Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Yahoo ID : tbatbaatar
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



  

Мэдээ, мэдээлэл 		 Мэдээ: Сархадын шүүдэрт цэцгийн бал хүртэгсдийн нэг үр нь энх
Оруулсан admin on 2007-04-23 01:07:30 (4115 уншсан)

Ганцхан сумаас МЗЭ-ийн шагналт хоёр яруу найрагч төрнө гэдэг ховор тохиолдол гэж Дорноговийн Хатанбулаг руу явж байхдаа би бодсон. Их говийн өмнийн хөх хязгаар Хатанбулаг сумаас Сономын Чулуун, Гомпилдоогийн Мөнхцэцэг нар төржээ. Ноён хутагт Данзанравжаа ч энэ газар нутагтай амин холбоотой. Хулан хатныг нь ч энд оршоосон гэдэг. Ингээд бодохоор эл ариун дагшин газар нь эртнээс инагш дуу хуур, шүлэг найргийн онгод хийморьтой газар байж. 1990 онд “Болор цом” наадамд Дорноговиос гурван хүүхэд ирсний нэг нь Г.Мөнхцэцэг байв. “Бэхэн цэнхэр өдрүүд” гэсэн жижигхэн боловч чамбай хөөрхөн номоо тэр гурав надад дурсгахдаа
Мөнхцэцэг “Хархүү ахдаа өргөн барья. Онгод дэврэх болтугай!” гэж бичиж билээ. Эрдэнэ-Очир, Энхбаяр, Мөнхцэцэг гурвын
дурсгасан бяцхан ном одоо ч надад буй. Мөнхцэцэгийн ертөнц өвөрмөц, тэгээд ч шүлэг нь ямагт сэтгэлийнх нь байдаг.

Бүсийг чинь задалж хуурайлалцсан
Аавынхаа энгэр шиг дулаахан
Бүгдээрээ зүхсэн ч Монголоосоо
Бүр ч битгий урваарай, миний хүү

гэсэн бадгийг уншихад Мөнхцэцэг маань ухаан задарч, ур тэгширсэн сайн шүлэгч болсныг илтгэж байна. Иймэрхүү шүлгүүд түүнд олон байдаг. Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг гээд их даруухан, хөөрхөн ааштай охид тэр жилийн “Болор цом”-оос л танигдаж, их сунгааны гараанаас тасрах нь мэдэгдэж байсан даа. Тэр ч ёсоороо болж, өврийн хангай, өмнийн говиос хоёул нэрээ цоллуулж найргаа сөгнөсөөр арав гаруй жил олзтой, одтой яваад нь уншигч түмэн, миний үеийн ахмад найрагчид баярлаж явна аа. “Би говьд төрсөн, говь шигээ уужуу хүн. Нутагт минь хааяа бороо асгарахаараа үер болох гээд байдаг. Миний сэтгэл нутгийнхаа энэ л бороо шиг гэнэт дүрсхийж, цочир хөөрдөг. Дараа нь их бороог үдэж, тэнгэр газрын хооронд тэгнэн татдаг говийнхоо солонго шиг би нэг их сайхан тайвширдаг” гэж тэрбээр нэгэнтээ бичжээ. Энэ бол жинхэнэ найрагчийн зүрхний үг, араншин бүлгээ. Ийм хүмүүс олон байж гэмээ нь яруу найраг зүрхнээс асгарч, зүрхэнд хүрдэг учиртай. Тэрээр даруухан боловч сэтгэлээрээ омголон зоримог харагддаг. Бага зэрэг аальгүй бодолтой ч байж мэдэх. Мөнхцэцэг нэгэнтээ:

Сайхан эрийн өмнүүр харцыг нь хулгайлж өнгөрмөөр ч
Үсээ хаялж нүдээ ириммээр ч
Зуурхан ч гэсэн бодолд нь хоцормоор ч…
Үүнийгээ харин зөвшөөрч бодохоосоо ичдэг

гэж хэлсэн байдаг. Найрагч бүсгүйн яльгүй “сагсуурал”, гэтэл нөгөөх л говийн төрөлх даруу араншин дорхноо гараад ирж буй хэрэг. Ийнхүү яруу найрагч гэдэг гадна дотор хоёроосоо зөрчилдөж нэг, эвлэлдэж нэг явдаг тавилантайн гэрч бүлгээ. Ийм эс байваас сэтгэл цус хоёроо нэрж үл чадна. Тэгэхлээр шүлэг яахан төрнө. Найрагчийг тэнгэрийн заяат, зургаа дахь мэдрэхүйтэй гэлцдэг нь жирийн цэцэрхэл биш, жинхэнэ үнэний баримт юм аа. Арван зургаахан настай, сурагчийн хөархөн формтой жаахан охин байхаасаа найргийн амтанд орж, амьдралын босго алхсан Мөнхцэцэг хувийн “нууцтай” санагдсан. Тэр нууц нь өөрт нь үлдсэн байж таарна. Дурлал, шүлэг хоёр хамт ирдгийн учир энэ биз ээ. Түүнд “Айлын ах” гэж хөөрхөн шүлэг бий.

Нэгэн голын банди нараас намайг өмөөрч
Нулимстай л тэднийг буцаадаг байсан даа
Тогоруу тоосоороо үдсэн хоногуудад
Томоогүй насаа тэр үдэж орхисон
Үеийнхээ охидоос ичихдээ
Өөрөө ч мэдэлгүй миний дүү гэж намайг өхөөрдсөн
Цэрэгт явдаг анхныхаа намар
Цэцгээ эгчид “хайртай” гэж шивнэснийг нь би мэднэ…
Ай хөөрхий
Айлын тэр ах аа гэж!

Энэ шүлгээс амьдрал, хайр, харуусал цөм мэдрэгддэг. Тэр бүү хэл нэгэн хавар, зуны гуниг, баяр амтагддаг. Бараг нэг авсаархан үгүүллэг болчихмоор дүр, үйл явдал ч харагдах шиг болдог. Ихийг багад шингээн бичсэн нь түүний авъяасын ид шид, өнгө төрх болой. Монгол найргийн нэгэн сайхан буурал оргил Д.Пүрэвдорж “Сархадын шүүдэртэй цэцгийн бал хүртэж шүлэг, дурлал хоёрт шатсан Дулдуйтын Равжаагийн хойт дүр биш гэхэд хожмын үр нь бидний энхрийхэн Мөөжиг мөн шиг байгаа юм” гэж Мөнхцэцэгийн тухай сэтгэл, итгэлээ нийтгэсэн сайхан үг хэлснийг тогтоож
нэгэн бодохул ихийг үгүүлж байнам. Хойч үедээ итгэл өгөх шиг аугаа шагнал ховор буй за. Найрагчийн тэр гэгээн итгэл хайрыг дааж явах ур авъяас, ухаан билиг Мөөжигт бий гэдэгт би бас итгэдэг хүний нэг ээ. “Үхлээс горьдох юм байхгүй. Харин горьдож ирсэн үхэлд л гологдохгүй юмсан” гэж Мөнхцэцэг хэлсэн билээ. Энэ нь номын үгээр бол үнэн сэтгэлийн бардамнал агаад ухаарал, өөрт өгсөн тушаал юмаа. “Би бол би, би бол чи биш” гэж бодож, өөртөө итгэж яваа хүний үйлс бүтэж, туульс зузаардаг жамтай.”Хацарт нь халуу шатаж, халаасанд нь захидал тийчигнэж байсан” 1990 оноос хойш дахиад 16 жил өнгөрсөн байна шүү. Энэ хооронд Мөнхцэцэг хайранд, амьдралд нүүр улайхааргүй сайн найрагч, сайн хань, сайхан ээж болсон нь шар сониноос бус, саруул амьдралаас тодорхой болжээ. Арван долоотойдоо МЗЭ-д элсэж, яруу найргийн CD-гээ хэвлүүлэн, “Болор цом”-ын эзэн болж жилээс жилд намтар нь зузаарч яваа нэгэн бол Г.Мөнхцэцэг. Зургадугаар ангийн жаал охин байхдаа анхны шүлэг нь “Пионерийн үнэн”-д хэвлэгдсэн аж. Номноос салдаггүй, онц сурдаг чамбай охин 1980-аад оны сүүлчээр МЗЭ-ийн хороон дээр болдог “Нээлттэй хаалганы өдрүүд”-д байнга оролцож, уран бүтээлийн замд шуудран орсон байдаг. Тэрээр А.Эрдэнэ-Очиртой нэг ангид сурч байсан төдийгүй тэд ах дүүгийн хүүхдүүд юмсанж. Тээр жилийн говийн бүрэгхэн охин маань өдгөө ухаан авъяас жигдэрч, Монголынхоо яруу найргийн тансаг өргөөнд нэгэнт суудал эзлэн тухалсанд ахмад шүлэгчийн хувьд, бас алс өмнийн говийн хүний хувьд баярлан талархаж явдгаа дурдсу. Энэ бяцхан хөргийг 1990 онд түүний надад бичиж өгсөн “Онгод дэврэх болтугай!” гэсэн үгээр төгсгөе. Онгод байнга дэвэрч байвал монгол найргийн сөн дүүрэн, дүүрэн мэлтэлзэн байх бүлгээ.

Зохиолч, яруу найрагч Э.Хархүү

/Хэвлэгдсэн: 2007 оны 01 сарын 13 өдрийн 11:46 цаг, Утга зохиол урлаг/



( Сэтгэгдэл бичих? | Мэдээ | Оноо: 0/0 | Мэдээ, мэдээлэл )


Танд энэ агуулга таалагдаж байвал LIKE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Гишүүн
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 51 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин : Зам зуур
zam-054.JPG
Хэмжээс: 600x450 121k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 2786


erd-022.JPG
Хэмжээс: 600x450 69k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4319

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-122.JPG
Хэмжээс: 600x450 108k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3147


Агуулга
Баасан, 2019.03.15
· Б.Энэбиш : Одот тэнгэрт цаасан шувуу хөвнө ...
· Б.Энэбиш : Шүлэг шүтээн
· Б.Энэбиш : Хориг тавьсан хайр
· Б.Энэбиш : Бодлын хөврөл
· Б.Энэбиш : Оршихуйн орчил
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд
· Өвгөдийг битгий шоол
Лхагва, 2019.03.13
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2019.03.12
· Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
· Соёрхын Пүрэвсүрэн : Балдан өвгөн
· Ч.Бэлгүтэй : Охидын гоо үзэгслэн оддын адил гэрэлтээгүй бол ...
· Батсамбуугийн Энэбиш : Нүгэл бол ,бурхдын зүүлгэсэн нүгэл
· Шуурайн Солонго зохиолчийн ГИМАЛАЙ номыг сэтгэгдэл
· Шуурайн Солонгын ГИМАЛАЙ туужийн хэсгээс....
· “Ээждээ захидал бичээрэй” уралдаанд дэд байрт шалгарсан захидал
Даваа, 2019.03.04
· Дотоод ертөнцийн урсгал
Бямба, 2019.03.02
· Одтой шөнө
Пүрэв, 2019.01.17
· Бөхийн Бааст намтар уран бүтээл
Баасан, 2019.01.11
· Б.Цоожчулуунцэцэг : БУЛАНГИЙН ЗОГСООЛ
· С.Дамдиндорж : ГУРВАН ХЭМЖЭЭС
· Т.Бум-Эрдэнэ : ОЛОН БОЛООРОЙ (өгүүллэг)
Даваа, 2019.01.07
· Б.Баттулга - Мөнгөн шөнө
· Б. Баттулга : Гүн ухааны сүлжээ бодролууд
Лхагва, 2018.12.19
· Шаравын Сүрэнжав : Тэнгэрийн хүү
Пүрэв, 2018.12.06
· Н.Энхтэнгэр : Бурхнаас гуйсан нүгэлтэй хүсэл
Лхагва, 2018.12.05
· Соёрхын Пүрэвсүрэн : Үрийн буян
· Соёрхын Пүрэвсүрэн : Үйлийн үр
Бямба, 2018.12.01
· Тогтохбаярын Хонгорзул : Хайртай гэж хэлээч
Мягмар, 2018.11.27
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (2)
· Байгалмаа Цэнд : Сэтгэл сохорсон байж хайрт минь (1)
· Намсрайн Чинзориг : “Дуусгаж амжаагүй захидал”
· М.Цэемаа : Маарамба
Пүрэв, 2018.11.22
· Шагж Гэлэн : Би гөлөг
Лхагва, 2018.11.21
· Да.Жаргалсайхан : ХЭРҮҮЛЧИЙН ДАМЖАА
· Д.Сумъяа : Хүслийн биелэл
· Д.Долсүрэн : ХАНИА БҮҮ ГОМДООГООРОЙ
Баасан, 2018.10.19
· Баатарцогтын Сайнбилэг : ГАЛЫН ХАЙЧ
· Н.Найданбат : Уулзах л ёстой учрал
· Н.Урангоо : Айлгүй эмээ минь дээ аавыг минь битгий гомдоогоорой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2019 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn