Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Ярилцлага 		 Ярилцлага: С.Б.Бат-Эрдэнэ : Журмын нөхдөөр сор залсан минь
Оруулсан admin on 2008-05-11 05:30:09 (4267 уншсан)

Юманд учир, суманд гичир буй- “Хару мацури”-д очиж чадаагүйн учир

Тайлбар:
Энэхүү тэмдэглэлийг уг нь Япон нутагт ажиллаж, амьдарч байгаа Монголчуудын “Виртуал Монгол” сайтад зориулж бичсэн учир Япон хэлээр кирилл үсгээр Ханз, хиргана, хатакана-гаар бичье гэсэн ч би мэдэхгүй, чадахгүйн учир өөрийн цор ганц мэддэг кирилл үсгээр л бичих нь ойлгомжтой л доо бичсэн үгс маш их байгаагын учир эрхэм уншигчид та бүхнээсээ гүнээ хүлцэл өчсүү! Бичиж дууссаныхаа дараа эргүүлж харвал хожим хойно ч юм уу, магад ч үгүй яг одоо ч Наран нутагт хараар ажиллаж амьдарч байгаа хүмүүст сургамжтай, санаа сэдэв авах юм байгаа юм болов уу гэж бодоод аль болох олон хүнд хүргэхийн үүднээс энд бас байршуулахаар шийдлээ. Ингээд Японоор бичсэн үгсээ урьдчилан монголчилбол:
Хару мацури- Хаврын баяр
Сама- Сан гэдэг үгний хамгийн хүндэтгэлийн хэлбэр, гуай гэсэн үг. Гэвч Японд хэзээ ч хэн ч ямар ч тохиолдолд өөрийгөө сан, сама- гаар дууддаггүй боловч энд маазарч орхилоо.
Деншя- Метро, галт тэрэг
Ичи ман- Нэгэн түм буюу арван мянга
Деншя өшиглөх- Туулайчлах
Сачо- Дарга, эзэн
Нару хотонээ- Аа тийм үү?
Нами ходонээ –Уулга гэсэн үг. “Нээ” дагавар нь хэн нэгнийг ярианд уриалан дуудах хэлбэр
Жёдан- Шог яриа
Сен ээнэ –Мянган иен Ярихдаа ээнэ гэж ярьдаг
Такүши –Такси
Киппү- Тасалбар
Эки- Төмөр замын өртөө, буудал
Акихабара- Токиод байх цахилгаан барааны төвлөрсөн хотхон
Тэрэби- Телевиз
Экисан- Буудлын хүн, шалгагч
Хатаке- Талбай, ногооны ажил
Опат- Байр
Ошийрээ- Японы уламжлалт ханын шүүгээ
Шинбүн- Сонин
Мегами- Харааны шил
Бээрүү- Шар айраг
Жю ён го сен каараа- 14-р замаас
Ёжиро- Дөрвөн замын уулзвар
Баасу – Автобус
Ээркон- Хүйтэн агааржуулагч
Шикаши- Гэвч
Сумо сүгойнээ- Сумо ч сүрхий байна шүү
Убаста, кавайсо- Харлачихсан, өрөвдөлтэй, хөөрхийлөлтэй
Үширокаараа цүйтэ идтээ- Араас нь дагаж яваад
Хаширу идтэй- Гүйх, давхих
Икура хараумаска- Хэдийг төлөх вэ
Хоосооко- Тууш Хурдны зам
Жютонша турак- Арван тонны ачааны тэрэг
Фүрүйнээ- Хуучин юмаа
Ташкани маёоттонайнээ- Лавтайяа төөрөхгүй
Феризенто- Бэлгэлчихье
Хай, соште зудто дон, дон масугу идтараа- За ингээд чигээрээ яваад байхаар
Тоёота ши күрү- Тоёота хот хүрнэ
Кого мааде- Энэ хүртэл
Ашта мо онаже- Маргааш ч адилхан
Го хяку ээнэ- Таван зуун ээнэ
Миссэ- Үйлчилгээний газар
Динюша- Өсвөр, хоёр сар хүртэлх гахайн байр
Дай сан- Гурав дугаар салбар
Ножоны кей – Аж ахуйн бага оврын ачааны тэрэг
Комбини -24 цагийн дэлгүүр
Так юбин –Дотоод шуудан Хоёр хар муурны зурагтай бүхээгтэй ногоон том, жижиг машинууд ерөөд оны дундуур манайд тусламжаар орж ирж байсандаа
Норика хийх- Нэг деншянаас нөгөө деншянд шилжин суух
Тоерекшон- Оршин суух үнэмлэх
Мундай – Асуудал
Мочирон- Мэдээж
Танжёби- Төрсөн өдөр
Сапрайзу- Сюрприз
Хонтони моошивакегозаймасэн- Үнэхээр уучлаарай Гүнээ хүндэтгэлийн байдлаар

Аргын тооллын хоёр мянга тавдугаар оны шувтаргаар Токио орох ажил гарлаа. Ажил гарлаа ч гэж дээ нэгэн гэмгүй танилцсан дүү хүүхэн Монгол буцах болоод Шибуяа орж элчин, Шинэкава орж нөгөө нэг хэцүү нэрт том агаагынхаар орж буцаж, харих хүсэлтээ гаргаж бичиг баримтаа бүрдүүлэх болон цаг зав гарвал Акихабарагаар шагайж видео камер авах ажилтай, би гээч хүмүүн сама Үгүй ээ мөн, өөрийгөө мөн их хүндэтгэж байнаа гэж? газарчлах үүрэгтэйгээр деншядаж одвоо гэж... Дүү хүүхэн уг нь бүх зардлыг чинь даая, нэг өдрийн чинь цалинг өгье гэсэн боловч нэгдэж буцаж харих гэж байгаа, хоёрдож хүүхэд нь Монголд томоохон хагалгаанд орох гэж байгаа овоохон мөнгө хэрэгтэй, гуравдаж өөрийн хүнлэг чанар, нэрээ бодох нэрэлхүү зандаа хөтлөгдөн “Чи өөрийгөө л даа, ах нь өөрийнхөө чаддагаараа явъя, цалин бол хэрэггүй ээ. Ах нь чамд туслалгүй л яах вэ, май энэ ичи ман хүүхдийнхээ эмчилгээнд нэмэрлээрэй” гэгээд бүтэн өдөржин деншя өшиглөж туучсаар яваад ирсэн юм. Урд орой нь өөрийн сачотой ярилцаж, том агаагынх хаана байдаг, ямар деншягаар яаж явдагыг нь сайтар заалгаж аваад нэг л их ойлгосон мундаг амьтан “Нару хотонээ” гэх гээд яг тэрхэн үедээ юу бодож байсан юм бол доо “Нами ходонээ” хэмээн хэл хальтран бөөн жёдан болсоор, маргааш өглөө нь би гэрээсээ шууд гаран деншядаж нөгөө дүү хүүхэн мөн л гэрээсээ, замаас Ячимата экин дээрээс нэгэн деншянд амдаж суухаар тохирсоноороо гарч өглөө. Манайх чинь үндсэндээ Японы зүүн хязгаар Чоши талаасаа гуравхан эки газар болохоор эндээс Шибуяа хүртэл шударгаар төлөөд явна гэвэл багаар бодоход 3-4 сен ээнэ гарах байлгүй. Гэвч би гээч хүн Наран нутагт амьдралдаа шударгаар төлж явсан удаагүй болохоор чухам хэд хэрийн мөнгө гардагыг багцаалах ч юм алгаа гэж.
Тохирсоноороо дүү хүүхэн замаас сууж саадгүй явсаар Шибуяа экинээс такүшидаж элчин орсон юм. Тэр нь амар, цаг хэмнэх үүднээс такүшидсан нь санасныг бодвол гайгүй сен хоёр зуу л гарч байлаа. Элчин орж монголоос ирсэн эмчийн бичиг, факсыг тамгалуулан элчингийн хүсэлт гаргуулчихаад Шибуяагаас Шинэкава хүртэл мөн л такүшидан хүрч, деншядахаар суухдаа хоёул 150 ээний киппү аваад орлоо. Шинэкава экин дээр Баагий мундаг деншя өшиглөдөг баатар эр зад өшиглөөд л гарч ирчихээд, хүлээж байгаад цааш газарчлан баасунд суун явтал нөгөө дүү хүүхэн нүүр ам нь жуумалзаад инээдээ барьж ядан нэг л бишээ. Уйлсныг бүү асуу, инээснийг асуу гэсний учир асуутал өөдөөс:
-Та сая хэдэн ээнэ хэмнэснээ мэдэх үү?
-Үгүйчишш...
-Та сая мундаг хэмнэлт хийж ердөө л арван ээнэ хэмнэсэн гээд шоолдог байгаа. Мань хүн нэмж мөнгө төлөхдөө арван ээнэ төлж нийт 160 ээнэ л болсон юм байж. Ингээд бяцхан жёдан болсоор том агаагынхаар орон ажил төрлөө амжуулчихаад Акихабара руу туулаа. Том агаагын офиссын хажууханд голын нөгөө талд нь Фужи тэрэби байдаг юм билээ, цаг завтай явсан бол ч үнэхээр очоод үзмээр санагдсан шүү гэж...
...Урьд өмнө нь нэг удаа тэнэж яваад Акихабара экиний төв хаалгаар нь гарахад энд, тэндгүй л энгийн хувцастай агаа нар зогсож байсантай таарч байсан болохоор хаширлан, зам буруулж доошоо шууд цахилгаан барааны дэлгүүр лүү ордог хоёрхон амтай жижиг гарцаар гарахаар шийдтэл гайтай юм шиг бид хоёроос өөр тийшээ гарах хүн байдаггүй, яахаа шийдэж ядаж байтал гаднаас хоёр, гурван шар толгойт орж ирэн экисан дээр очиход нь “Аль вэ, гялалз. Яг одоо очоод мөнгөө төл, хурдал!” хэмээн шахамдуулж тэр хэдийг зэрэгцэн шавааралдан зогсох үед араар нь орос маягаар хоёр гараараа хоёр талдаа тулан мэдрэгчин дээгүүр нь харайн туулайчлан дохио дуугаргалгүй гарч дөнгөлөө гэж...
Тэр явдлаас даруй гурав, дөрвөн сарын өмнө юмдаг. Бас л нэгэн танилын маань дүү хүүхэн нь Монголоос ажлаар ирэн хэдхэн хоноод буцахын учир мань эрийн гуйлганд Фунабаши явдаг юм. Энэ удаа мань эр миний нэг өдрийн цалинг өгөөд шатахуунаа өөрөө хийхээр тохиролцон Тэр үед ийм болзолтойгоор бол Наран нутгийг бүтэн тойрохноо ч яах вэ гэсэн бодолтой байдаг байсан юм, мөн ч ойворгон байгаа биз? миний тэрэгтэй хоёул гарч өглөө. Гэхдээ замд гарахаасаа өмнө яриа хөөрөөгөө сайтар хийж тохиролцсоны үндсэн дээр хатакны хоёр халтар Баагий хоёул цагаан цамц, зангиагаар гангаран гарч өглөө дөө. Тэр үед миний тэрэгний арын хаалганы дээд бариулаас өлгүүртэй 2-3 цагаан цамц, зангиа болон нэгийн зэрэг пиджак Энэ нь минийх биш бөлгөө, нэг удаа опат солиход л ошийрээнд нь өлгөөтэй байсан юм, надад таарахгүй бичэкхээн гэж байнга өлгөөтэй, арын цонхны тавиур болон урд цонхон дээр ч гэсэн ямрыг нь бүү мэд хэд, хэдэн шинбүн тавиатай, хажуугын суудал дээр хар цүнх байнга байж байдаг байсан юм. Энэ нь ёстой нөгөө Луу гүний баян итгэлтийн хэлдэгээр “Та нар шиг визтэй ВИМО-чдод хэлэхээс ч ичмээр дамшиг” л даа гэж. Та нарын ихэнх нь албан ёсны визтэй айх эмээхийн зовлонгүй улсууд бол мань мэтийн хар хүний зовлонг тэр бүр ойлгохгүй л дээ. Аягүй л бол та нар намайг үнэхээр нүдний хараа муутай харалган Баагий гэж боддог байх л даа, нэг л их мегами болсон хүн байдаг болохоор. Үгүй шүү, миний хараа миний амьдайгынх Яагаа вэ, нөгөө NНК-гээр гараад байсан Өвөрхангайн Бат-Эрдэнэ гээд миний үеийн нэг хүнийг дэлхийн хамгийн хараа сайтай хүнээр тодруулаад байгаагүй юу шиг лаг биш юмаа гэхэд энгийн байдаг л нэг цоо эрүүл хараатай юм шүү дээ. Харин мегамины хувьд бол та нар ямар мэдэхгүй биш дээ, Япон эрчүүдийн ихэнх нь хараа муутай харалган, харааны шил зүүдэг болохоор л төрхөө өөрчилж Японжиж байгаа ухаантай юм. Гэхдээ үнэхээр шил зүүхэд хүний төрх өөрчлөгддөг юм шүү гэж...
Дээрхи бүх хэлбэрдэлт бол наддаа л виз болдог юм. Мөн ч олон удаа аминд минь орсондоо хөөрхий гэж. Деншягаар тэнэсэн ч нэг л хар цүнх барьж, зангиа зүүсэн жентелмень ч юм уу, аль эсвэл офисман ч юм уу гараад таваргачихна, харамсалтай нь хар цүнхэнд маань хэдэн лааз бээрүү ч юм уу, ганц хоёр шил хатуу юм л байх...
Газрын зураг харан замаа хөөн давхисаар Фунабаши экин дээр ирлээ. Зургаар бол жю ён го сен каараа дараагын уулзвараар баруун эргээд дугааргүй жижиг замаар гурав, дөрөвхөн ёжиро өнгрөөд л Фунабаши эки орохоор байлаа. Эргээд эхний уулзвар ч зүгээр гараад явлаа. Дараагынх нь... Түүний дараагынх нь... Нэг л биш оргиод явчихлаа. Өөрийн эрхгүй зүрх түг, түг хийн цээжэн дотор оволзож замын ханьдаа “Наад урд хайрцганд чинь нүдний шил байгаа, түүнийг зүүгээд наад сонингоосоо нэгийг аваад арагшаа жаахан налан тухлаад гарчиглаад суу” хэмээгээд өөрөө эргэж, бултаж зайлчихаж болохоор зам харцаараа хайсаар явсан л болж байлаа. Учир нь уулзвар болгон дээр агаа нар зөвхөн уулзварын нэг талд нь л гэхэд 4-5 уулаа, дөрвөн талд нь нийлээд л хориод агаа нар дэргэдүүр өнгрөх машин тэрэг, явгаар зорчих зорчигч болгоныг сайтар ажиглан зогсох нь үнэхээр аймшигтай. Ядаж байхад гуравдахь уулзварын цаад талд том агаагын тортой ногоон баасу бүүр хоёроороо дараалан зогсож, дээрхи улаан гэрэл нь улалзан эргэлдэх нь ямар ч шийртэй аавын хүүгийн зүрхийг үхүүлмээр, өөрийн эрхгүй хар хөлс цутгаж, өвдөг чичрэнэ. Тэрэгнийхээ ээрконыг хамгийн хүйтэн дээр нь өөрлүү гээ тавьсан байсан ч нэмрээр бага. Уг нь бол ч Фунабаши хүртэл замдаа хоёул яриа, хөөрөө өрнүүлэн овоо хэдэн бээрүү цааш нь харуулан дотор халаастай зоригтой, золбоотой явсан нь хаа байх вэ, шууд л эрүүлжиж орхиж байна гээч...Нөгөө нөхөр маань ч бас дуу нь ч гарахаа байчихсан нэгэн сонин тас атгаастай, мөн л хар хөлс нь цуваастай, зүгээр л нэг амьд хөшөө... Буцах, бултах газаргүйн учир чигээрээ явсаар экин дээр очин экиний баруун урд талд байх нэгэн хашаан доторхи бичикхээн зогсоолд тэргээ тавиад утсаар ярьтал уулзах хүн маань экинийхээ нөгөө талд болж таарлаа. Нэгэнт тэр холоос зориод ирснийх ямар ч л байсан явахаар боллоо. Тэрэгнийхээ түлхүүрийг зоолттой нь орхихоор ярилцан хэн нэгэнд нь муу юм болвол нөгөөх нь нүдээ тас анин өнгрөөд эргэж ирэн өөрийн аяыг бодохоор тохиролцон мань хүнийг араасаа зайдуу дагуулан эргэлзэж, тээнэгэлзэхгүйгээр чигээрээ яваарай гээд өөрөө нөгөө муу хар цүнхээ Миний муу хар цүнхийг одоо их хүү маань оюутан болчихсон барьж байгаа гэж... барин эки рүү ортол хаалга үүд болгон дээр нь мөн л 4-5 агаа зогсох нь үнэхээр аймшигтай... Шикаши, ямар ч л байсан зорисондоо хүрээд буцах цаг боллоо. Өч, төчнөөн агаа нар энд, тэндгүй л амаа ангайгаад амдаад зогсож байхад ирсэн замаараа буцаж эргэлзээтэй юманд найдаж азаа үзээд юу хийх вэ гэж хоёул тэргээ хүртэл такүшидэхээр шийдлээ. Хэдийвээр нэг л экиний хоёр талд боловч тэцүдоорооны нөгөө талд гарах гээд хорооллын доторхи замаар сүлжин явах хооронд овоо хөөрхөн цаг зарж, энэ хооронд нь жолоочтой нь “Бид Монголчууд... Сумо сүгойнээ... Асашёру... “ энээ тэрээ хэмээн худлаа үнэн халсаар агаа нарын шалгалт, шүүлэг айхтар байгаа, өөрсдийнхөө визгүй убаста, кавайсоо-гоо дуудсаар мань эрийн үширокаараа цүетээ идтээ өөр шалгалтгүй замаар хаширу идтэй экинээс холдохоор тохирч чадлаа. Ямар ч байсан эсэн мэнд тэндээс холдож замдаа ороод баярласан, талархсанаа илэрхийлэн хэлээд “Икура хараумаска?” гэтэл кассаа салгачихсаан, та хоёр түрүүнд зорчсон мөнгөө төлчихөө биз дээ гэсээр давхин одсон юм. Наран хүмүүсийн ийм тусархуу зан нь үнэхээр сүгой шүү, тийм ээ?
Үүнээс улбаалан бас нэгэн удаа хамгийн анхлан алс замд Айчи кен орохоор хоосоокоогоор гишгэж яваад, зоос хэмнэхийн үүднээс Иокахамагаар доош буун нэгдүгээр замаар явах гээд будлиж орхисон минь санаанд минь дурайх нь тэр. Нэгрүү орох гээд зөв орж чадалгүй хэд, хэдэн уулзвараар эргэж буцах гээд “Зөвхөн зүүн гар тийшээ буюу чигээрээ” тэмдэгэнд дөрлүүлэн эргэлдсээр сүүлдээ хаана яваа, хаашаа ч яваагаа мэдэхээ байж, толгой эргэж орхих нь тэр. Ингээд нэгэн жютонша туракны жолоочоос өөрийн хэн болох, хэрэг зоригыг учирлан тусламж гуйлаа даа. Миний газрын зургийг харсанаа фүрүйнээ хэмээн голсоноо өөрийн газрын зургийг гарган хэсэг харсанаа “Би чамайг энэ хүргэж өгье, цаашаа ташкани маёоттонайнээ” гэснээ газрын зургаа феризенто, чи ав гэж надад бүүр өгчихөөд араасаа дагуулан нэг хэсэг авч давхиад нэгэн замд орж зогссоноо “Хай, соштээ зүүүүүүүдто дон, дон масугу идтараа ...зүүүүүүүдто дон, дон масугу идтараа... гэсэн яг энэ хэсэг үгийг хэлэхдээ хоолойгоо айхтар шахан шахмал бүдүүн хоолойгоор нэг л донжтой хэлсэн нь одоо ч нүдэнд харагдаж, чихэнд сонсогдох шиг болдог юм Тоёота ши күрү” гэснээ явж одсон юм. Анхлан газрын зураг дээр “Кого мааде” гэхэд нь харахдаа масштабыг нь анзаарч харалгүй өөрийн зурагны масштабаар багцаалдан арваад км гэж тооцсон ч яс юман дээрээ масштаб нь минийхээс хоёр дахин том буюу бараг л хорин тав орчим км хөтөлж давхиад намайг харж байхад шууд буцаж эргэж, буцаад давхиж одсоныг нь одоо ч би сэтгэлдээ баярлан, бахархаж боддог юм.
Цааш нь зам будлих юмгүй цагаан, чигээрээ бүхээгэндээ хүнгүй эр бие ганцаараа жолооч хүний учир, алсын замд бодол гээч нэгэн хань байдаг, түүнтэйгээ ханисан толь шиг замаар гишгэж явахдаа “Монголд ингээд арван тонны ачаатай тэрэгтэй, хорь гучаад км зам гажин давхиж зам зааж өгөх Баагий байдаг билүү дээ гэсэн шиг бодож явсан нь саяхных юм шиг. Гэвч аль хэдийн гурав, дөрвөн жил өнгөрчихжээ гэж...
Түүнээс даруй хоёр жил хагас гаруйн өмнө юм байна хө. Ирээд дөнгөж л сар гаран болж байсан юмдаг уу даа. Нэг өглөө ажилдаа очтол “Өнөөдөр бороотой, ашта мо онажи” гэхээр нь хамт ажилладаг эгээд:
-Тэгвэл би Ибраки кен явлаа...
-Юугаар?
-Дугуйгаараа, дугуйгаар. Өөр юугаараа явах вэ дээ... гэснээр гараад жийж орхилоо гэж. Наран нутагт анх ирэхдээ Ибракиний Санукид ирэн Цучуряд сар болоод л Чибад, Ячиматад ирж байсан юм. Ирсэн жилийнхээ намар Шизоукад гурван сар болоод буцаж ирснээс хойш ээлтэй нутаг Чибадаа л шигдэж үлдсэндээ гэж...
Анх Чибад ирэхдээ нэгэн дүү хүүгээр хүргүүлэн ирэхдээ тасын газар, өөрийн ухаангүй тууж ирээд нөгөө дүү хүүгээр Сануки орох зам заалган тэддүгээр замаар баруун... төддүгээр замаар зүүн... хэмээн өврийн дэвтэр дээрээ бичиж аваад үлдсэн байдаг юм. Газрын зурагнаас багцаа харахад ойролцоогоор 60-70 км байсан юм. Нэг их яарч шахамдалгүй тааваараа жийсээр гурван цаг хагас гаруйтай яваад зорьсон айлдаа ирлээ. Ажил тарах арай болоогүй, түлхүүрээ тавьдаг газрыг нь үзтэл түлхүүр нь байсангүй. Таксфоноор Тэр үед би өөрийн гэсэн утастай болж амжаагүй байсан юм яривал “Та хэнтэй ирсэн юм бэ? Наад хүнээ байлгаж байгаарай, хүнд юм дамжуулах гэсэн юм” гэж байна. Тэр хавиар нь ганц нэг дэлгүүр орж цаг нөгцөөж байтал ажил тарах ч болж гэрт буцаж ирвэл яг ажлаасаа ирж таарсанаа хоёр нүд нь даруй го хяку ээнэ болон томорч, мэл гайхаж цэл хөхөрч байна шүү. Гэрт ороод хоол цай болж байтал мань эрийн утас нь дуугарлаа. Яриагы нь чагнавал “Тийм, ирсэн... Харин тийм юм шиг байна... Би бүр гайхаад л байж байна...” хэмээн ярилцах нь миний тухай бололтой юмаа. Нөгөө эгч хүүхэн намайг дугуйгаар Ибракин явна гэхээр зүгээр л тоглож хэлж байна гэж бодсон юмсанж. Гэтэл орой болоод харанхуй Энд нар эрт жаргаж, эрт харанхуй болдогыг та нар ямар мэдэхгүй биш болдог, нөгөө ирээд удаагүй байгаа Баагий алга болчихоод эгээ сандралд орон асууж болох, мөн дуулгах ёстой ганц хүнээс нь асуусан нь тэр юмсанж...
... Гэх мэтчилэнгээр тэнэмэл Баагий Наран нутгийн тэнгэр доор нөгөө нэг “Зэрэг нэмэхийн өмнө” дээр Боролдойгын хэлдэгээр “Морьтой, явганаар таваргасаар” гэгчээр дугуйгаар, машинаар, деншягаар дандаа бор зүрхээрээ туучсаар хойшоогоо Сендай, Ямагата хүртэл, урагшаа Нагояа, Сузуки хүртэл мянга гаран км тууччихжээ...
За тэгж байтал нэг л өдөр хамт явсан нэгэн нөхрөөрөө сор залж орхив оо гэж. Яасан бэ гэвэл байна шүү дээ, ингэдэг юмаа. Хаврын нэгэн өдөр 2006-03-21нд, энэ өдөр нь хуанлийн хуудаснаа улаанаар тэмдэглэгдсэн байдаг өөрийн нэгэн амьдайтай Саятама руу деншяддаг юм. Кавакучи экин дээр буугаад хоёул өөр, өөрсдийн дугуйгаа Ямар юмных нь өөрсдийн дугуй байх вэ дээ, экин дээрээс л цоожгүй орхисон дугуй олж унаад гараад гишгэж байтал бид хоёрын зорьж очиж яваа найз маань надруу залгаад түр зогсон утсаар ярьж байтал амьдай маань чигээрээ түрүүлж давхиад дугуйны шалгалтанд ороод муриулчихдаг юм. Тэр дор нь зогсож байсан газраа унаж явсан дугуйгаа орхиод хажуугын миссэ рүү орон нилээн харж байснаа шууд буцаж алхан деншядаад харьсансан. Түүнээс яг нэг долоо хоногын дараа мөн л гурван Баагийд газарчлан чадвал Шимизу, үгүй бол Нумазу, бүр байг гэхэд Атами оруулж өгөөд өөрөө гэдрэг эргэхээр өглөө эхний дзншягаар гарч өглөө. Энэ өдөр хар өдөр буюу жинхэн утгаараа хар өдөр байсан юм. Мөрөөрөө зүгээр ажлаа хийгээд явж байгаад хүмүүсийн өөрсдийнх нь гуйснаар, өөрийн ажлыг алдан, алдан хүнд тус болох гэж яваад “Мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан ХҮҮХДҮҮДИЙГ уруу татан тэнэж яваад бариад өгчихсөн” хэрэгт унадаг юм даа. За илүү ойлгомжтой болгохын үүднээс бүр эхнээс нь тодорхой өгүүлсүү.
Гурав дугаар сарын 27-ны даваа гаригын үдээс хойш нэгэн хуучин танил маань надруу утас цохин “Танайхруу очиж явна”-аар энэ бүх явдал эхэлсэн юм. Би шинэ газар ирээд бараг хагас жил болох гэж байсан үе л дээ. Миний одоо энэ байгаа газар ерөнхийдөө монголчууд нэг их байхгүй учир баахан ганцаардмал байсан болохоор зочин ирнэ гэдэг ямар байх нь ойлгомжтой. Нөхдүүд гурвуулаа ирлээ. Хамт яваа хоёрын нэгийг нь огт танихгүй, нөгөөг ганц, нэгхэн удаа зүс үзсэн нөхөр байсан ч танимхааран уулзлаа. Айлд ирж байгаа улсууд гэсэндээ гар хоосонгүй ганц сагс “Draft Onе” гаргасан нь дөрвийн дөрвөн эр хүнд аманд ч үгүй, хамарт ч үгүй дуусах нь ойлгомжтой. Нэг л хор долоочихвол Баагийд ямар ухрах араа байх биш гарч давхин “Эмээ дэлгүүр”-ээс хоёр сагс хар “Kirin” авчран жаал халаад суусан мань эрчүүд Миеэ кенд ажилд орохоор хүнтэй ярьж тохироод маргааш өглөө нь замд гарах, надаар хөтөч хийлгэх тухайгаа хэллээ. Газрын зураг дээрээс хайсаар Миеэ кенийг олбол бүр Нагояагаас урагшаа болж таарч байна. Урд өмнө Шизоука хүртэл хэд, хэдэн удаа наашаа, цаашаа деншядсанаа тооцон явах цагаа тооцвол зам нь нэг дахин урт, өглөө эхний деншягаар гарвал бараг л сүүлчийн деншягаар очих шинжтэй, ирж очихын хоёр өдөр болох нь ээ. Урьдчилж хэлээгүй учир хоёр хоног битгий хэл нэг хоног ч амрах хэцүү учир нилээн цааргалан, татгалзсан болов ч нөхдийн гуйлгаар эзэнтэй яриад чөлөө гуйхаар шийдлээ. “Маргааш нэг өдөр бол яах вэ, болно. Нөгөөдөр динюша суллаж, дай- санлуу зөөх учир хүн хүрэлцэхгүй, чи заавал ажиллах ёстой” гэснээр нэг л өдөр явах боломжтой болсны учир цаанаас тосч авах хүнтэй нь сайтар ярилцан тэр хүнийг өөдөөс угтуулан гаргаж дээрхи гурван экиний аль нэг дээр нь уулзахаар тохирсон юм. Тэгтэл унаж яваа машинаа намайг худалдаж аваач гэнэ. Би нэгдүгээрт ножоны кей унаж байгаа, тэрэгний хэрэггүй. Хоёрдугаарт миний энэ байгаа газар жижигхэн, хүнээ андахгүй жижиг газар учир хулхи тэрэг унах аргагүйгээ учирлавал “Тэгвэл тэргээ танай гадаа орхьёо” гэнэ шүү. Мөн л ножоны байранд амьдардаг эзнээс бүх юм хамааралтайн учир үлдээх боломжгүйгээ хэлээд шөнө хагаслан Чиба руу гарч тэр хавьд нь нэг газар олж тэргийг нь үлдээхээр тохиролцлоо.
За ингээд замд хэрхэн яаж явах тухайгаа ярилцан ачаа тээшээ манайд үлдээгээд нөгөө хүнтэй нь уулзахаараа хаягыг нь аваад комбиноор, так юбингээр илгээе гэсэн боловч хоёр хуучин Баагий нь шалихгүй жижиг тээштэй, өөрсдөө аваад явчихна гэж зүтгээд болдоггүй. Мэдээжийн хэрэг тэр хүртэл овоо хэдэн удаа норика хийнэ, Чиба, Токио гээд том, том экинүүд дээр норика хийж таарна. Хүний нүдэнд содон, аюултай шүү дээ гэж мянга ятгаад голоо цохисон хоёр туучий өөрсдийнхөөрөө боллоо. Харин нөгөө миний танихгүй Монголоос шинэхэн ирсэн дүү хүү миний үгэнд орон чамёданаа манайд үлдээж дан биеэр явахаар боллоо. Энд хот, хөдөөгийн ялгаа үнэхээр гарч ирж байгаа юм. Хоёр хуучин Баагий нь хоёулаа Өвөрхангайн залуус, нэг нь гэрээнээс харлаад нэг их удаагүй, харин шинэков нь хотын хүүхэд байсан юм. За ингээд деншянд ч яах вэ хамт явах, харин норика хийх үед би түрүүлэн нөхдүүд хоорондоо зайтай тус, тусдаа зайтай намайг дагах, хэрэв хэн нэгэнд нь ямар нэг зүйл тохиолдвол бусад нь шууд орхин зайлж, замаа хөөх болзолтойгоор гэрээс шөнөөр гурав өнгрөөгөөд дөрөв дөхүүлээд гарлаа. Нэг нь нэг том хар цүнхтэй, нөгөө нь хоёр үүргэвчтэй нөгөөхөөсөө дутахааргүй ачаатай, гуравдахь нь гар хоосон. Монголоос ирэхдээ эрчүүд голдуу л албархуу царай гарган гонжуум, зангиа болдогынх шинээр ирсэн дүү хүүгийн гадаахь төрх нь миний сэтгэлд нийцэж байна гэж юу гэх вэ. Би нөгөө муу хар цүнхээ бариастай. Тэргээ Хонда экиний тэнд “Famili-Mart” –ын гадаа орхин, түүнийг нь Томисатогоос нэг нөхөр ирж авахаар тохиролцсоноороо замд гарлаа. Уг нь би гээч хүн мягмар гаригт яагаад ч алс замд гардаггүй хүн боловч энэ удаа гарч л таарсан юм, бас үүний өмнөх мягмарт тэнэж яваад яалт ч үгүй нэг нөхрөө авхуулчихсаныг хэлэх үү, нэг л сүжиг муутай байлаа. Ээ дээ, хүний зөн совин уу... Байсхийгээд л доод зовхи жирэлзэн таталдах нь нэг л онцгүй, цаас наан домноод л...
Тэргээ тавиад эки рүү алхцгаалаа. Нөгөө хоёр ачаандаа түүртэн нөгөө дүү хүүг “Үүнээс дамжилаач, аль вэ чи гар хоосон явж байж энэ цүнхийг авчихаач” гэхэд нь би “Наад хүн чинь ингэж гар хоосон явахын тулд өөрийн ачааг мөнгө төлж үлдээчихээд, одоо хүний хог, новш чирч явдаг гэж юу байдаг юм. Анхнаасаа ярилцаж тохироо биз дээ, тохирсноороо л явбал явъя. Хүний өмнөөс авч яваа ачаа юу? Аль эсвэл би буцлаа, харьж ажлаа хийх минь” гэтэл тэгсхийгээд дуугүй болов. “За аль вэ, цаг алга байна хурдан шийд. Яг одоо гялс буцаад наад цүнхнүүдээ тэргэндээ үлдээ, аль эсвэл бусаддаа бүү саад бол!” хэмээн тулгавал “За гайгүй ээ, өөрсдөө аваад явчихаж дөнгөнө” гэснээр цааш шуударлаа. Чиба экин дээр эхний норика хийж байтал том цүнхт нь агаагын хараанд өртөн шалгагдлаа. Энэ удаа ямарч байсан визтэй тоерикшиныхоо хүчинд гараад ирлээ. Зам дээр гарчихаад деншя хүлээх зуураа нөгөө хоёрт “Наад цүнхнүүдээ сандал дээр тавиад мартчих! Харж байгаа биз дээ?” гэвэл хоёр жижиг цүнхт нь нөгөө дүү хүүг “Чи миний нэг цүнхийг авчих л даа” хэмээн гуйх нь сонсдоно. Би дүү хүү рүү сэмхэн толгойгоо сэгсэрлээ. Утгагүй л дээ, өөрийн ачааг мөнгө төлж шуудангаар илгээчихээд, голоо цохисон гаруудын тээшийг бариад аз, эзээ үзэж явна гэдэг яаж ч бодсон тийм биз дээ?
Ингээд Токио эки орлоо. Харин цаашаа гурвуулаа боллоо. Том цүнхтээсээ үүрд хагацав. Алийн болгон аз тээглэх вэ дээ гэж. Визтэй тоерикшондоо найдсан ч нэгэнт л оргоод харлачихсан гарыг каше руу нь утасдаад л зүйл дууссан нь тэр. Хэдийвээр тэр хүн өөрөөсөө болон чадарсан ч гэсэн сэтгэл нэг л эмзэглээд, эвгүй гэдэг нь. Ядаж байхад түүнээс яг долоохон хоногын өмнө мөн л зам нийлж яваад нэг нөхрөөрөө санамсаргүй сор залчихсанг ч хэлэх үү, “Энэ чинь юу л болоод байна даа, би чинь ийм хар мөртэй хүн үү?” гэсэн нэгэн мухар, сохор бодол тархи толгой нүдсээр л... Бүх муу юм надаас, өөрөөс минь болж байх шиг санагдан сэтгэл өвдөх гэж юу вэ...
Хэрвээ түүнээс хойш хэдхэн цагийн дараа мөн л нэг нөхрөөрөө сор залан хоёулханаа болон цаашаа замаа хөөх, мөн түүнээс цааш дахиад хэдхэн цагийн дараа бас нэгэн нөхрөө гардуулан чадрахыг өөрийн энэ муу хоёр циймрээрээ нүгэл хураан харах, түүнээс хойш хэдхэн цагийн дараа “Мөрөөрөө ажлаа хийгээд, мөөмөө унжуулаад явж байсан хүүхдийг уруу татан дэмий тэнэж яваад бариад өгчихсөн, унаж явсан өндөр үнээр авсан унаа тэргийг нь зарж, үрээд мөнгийг нь гол гаргачихсан хэрэгт орон... Эцэс сүүлд нь “Хохь чинь, хохь чинь ээ, хохь чинь” хэмээн байгаа жаахан нервээрээ наадан суухаа мэдсэнсэн болбол уу, яах л байсан бол доо гэж...
Гурвуулаа болоод цаашаа таваргалаа. Замд нөгөө өмнөөс угтаж гарсан нөхөртэй утсаар яриад Атами дээр уулзахаар тохирч явсаар Атами дээр буутал хоёр цүнхтийгээ агаа нарт өргөчихөв өө гэж... Уг нь ч том цүнхтээ том ах нарт бүүр бэлэглэчихээд наад хоёр цүнхээ сандал дээр март гэсэн боловч “Одоо Токио өнгөрчихсөн юм чинь гайгүй байлгүй дээ” гээд миний үгэнд ороогүйн гай, одоо яая гэх вэ гэж... Нөгөө угтах хүнтэйгээ уулзан үлдсэн ганц дүү хүүгийнхээ халуун чихийг атгуулаад гэдрэг эргэн туушиндлаа. Нөгөө том цүнхтийн тэрэгний түлхүүр надад байдаг, Томисатогоос бас л миний зүс мэдэх нэгэн Баагий ирж авах яриатай байдаг. Токио экин дээр норика хийх үед утсаа түр залгавал өөдөөс залгаж тааран нөгөө тэрэг хаана байгаа, хэрхэн яаж очих зэргийг нь сайтар зааж өгөн, хэдэн цагийн багцаанд очихоо хэлээд замаа үргэлжлүүллээ. Явсаар Хонда экин дээр буун алхсаар гүүрээр төмөр зам гаран иртэл... Яана даа, яасан өдөр гэж ийм өдөр байдаг байна даа? Нөгөө машин авахаар ирсэн Баагий яг сайхан будаа болж байдаг байгаа даа гэж... Ёстой өөрийн эрхгүй зүрх шимширч, өвдөг чичирч байна шүү.
Алсаас жаал хараа тавин ажиглаж хүлээгээд ямар нэгэн найраагүй болон аваад явахад нь буцаж алхан эргэж Чиба руу деншядан сүүлчийн деншянд амжин суулаа. Экин дээрээ буутал хорлонтой нь ганц ч дугуй байсангүй. Хөдөөгийн жижиг экин дээр ямар юмны нь такүши байх вэ дээ, алхсаар шөнө хоёр өнгрөөгөөд арай гэж гэрийн бараа харлаа даа.
Маргааш нь улаан нүдтэй Баагий гахай зөөн давхиж явтал утас дуугарлаа. Холын дуудлага байхаар нь автал утасны цаанаас нэгэн хүн юу, юугүй барьж аван зодох нь ээ... Би сама зүгээр л мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан гэмгүй хүүхдийг уруу татан дэмий тэнэж яваад агаа нарт өгчихсөн, унаа тэргийг нь зараад мөнгийг нь аваад идчэхэж байгаа хүн юм байна л даа. Бас болоогүй ээ гэрээний Баагийгын барьцаанд тавьсан Арвай-Хээр ХОТЫН ТӨВИЙН ашигтай байрлалтай хоёр өрөө байрыг буцааж авч өгөх ӨР-тэй туж явдаг байгаа даа гэж???
-Үгүй ээ, хүн гуай ... Ийм, ийм учиртай юмаа... гээд өөрийгөө цайлгах гэсэн боловч өөдөөс тас загнаад үг хэлүүлдэггүй, утсаа тасалж орхилоо. Худалч хүнд тасалж ч амжаагүй байтал дахиад л холын дуудлага... Бас дахиад л холын дуудлага... Тэгж байтал дугаараа нууцалсан дуудлага орж ирлээ. Автал одоо энд шоронд ял эдэлж байгаа, дургүй хүргэсэн хүнээ шууд хутгалчихдаг, сав л хийвэл орон, шорон, зодоон нүдээн ярьж байдаг миний үеийн боловч намбагүй нэг л сонин Баагий байхыг дуугаар нь танилаа. “Танайд очиж нөгөө хэний мартсан юмнуудыг авах гэж байна, гэрээ заагаад өг”... Яг шүү дээ, хог новшоо бүгдийг нь чирч явж чадарчихаад одоо хүнээр дарамтлуулах гээд утсаар шургачихсан юм байж, овоо муу гар шүү. Утсаа унтрааж санаа амарлаа. Тэр оройдоо төвөгшөөгөөд утсаа асаасангүй. Маргааш өглөө зон -той сэрүүлэг дуугаран утас өөрөө аслаа. Мөн л ажлаа хийгээд таваргаж явтал бас дахиад л холын дуудлага ороод ирэхээр нь шууд л утсаа унтрааж орхив. Маргааш нь ч энэ явдал давтагдав. Нөгөөдөр орой нь ажил таран гэртээ иртэл нэгэн дүү хүү манайд ирчихсэн хүлээж байсан нь энэ хоёр, гурван хоногт Монголд бөөн мундай үүсчихсэн юм байж. Эхнэр маань надруу залгадаг утас маань болдоггүй Салгаад хаячихсан юм чинь, өөр яах вэ дээ баригдаж, тавигдаж балраагүй байгаа даа хэмээн бөөн сандраан болон энэ дүү хүүгээс асууж, лавлан мэдээд өгөөч гэсэн юм байж. Мочирон надруу залгадаг, утас маань хаалттай. Ингээд хаана байсан Ячиматагаас манайхыг зорьсон нь энэ юмсанж. Ингээд, тэгээд хэмээн учирлан ярьж байтал мань эрийн утас дуугарлаа. Харсанаа “За даа, танай хүн шиг байх юм” гээд надад өгвөл үнэхээр тийм байлаа. “Хөгшин нь утсаа өөрөөсөө нуучихаад хайгаад олдоггүй, сая л оллоо хө” хэмээн тайвшруулаад “Хэрэв надтай ярих хэрэг гарвал гарнаасаа нэгжээрээ дохичохож бай, би өөрөө залгаж байя” гэснээс хойш холын дуудлага, нууцалсан дугаар, таксфоны дуудлагыг огт авахаа больсондоо хө. За яах вэ надруу залгаад үз дээ, миний утас
090 ХХХХ ХХХХ шүү, дугаараа нууцлаад, ямар нэгэн картаар ч юм уу, аль эсвэл таксофоноос залгаад үз дээ, авах нь уу? Яах нь вэ?
Энэ цаг үеэс л миний гүйдэл татарсан юм даа гэж. Гэхдээ ойр зуур өөрийн сайн мэдэх газруудаар тэнэж л байгаа.
Сая хэдхэн хоногын өмнөхөн Алта дүү манайд ирж хоёр хоног арүбает хийсэн юм. Яагаа вэ, нөгөө Беки бүсгүй Монголоос ирж, Саюри дүүгийн танжёбыг Монгол таунд тэмдэглэж, Цэднээ дүү тарвасаар урласан сарнайгаар сапрайзу барьж, цадиггүй амтай Цангис Бэки бүсгүйг анхилуун үгээр утаж дайлдаг тэр нэгэн өдөр шүү дээ. Ажлын зав чөлөөгөөр Алта дүү:
-Баагий ах, хаврын баярт явах уу?
-За даа, ах нь Токио орох нэг л сүжиггүй болчихоод байгаа шүү. Тэгээд ч деншягаар явахаар дор хаяж л нэг, хоёр норика хийж таарах байлгүй, ах нь явахгүй ээ.
-Үгүй ээ, машинаар яваад машинаар л ирнэ шүү дээ. Та манайх хүртэл өөрийнхөө тэрэгтэй явчих, тэргээ манай гадаа орхиод цаанаас Хүү ирээд авчихна шүү дээ.
-За яг л машин авах юм бол ах нь явъя, харин машин тэрэг бүтэхгүй бол ах нь деншягаар яагаад ч явахгүй шүү... гэсэн ийм л яриа болсон юм. Мөн хэд, хэдэн ВИМО-чин зурвасаар асуухад нь “Таванд санаа байна” гэснээс өөрөөр хэн нэгэнд ам өгөөгүй л юмсан. Гэвч намайг ирнэ гэж харсан улсууд нилээд байсан гэнэ билээ. Тэгээд ч баярт очно, хүн үзэхээрээ хүүхэд шиг хөөрчихдөг хөөрүү нэгэн, лонх лааз харахаараа угж шиг хөхчихдөг гэмтэй учир унаа, тэргээр очсон ч ууж согтуурхаад үлдчихвэл деншядаж л таарна, ий ий ий хэмээн дотроо чичрүүс хүрэн, бие арзаганаж байсныг ч нуух юун...Харин унаа тэрэг бүтээд очсон бол ч олон сайхан ВИМО-чид, ичнээ танилуудтайгаа танилцах байсандаа хэмээн зүрхээ зүсүүлсэн аймхай Баагий, өөрийгөө зүхээстэй. Гэхдээ л гоордонгоор манайд хоёрын зэрэг ВИМО найз ирсэн л юм, хэн хэн ирснийг нь таагаарай гэж...
Ийм л учраас би хару мацурид очиж чадаагүй юм даа, хонтони моошивакегозаймасэн! Дараа жилийн хаврын баяр ч хол байна даа, хол байна…

С.Б.Бат-Эрдэнэ Япон, Ивай 2008-05-09


ХУУДУУГҮЙ АМ

БАРДАМ АМ, ШАЛДАН ГУЯ ГЭЖ
БАЙДАГ Л НЭГ ХОШГОРУУЛАЛТ БОЛЖЭЭ
ХИЙНЭ, БҮТЭЭНЭ ГЭЖ ДЭЭШИЛЧИХЭЭД
ХЭЛЭХ, ЧАЛЧИХААС ӨӨР ЮУ Ч ҮГҮЙ ДЭЭДСҮҮД ШИГ
ДУНДЧУУД, БОРЧУУД ХҮРТЭЛ ХУДАЛ АМЛАН ГОРЬДООЖ
ДУЛИМАГХАН ЯДМАГХАН ЦАРАЙЛАХ НЬ ХӨӨРХИЙ
ЭРГЭЛЗЭЭТЭЙ, ТЭЭНЭГЛЗЭЭТЭЙ ЗҮЙЛИЙГ ХЭНД Ч ГЭСЭН
ЭРСЭЛЖ БҮҮ АМЛАЖ БАЙ, ХУДАЛЧ НЭР ЗҮҮХИЙН НЭМЭР
ЭРГЭЦҮҮЛЖ САЙН НЯГТАЛЖ БАЙ, ШАЛГАЖ БАЙ
ЭРСДЭЛ ГАРАХГҮЙ НЬ БАТТАЙ, БАС НУТТАЙ Л БОЛ
НҮҮР БАРДАМ АМЛАХАД БУРУУДАХГҮЙ
НҮГЭЛ ҮЙЛДЭЖ ХУДЛАА ЯРИСАН БОЛОХГҮЙ
ХЭН НЭГНИЙ АЖЛЫГ АЛДУУЛЖ, ШАМШИГДУУЛАХГҮЙ
ХЭРЭГ ЗОРИГТ НЬ САДАА ТЭЭГ БОЛОХГҮЙ ЭЭ ГЭЖ...
ӨСӨХ БАЛЧИР НАСНААС МИНЬ
ӨӨРИЙН МИНЬ ААВ СУРГАХДАА:
ХУДЛАА БҮҮ АМЛА, НҮГЭЛ БОЛНО
ХУЛГАЙ БҮҮ ХИЙ, БУЗАР БОЛНО
ХУУДУУТАЙ ЯВДАЛ БҮҮ ГАРГА, АЛДАС БОЛНО
ХЭНЭГГҮЙТЭЖ ГАДУУР БҮҮ ХЭС, ТЭНЭМЭЛ БОЛНО ГЭЖ
ЯРЬЖ, ХЭЛЖ СУРГАЖ ИРСЭН ЮМ
ЯАЛТ Ч ҮГҮЙ БИ ДАГАЖ ХҮМҮҮЖСЭН ЮМАА ГЭЖ
ХЭН НЭГЭН НАДААС ТУС, ДЭМ ХҮСВЭЛ
ХЭЛЖ, ХАРИУЛАХААСАА ӨМНӨ БИ
ӨӨРТӨӨ БАЙГАА НӨӨЦ, БОЛОЛЦООГОО
ӨГЧ БОЛОХ НЬ УУ, АЛЬ ЭСВЭЛ ҮГҮЙ ЮУ ГЭЖ
САЙТАР ГЭГЧ НЬ БИ ТУНГААЖ БОДДОГ
САЙРХАЖ ХУДЛАА ТҮРГЭН АМЛАДАГГҮЙ ЮМ
ОГТ ЧАДАХГҮЙ ЗҮЙЛЭЭ БҮҮ ХЭЛ
ОДОО Л ЖААХАН ЭРГЭЛЗЭЖ БАЙВАЛ
ОГТ ЧАДАХГҮЙ НЬ ДЭЭ БИ ГЭЖ
ОНЦОЛЖ ХЭЛЖ СУРСАН ЮМАА ГЭЖ...
ТҮҮНЭЭС БИШ ХЭН НЭГЭНД
ТҮРГЭДЭЖ ТҮҮХИЙ АМЛАЛТ ӨГЧИХӨӨД
ТЭР ХҮНИЙ АЖЛЫГ АЛДУУЛЧИХААД:
ТҮЙ, МУУ ХУДАЛЧ НОВШ-ООРОО ДУУДУУЛСНААС
БОЛОМЖГҮЙ, БОЛОЛЦООГҮЙ ГЭДГЭЭ
БОЛГООЖ САЙН ТУУШТАЙ ХАРИУЛААД
БУЛТАЖ БУХААГҮЙ ШҮҮ ХӨ
БОДОЖ САЙН ТУНГААГААРАЙ ГЭЭД
ЭВ ЭВДРЭЛЦЭХГҮЙ САЛАХЫГ БОДДОГ
ЭРГЭЖ УУЛЗАХАД НҮҮР БАРДАМ
ЭНЭ АЛГЫН ЧИНЭЭ НҮҮР МИНЬ
ЭЛДВЭЭР УЛАЛЗАХ ШААРДЛАГАГҮЙ ЭЭ ГЭЖ...
БУСДАД БИ ХУДЛАА АМЛАХ ДУРГҮЙ
БУРУУТАЖ ХҮНИЙ ӨМНӨ ГЭМТЭН БОЛОХ
БҮҮР Ч ДУРГҮЙ ЭЭ ГЭГЭЭД
БЯЦХАН ЭНЭ ГОМДЛОО ӨНДӨРЛӨВӨӨ ГЭЖ...


С.Б.БАТ-ЭРДЭНЭ ЯПОН, ИВАЙ 2008-05-05


( Сэтгэгдэл бичих? | Ярилцлага | Оноо: 5/1 | Ярилцлага )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 118 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Хөвсгөл
kho-008.JPG
Хэмжээс: 600x450 127k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4036

Д. Батдалай 1985	65х75, зотон тос
Зохиомж
Хэмжээс: 600x521 131k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2759

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-241.JPG
Хэмжээс: 600x450 105k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2491


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn