Зохиолч орчуулагч Түмт Чо.Шинэ Овог : Түмт Аавын нэр : Чойнжин Бүтэн нэр : Түмт Чо. Шинэ 1964 онд төрсөн.ордсын үүшин хошууны галуут нутгын уугуул. 1985 - 1987 онуудад өвөр монголын монгол хэл бичгийн тусгай мэргэжлийн сургуульд / одоогийн Хөх хот Үндэсний Дээд Сургууль/ суралцсан. 1987 - 1999 онуудад Ордос хотын Үүшин хошууны засгийн газрын радио телевиз, хөдөлмөр ажилтан,үндэстэн шашин суртахууны комисс зэрэг ажилын салбаруудад ажилласан. 1999 оноос одоо хүртэл Ордос хотийн Үүшин хошууны намын хорооны тамгын газрын орчуулагчаар ажиллаж байна. Үүшин хошууны зохиолчдын эвлэлийн ерөнхий хорооны гишүүн, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, Өвөр монголын монгол орчуулгын нийгэмлэгийн гишүүн, алтан хүрд вэб сайтын ордос агент. Тэрээр 1987 онд Хөх хот Үндэсний дээд сургуулийг орчуулгын ажилтны мэргэжлээр дүүргэснээс хойш хошуу шатны нам засгийн ажилын салбаруудийн монгол хэл бичгийн орчуулгын ажилын байрт ажилласаар өдийг хүрчээ. Удаан хугацааны сурлага ажилын явцад шаргуу ажиллан идэвхтэй шинэчилж Ордос хотын Үүшин хошууны нам засгийн салбаруудын бичиг баримт яриа илтгэлийн орчуулгад бие даан оролцохын дагуу Өвөр Монголын Их Сургуулийн Монгол хэл утга зохиолын тусгай мэргэжлийн жинхэнэ ангийг 2004 оны 6 сард дүүргэжээ. Тэрээр яаралтай ажилынхаа хажуугаар судалгааны зохиолууд бичиж байгаа.түүний орчуулсан/ кирилл бичгээс Монголруу хөрвүүлсэн/ томоохон хэмжээний зохиолууд: "Гөлөг" тууж, "Хулан хонгорын тоос буюу тэнгэрлэг хайрын тууж", "Америкт зорчисон Жийжээ", "Үр харам", "Цамхагын цагаан салхи" тууж, "Шүрэн бугуйвч", "Хагарахаараа мөнхрөхийн ухаан" ном ба кино зохиол "Сэнсэн манан" зэрэг бий. Тэр мөн Өвөр Монголын орчуулгын тэргүүний ажилтан / 2005он / билээ. Мoнгол блог: http://www.holvoo.net/erch Кирилл блог: http://erelch.blogmn.net/ Имэйл: erelch@qq.com
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-107.JPG Хэмжээс: 600x450 69k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4265
Нүргээн Хэмжээс: 600x395 111k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4897
mongolia2007year-120.JPG Хэмжээс: 600x450 75k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5048
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: