Хүн ардаа наана чинь хүүхэд тоглож байна Эх дэлхий эргэх бөмбөрцөг дээр Энд тэндгүй, ээвэр газрын тохойд Хар цагаан олон үндэс угсааны Хайрын дээд, хүний ертөнцийн цэцгүүд Элс, шавар, мод, төмрөөр Энд тэндгүй, эрт оройгүй тоглож л байна Зарим нь сайхан барилгууд ярайтал барьж Захад нь бас төмөр зам тавьжээ Хойд хэсгээр нь мод тарьж Хотныхоо дунд цөөрөм байгуулжээ. Гар, ухаан, хүч, хөдөлмөрөөрөө Гайхамшигтай сайхнаар барьж босгосон Хүүхдийн энэ хотуудыг тайван байлгая Хүн ардаа наана чинь хүүхэд тоглож байна! Ноёдоо наана чинь хүүхэд тоглож байна Номин талд ч, таны ордны дэргэд ч Хөөрхөн гараараа, хөнгөн ухаанаараа Бүхэл өдөржин ядрахаа мартан Та бидний голомтыг залгах Танхилхан үрс тоглож байна Танай хүү цэцэрлэг дунд тоглож байхад Миний хүү цэлгэрхэн талд бас л тоглож байна. Хүн ард аа! Наана чинь хүүхэд тоглож байна. Варшав, Лондон, Парис, Дели Вашигтон, Москва, Праг, Токио Бээжин, Улаанбаатар, Ханой Берлин, Пхнеьян, Нью-Иорк аль нь ч гэсэн Газар сайгүй, гадаа гэртгүй Тоодон дээлтэй, тормойсон нүдтэй Шар, хар, цагаан арьстан Сая сая хүүхдүүд, та бидний хойч Энэ бөмбөрцгийн эзэд Эгэл түмний үрс Тоглож л байна, тоглож л байна Хүн ард аа! Наана чинь хүүхэд тоглож байна! Хөрст газар - эх дэлхий дээр минь Хүүхэд тоглоогүй өнцөг булан бий гэж үү! Хонгорхон үрс жаргалын цэцгүүд Хорвоо дахины хойч үе Хаана ч гэсэн тоглож л байг! Харин та минь битгий цочоо! Булбарайхан гараараа хийсэн бүхнийг нь Бутарган сарниулах зүрхтэй хүн энэ дэлхийд бий гэж үү Хүн ард аа! Наана чинь хүүхэд тоглож байна!
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor026.jpg Хэмжээс: 600x841 225k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4269
Замын хөдөлгөөн Хэмжээс: 600x450 107k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4769
kho-002.JPG Хэмжээс: 600x450 139k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5292
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: