Цас хялмайлж, хямсганасан, зэврүүн салхитай өдөр
Цасанд дарагдаж, мартагдсан, булш бунханууд сэрийнэ
Цан цохисон хөшөөний, цав суусан, чулуун дээр
Цаггүй хотыг цагдаж, цахир дуут "хаан" зүйрмэглэнэ.
Амьд нь хүний нүдийг ухаж зүрхлээгүйдээ харуусах мэт
Амтат зүүдэндээ гэвч олж тоншоод баясах мэт
Царил, зээтүү хошуугаа чулуун зүрхэндээ бэлүүдэж
Царигаа хахир дуугаар үхлийг урин зална.
Сүр сар, Хүүр... хүүр... хэмээн далбалзан ниснэ
Сүүдрээ чирсэн газарт нь ёр шингэж хоцроно
Ёрын газраас өвс зулгаасан ямаа үхнэ
Ёстой нэг цуслах шиг болж хэрээ тоншино.
Улай эргэх хэрээ гурван зуун жил наслана
Уул, тал хүний явдлыг нэгд нэгэнгүй мэднэ
Гэдсэндээ хөлөө жийлцэх хаадын үр садын
Гэрийн тооноор өнгийсөөр элин халин ниснэ...
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Оргил өөд Хэмжээс: 600x708 298k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5717
zam-070.JPG Хэмжээс: 600x450 34k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4948
khuv5-044.JPG Хэмжээс: 600x450 113k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3844
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: