Vхээд тєрєх диваажингийн орон
Vvлнээс дээш бий гэлцэнэ Vнэн ч бай, худал ч бай тэр яахав Vхэхийн тэр цагт харин,
Залууд хийсэн vйлийн vрээр Замбуулингийн тэр диваажинд биш Энэ биеэрээ эдэлж дуусах Эрлэг тамд нь очих байлгvй
Алтан дэлхийн диваажин гэж Аргагvй vнэхээр байдаг бол Амралтын "путевк" олоод Арын хаалгаар нь очих юмсан
Очихгvй ч гэсэн яахав Орноосоо нэг хармаар байна Ондоо хvнд ацаглах гэлгvй Орж нэг vзмээр байна
Ханандаа тольтой, шаландаа хивстэй
Хааны цагаан ордонд сууж Гvйдлийн галтай, крантны устай Нvvдлийн биш байнгын сууцанд
Хамаг хоол нь витаминаар цэлэлзэж Халбага сэрээ нь никлээр цайвартаж Гэрийн хэрэгсэл нь тоосгvй гялалзаж Гэргийн нь нvvр тос даагаад
Гэмгvй нєхдийн дуудлагаар Гэрийн утас нь гэнэ гэнэ дуугарч Гэгээн цонхоор нь саран авхай Гэтэж харсаар сэмхэн гєлєлзєнє
Хурал баяр хоёрт айргийн тавтай, Худалдаа vзвэр хоёрт арын хаалгатай, Хураасан буян, ходоод хоёрын хvндэд Хєнгєн тэрэгний нум хотосхийдэг тэр газарт
Хуурай газрын диваажин гэж байна уу?! Хаана байна тэр, диваажин? Хагархай цоорхойгоо нєхєж ємсєєд Хатсан талхаа хувааж идээд Харанхуй vvрээр ажилдаа шогшиж
Халагдаж єєр газрын хаалга тогшоод Баярын vеэр мєнгє ховордоод Балга архи аманд ч vгvй, хамарт ч vгvй Байцааны шєл, дэмий яриа хоёроор хооллож
Vхсэн ч байсан Алтан-Єлгий гэдэг Vхээрийн газар ирэхгvй Тєрсєн ч гэсэн дийд дийд гэдэг Тємєр тэрэг хэрэглэхийн золгvй
Єлсєвч сэтгэл цагаан явах Євдєвч ухаан саруул байх Vй тvмэн хvний шоргоолжины дов шиг Єрх гэрvvдэд диваажин байна уу?
Хаа байна тэр диваажин? Харанхуй тvнэрсэн шєнийн цагт Халуу дvvгсэн хєнжлийн доор Хатан тємєр пvршийг нажигнуулан Хангайн согоо шиг охидыг янцаглуулан
Зангирсан багтарсан хvслийн ертєнцєєр Залуу биеэр сэлэхvйд Замбуулин хорвоод хамгаас vнэтэй Заяасан биеийн заар ханхлах vед
Ээ дээ, энэний тєлєє тєрсєн гэж Эр нь зvтгэж, эм нь мэхийж Элбэг баяны туйлд хvрдэг Энэ хавьцаа диваажин байна уу?
Хаа байна, тэр диваажин! Хааны цагаан ордонд суусан ч Хань нєхдєєр ганцаардахын зовлонтой Хатсан талхаа хувааж идсэн ч
Хамаг насаар єлсєхийн зовлонтой Халуун залуу найрагчийн сэтгэлд Хаалттай дуугаа нуухын зовлонтой Харанхуй тvнэр шєнийн цагт
Хардан сэрдэхийн зовлонтой Оногдсон зовлонгоо умартаж Орос архины бєглєє мулталж Одоохон би диваажинд явлаа
Давай, хорин найман тєгрєг Даруулганд нь хоёр хэрчим хиам
Даруйхан явъя, диваажин руугаа
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Шинэ ургацын амталгаа Хэмжээс: 600x800 241k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5564
Аний бууяа ичээд байна ш дээ Хэмжээс: 600x800 208k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4822
Намар Хэмжээс: 600x587 118k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4261
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: