч нар нь ажил амьдралынхаа гарааг хэрхэн яаж эхэлж байгаа энэ, тэр гээд л хүүхдүүдэд тэгж зураг, бичлэг авчирч таниулдаг юм гэнэ билээ. Манай том чинь ахлах сургуульд явж байсан болохоор түүнийг чинь би сайн мэднээ.
Том маань Японд анх ирээд хичээлийнхээ дээр, доор балын харандаагаар кириллээр бүдэгхэн бичиж санаж авдаг байсан бол, бага маань уншиж сурах гэж Монголоор бичсэнийхээ дээр, доор нь ханзаар бичиж байна гэнэ. Жишээ нь үхэр гэж бичээд дээр нь үхэр гэсэн ханз тавьчихаад үсэглэлгүй шууд үхэр гээд уншчихаар багш нь хурдан л уншдаг юм байна шүү дээ гээд гайхаад байна гэнээ. Бид хоёр хүүхдүүдээ энд авчирсанаар үнэхээр хүүхдүүдээрээ тоглоод хаячихлаа даа. Ээ дээ, аав ээж нарт захихад байна шүү, хүүхдийг арван найм хүрч нас биед хүрэхээс нь өмнө гадагш нь гаргаж яагаад ч хэрэггүй юм байна шүү!
Одоо л гэхэд манай бага эмээдээ “Би Монгол биш шүү дээ, Япон хүүхэд юм чинь намайг Японруу минь явуулаад өгөөч” гээд шалаад байдаг гэнэлээ. Уг нь зургаан настай ирсэн юм. Ирсэнийхээ дараа сургуульд ортлоо гэрт үргэлж ганцаараа цонхоор хараад л байж байдаг байсан юм. Бид гурав өглөө ажил гэж гараад л орой орж ирнэ. Том маань бол яаж ажилладаг, яаж зүдэрч мөнгө олдогыг өөрөө биеэрээ мэдэрсэн хүүхэд. Овоо биерхүү болохоороо ирээд л арван дөрөвхөн настайдаа халуун наранд шаруулан хатакны ажил хийж эхэлсэн юм. Орой хичээлээ тарж ирээд л 2-3 цагийн арүбает хийдэг байсан гээд л боддоо. Хүүхэд сургуульд явахаар овоо зардал гарна. Миний муу том ч тэр зардлаа өөрөө л олж байсандаа. Сард дунджаар 3 түм Монгол төгрөгөөр ойролцоогоор 300 000₮ гаран ээний зардал гарна. Формын хувцас гэхэд 5 түм шүү дээ. Бага сургуулийн хүүхдүүдийн цүнх гэхэд л хамгийн хямд нь 1 түм, 5 мянган (Ойролцоогоор 150 000₮) ээнэ шүү дээ. Нэг онцлог нь эвдэрч хэмхэрхэд буцаагаад засуулах бичиг баримттайгаа ирнэ. Баагий:
-Би эдний сургуулиудын тухай ерөнхийдөө мэдлэг муутай. Нэг л их олон хуваагаад байх шиг байдаг юм. Бага сургууль нь хэдээс хэд хүртэл, дунд сургууль нь хэдээс хэд хүртэл байдаг юм бэ? Зургаатай ордог гээд байсан уу? Тэр:
-Үгүй, долоотой ордог юм. 1-6-р анги хүртэл бага сургууль, 7-9 хүртэл дунд сургууль, 10-12-р анги хүртэл ахлах сургууль гэж явдаг юм. Уг нь ганц жил болчихсон бол том маань ахлах сургуулиа дүүргэчих байсан юм, даанч боломжгүй болоод буцаасан нь ийм л байдалд орчихоод байна. Яагаад ч гэсэн хүүхдийг хар нялхаар нь гадагш нь гаргаж Монгол ч биш, Япон ч биш болгохын хэрэггүй юм байна. Мэдээж ганц Япон ч биш л дээ. Харин нас биед хүрч ерөнхий боловсролоо эзэмшсэний дараа гадагшаа гарсан ч оройтохгүй, сурах мэдэх цаг хангалттай байна шүү л гэж захих байна. Бид хоёр ёстой хүүхдүүдээ, ялангуяа багыгаа бол бүр ч зэрэмдэглээд хаячихлаа даа…
Жич: Энэ “Хүүхдүүдээ алаад хаячихлаа, хүүхдүүдээрээ тоглочихлоо, хүүхдийг 18 хүрч, ерөнхий боловсрол эзэмшүүлсний л дараа гадагш нь гаргаж баймаар юм байна шүү!” гэдгийг энэ ээж бүр дахин, дахин онцлон хэлж байсан юм. Тэгээд Монголд бол мөнгө бол мөнгө биш, ердөө л цагаан сарын өмнө очоод л хоёрхон хоноход хоёр сая төгрөг үрчихсэн байсан, энд хэдэн жил болоход ганц ч утсаар яриад мэнд мэдчихээгүй ах дүүс нар “Надад юу өгүүлсэн бэ” , “Надад яагаад мөнгө явуулсангүй вэ???” гэх мэтчилэнгээр зүгээр л авах гэсэн улсууд байна гэнэ. Мөн мөнгө зээлээч гэсэн улсууд, гэхдээ бүр сая, саяар нь зээлээч л гэсэн улсууд байх юм гэнэ. Тэр болгоныг зээлээд байж болохгүй, буцааж олдох магадлал тун байхгүйн учир бүр яалт ч үгүй ойр дотно ах дүү, найз нартаа бол хоёр зуу, гурван зуун мянгыг нүдээ аниж байгаад л илүү өгч чадахгүй нь ээ, энэ зээл биш эргүүлж өгөөд хэрэггүй гээд ам хааж өр салдаг гэнэ дээ. Гэхдээ тэр хоёр зуухан мянган төгрөгийг яаж зовж олдогыг бодохыг ч хүсдэггүй нь үнэхээр дургүй хүрмээр. Бид хоёр ажиллаад олсон мөнгөө манайх руу явуулж, манай дүүд хадгалуулдаг байсан нь манай хүнийг очиход тэн хагас нь байхгүй, хэлэх дээр “Юун сүртэй юм, хүнд зээлүүлчихсэн, олоод л өгчихнө шүү дээ” гээд бөөн хэрүүлийн алим тарьчихсан. Түүнээс болоод танайх тэгдэг, манайх ч ингэдэг гээд бид хоёрын дунд бөөн маргаан, хэрүүл… Түүнээс нь айж залхаад нөхөртэйгөө ерөөсөө ярихгүй байгаа. Монголчуудын тэр хоосон хонох гэж байж тэр ямар ганган хувцасладагыг яанаа. Гудамжинд бөөн л минж, булга арван хуруундаа алт болсон ганган хүүхнийг дагаад гэрт нь очиход аягалаад өгөх цайгүй, таваглаад тавих талх ч үгүй байна гэнэ дээ. Энэ бол нөхөрт нь бүр тохиолдсон явдал, арван жилийнхээ танилтайгаа тааралдаад сүйд майд болоод гэрт нь очиход ийм байсан гэж байгаа. Тэгээд л нөхрөөр нь, өөрөөр нь дайлуулж, цайлуулчихаад араас нь ичих ч үгүй хэдэн төгрөг зээлээч гэсэн гэж байгаа юм шүү … гээд нилээн ярьж суусан. Тэр мөнгө зээлээч гэдэг асуудал надад ч бас тохиолдож л байсан болохоор өөрийн хэргэлдэг аргаа хэлэхэд тэрийг чинь аль эрт хэрэгжүүлээд эхэлчихсэн гэж байлаа. Тэр нь ч тийм сүйдтэй юм биш, зүгээр л гадаадын дуудлага авахгүй, танихгүй дугаар авахгүй тас гүрийх л дээ. Хэрэгтэй хүмүүстэйгээ өөрөө залгаж ярьчихаад байхад л болно. Ингэж нэгэн оройг нэгэн хоолны газарт үл таних (мэдээж одоо бол танил л болж таарнаа даа) бөөн бухимдал болсон эх хүний үг, хэлэх ярихыг нь сонсож өнгрөөлөө. Өглөө нь ажилтай, гэр бас ч гэж зайтайн учир тэгсхийгээд гэрийн зүг хөдөлсөн ч замд “МОНГОЛ НИЙГМИЙН ӨВЧИН”, “ХҮҮХДИЙГ НАС БИЕД ХҮРЧ ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛ ЭЗЭМШИХЭЭС НЬ НААНА ЯАГААД Ч ГАДАГШАА ГАРГАМААРГҮЙ ЮМ БАЙНА ШҮҮ!” гэсэн хоёрхон үг л тархи толгойд эргэлдэж байсныг хэлэх юу байх вэ.

С.Б.Бат-Эрдэнэ Япон, Нарита- Ивай 2008-05-20





( Сэтгэгдэл бичих? | Ярилцлага | Оноо: 0/0 | Ярилцлага )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 135 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-042.JPG
Хэмжээс: 600x450 78k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2376


khuv5-043.JPG
Хэмжээс: 600x450 60k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2306

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-085.JPG
Хэмжээс: 600x450 82k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3088


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn