Хангайн жимс талын өвснөөс арвин их тэр жилийн намар
Хавар ирсэн шувууд буцахгүй юм шиг нургиж байж билээ
Хацар гоо охидын нэг хадамд гарсан тэр жилийн намар
Хадан дээр унагасан хөхөөний нулимс минийх байж билээ.
Газар шороо минь айрганд нэвчиж хан хийсэн тэр жилийн намар
Гал шарга наран эргэж хургаад буцаж төвдөхгүй удаж байж билээ
Гал халуун дурлал минь эгнэгт хөсөрдсөн тэр жилийн намар
Ганцхан навч харлаж хоцорсон нь зүрх минь байж билээ.
Аньсаар бороо ороход хүмүүс гайхаагүй тэр жилийн намар
Амьдралаа эхлээгүй ч цэг тавимаар санагдаж байж билээ
Алгаа хавсарч залбираад ч нэмэргүй тэр жилийн намар
Аяны шувуудтай алсыг зориод буцаж ирмээргүй байж билээ.
Хэцийн цэнхэр салхинд сэнсэрч зогссон тэр жилийн намар
Хэлж амжаагүй үгс шүлэг болохоор бүлхэрч байж билээ
Хэдэн он улирсан ч үл мартагдах тэр жилийн намар
Хэт нь би найрагч болохоор үхээд сэхсэн байж билээ.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Худалдаа Хөгжлийн банкны 801-р салбар Хэмжээс: 600x450 98k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5402
ubr-002.JPG Хэмжээс: 1280x960 592k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4415
kho-001.JPG Хэмжээс: 600x450 98k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5153
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: