Сунаж мөргөх бурхан байлаа ч
Үрээ гэх аав шиг минь байж чадах уу
Суутай мэргэдийн ишлэл үг үнэн байлаа ч
Аавы минь үг шиг жинтэй байж чадах уу
Аавдаа би залбирнаа
Аавдаа би залбирахдаа
Ачлалт их хайранд нь залбирнаа
Арван хүүхэддээ үлдээсэн
Алдар нэрэнд нь залбирнаа
Толгод гэж тоолгүй
Уул хангайн даваануудын нэрийг хэлдэггүйг
Тогтоол гэж гололгүй
Усанд ам гардаггүй ухааны учрыг ойлгуулсан
Аавыгаа би шүтнээ
Аавыгаа би шүтэхдээ
Арван хүүхдээ хүмүүжүүлсэн
Арга ухааны нь шүтнээ
Амьдралд алдаагүй
Авъяас билгий нь шүтнээ
Зовлонгийн сүүдэр доороос зоригтойгоор татаж гаргах хүн
Ааваас минь өөр ачтан хэн байх билээ
Зорилгынхоо төлөө зүтгэхэд зоригтойгоор дэмжих хүн
Ааваас минь өөр ач буянтан хэн байх билээ
Аавдаа би мөргөнөө
Аавдаа би мөргөхдөө
Амьдрал босгосон
Ая гавъяанд нь мөргөнөө
Агуу их хайранд нь сөгдөж мөргөнөө
Өнгө сайхан орчлонд бурхан шүтээн олон ч
Аав шиг минь шүтээн яаж байх билээ
Өчнөөн олон хүн намайг магтаж байлаа ч
Аав шиг минь урмаар тэтгэх хүн яаж байх билээ
Аавыгаа би хайрланаа
Аавыгаа би хайрлахдаа
Ачлал хайры нь мөнхөд санаж
Амь нас шигээ хайрланаа
Н.Тайванжаргал
2016.01.25
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-099.JPG Хэмжээс: 600x450 83k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4014
trlj-006.JPG Хэмжээс: 600x800 251k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4453
mongolia2007year-068.JPG Хэмжээс: 600x450 104k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4032
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: