Ахмад зохиолч, сэтгүүлч Мөнгөний Бизъяагийн товч намтар
Дөрвөд Далай Хан аймгийн Саа вангийн хошуу буюу Хяргас сумын нутагт 1917 онд төржээ.Тэрээр бичиг үсэг сурч, аймгийн чуулган тамгын газар тал бичээч болжээ.1923 онд цэрэгт татагдан Ховдын цэргийн хорооны сургагч “Ятуун” Равдангийн удирдлаган дор алба хашиж, шинэ цагийн эрдэм ухаанд суралцжээ.1925 онд Чандмань уулын аймаг байгуулахад Баянмандал уулын хошууны зарга шүүхэд хэлтсийн даргаар томилогдон улмаар аймгийн шүүхийн байцаагч, ХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллажээ.1926 онд хуралдсан МХЗЭ-ийн их хуралд төлөөлөгчөөр оролцжээ. Тэр 1934 онд Улаанбаатар хотноо Нам, улсын төв сургуульд суралцах хугацаандаа С.Буяннэмэх, Ш.Аюуш нарын удирдсан утга зохиолын бүлгэмд суралцах болсноор уран бүтээлийн зам нь эхэлсэн байна. М. Бизъяа гуай 1939 онд Москва хотноо Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургуулийг төгсөж 1939-1942 онд Гар үйлдвэрийн төв холбоонд зааварлагч, хэлтсийн дарга, орлогч дарга, Нам улсын төв сургуульд багшаар ажиллаж байжээ.1942 оноос “Үнэн” сонины газарт шилжин мэдээ боловсруулагч, сурвалжлагч, хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа “Бэлэг”, ”Дүрэлзсэн дөл”, ”Хос бэлчээр”, ”Баруунтан гэснээ баллав” зэрэг шилдэг өгүүллэг, ”Милан голын тариалан”, ”Өвлийн нүүдэл”, ”Хүдэрийн шижир” зэрэг найруулал бичжээ. 1961 онд “Бэлэг”, 1969 онд “Үнэн домог”, 1976 онд “Ганц горхи”, 1987 онд “Анхны наадам” хэмээх дөрвөн ном хэвлүүлжээ.Түүний зохиолын гол сэдэв нь ард түмний аж амьдрал, түүх соёл, аз жаргал, шинэ үеийнхний эрх чөлөө, Монгол Зөвлөлтийн ард түмний найрамдал нөхөрлөл, Ардын засгийн жилүүдийн монгол ажилчины дүр төрх, эх оронч санаачлага, оюун санааны өсөлт юм.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Буриад хатан Хэмжээс: 582x600 145k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5636
Жүжиг Хэмжээс: 600x450 68k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5914
mongolia2007year-240.JPG Хэмжээс: 600x450 103k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4044
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: