Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Шүлэг: Ш.Сундуйжав : Чоно
Оруулсан admin on 2015-04-08 12:09:17 (6058 уншсан)

Хөх чоно хөөрхий чоно

Хөх түүхийн минь Бөртэ чи л мину

Хаврын дунд сарын сэрүүвтэр өглөө.Би Улиастай хотоос (Завхан аймгийн төв) Эрдэнэт хот орох дизель түлш зөөдөг Зил-130 машинд сууж хөдлөв. Улиастай хот дизелийн цахилгаан станцтай бөгөөд түлш зөөдөг сестерн Эрдэнэт-Улиастай хоёрын хооронд байнга явдаг байж билээ. Хэдэн зууны тэртээ Манжийн ноёрхолын үед баруун хязгаарыг захиран товхинуулж байсан сүр дуулиан ихтэй Улиастайн манж амбаны шавар хэрэм жилээс жилд улам л намхан болж, элэн улирах цагын салхинд, өвөлдөө цасанд даруулж, хавартаа цастай хамт хайлан урсаж, улам л жижгэрсээр онцлон анхаарч хаана байна? гэж сонирхвол юу юм бэ? Гэхээс хүний нүдэнд бараг өртөхөөргүй болжээ. Хариас ирэн монголын ард олныг басамжлан дорд үзэж байсан амбан захирагч нарынхаа адилаар орчлон хорвоогийн улиран өнгөрөх жамын дагуу улам л жижгэрсээр... Аймгийн төвөөс чанх хойш гараад алдарт Загастайн давааг зугуухан өгсөж эхэлнэ. Олон зууны тэртээ яг л энэ даваагаар эзэн Чингис хааны алтан ургын ханхүүг манжуудаас зугтаалган эх нутагт нь авчирч байсан гэлцдэг бөгөөд нэхэн хөөж явсан манж цэргүүдийг яг л энэ даваан дээр гүйцэж байх үед нь гэнэт аянга цахилгаан нүргэлж, аадар бороо цасан шамарга холилдон нүүр нүдгүй, шууран манжийн онцгой бэлтгэлтэй шигшмэл цэргүүдийг бүгдийг нь энэ орчлонгоос тонилгон, бэлээр нь урсах догшин урсгалт Чигэстэйн голд амь сүнсээ гээсэн цогцос юугий нь тушаачихсан гэлцдэг бөгөөд Загастайн даваанд ам гарч болохгүй, догшин савдаг сахиусыг нь хилэгнүүлчих вий? Хэмээн жолооч нар гэлтгүй давааг давж яваа хүн болгон эмээн наминчилдаг билээ!

Уулын хажууг тэгшлэн зам тавьсан бөгөөд том машинууд шууд зөрөн өнгөрөх боломжгүй бөгөөд хэсэг яваад зөрж өнгөрөхөд зориулсан зогсоол гаргасан байх. Нэг нь зогсож нөгөөх нь алгуурхан зөрнө. Тэртээ дор модны орой харагдаж, ширүүн урсгалт Чигэстэйн голын урсгал том том үхэр чулуунууд руу цохилж тэрүүхэн хэсэгтэй цайран замхарна. Зугуухан зүтгэсээр давааны оройд гарах бөгөөд уруудахдаа алгуурхнаар шигүү ургасан гацуур голдуу модтой сүрлэг уулсын хажуугаар уруудана. Хичнээн салхилж хүйтний эрч сулраагүй ч гэлээ, ирж яваа цаг гэсэндээ уулын энгэр ээвэр газраар харлан цоохортоно. Машины мотор жигдхэн хүнгэнэж, бид хэд элдвийг хөөрөлдөн явна. Жолооч маань дунд эргэм насны тохьтой сайхан эр байлаа. Надтай хамт нутгийн нэг залуу тавь орчим насны нэгэн эгч хамт яваа билээ! Эгч маань ам хуурай явахгүй, нутаг орны сонин хачин, нутгийнхаа хөгтэй хөгжилтэй хүмүүсийн тухай, нүдэнд харагдтал ярина. Тас тас хөхрөн биднийг хөгжөөнө. Хөдөөгийн эгэл малчин энэ эгч маань монгол хэлний гайхамшигтай сайхныг харин надад мэдрүүлж явлаа. Загастайн даваанаас буугаад өргөн хөндийгөөр давхин, машины моторын жигдхэн хүнгэнэх дуу, урдаас улээх моторын халуун элчинд өөрийн эрхгүй нозоорно. Хааяахан уулын энгэрт хэдэн мал бэлчээрлэх, өвөлжөөнөөс нүүж буй айлууд адуу малаа тууж, гэр хогшлоо тэмээнд ачин, явах нь тааралдана. Өнтэй өвөлжсөн айлын мал тарга тэвээргээ алдаагүй тэнхлүүн сайхан. Ачаа аччихсан тэмээд хаврын зөөлөн салхинд зогдор ноос нь сэвсийж үнэхээр сүртэй амгалан сайхан харагдана. Хаврын нар аль хэдийн хэвийн, өндөр уулсын сүүдэр бууж, өнгө дүрс нь улам ч тодрон сүрлэг онгон төрхөөрөө гайхуулана. Моторын усаа жоохон хөргөе! хэмээн бид бууцгаан түр саатав. Тэртээд өндөр сүрлэг хүрэн уулс дүнхийж, нам гүмхэн, хөдөөгийн эхэл аниргүй хирнээ сэтгэл сэртхийлгэм намуухан орчин намайг эзэмдэнэ. Тэртээх дүнсгэр сүрлэг уулсын бэлээр зурайх хуучин морин зам, шугуй дундуур шурган урсах ширүүн урсгалт гол, олон зууны үүх түүхийг хадгалан үлдсэн өвгөн буурал, өндөр сүрлэг уулс...

-Чи ч юуч мэдэхгүй байна даа!

-Чамтай юу ч ярихав дээ! гэх шиг.... Тэртээ алсаас анхааралтай, тэгээд бас эцгийн минь харц шиг зөөлөн харцаар ширтээд ч байх шиг... Нам гүм. Энд би л хамгийн их дуутай нь гэх шиг өндөр хүчдэлийн шугам жигдхэн хүнгэнэнэ. Бидний хөдлөх үед нар аль хэдийн уулсын цаагуур орох дөхөн өнөөдөртөө сүүлийн удаа хараад авья гэж сэтгэл хоргодон байна уу? гэлтэй тэртээх өндөр хүрэн уулсын энгэр цохион дээр алтан шаргал туяагаа тусган гялбуулана. Удалгүй нар жарган гэгээ алгуурхнаар тасран тасарч гүн харанхуй шөнө халаагаа авлаа. Машины мотор жигдхэн хүнгэнэж, хүмүүсийн ярилцах нь багасан багассаар нойрны ноёрхолд аргагүй автав. Явсан ажил бүтэмжтэй, жолооч маань найдвартай хөдөөгийн энэ л сайхан замаар сэтгэл тайван аялж явна. Жигдхэн давхих машины явдалд бүүвэйлэгдэн удалгүй гүн нойронд умбацгаав. Гэнэт машин огцом сэгсчихэд бид цочин сэрцгээв. Жолооч маань эгц урагшаа гөлрөн бөхийн  залуур дээрээ бараг хэвтээ явна. Тэрээр –Чоно гэж амандаа дуулдахтай үгүйтэй шивнэн хурдаа улам нэмлээ. Энэ л үед жолооч маань машин биш морь унаж яваа хүн шиг харагдаж билээ. Мориныхоо дэлэнд бараг наалдан нэг гараараа жолоо цулбуураа атган нөгөө гараараа ташуураа чанга атган, дөрөөн дэрээ босоо боловч цээжин бие нь мориныхоо хүзүүнд наалдан морь хүн хоёр хоёр биенээ туйлын дээдээр ойлгоод, өмнөө амь тэмцэн зугтан яваа амьтныг маш хянуур болгоомжтой бөгөөд гавшгай элдэн явах шиг...

Бид гурав сая л сэхээ орж урдаа яваа амьтныг олж үзэв. Машины гэрэлд нилээд том чоно чадлаараа сунан харайна. Эргэн нэг хараад толгойгоо бөхийлгөн улам хурдлана. Магадгүй хээрийн энэ зэрлэг амьтанд хойноос нь хөөж яваа гэрэл цацруулсан нүдтэй маш том биетэй хүнгэнэсэн хачин дуутай муухай үнэртэй амьтан ёстой л эрлэгийн элч болж харагдаа биз! Анх хараад л нуруу руу хүйт оргин, нөгөө сайхан зүүд нойр минь ор мөргүй арилж, байгалийн зөнгөөрөө ч юм уу? Урдаа сунах амьтныг үг дуугүй гөлрөнө. Машины хурц гэрлийн эрхшээлд бүрэн автаж, гэрэлнээс мултарч үл чадан яг л урд явна. Хэсэг яваад замгүй газар бартаа ихтэй, том том чулуутай ховил гуутай болж жолооч маань өөрийн эрхгүй хурдаа хасав. Холдож байгаагаа ч чоно сайн мэдэрч угийн хашир ухаалаг амьтан болоод ч тэр үү? Энэ лав буудахгүй нь гэдгийг мэдэв үү? гэлтэй ойрхон ойрхон эргэж харах нь багасав. Машин маань нэгэн ховил руу орж займчин, гэрлийн тусгал энд тэнд тусч донслон ховил өнгөрөөгөөд бид чоноо алдав. Жолооч маань дуугүй мушилзан машинаа зогсоож, -Одоо нэг газар нуугдчихаад бид нарыг басаад зогсож байгаа даа! Тэр уул руу явах вий гэж аяархан хэлэв. Харин миний хувьд чоно гэдэг амьтныг цирк, амьтны хүрээлэнд л харсан бөгөөд тийм нэг гулбилзсан саарал амьтан гэсэн төсөөлөлтэй л байсан. Хотод өссөн надад онгон зэрлэг байгальдаа өөрийнхөө эрх дураар өөрийнхөө эр чадлаар яваа чоно хэдийгээр зугтаж явсан ч гэлээ цаанаал нэг эрх чөлөө эр чадлыг илтгэж байгаа нь мэдрэгдэж байлаа. Чоно дайралдсан болохоор бүгд л баярлан, билэгшээнэ. Чонын тухай яриа харин хөвөрлөө...

Ер нь Монголчууд чоно малын дайсан гэдэг боловч чоно мал барилаа! гээд халаглан харамсахаасаа илүү тэнгэр сахиус уул усны эзэн савдагтай өргөл барьцаа өргөн, уучлан өршөөхийг гуйн залбирдаг билээ! Уул усны эзэд хилэгнэн, элч юугаа илгээв хэмээн сүсэглэн бодоцгоож, газар дэлхий тэнгэр бурханаа тахидаг бөгөөд нүүдэлчин монголчууд уул ус нутаг газартайгаа хүйн холбоотой билээ. Тэртээд Мөрөн хотын гэрэл гүн харанхуйд тэнгэрийн одод газарт буугаа юу гэлтэй гялалзан анивчина. Хотын гэрэл тодрон ойртох дутам надад явж өнгөрсөн зам, өндөр сүрлэг өвгөн уулс, цөнгөө түрж, шинэ улиралыг угтан золгож буй дайчин урсгалт голууд, тэр дундаас үс нь сорлон гялалзах хээрийн онгон саарал  чоно тодоос тод нүдний минь өмнө тодрон тодрох шиг...

Чонын амьдрал үнэхээр тэмцэл юм. Байгалийн хатуу хуулийн дор чоно гэдэг амьтан үржлийнхээ үеэр ч аль хүчтэй, аль эрэмгийн нь үр төлөө үлдээж, гурван есийн хүйтэн эд тачигнаж байх үеэр гичий чоно гөлөглөж, аль хөдөлгөөнтэй цовоо нь чоно болж чаддаг. Чоно хэдий муу нэртэй ч хэрвээ чоно байхгүй бол өвчин тахал ан амьтад, мал сүргийг нэрвэх аюултай. Тиймээс ч чоныг байгалийн эмч, цэвэрлэгч гэдэг болов уу? Байгалийн хууль угаасаа л ийм юм. Аль хүчтэй аль их тэмцсэн нь аль ухаалаг нь үлдэнэ.

Хүмүүс! Улам хөгжин шинэ шинэ техник тоног төхөөрөмжийг бүтээсээр, эрих цаг улиран өнгөрөх дутам улам хөгжин сайжирсаар... Эх дэлхийгээ улам л хөнөөн улам л мөлжсөөр... Эргүүүлээд унаган төрхөнд нь оруулж яагаад ч чадахгүй билээ...! Хөөрхий чоныг хаа тааралдсан газар нь дайснаа дарж байгаа мэт хайр найргүй хороож эд бахаа хангадаг болжээ! Амьдрал нь ийм юмдаа чонын! Аюул хоол хоёр нь нэг дор байдаг. Хашир туршлага арга залиараа хоолоо олж иднэ. Сэрэмж болгоомжоо жаахан алдахад үхэлтэй нүүр тулдаг. Хот руу ойртох дутам чонын тухай бодол улам эзэмдэнэ. Уул хангайдаа эрх чөлөөтэй давхан яваа уул усны эзэн, хийморь зоригийн жишээ.

Хөх чоно хөөрхий чоно

Хөх түүхийн минь Бөртэ чи л мину

1996 он



( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 333 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Р. Лхамсүрэн 1948	90.2х100.7, зотон тос
Их нүүдэл
Хэмжээс: 600x808 214k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5289

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-143.JPG
Хэмжээс: 600x450 126k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3973

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-012.JPG
Хэмжээс: 600x450 74k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3745


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn